Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 825

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “А” ХК

Хариуцагч: Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/24914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “А” ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******т, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХК нь геологийн эрэл хайгуулын 30 гаруй ажил, 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 24 төсөл амжилттай хэрэгжүүлсэн.

Уул уурхайн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан УУЯ-2016/2 дугаартай “1:50000-ны машстабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын “Багц-2” Худгийн нуруу-50, “Багц-6” Сант-50, “Багц-8” Номгоны нуруу-50, “Багц-9” Цайлангийн нуруу-50 багцуудад зохих баримт бичгийг бүрдүүлэн оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд з үндэслэл, журмын дагуу “Багц-2” Худгийн нуруу-50, “Багц-6” Сант-50-д ялагч болсон.

Улмаар захиалагч Уул уурхайн яамтай /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/2, 2016-2/6 дугаар гэрээнүүдийг байгуулж, гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 5 хоногт багтаан ажлаа эхлүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Худгийн нуруу-50”, “Сант-50” төслүүдийн агаарын зураг, сансрын зураг, тофо сууриудыг захиалан авч, агаар, сансрын зургийн тайлалт хийж, хээрийн ангийг зохион байгуулж, хээрийн ажлаа эхлүүлсэн.

Ийнхүү гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байтал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хүлээн авсан бөгөөд тус албан бичигт Сангийн яамнаас “А” ХК-ийн Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийсэн геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул гэрээ хүчин төгөлдөр бус, уг асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүрэг хариуцлага хүлээхгүй гэжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар уг албан бичиг нь тус яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2016-2/9 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6-д з гэрээ цуцлах тухай заалтууд, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 зүйлд з захиалагчийн эрх, үүргийн талаарх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгээр “Уул уурхайн яамнаас холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй тул” гэсэн үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд з үндэслэл, журмыг илт зөрчиж байна. 

Сангийн яамнаас уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг судалж үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Г” ХХК, ГСҮТ, “Н” ХХК, “Г” ХХК, “Ге” ХХК, “Ж” ХХК-иудын “Маргаан үүсгэх тухай” гомдлын бичгээс улбаатай ажээ. Уг гомдлын албан бичигт “Г” ХХК-ийн захирал Т.И гарын үсэг, “Ге” ХХК-ийн захирал Н.Б гарын үсэг зурж, тамга дараагүй атал түүний нэр болон ГСҮТ-ийн тамганы дардас зэргийг ашигласан байсан бөгөөд “Ж*******” ХХК-ийн захирал ч өөрөө гарын үсэг зураагүй байна. Гэтэл ийнхүү баримт бичгийн бүрдэл дутуу, компанийн нэрийг хуурамчаар ашигласан хууль бус гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн нь Сангийн яамнаас ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдын нэрийг ашиглан хууль бус гомдол гаргасан тодорхой хэсэг хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалсан үйлдэл болж байна.

Мөн Сангийн яамнаас холбогдох баримт, материалыг ирүүлээгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нүтгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зуйлийн 55.3.1.-д “энэ хүулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн. эсхүл бүхэлд нь хүчингуй болгох, өөрчлөх” гэсэнтэй нийцэхгүй байна. Хуулийн дээрх заалтад “энэ хуулийг зөрчсөн” бол захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхаар з ч холбогдох баримт, материалыг ирүүлээгүй гэсэн үндэслэл хуульд тусгагдаагүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54-56 дугаар зүйлээр тендер шалгаруулалттай холбогдох маргааныг ямар байгууллага шийдвэрлэхийг хуульчилсан байдаг. 

“А” ХК нь Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, ажил эхэлсэн байхад Сангийн яам нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш гаргасан гомдлыг хүлээн авч, тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэснийг зөрчсөн. Улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээрээ “А” ХК-ийн Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин тендер шалгаруулалт явуулахыг Уул уурхайн яамнаас шаардсан нь мөн л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн хэрэг юм.

Учир нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх албан бичгүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д з худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчин, тендерт шударгаар шалгарсан нэхэмжлэгч “А” ХК-ийн гэрээний дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж байна.

Дээрх захиргааны хууль бус актуудын улмаас “А” ХК-ийн дараах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, эдийн засгийн болоод нэр хүнд, сэтгэл санааны хохирол үүсээд байна. 

1. Гэрээний ерөнхий нөхцөлийн 2.1-д з гэрээ хүчин төгөлдөр болох, 2.2-д з үйлчилгээг эхлэх, 2.6-д з гэрээ цуцлах, 7.1-д з шударга байдлын заалтуудыг тус тус зөрчиж гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэх эрхийг зөрчиж байна.

2.Түүнчлэн гэрээ байгуулагдаад ажлаа хийж байхад гэнэт гарсан энэ шийдвэрүүд нь гэрээний эрхээ эдлэж, үүргээ биелүүлэх нөхцөлгүй болгож тус компанийн ажилчдын ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.Уул уурхайн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1255 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” үнэлгээний хорооны дүгнэлт гарсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгаа буюу 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдөр “Х” ХХК-д “Багц-2”, Худгийн нуруу-50 төсөлд 40 013 440 /дөчин сая арван гурван мянган төгрөг дөрвөн зуун дөчин төгрөг /, “Багц-6”, Сант-50 төсөлд 26142222 /хорин зургаан сая нэг зуун дөчин хоёр мянган төгрөг хоёр зуун хорин хоёр төгрөг/, нийтдээ 66154662 /жаран зургаан сая нэг зуун тавин дөрвөн мянган төгрөг зургаан зуун жаран хоёр төгрөг/-ийн гүйцэтгэлийн баталгааг манай компанид ирэх ямар нэгэн ногдол, хүүгүйгээр байршуулсан.

4.Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 5 хоногт багтаан ажлаа эхлүүлнэ гэж заасны дагуу ажлаа 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн дотор ажлаа эхлүүлсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийг хүлээн авах хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт “Худгийн нуруу”-50 төсөл С.Т******* ахлагчтайгаар 20 хүний бүрэлдэхүүнтэй, Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт “Сант”-50 төсөл ахлах геологич Д.А*******т, ангийн дарга Г.Б******* ахлагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус хээрийн судалгааны ажил хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд манай компаниас ажилчдын цалин, хээрийн нэмэгдэл, албан томилолт, хоол хүнс, хангамжийн материал, машин техник, орон гэр, топо суурь бэлтгэх, агаарын фото зураг Геологи мэдээллийн төвөөс авах, сансрын зураг авах, агаар сансрын зургийн тайлалт хийх, хээрийн ажлын бэлтгэл, зэрэг зардал гаргаж, “Худгийн нуруу”-50 төсөлд 95256385 /ерэн таван сая хоёр зуун тавин зургаан мянга гурван зуун наян таван төгрөг/, “Сант”-50 төсөлд 76414921 /далан зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга есөн зуун хорин нэгэн төгрөг/-ийн геологийн судалгааны ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

5.Манай компанийн Уул уурхайн яамтай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 2016/2 дугаар гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд з хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх заалтад нийцээгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай”, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг хүчингүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн яамтай байгуулсан 2016-2/9 дугаар гэрээг хүчин төгөлдөр болгож, захиалагч болон гүйцэтгэгч хоёр тал гэрээний үүргээ биелүүлэн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХК шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай”, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхайн яамтай байгуулсан 2016-2/9 дүгээр гэрээг хүчин төгөлдөр болгуулах” гэв.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлж геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний №2016-2/7 дугаар гэрээг цуцалсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг судалж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. 

Уул уурхайн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 10, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийн нэгтгэл 1, 1:200000-ны масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөөг баталжээ. 

Шинээр 2016 оноос хэрэгжүүлэх 12 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. 

Сонгон шалгаруулах үнэлгээний хороо 12 төслийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгаруулж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. 

Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн захиалагч төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ байгуулах мэдэгдэл, тендер шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллагад шалгараагүй үндэслэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлжээ. 

Уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Г” ХХК, “Г” ХХК, “Ж” ХХК, “Л*******” ХХК, “Н” ХХК, “Ге” ХХК-иуд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагад тендерийн хуульд заасны дагуу гомдол гаргахдаа нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд гомдлын хариуг захиалагч талаас хянан үзээд хариуг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/1297 дугаар албан бичгээр мэдэгджээ. 

Дээрх аж ахуйн нэгж, байгууллага нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргасан байна. Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр захиалагчид ирүүлжээ. 

Сангийн яамны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичиг Уул уурхайн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т танилцуулагдсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.А******* “Гэрээ байгуулагдсан тул хуулийн дагуу дараагийн шатанд хандах нь зүйтэй” гэсэн хариуг Сангийн яаманд уламжлах үүргийг холбогдох албан хаагчид өгсөн. 

Энэ хугацаанд буюу 07 дугаар сарын 08-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч тал тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уул уурхайн яамнаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 дугаар албан бичгээр гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр геологийн судалгааны ажлын тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг захиалагч байгууллага з хугацаанд ирүүлээгүй нь шийдвэр гаргах боломжгүй нөхцөлийг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1. дэх хэсэгт заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж захиалагч болон гомдол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А*******т танилцуулсан байна. Тус албан бичигт “Манай яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргах этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргах нь зүйтэй” гэсэн хариу өгөхөөр төлөвлөн албан бичгийн төсөл боловсруулан хүргүүлэх үед Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж Уул уурхайн яамны тамга, тэмдэг хураагдан хариу өгөх боломжгүй болсон байна.

Сангийн яамны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгээр Уул уурхайн яамнаас 07 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэж үндэслэлгүй болохыг мэдэгдэж буц бөгөөд “Ге” ХХК-иас Уул уурхайн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний үр дүнтэй холбоотой оролцогч компаниудаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Маргаан үүсгэх тухай” албан бичигт тус компани нь албан ёсоор оролцож гарын үсэг, тамга тэмдэгээ дарж баталгаажуулаагүй болохоо мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25/016 албан бичгээр тайлбар ирүүлсэн байна. 

Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914, 08 дугаар сарын 09-ний өдрийн 5/5048 тоотоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичиг, шийдвэрийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, энэ тухай мэдэгдлийг тендерт шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичиг, Сангийн яаманд мөн өдрийн 4/64 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн гэжээ. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэдэг болно. Уул уурхайн яамнаас зарласан “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1.200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Г*******” ХХК, “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Г” ХХК, “Н” ХХК, “Ге” ХХК, “Ж” ХХК, “Л*******” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх хэсэгт з заалтын дагуу гомдол гаргасныг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материал ирүүлэхийг шаардсан ба хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн байна. Түр түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байдаг. 

Уул уурхайн яам нь тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлээгүй нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. дахь хэсэгт заасны дагуу дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1. дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгийн шаардлагыг хүчингүй болгуулах нь зөвхөн нэг хуулийн этгээдийн тухай эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй бусад хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А” ХК-иас Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдуулан “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны 4/63 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******т шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 20016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “А” ХК–д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсны уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Уул уурхайн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Уул уурхайн сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын төсөв, хийгдэх ажлын төлөвлөгөөг баталсныг үндэслэн тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулжээ. 

Дээрх үнэлгээний хорооны шийдвэрээр “1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын-10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрэл зургуудыг нэгтгэх ажлын 1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлын-1 төсөл, “УУЯ-2016/2” хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын багц-2, багц-6-д нэхэмжлэгч “А” ХК “хамгийн сайн” үнэлэгдсэн зөвлөхөөр шалгарсны дагуу захиалагч Уул уурхайн яамны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/1248, 3/1252 дугаар албан бичгүүдээр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ. 

Тус тендерт оролцсон “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, “Г” ХХК, “Г” ХХК, “Н” ХХК, “Ге” ХХК, “Ж” ХХК, “Л*******” ХХК-иуд хамтран /Багц-2, багц-6-д “Ж*******” ХХК, багц-2-т “Г” ХХК оролцсон/ 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сангийн сайд Б.Б*******т гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг ирүүлэхийг Уул уурхайн яаманд мэдэгдсэн байна. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр “холбогдох баримт материалыг ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид “хуулийн” гэх/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-д заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, 2016 оны 08 дугаар сарын 03-ны 5/4914 дүгээр албан бичгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3, 55 дугаар зүйлийн 55.3., 55.3.1.д тус тус заасныг зөрчсөн байна.  

Хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7.-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” 521 дүгээр зүйлийн 521.2.3.-д “энэ хуулийн 42 дугаар зүйлд з хүчин төгөлдөр бус гэрээг цуцлах” гэж зааснаар гомдлыг хянан шийдвэрлэх болон гэрээг цуцлах эрхийг олгосон боловч захиалагч хууль зөрчсөнийг тогтоолгүйгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1.-д заасны дагуу тендерийг хүчингүй болгох эрхгүй юм.

Сангийн яам хуулиар олгосон эрхээ хэтрүүлэн захиалагч буюу Уул уурхайн яам /тухайн үеийн нэрээр/ хууль зөрчснийг тогтоолгүйгээр тендерийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиалагч болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хуульд з эрхээ хэтрүүлсэн Сангийн яамны албан бичгийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгээр геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээг хүчин төгөлдөр бус гэж, тендер бүхэлдээ хүчингүй болсон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “А” ХК–д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн байхад гэрээ байгуулсан, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т з гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах заалт зөрчигдсөн гэж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч  төлөөлөгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 дугаар албан бичгийг 07 дугаар сарын 08-ны өдрийн 16:12:54 цагт хүлээн авсан бөгөөд үүнээс өмнө гэрээ байгуулагдсан байсан гэж маргаж байгааг хүлээн авч, дүгнэх боломжгүй байна. 

Учир нь Сангийн яам тендерийг хүчингүй болгохдоо дээрх үндэслэлийг гаргаагүй, аливаа төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоход хугацаа алдсан байдалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдлийн улмаас хүн, хуулийн этгээд хохирох ёсгүй юм. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12. дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.3., 55 дугаар зүйлийн 55.3., 55.3.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгүүдийн “А” ХК–д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тус бүрээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.-т зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН