| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04547/И |
| Дугаар | 192/ШШ2025/07904 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/07904
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан албаны дуудлага худалдаагаар 606 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр миний нэр дээр шилжүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмнөх өмчлөгч Д.Г*******ын өмчлөлөөс албадан чөлөөлж надад хүлээлгэн өгөхөд нь миний бие хаалганы цоожны голыг сольж хүлээн аваад нүүж ороогүй байсан болно. Гэтэл одоо Д.Г*******ын ах Д.Ц******* гэх хүн хаалгыг эвдэж цоожийг нь мөн сольж орчхоод гаргахгүй миний өмчлөх эрхэд маш бүдүүлгээр халдан байна. Иймд Х.Ч******* миний өмчлөлийн 606 тоот орон сууцыг хариуцагч Д.Ц*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн.
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2024 онд хэлцлийн журмаар хоёр тал дуусгавар болсны учир дуусгавар болгож өгнө үү. Орон сууц захиалагч Г.Э******* Х.Ч******* надтай болон төлбөр төлөгч Д.Ц******* нар тохиоролцож тооцоогоо дуусгавар болгосон учир энэ хэрэг хоёр тохиролцож хэрэг дуусгавар болсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ч******* нь хариуцагч Д.Ц*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авахыг хүссэн хүсэлтийг ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах-аар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзал баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох-оор заасан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.Ч*******ын нэхэмжлэлтэй, Д.Ц*******д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН