Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 302/ШШ2025/00763

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********-д үйл ажиллагаа явуулах, регистрийн 4**** дугаартай, Т ХХК /захирал Л.Э, утас: 9******/;

Хариуцагч: ************-д оршин суудаг, А.Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Л.Э /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Хариуцагч А.Ед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ХХК нь нь хариуцагч А.Ед холбогдуулан Зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч А.Е нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарыг дуустал манай компаниас бараа зээлээр худалдан авч, зарж борлуулан борлуулалтын урамшуулал авдаг байсан. 2023 оны 09 дүгээр сараас хариуцагч нь борлуулалтын орлого болон бусад төлбөр тооцоог хийхээ больж, энэ талаар тодруулахаар удаа дараа холбоо барихад хариу өгөхгүй, харилцаа холбоогоо тасалсан.

1.2.Манай компани Д аймагт байдаг учраас бид удаа дараа утас болон фейсбүүк чатаар харилцаж, хохирлоо барагдуулах гэсэн боловч чадаагүй тул 2024 оны 03 дугаар сард Баян-Өлгий аймагт захирал Л.Э миний бие биечлэн очиж хариуцагчтай уулзсан. Ийнхүү уулзахад А.Едод үлдэгдэл бараа огт байхгүй, мөн зарсан барааны мөнгө байхгүй байсан. Ингээд А.Етой тооцоо нийлж тухайн үед байх ёстой үлдэгдэл бараа болон борлуулсан барааны орлогод нийт 52,498,000 төгрөгийн авлагатай болохыг тооцоолон гаргасан. А.Е нь энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч, хурдан хугацаанд хуваан төлж барагдуулахаа илэрхийлж, тухайн үед 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

 

1.3.Үүнээс хойш хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 13-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг тус тус дансаар төлсөн. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш дахин төлөлт хийхгүй, утсаа авахгүй, холбоо барихгүй байсан тул тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч А.Е нь очоогүй.

1.4.Иймд Л.Э миний бие 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дахин Баян-Өлгий аймагт биечлэн ирж, хариуцагчтай уулзаж, өр авлагаа барагдуулах талаар ярилцахад 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ингээд нийт өр төлбөр болох 52,498,000 төгрөгөөс А.Е нь 14,500,000 төгрөгийг барагдуулсан ба 2023 оны 07, 08, 09 дүгээр сарын борлуулалтын урамшуулалд 3,000,000 төгрөгийг хасаж тооцож байна. Эцсийн байдлаар хариуцагч нь 34,998,000 төгрөгийг төлөх ёстой ба үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа боловч хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлагчид хандахад очихгүй талаараа илэрхийлсэн. Мөн өр төлбөр барагдуулах талаар гэрээ хэлцэл хийх санал тавихад хийхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагч А.Еоос 34,998,000 төгрөгийг зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарт:

2.1.Миний бие Т ХХК-ийн төлөөлөгч, борлуулалтын ажилтнаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Миний ажил үүрэг бол Т ХХК-ийн Баян-Өлгий аймагт ирсэн тамхийг хүлээн авч хадгалаад, гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд хүргэлт хийж тооцоог нь Т ХХК-нд буцаан шилжүүлэх ажлыг хийдэг байсан ба гэрээний цалин хөлсөнд 1 сая төгрөг авдаг байсан.

2.2.Би энэхүү үүргээ зөрчөөгүй, дэлгүүрүүдээс барааны төлбөрийг удаашруулж тамхийг жижиглэнгээр борлуулсны дараа тооцоогоо хийдэг байсан тул тэдний тооцоо хийсэн хугацаандаа Т ХХК-ийн дансанд аваад тушааж ирсэн. Хамгийн сүүлийн мөнгийг энэ жилдээ хийсэн юм Т ХХК-ийн Л.Э нь надад ямар нэгэн байдлаар тооцоо нийлүүлээгүй, миний цалин хөлсийг огт өгөөгүй, бичгээр гэрээ байгуулж өгнө, нийгмийн даатгалыг чинь төлж өгнө гэх боловч бичгээр гэрээ ч байгуулаагүй, миний цалин хөлсөө өгөөгүй өдий хүрсэн. Харин би ямар ч хөлс аваагүй ч гэсэн хариуцлагатай ажиллаж ирсэн.

2.3.Т ХХК-ийн өөрийн борлуулалтын апликейшн байдаг. Би өөрийнхөө нэрээр тухайн апликейшнд борлуулсан бараа болон төлбөр тооцоогоо хийгээд явсан. 2023 оны 9 дүгээр сараас Т ХХК-иас бараа явуулах боломжгүй болсон гэж хэлсэн. Өмнөх борлуулалтын үлдэгдэл төлбөрүүдийг цуглуулж өгөөрэй гэх үед би дэлгүүрээс ирсэн төлбөрүүдийг тэдэнд шилжүүлж ажилласан. Одоо надад ямар нэгэн тооцоо байхгүй.

2.4.Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фейсбук чат, тооцоо нийлсэн баримт, барааны падаан зэрэг баримтуудтай танилцахад би тухайн баримтуудад гарын үсэг зураагүй, падаанд бичсэн барааг хүлээн аваагүй, чатыг би бичээгүй, хэн нэгэнтэй тооцоо нийлээгүй болно. Энэхүү баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

2.4.Би түүнээс тамхи худалдан авч зардаг ажил хийгээгүй. Би тэр компанийн ажилтан байсан. Надтай гэрээ хийгээгүй нь миний эрхийг дордуулах ёсгүй. Би үүргээ зохих ёсоор хийж ирсэн боловч надад хөлс, цалин өгөхгүйгээр хохироосонд гомдолтой байна.

Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, цахим сүлжээгээр харилцсан тухай харилцан ярианы зураг, 2024.03.19 Нийт үлдэгдэл барааны жагсаалт гэх гарчиг бүхий хүснэгт, Төрийн мэдээллийн сангаас гаргаж авсан А.Еын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ачилтын мэдээлэл №24332204 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24332227 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23809055 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24010811 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24075299 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24578858 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24530078 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24579884 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24787161 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27206866 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27474270 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29741841 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29190752 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29190752 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №30914184 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27585229 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26293887 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26897434 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24787161 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24982636 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №31567876 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №31588202 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №25553672 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29741922 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29673942 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23997679 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26293887 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23550137 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23809055 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23489482 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №25310368 гэх дугаартай баримт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Т ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч А.Е нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарыг дуустал манай компаниас бараа зээлээр худалдан авч, зарж борлуулан борлуулалтын урамшуулал авдаг байсан. 2023 оны 09 дүгээр сараас хариуцагч нь борлуулалтын орлого болон бусад төлбөр тооцоог хийхээ больсон ба одоогийн байдлаар хариуцагч нь 34,998,000 төгрөгийг төлөх ёстой. Иймд хариуцагч А.Еоос 34,998,000 төгрөгийг зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

7.Хариуцагч А.Е нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаас эс зөвшөөрч маргажээ. Үүнд: Миний бие Т ХХК-ийн төлөөлөгч, борлуулалтын ажилтнаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Миний ажил үүрэг бол Т ХХК-ийн Баян-Өлгий аймагт ирсэн тамхийг хүлээн авч хадгалаад, гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд хүргэлт хийж тооцоог нь Т ХХК-нд буцаан шилжүүлэх ажлыг хийдэг байсан ба гэрээний цалин хөлсөнд 1 сая төгрөг авдаг байсан. Одоо надад ямар нэгэн тооцоо байхгүй. Би түүнээс тамхи худалдан авч зардаг ажил хийгээгүй. Би тэр компанийн ажилтан байсан. Надтай гэрээ хийгээгүй нь миний эрхийг дордуулах ёсгүй. Би үүргээ зохих ёсоор хийж ирсэн боловч надад хөлс, цалин өгөхгүйгээр хохироосонд гомдолтой байна. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал нь хариуцагч А.Е нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарыг дуустал тус компаниас бараа зээлээр худалдан авч, зарж борлуулан борлуулалтын урамшуулал авдаг байсан. А.Етой тооцоо нийлж тухайн үед байх ёстой үлдэгдэл бараа болон борлуулсан барааны орлогод нийт 52,498,000 төгрөгийн авлагатай болохыг тооцоолон гаргасан ба хариуцагч энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч, нийт өр төлбөр болох 52,498,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг барагдуулсан ба 2023 оны 07, 08, 09 дүгээр сарын борлуулалтын урамшуулалд 3,000,000 төгрөгийг хасаж тооцож байна. Эцсийн байдлаар хариуцагч нь 34,998,000 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч талаас Т ХХК болон А.Е нарын хооронд байгуулагдсан худалдан, худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагч А.Е нь өр төлбөрөө хүлээн зөвшөөрч цахимаар зурвас бичиж байсан гэж шүүхэд нийт 12 хуудас бүхий цахим сүлжээгээр харилцсан тухай харилцан ярианы зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг харилцан яриаг ямар цахим хаягаас ямар цахим хаяг руу явуулсан болох нь тодорхой бус болно.

Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2024.03.19 Нийт үлдэгдэл барааны жагсаалт гэх гарчиг бүхий хүснэгтийг хэн, хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй ба хариуцагч А.Е нь уг хүснэгтэд дурдагдсан барааг би хүлээн аваагүй, зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж маргажээ.

Иймд эдгээр баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

8.2.Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Л.Эаас нотлох баримтаар Ачилтын мэдээлэл №24332204 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24332227 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23809055 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24010811 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24075299 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24578858 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24530078 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24579884 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24787161 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27206866 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27474270 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29741841 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29190752 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29190752 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №30914184 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №27585229 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26293887 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26897434 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24787161 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №24982636 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №31567876 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №31588202 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №25553672 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29741922 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №29673942 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23997679 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №26293887 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23550137 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23809055 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №23489482 гэх дугаартай баримт, Ачилтын мэдээлэл №25310368 гэх дугаартай баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, уг баримтуудад Байгууллагын нэр: Тансаг Болор ХХК, Түгээгч борлуулагч: Э 99969310 гэж бичсэн байна.

Гэтэл уг баримтуудын Хүлээлгэн өгсөн ажилтан гэх хэсэгт гарын үсэг зурагдсан ч Хүлээн авсан харилцагч гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй, хариуцагч уг баримтуудын жагсаалтад дурдагдсан бараа, бүтээгдэхүүнүүдийг хүлээж авсан эсэх нь тодорхой бус байна.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон тухай баримт байхгүй тул талууд амаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй болно.

8.3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Т ХХК-аас хариуцагч А.Етой худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтыг нотолж чадаагүй, хариуцагч А.Е нь Т ХХК-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авсан, барааны үнийг бүрэн төлөөгүй, үлдэгдэл 34,998,000 төгрөгийн төлбөртэй болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч А.Ед холбогдуулан гаргасан зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.4.Хариуцагч А.Е нь ...миний бие Т ХХК-ийн төлөөлөгч, борлуулалтын ажилтнаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан. Миний ажил үүрэг бол Т ХХК-ийн Баян-Өлгий аймагт ирсэн тамхийг хүлээн авч хадгалаад, гэрээт борлуулагч дэлгүүрүүдэд хүргэлт хийж тооцоог нь Т ХХК-нд буцаан шилжүүлэх ажлыг хийдэг байсан ба гэрээний цалин хөлсөнд 1 сая төгрөг авдаг байсан гэж тайлбарладаг боловч энэхүү үйл баримтыг тогтоох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Мөн хариуцагч А.Е нь нэхэмжлэгч Т ХХК-нд борлуулалтын ажилтнаар ажиллаж, цалин хөлс авч байсан тухай нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй болно.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч А.Ед холбогдуулан гаргасан зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 34,998,000 (гучин дөрвөн сая есөн зуун ерэн найман мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,940 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК