Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Б.С/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Сайнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811002250274 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Батжаргалын Сайнхүү, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 9 дүгээр гудамж 484 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЛЮ84081715/,

 

Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Сайнхүү нь 2018 оны 01 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-444 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Наранбаатарын цээжин тус газарт 1 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Энхбаатарын гэрт очсон. Гэрт нь байж байхад Энхбаатарын эхнэр дэлгүүрээс 2 шил архи хүнсний зүйл авч ирсэн. Тэгээд удалгүй Наранбаатар орж ирээд бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Архи уугаад нилээн удаан юм ярьж сууж байгаад орой дахин 1 шил архи нэмж уусан. Наранбаатар бид хоёр нилээн согтсон байсан. Нэг мэдсэн би Наранбаатарыг ширээн дээр байсан хутгаар хатгасан байсан. Наранбаатар надад чи найзыгаа хатгачихлаа гэж хэлэхэд би сандраад гайхсан. Тэр хооронд Даваацэцэг түргэн дуудсан. Тэгээд Наранбаатар намайг гарч бай гэж хэлээд удалгүй түргэний машин ирсэн” гэв.

Хохирогч Ц.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Архи ууж сууж байгаад Сайнхүү хутга бариад босоод ирсэн. Би Сайнхүүгийн ард талд сууж байсан юм. Сайнхүү босч ирээд шууд миний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгасан …” гэсэн мэдүүлэг. /хх-22-23х/,

             Гэрч Ц.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 сарын 11-ний орой 17-16 цагийн хооронд Энхбаатар гэх хүний гэрт Насантогтох, Даваацэцэг, Даваацэцэгийн дүү охин, Сайнхүү нартай архи ууцгаасан. Би Энхбаатарын гэрт хойморт нь сууж байсан юм. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Гэнэт Сайнхүү хутга бариад босоод ирсэн. Тэгээд миний цээжний зүүн хэсэгт хутгаараа нэг удаа хатгасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-17-19х/,

            Гэрч Д.Насантогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг сэрэхэд Наранбаатар цусаа гоожуулчихсан сууж байсан. Би асуусан чинь намайг гудамжинд хүн ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэсэн. Эмнэлгээс гараад Дэнжийн мянгад ирсний дараа буюу маргааш нь 2018 оны 01 сарын 12-ны өдөр надад Сайнхүү намайг хутгалчихсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-24-25х/,

            Гэрч Д.Даваацэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Наранбаатарын футволк цус болчихсон байсан ...Наранбаатарын цээжний зүүн талд хутганы шарх байсан. Сайнхүү намайг шаачихлаа гэж яриад сууж байсан ...Наранбаатар, Сайнхүү хоёр нилээн согтчихсон байсан. Манай гэрт Сайнхүү, Наранбаатар хоёр ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд манай гэрт 2 шил 0,75 литрийн Цагаан нэртэй архи ууцгаасан ...” гэсэн мэдүүлэг /хх-26-27х/,

            Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бид хоёр ширээний хажууд зэрэгцэн сууж байсан нэг мэдсэн би ширээн дээр байсан хутгийг аваад Наранбаатарын зүүн талын хавирга хавьцаа нь нэг удаа хатгасан ...Бид хоёр маргалдаагүй, ямар ч шалтгаангүйгээр хутгаар хатгачихсан. Тухайн үед нилээн согтсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-28-29х/,   

              Яллагдагч Б.Смэдүүлэхдээ: “...нэг мэдсэн би ширээн дээр байсан хутгийг аваад Наранбаатарын зүүн талын хавирга хавьцаа нь нэг удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг. /хх41-42х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1497 тоот дүгнэлтэд: 

            1.2. Ц.Наранбаатарын биед цээжинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             4.6. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

              7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт. /хх-32х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Сайнхүү нь 2018 оны 01 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14-444 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Наранбаатарын цээжин тус газарт 1 удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сучруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.