Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00848

 

 

 

 

 

2025 10 06 10*******/ШШ2025/00848

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, 0 тоотод байрлах ******* ******* ХЗХ-ны хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХЗХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* овогтой ******* нь /УЮ90042811/ манай хоршооноос 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр №42 тоот цалингийн зээлийн гэрээгээр 9.000.000 төгрөг зээлж авсан. Энэ хугацаанаас хойш графикийн дагуу төлөлт хийхгүй явсаар ******* дугаар хорооны 26а байрны 5 тоот дээрх бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухаа больж шилжсэн. Дугаар луу нь залгаж ярихаар удахгүй төлнөө мэдэж байгаа гэдэг байснаа сүүлдээ утсаа авахаа ч больсон болохоор энэ дугаар нь өөрчлөгдсөн үгүйг мэдэхгүй болсон. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү. Э.******* нь 0000 дугаарын утастай, аав П.******* нь 0000 дугаарын утастай гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХЗХ-ны итгэмжлэл олгосон албан тоот, 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХЗХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* нь иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь ******* ******* ХЗХ, Э.******* нарын 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Э.******* нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул Э.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /000/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Э.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

*******. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО