| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00836/И |
| Дугаар | 103/ШШ2025/00849 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2025/00849
2025 10 06 103/ШШ2025/00849
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, ******* ******* ХК-ийн байранд байрлах ******* ******* ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Тогос *******ын 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******,
Хариуцагч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Хэрлэнгийн0 тоотод оршин суух ******* овогт *******ын нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.712.599 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Хариуцагч: Н.*******,
Хариуцагч: Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* *******ны ******* салбараас *******ын *******, *******ын нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14.266.271,82 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн MN260034330000660533 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Тус зээлийн гэрээ 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу 9.766.731,89 төгрөгийг төлсөн. Гэрээний үүрэг анх 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Зээлдэгч Н.*******, хамтран зээлдэгч Н. нараас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 7.572.193 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 7.576.193 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 136.170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* *******ны ******* салбараас *******ын *******, *******ын нар нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14.266.271.82 төгрөгийг гэрээт цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн MN260034330000660533 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Н.*******, хамтран зээлдэгч Н. нарт 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчид нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж зээлийн хүүний төлбөр 131.444,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4.960,84 төгрөг, нийт 136,406 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4.742 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******ны нэмэгдүүлсэн нэхэмжлэл 136.406, зээлийн төлбөр 7.576.193 төгрөгийн хамт төлж барагдуулах болно гэв.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу тайбар, 7.712.599 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, мөн бичгээр баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******, Н.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.712.599 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.*******, Н. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.911 төгрөгөөс 70.455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70.455 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Н.*******, Н. нараас 70.455 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО