| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01008/И |
| Дугаар | 103/ШШ2025/00858 |
| Огноо | 2025-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00858
2025 10 10 103/ШШ2025/00858
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах ******* дүүргийн ************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******ын *******,
Хариуцагч: ******* дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 0 дүгээр хороо, Наран хороолол, 0 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай иргэн *******ын *******, *******гийн ******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 7.000.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 195.000 төгрөг төлж, үлдэх 175.000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 7.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 7.000.000 төгрөгөөс одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг үүрэг гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгүүлэгч талд эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна гэж гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгтэй үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс батлан даалтын гэрээг заавал байгуулна, 2 дугаар зүйлийн 2.5-т Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, олгосон санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг Б талаас нөхөн гаргуулах, нэхэмжлэх эрхтэй, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-т Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан эргэнтөлөлт хийх хуваарийн дагуу Төрийн сан банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 00 тоот дансанд сар бүр эргэн төлнө гэж тус тус заасан. Иймд зээлийн гэрээний үүрэг зөрчсөн *******ын *******, *******гийн ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 7.000.000 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 0 дансанд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь хөдөлмөр халамжаас авсан зээл 7.000.000 төгрөгийг С.*******ийг оролцуулахгүй өөрөө төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч С.*******, С.******* нарын хамтран хариуцагч С.*******өөс татгалзаж байна. Учир нь хариуцагч С.******* 7.000.000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.*******өөс татгалзаж, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дүүргийн ************** нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.*******өөс татгалзаж, хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 126.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 63.475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО