Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00860

 

 

 

 

 

 

2025 10 10 103/ШШ2025/00860

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний 1 давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Наран хорооллын 0 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.284.868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Н.*******, Н.******* нар нь ******* ББСБ-тай 163060330120 дугаар зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 5.000.000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр 9.500.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 189 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2025 оны 09 дугаар сарын 22-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.980.704 төгрөг, хүү 243.470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.694 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариаын зардалд 12.000 төгрөг нийт хариуцагч нараас 3.284.868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.******* миний бие Транскапитлаас нэхэмжилсэн төлбөр мөнгө болох 3.284.868 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.******* миний бие *******аас нэхэмжилсэн мөнгө болох 3.284.868 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.284.868 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.284.868 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.*******, Н.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.508 төгрөгөөс 33.754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 33.754 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******, Н.******* нараас 33.754 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО