Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч У.Солонго,

иргэдийн төлөөлөгч С.Отгонбаяр,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Э.Мөнхмандах,

шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

           Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваасүрэнгийн Шинэхүү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Намхайдоржийн Мэндсайхан нарт холбогдох 1802000160031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Харчин овогт Намхайдоржийн Мэндсайхан, Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 50 дугаар байрны 200 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгатын 53-Б-40 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД: УШ89060952/,

          Боржигон овогт Даваасүрэнгийн Шинэхүү, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8 дугаар гудамжны 131 тоотод оршин суух хаягтай,

           урьд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.3, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял эдэлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1763 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 03 жил 05 сар 09 хоногийн ялыг өршөөн хассан ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай /РД: УС84121913/,

        Шүүгдэгч Н.М нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины грашид байх 64-24 УНМ улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 21.7 /¹1 дугаартай уут/ 10.4 гр, /¹2 дугаартай уут/ 10.3 гр, /¹3 дугаартай уут/ 0.2 гр, машинаас хураагдсан 0.8 гр нийт 21.7 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            Түүнчлэн Н.М нь өөрийн танил Д.Шд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 31-ний өдөр 200.000 төгрөгөөр, 02 дугаар сарын сарын 2-ны өдөр 400.000 төгрөгөөр, 0.6 грамм НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 3 удаагийн үйдлээр буюу байнга тогтвортой худалдсан,

            Шүүгдэгч Б.Шинэхүү нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна 02-58 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамцетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Шинэхүүд 3 удаа мөс гэх мансууруулах бодис зарахдаа мөс гэх бодисоо нэг газар үлдээж тухайн газраа утсаар зааж өгдөг байсан. Хориотой зүйл гэдгийг мэдэж байсан болохоор Шинэхүүтэй уулзахыг хүсээгүй байна. Гэхдээ одоо надад мөс гэх бодисыг нуусан газар байхгүй. Үлдсэн байсан мөс нь машинд байсныг хэлээд үзлэг хийлгэж хураалгасан. Би 2 жилийн өмнө анх мөс гэх бодисыг хэрэглэж үзэж байсан. Түүнээс хойш ер нь хэрэглэхгүй байж байгаад олдсон үедээ л хэрэглэдэг тэрнээс бол мөнгөөр худалдан авч хэрэглэж байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын дунд үеэр 2 сая төгрөгөнд 4 грамм мөс авч өөрөө хэрэглэж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-136-144х/,

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Шинэхүүд 100.000 төгрөгөөр мөс гэх зүйл өгсөн гэж байгаа. Би тэгэхэд мөс өгөөгүй, оронд нь давс өгсөн. 3 удаа өгөөгүй. Анхны мэдүүлгийг би мансуурсан байдалтай байхдаа өгсөн. Эхнэр чинь хэрэглэдэг биз дээ гэж Хуягаа байцаагч тулгаад, гэрт чинь үзлэг хийнэ гэхээр нь манай хүүхдүүдийг унтахаар үзлэг хийгээч, би ийм байдлаа хүүхдүүддээ харуулмааргүй байна гэж хэлсэн. Намайг яллах дүгнэлт, байцаалт дээр байнга тогтвортой хэрэглэдэг гэж бичсэн байсан. Би уг нь 2 жилийн өмнө нэг удаа хэрэглэж үзсэн гэж мэдүүлсэн” гэв. 

Шүүгдэгч Д.Шгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хэзээ билээ Мэндсайхан ирж уулзаад намайг мөс худалдаж авсан гэж битгий хэлээрэй, 1.000.000 төгрөг зээлсэн тэр мөнгөө дансаар буцааж шилжүүлсэн гэж хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгтэл би сайн бодсоны эцэст худлаа ярьж чадахгүй, мэдүүлгээсээ буцаж өөрийнхөө нөхцөл байдлыг дордуулж болохгүй юм байна гэж ойлгосон учир мэдүүлгээсээ өөрчлөгдөх асуудал байхгүй. Мэндээ өөрөө 1 сарын сүүлээр над руу яриад юм байгаа гэсэн утгатай юм хэлэхээр нь би холбогдож байгаад мөнгөө дансаар нь шилжүүлж 3 удаа мөс авсан. Мөс авахдаа би Мэндээтэй уулзаагүй. Харин Мэндээ мөс үлдээсэн газруудаа надад зааж өгөөд би тэр газарт нь очиж юмаа авсан. Тэр газруудаа зааж өгсөн байгаа. Би Мэндээгээс 1 сарын 30-ны өдөр 100.000 төгрөгөөр багахан хэмжээний мөс аваад анх удаа хар тамхи хэрэглэж үзсэн. 1 сарын 31-нд дахин 200.000 төгрөг шилжүүлээд дахин бага хэмжээний мөс аваад хэрэглэсэн. 2 сарын 2-нд Мэндээ рүү 400.000 төгрөг шилжүүлээд мөс авч яваад баригдсан. 2014 оноос хойш ходоод байнга өвддөг болсон учир маш их зовиуртай байдаг байсан” гэсэн мэдүүлэг /2хх-65-66х/,

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэрч Э.Тэмүүлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал байранд хамт өссөн найз, хуурай дүү Тэргэл над руу залгаад “Манай нэг найзын ах нь мөс байна уу олоод өгөөч гээд асуугаад байна, 700.000 төгрөгөнд юм авъя гээд байгаа юм байна” гэж хэлсэн. Тэнгис кинотеатрын хойд талын байрны урд тэр ах нэг жижиг аксент маркийн машинтай ирээд би машиных нь хойд талын суудалд орж суугаад тэр ах намайг “Олж өгч чадах юм уу, мөнгөө данс руу чинь шилжүүлчих үү” гэж асуухаар нь би “чадна” гээд 5058170752 тоот дансаа өгөөд 700.000 төгрөг дансаараа шилжүүлж авсан. Би тэр ахаас салаад Тэргэлтэй уулзаад мөнгөө үрээд дууссан. Би нэг жилийн өмнөөс хааяа нэг олдсон үедээ өвс татчихдаг байсан. Өвс татахаар тайвширдаг юм шиг санагддаг” гэсэн мэдүүлэг /1хх-77-78х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Тэргэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Билгүүн аргаа бараад л надад хандаж танидаг хүн байна уу гэж асуусан болохоос шууд олоод өг гэж хэлээгүй. Би мөн танил байхгүй, мөс зардаг хүн танихгүй, хүрээлэл байхгүй болохоор Тэмүүлэнд хэлээд болчимгүй үйлдэл хийчихлээ. Тэртээ тэргүй хар тамхи авч өөрийгөө хордуулж, хууль бус зүйл хийж байгаа юм чинь мөнгийг нь аваад хэрэгтэй зүйлдээ ашигласан нь дээр юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /1хх-81х,

Гэрч З.Жавхлангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "13 цагийн үед санагдаж байна. 11 дүгээр хорооллын замын урд талын автобусны буудлын ойролцоогоос нэг эрэгтэй одоогийн Шинэхүү гэх хүн гар өргөхөөр нь зогсож суулгатал “СУИС орно” гэж хэлсэн. Ингээд хөдлөөд нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад “Би СУИС-ын урд ирчихсэн байна, чи гарч ирэхгүй юм уу” гэж асууж байсан. Удалгүй дахин утас нь дуугараад сууж байсан залууд 6 дугаар байрны 7 дугаар орцны үүдэнд хүрээд ир гэж хэлэх шиг болсон. Учир нь машинд сууж явсан залуу 6 дугаар байрны 7 дугаар орц руу юм уу гэж лавлаж асууж байсан ба намайг хөдлөөд яв гэхээр нь замаар явж байгаад буцаж эргээд 6 дугаар байрны 7 дугаар орцны гадаа очоод “Машиндаа байж байгаарай, удахгүй гарч ирээд буцаад 11 дүгээр хороолол орно” гэж хэлсэн. Ингээд би машиндаа хүлээж байхад 7 дугаар орц нь кодтой байсан бололтой нөгөө залуу орж чадахгүй хэсэг зогсож байгаад орцыг нээж дотогш ороод удалгүй буцаж гарч ирээд над дээр ирж “2 давхарт гараад нэг юм авах гэсэн юм чиний туслалцаа хэрэгтэй болчихлоо” гэхээр нь машинаа түгжээд хамт орж 2 давхарт гарахад “Цахилгааны шийдний хайрцаган дотор юм байгаа, би хүрэхгүй байна, аваад өг би өргөе” гээд намайг өргөсөн боловч дийлэхгүй болохоор нь би тухайн залуугийн хөлнөөс өргөж байгаад тэр залуу хайрцаг дотроос нэг зүйл авсан. Би бодохдоо гэрийн түлхүүрээ авч байгаа юм болов уу гэж бодсон. Ингээд буцаж хамт гараад машинд суугаад хөдлөх гэтэл цагдаа нар ирж барьж авсан” гэсэн мэдүүлэг /2хх-37-38х/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-10х, 2хх-9-10х, 12-13 дугаар тал/,

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-11, 2хх-14 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-12-15х, 2хх-6-11 дүгээр тал/,

Нэгжлэг /Н.Мы машины гражид/ хийсэн тухай тэмдэглэл /1хх-16-23 дугаар тал/,

Нэгжлэг /Н.Мы гэрт/ хийсэн тухай тэмдэглэл /1хх-24-33 дугаар тал/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-47-48х/, 71, 2хх-23 дугаар тал/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1хх-49 дүгээр тал/,

Н.Мы гадаад паспорт болон банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-51, 55 дугаар тал/,

Н.Мы гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-59-70 дугаар тал/,

Д.Шгийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-24-29 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-72, 2хх-34-36 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-19-20 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1857 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Дээж №1 1,1 грамм гэж хаягласан гялгар ууттай тастлаг мөс мэт зүйл, Дээж №2 1,4 грамм гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уут, №4 гэж дугаарласан хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хуйлсан мөнгөн дэвсгэрт, №6 гэж дугаарласан шар өнгийн эм мэт зүйл 1 ширхэг, ногоон өнгийн эм мэт зүйл 1 ширхэгийг тус тус ирүүлсэн байсан ба дээрх дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Дээж №1 1,1 грамм гэж хаягласан гялгар ууттай тастлаг мөс мэт зүйл, Дээж №2 1,4 грамм гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, Дээж №2 1,4 грамм гэж хаягласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйл, №3 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг гялгар уутанд метамфетамин илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн №4 гэж дугаарласан хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хуйлсан мөнгөн дэвсгэртэд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

5. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

6. Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан шар өнгийн эм мэт зүйл ногоон өнгийн эм мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэжээ /1хх-91-92 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1858 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “64-24 УНМ машинаас 0,8 гр” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл нь гялгар уутын хамт 0,8432 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. метамфетамин илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэжээ /1хх-95 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1855 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“1.Шинжилгээнд ирүүлсэн “Шинэхүү 2018.02.02” гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Шинэхүү 2018.02.02” гэж хаягласан шээснээс метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна. Энэ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно” гэжээ /2хх-45 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1859 тоот дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Шинэхүүгээс 0,6 гр” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл нь гялгар уутын хамт 0,5752 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Шинэхүүгээс 0,6 гр” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйлд метамфетамин илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно” гэжээ /2хх-48 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 143 дугаартай дүгнэлтэнд:

“1. Н.М нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Н.М нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Н.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Н.Мд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

6. Н.Мд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Хэрвээ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж оношлогдвол МУ-д эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

7. Н.Мд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна /1хх-100 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 145 дугаартай дүгнэлтэнд:

“1.Д.Ш нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоогоор Д.Ш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Ш  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Д.Ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5.6. Д.Ш нь мансууруулах донтой мансууруулах сэтгэц идэвхит бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Д.Шд сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна” гэжээ /2хх-51 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1854 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Н.М 2018.02.02” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Н.М 2018.02.02 гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэжээ /1хх-102 дугаар тал/,  

  Шүүгдэгч Д.Ш, Н.М нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-179, 2хх-74х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-194х, 2хх-77х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-195х, 2хх-91х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2хх-80-81х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.   

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины грашид байх 64-24 УНМ улсын дугаартай “Верна аксент” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 21.7 /¹1 дугаартай уут/ 10.4 гр, /¹2 дугаартай уут/ 10.3 гр, /¹3 дугаартай уут/ 0.2 гр, машинаас хураагдсан 0.8 гр нийт 21.7 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Түүнчлэн Н.М нь өөрийн танил Д.Шд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 31-ний өдөр 200.000 төгрөгөөр, 02 дугаар сарын сарын 2-ны өдөр 400.000 төгрөгөөр, 0.6 грамм НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 3 удаагийн үйлдлээр худалдсан,

Шүүгдэгч Д.Ш нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна 02-58 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамцетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Н.М нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг байнга тогтвортой худалдсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.М нь Д.Шгийн гуйлтаар 2018 оны 01 дүгээр сарын 30, 2018 оны 01 дүгээр сарын 31, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд буюу 3 удаа худалдсан нь гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.

Шүүгдэгч Н.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зөвхөн нэг субъектэд 3 удаа өгсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ“ гэж заасан байх тул Н.Мд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.           

Харин энэ хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байх боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний биеийн эрүүл мэндийн байдал, өвчтэй эхийгээ асран хамгаалж байгаа зэргийг  харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх заалтыг зөрчвөл тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэв.