Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/81

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******-******* /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын -ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2302000990092 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-1 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэх тангараг) 57 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн шиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” гэж, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх” гэж, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахах, шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албаны ажилд ашиглахгүй гэж заасныг буюу үйл ажиллагаандаа дагаж мөрдөх хэм хэмжээг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Дархан их дэлгүүрийн арын авто зам  дээр Д. нь - улсын дугаартай Тоуоtа Wanguard маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ насанд хүрээгүй явган зорчигч ыг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдлийг цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж шалгуулахгүй дарагдуулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 27 /хорин долоо/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди болон 1 ширхэг сиди-тэй мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэрэг хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... ЭХШХШТХ-ийн  39.5-ийн “шүүхийн тогтоолд заасан үндэслэл, хэргийн  бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа.

Хэрэг 2022 оны 3-р сарын 02-ны 17 цаг 30 мин орчим гарсан ба насанд хүрээгүй нь Дархан их дэлгүүрийн арын гарц гарамгүй газраар харгалзан дэмжих хүнгүй зам хөндлөн гарахдаа Д.ын жолоодож явсан - улсын дугаартай “Тоёото Вангуард” маркийн машины урдуур гүйж улмаар машинд мөргөгдөн унаад босоод гүйгээд яваад өгсөн. Харин жолооч нь хүүхдийг гэрт нь дагуулж очиж хүүхдийн аав ээжтэй уулзаж эмнэлэгт үзүүлж Цагдаагийн байгууллагад дуудлага өгч 2 хоёр тал тохиролцож цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй, хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байгаа гомдол саналгүй талаараа бичиг хийж өгсөн.

Бодит үнэн ийм байхад ёс зүйн алдаа гаргаж, Ашиг сонирхлын зөрчилд автаж, Албан тушаалын байдлаа хэтрүүлэн хэрэглэж, бусдад давуу байдал олгож, Өргөсөн тангаргаасаа няцсан гэж үзэж ял халдаасанд гомдолтой байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт ажиллаж байхдаа ЭХТА гийн 22.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар гэм буруутай гэж заасан ба тухайн гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжүүдийн нэг болох өөртөө давуу байдал болгох субьектив талын санаа шинж байхгүй нөхцөлд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангаагүй гэж үздэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний бие хэрэгт гэрчээр оролцсон жолооч Д., мөргүүлсэн хүүхэд . түүний аав огт танихгүй танихгүй хүмүүст яахаараа тусалж албаны байдлыг урвуулан ашиглаж давуу байдал олгох билээ.

Гэрчүүдийг хууль сануулаад гэрчээр асуухад... , нар нь Төмөрбатаас арга хэмжээ авхуулахгүй байх талаар гуйсан зүйл огт байхгүй. Энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг. Тэгвэл хэн хэнд ямар байдлаар давуу байдал үүсгэж. Давуу эрх бий болгосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давуу байдал бий болгосон гэж үзсэн нь тодорхойгүй, зүгээр л таамаг байдлаар намайг буруутгасан нь буруу байна.

Мөн гэмт хэргийг бодит байдлаар тогтоогоогүй. Гэмт шинжгүй байна гэж үзэж байна. Мөн хэргийг анхан шатны шүүх, ямар байдлаар хангалттай нотолсон гэж үзэж яллаад байгаа, буруутгаад байгааг ойлгохгүй байгаа. Хэрэгт жолооч ыг торгоогүй асуудлаар, нь гэрчээр хууль сануулаад асуухад хэлсэн байгаа. Зөрчлийн хуулийн зорилго нь: Түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээд, шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших боловч, ялимгүй, нийгмийн хор аюул бага шууд таслан зогсоох боломжтой зөрчил бүрд шийтгэл оногдуулах зорилгогүй гэж хуульчилсан байна. Иймд миний зөрчил шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээс, хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй бөгөөд торгоогүй нь давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлж, сануулах хэлбэрээр аль болох иргэдэд ойлгуулан ухамсарлуулж, зөрчил илрүүлсэн ч сануулаад явуулж байгаа үйлдэл нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг Давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. ЭХТА-ийн 22.1 ийн гол шинж болох: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байх, гэж хуульчилсан. Ийм байхад ямар ч байдлаар бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь, нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ял халдаасан нь үндэслэлгүй байна. ЭХШХШТХ-ийн 1.1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилго нь: Гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах. Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зорчигдсон эрхийг хамгаална.... гэж заасан энэ зорилго шүүхэд хэрэгжээсэй гэж үзэж байна. Миний бие: олон жил Цагдаагийн байгуулагд тасралтгүй ажиллаж, өөрийн дур сонирхолтой ажилдаа хичээл зүтгэлтэй ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, их дээд сургууль төгссөн. Дөнгөж албан тушаалаа дээшлүүлж. офицерын бүрэлдэхүүнд ороод ял сонсож 2-хон жил болоод тэтгэвэрт гарах нөхцөл байдлаа алдаж шаналж явна. Ам бүлийн байдал 4 хүүхэдтэй, саяхан эхнэр төрсөн нярай хүүхэдтэй. Ар гэрээ авч явж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ тухайн гэмт хэрэг нотлох баримтаар лавтай сайн тогтоож хангалттай, бүрэн гүйцэд шалгаж тогтоож байж ял халдаах болов уу. Мөн гэмт хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоох ёстой. Хөдөлбөргүй тогтоогоогүй хэрэгт шүүх ял халдаасан нь буруу бөгөөд ЭХШХШТХ-ийн 39.5-д зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг бодит байдалтай нийцээгүй, гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа.

Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ЭХХШТХ-н 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.т “Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож” намайг цагаатгаж өгнө үү... гэжээ

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь хэрэгт гэрчээр оролцсон жолооч Д., мөргүүлсэн хүүхэд , түүний аав огт танихгүй танихгүй хүмүүст яахаараа тусалж албаны байдлыг урвуулан ашиглаж давуу байдал олгох билээ. Мөн хамт ажиллаж байсан гэх гэрч хууль сануулаад гэрчээр асуухад , нар нь Төмөрбатаас арга хэмжээ авхуулахгүй байх талаар гуйсан зүйл огт байхгүй. Энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг. Тэгвэл хэн хэнд ямар байдлаар давуу байдал үүсгэж. Давуу эрх бий болгочихвоо, Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давуу байдал бий болгосон гэж үзсэн нь тодорхойгүй, зүгээр л таамаг байдлаар буруутгасан нь буруу байна. *******ыг гэмт хэрэг хийсэн гэх боловч гэмт хэргийг бодит байдлаар тогтоогоогүй. Гэмт хэргийн үндсэн 4 шинжийг агуулаагүй. Гэмт шинжгүй байна гэж үзэж байна. Мөн хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, ямар байдлаар нотолсон гэж үзэж яллаад байгаа, буруутгаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт жолооч ыг торгосон, торгоогүй асуудлаар авагдсан ба, торгоогүй талаар, нь гэрчээр хууль сануулаад асуухад хэлсэн байгаа. Зөрчлийн хуулийн зорилго нь: Түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших боловч ялимгүй, нийгмийн хор аюул бага шууд таслан зогсоох боломжтой зөрчил бүрд шийтгэл оногдуулах зорилгогүй гэж хуульчилсан. Иймд миний үйлчлүүлэгч ******* нь зөрчил шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээс, хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй бөгөөд торгоогүй нь давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлж, сануулах хэлбэрээр аль болох иргэдэд ойлгуулан ухамсарлуулж, зөрчил илрүүлсэн ч сануулаад явуулж байгаа үйлдэл нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Үүнийг Давж заалдах шатны шүүх анхаарч үзэх хэрэгтэй болов уу. ЭХТА-ийн 22.1-ийн гол шинж болох: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байх, гэж хуульчилсан. Ийм байхад ямар ч байдлаар бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй байхад ******* гэм буруутай гэж ял халдаасан нь үндэслэлгүй байна. ЭХШХШТХ-ийн 1.1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилго нь Гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах. Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зорчигдсон эрхийг хамгаална.... гэж заасан энэ зорилго шүүхэд хэрэгжээсэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ажлаа шударгаар олон жил тасралтгүй ажиллаж, өөрийн дур сонирхолтой ажилдаа хичээл зүтгэлтэй ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, мэрийж их дээд сургууль төгссөн байдаг. Дөнгөж албан тушаалаа дээшлүүлж офицерын бүрэлдэхүүнд ороод ял сонсож, 2-хон жил болоод тэтгэвэрт гарах нөхцөл байдлаа алдаж шаналж явна. Үнэхээр хүнд байдалд орж байна. Гэр бүлийн байдал 4 хүүхэдтэй саяхан эхнэр нь төрсөн нярай хүүхэдтэй. Ар гэрээ авч явж байгаа хүн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ тухайн гэмт хэрэг нотлох баримтаар лавтай сайн тогтоож, хангалттай, бүрэн гүйцэд шалгаж тогтоож байж ял халдаана. Мөн гэмт хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэр хэмжээг хөдөлбөргүй тогтоох ёстой. Хөтөлбөргүй тогтоогоогүй хэрэгт шүүх миний үйлчлүүлэгч ******* ял халдаасан нь буруу бөгөөд ЭХШХШТХ-ийн 39.5-д зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргалаа. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ЭХШХШТХуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1 дэх заалтад заасан "Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хоёрдугаарт тус зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Гуравдугаарт Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүх хуралдаанаар *******ын зөрчлийн талаарх гомдлыг шалгах хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа зам тээврийн ослын дуудлага мэдээллийн дагуу газар очсон атлаа хэргийн үйл баримтыг тогтоох хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэж Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

н.ад би давуу байдал олгоогүй. Тухайн өдөр ослын газар очиход явган зорчигч ын буруутай үйлдлээс болж тэр осол гарсан байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2а-д зааснаар “арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Мөн 5.12а-д зааснаар “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах”, 5.12д-д зааснаар “ойртон яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч *******-******* саналдаа:

******* өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Урьдын давж заалдах шатны шүүхэд ч, анхан шатны шүүх хуралд ч би хангалттай үндэслэлүүдээ тайлбарласан. Хангалттай нотлох баримт тогтоогдсон гээд өнөөдөр ч гэсэн прокурор маань анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн тайлбарыг хэлж байна. н.Наранбилэг гэдэг хүн үүрэг даалгавар өгчихсөн гэж яриад байгаа. Үнэхээр үүрэг даалгавар өгсөн юм бол үүрэг даалгавар нь хааччихсан юм бэ. Хавтаст хэрэгт хангалттай нотолж тогтоож чадаагүй.  Хэнд давуу байдал бий болсон юм. Давуу байдал бий болгоно гэдэг маань өөрт болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгоно гэдгийг хэлж байна. ******* гэдэг хүнд ямар ашигтай байдал бий болгосон юм бэ. Үүнийг шалгаж тогтоогоогүй. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийднэ гэх юм бол *******ыг цагаатгахаас өөр арга байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн байна. Хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцсэн шийтгэх тогтоол гарсан учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул 2024 оны 08 дугаар сарын -ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны  08 дугаар сарын -ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч ******* холбогдох 2302000990092 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох 2302000990092 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд 34 дугаартай магадлал гаргасан.

Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын -ны өдрийн шүүх хуралдаанаар “ ... 34 тоот магадлалд заасны дагуу энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй ба шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. ” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “ Мөрдөгч, прокурор нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодитой байдлыг тогтоох үүрэгтэй.”

Мөн прокурор нь дээрх хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, үндэслэл журмын дагуу явагдаагүй ажиллагааг засахын зэрэгцээгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулах, нотлуулах үүргийг хүлээхээр тусгажээ.

Иймд дээрх албан тушаалтнууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан  гэмт хэргийг шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа байна гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл мөрдөгчид олгох, мөрдөх ажиллагаа явуулах байгууллагын харьяалалд шилжүүлэн шалгуулах, эсхүл гэмт хэргийн шинжгүй байна гэж үзвэл хэрэг бүртгэлийн хэргийг хаах, яллагдагчаар татахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг шийдвэрүүдийг гаргахаар хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан заалтууд бүрэн хэрэгжээгүй байх тул  Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын -ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байна.

Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын Олон улсын гэрээнд захирагдаж хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нь тогтоох, хууль шүүхийн өмнө хүн, хуулийн этгээд тэгш эрхтэйгээр оролцох зарчим тус хэрэгт хангадахгүй байгааг анхаарвал зохино.

Хэргийг шийдвэрлэх явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтууд зөрчигдсөнөөс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон тул шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдолд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болж хэргийн дахин хэлэлцүүлэхээр болсон тохиолдолд хэргийг хүлээн авсан шүүгч өөрийн санаачилгаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан “ Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх ” нөхцөл байдал үүссэн гэж үзээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын -ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

       2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

      3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                          Б.МАНЛАЙБААТАР