Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/82

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******          

            Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалангийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418*********************469 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг “******* ******* хотхон”-ы урд талын авто замын явган хүний гарц нь дээр *******-******* улсын дугаартай Тоуata Prius 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 6 сарын зорчих эрх хязгаарлах ял шийтгэж.,

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж.,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тух;ай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэж.,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 11,880,*******0 (арван нэгэн сая найман зуун наян мянга) төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын  тоотод оршин суух д олгож.,

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж.,

Шүүгдэгч *******ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж.,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж.,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Миний бие ******* холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрт хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан. Миний бие нь Улаанбаатар төмөр замын замын 1-р ангид сэв шалгагч ажил хийдэг ба энэ ажил нь Орхон, Хонгор, Шарын гол зэрэг төмөр замаар холбогдсон сумдад очиж засвар үйлчилгээ хийдэг. Сэв болон эвдрэл гэмтлийн зэргээс хамаараад 2-3 хоног эвдрэлийг засаж дуусах хүртэлх хугацаагаар тэндээ ажилладаг ба Дархан сумын нутаг дэвсгэрт орж гаран ажилладаг юм. Би цаашид гэмт, хэрэг зөрчилд холбогдохгүй ажиллаж, амьдрах болно. Мөн шүүхээс хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрөөс 11,*******0,*******0 төгрөгийг нь төлж барагдуулсан байгаа. Иймд дээрх байдлуудыг минь харгалзан үзэж миний зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтоож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Манай ажлын оффис Дархан суманд байдаг. Би томилолтоор явж ажилладаг юм. Иймд бүсийг маань Дархан-Уул аймаг болгон өөрчилж өгнө үү гэж гомдол гаргасан. Хохирогч д 11,*******0,*******0 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 880,*******0 төгрөгийг энэ сардаа багтааж өгнө гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт маргаан байхгүй. Үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж, хор уршигт нь тохирсон ял шийтгэлийг шүүхээс оногдуулсан гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ялтан тухайн бүсээ ажлын онцлогоос шалтгаалаад өөрчлүүлэх хүсэлтээ гаргасан тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагаас прокурорт хүсэлтийг нь уламжилж прокурор хүсэлтийг нь хангаж өөрчлөх хуулийн зохицуулалт байгаа. Шүүгдэгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэг болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдахад хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын лавлагаагаар тодорхой харагдана. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө торгох ялын санал гаргаж байсан. Гэвч шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Ял хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар учруулсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч нь хохирлоо тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан байгаа учраас түүний ажил амьдралынх нь онцлогийг нь харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийн хязгаарлах ялыг өөрчлөхөд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч ******* холбогдох 2418*********************469 дугаартай эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг “******* ******* хотхон”-ы урд талын авто замын явган хүний гарц нь дээр *******-******* улсын дугаартай Тоуata Prius 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, шинжээч дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 11 8******* *******0 төгрөгийг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч ******* нь Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн засварын газарт сэв шалгагчаар ажилладаг ба тэрээр төмөр замтай холбогдсон Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумуудаар томилогдон ажиллаж, засвар үйлчилгээний ажил хийдэг нь хэрэг авагдсан баримуудаар тогтоогдлоо. /хх-54,55,58 дугаар тал/

Анхан шатны шүүхээс түүнийг 6 сарын хугацаагаар зорчин явах эрхийг хязгаарлаж, хязгаарлалтын бүсийг Дархан сумаас гарахгүй байхаар тогтоосон байна.

Давж заалдах шатын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, түүний эрхэлж буй ажлын онцлог, төлбөр төлсөн байдал, болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдэж анх удаа ял шийтгэл эдэлж байгаа байдал зэргийг харгалзан “Зорчин явах хязгаарлалтын бүсийг өргөсгөх боломжтой” гэж үзээд шүүгдэгчээс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтыг:

“Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэснийг шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2.Шүүгдэгч ******* нь хохиролд 11.*******0.*******0 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

         ШҮҮГЧИД                                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Б.МАНЛАЙБААТАР