| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00427/И |
| Дугаар | 157/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 157/ШШ2025/00348
2025 10 22 157/ШШ2025/00348
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С талбай-02, “Ср” 8 давхар "Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, У 11-14 тоотод оршин суух, Б овогт Д-н Н-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 647,007.17 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Н-с 2189895 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 506,776.53 төгрөг, үндсэн хүү 130,469.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,761.34 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 647,007.17 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
ХариуцагчД.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Токи ББСБ-аас авсан мөнгөө 2025 оны 11 дүгээр сарын 05-нд төлж барагдуулна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБХХК нь хариуцагч Д.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 647,007.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Д.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Токи ББСБ-аас авсан мөнгөө 2025 оны 11 дүгээр сарын 05-нд төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Д.Нын нэхэмжлэлийн шаардлага болох 647,007.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 20,329 төгрөг төлсөн ба 647,007.17 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,060 төгрөг төлөхөөс 269 төгрөгийг илүү төлсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 647,007.17 төгрөгт ногдох 20,060 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 20,060 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 10,030 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 10,030 төгрөг, илүү төлсөн 269 төгрөг зэргийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох 647,007.17 (зургаан зуун дөчин долоон мянга долоон төгрөг, арван долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 269 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж "Т ББСБХХК-нд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,060 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 10,030 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 10,030 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ