| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0206/З |
| Дугаар | 128/ШШ2026/0421 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:“Г*******” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б-Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******болд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Г*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 1******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
3.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 1******* дугаар шийдвэрийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
4.Нэхэмжлэгчид анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр Ө******* аймгийн Б-Ө******* сумын “З******* С*******” гэх нэртэй газар 758 гектар талбайг эзэмшүүлжээ.
5.Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/2158 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байна.
6.Ашигт малтмал газрын тосны газраас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/6484 дүгээр албан бичгээр “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба тус асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд хандах эрх нь нээлттэй болно...” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.
7.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ:
...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч П.Бын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/6484 тоот албан бичгээр "... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 1******* дугаар шийдвэрээр “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба тус асуудлаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд хандах эрх нь нээлттэй болно" гэсэн хариуг надад өгөөд байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 99 дүгээр зүйлийн 99.2-т “Гомдлыг шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдэхэд энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Бын 2025 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 1/6484 тоот албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэснээс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд шууд хандсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэл болохгүй. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 1******* дугаар шийдвэрийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцлах тухай 1******* дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 1******* дугаар шийдвэрээр 5 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. “Г*******” ХХК-нд холбогдох хэсгийг гэж тодруулж байна.
“Г*******” ХХК нь анх Ө******* аймгийн Б-Ө******* сумын нутаг, “З******* с*******” гэдэг газар 758 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр авсан. Гэвч “Г*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн жил бүр урьдчилж төлөх хуулийн зохицуулалттай. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан зохицуулалтад 34.6-д заасан хугацаа хэтэрсэн 30 хүртэлх хоног байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн зохицуулалттай. Үүнээс үзэхэд “Г*******” ХХК жил бүрийн 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлдөг. Хуулийн алданги тооцох хугацаа буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 30 хоногийн хугацаанд алдангийг төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 8/1225 тоот албан бичгээр цуцлах үндэслэл бүрдэж байгаа талаар мэдэгдэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан зохицуулалтын гол агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие танилцуулснаар хугацаа хэтэрсэн хоног буюу 30 хоногийн хугацааг тооцох ёстой гэдэг хуулийн зохицуулалтын агуулга байгаа юм. Үүнээс үзэхэд 30 хоногийн хугацаа нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Г*******” ХХК-ийн ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа юм. Хариуцагчийн зүгээс буюу Ашигт малтмал засгийн газрын Кадастрын хэлтсээс 1 сарын өмнө буюу 3 дугаар сарын 22-ны өдөр цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлж, *******ээсээ тооцож, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий 1******* дугаар шийдвэрийг гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хөндөж байгаа. Энэ хугацаанд ямар нөхцөл байдалтай байсан гэхээр “Г*******” ХХК нь уул уурхайн үйл ажиллагаанаас гадна үндэсний хэмжээнд, нийтэд илэрхий үйл баримт гэж хэлж болохоор газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст авагдсан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ц сумын Засаг даргын Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн албан бичгээс үзэхэд “Г*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч захирал Л.Ч нь 2021 оны 4 дүгээр сарын 20-29-ний өдрийг хүртэлх хугацаанд Ц сум дахь газар тариалан, мал аж ахуйн салбартаа тусгаарлалтад байсан. Тухайн цаг хугацаа нь дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүрээ хязгаар буураагүй, зарим сумдад хязгаарлалт тогтоосон зорчих хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалт нь цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндэслэлийг няцаах буюу няцаасан нотлох баримтыг гаргаж өгөх, үндэслэл бүхий тайлбарыг гаргаж өгөх хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 56 зүйлийн 56.3, 56.4-д заасан зохицуулалтуудын дагуу дээд шатны албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаант нөхцөл байдлыг хянаж үзэх, т*******д хариу өгөх, т*******ийх нь үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаа явуулах, дараалсан буюу процессын үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанаас 1 сарын өмнө явуулсны улмаас “Г*******” ХХК-аас өөрт учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаар нотлох боломжгүй болсон. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчилдөж буй этгээдээс 30 хоногийн хугацаанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасан зохицуулалтын хүрээнд ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах зохицуулалтыг хэрэглэж 30 хоногийн хугацаанд гомдол, өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх байсан. Гэвч 4 дүгээр сарын 19-ний өдрөөс тооцож 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компаниас өөрт учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломж бололцоог олголгүйгээр 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн цуцлах үндэслэл бүрдсэн талаарх цаг хугацаанд үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д хүндэтгэн үзэх шалтгааны талаарх зохицуулалтыг зохицуулж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41г-д хуульд заасан эрх бүхий этгээд нь нийтийг хамарсан аюултай халдварт өвчний улмаас хорио цээрийн бүсэд хоригдсон бол хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн зохицуулалт байдаг. Нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтаас гадна шүүхийн хууль хэрэглээний талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-ээс 1.7-д заасан зохицуулалтууд байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж байгаа. Энэ зохицуулалтыг заах болсон шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгааны талаар Ашигт малтмалын хуульд нарийвчлан зохицуулаагүй ч шүүхийн практик болон шүүхийн хууль хэрэглэхтэй холбоотой хуулийн зохицуулалтын хүрээнд Татварын ерөнхий хуулийн хүндэтгэн үзэх шалтгаан гэх зохицуулалтыг хэрэглэдэг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тодотгож байна. “Г*******” ХХК-ийн зүгээс 2001 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн үеэсээ эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн ******* дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн нийтлэг хүлээх үүрэг, 31 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хадгалах үүргээ хэрэгжүүлж ирсэн. Бидний зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх, төлөхгүй орхигдуулах хүсэл зориг байгаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөлд зарцуулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, тухайн тусгай зөвшөөрлийг хадгалахын тулд бусдад барьцаалж байсан үйл баримтууд тодорхой харагддаг. ******* тоот тусгай зөвшөөрөл бол ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн шаардлага бол геологи хайгуулын ажлын үр дүнг улсад хүлээлгэн өгөх, т*******ий үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болгох, ашиглалт руу шилжүүлэх нөхцөл байдалтай байдаг. Тэгэхээр олон жил ашиглаж ирсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бидний зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх хүсэл зориг байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь зохицуулалт буюу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим бий. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар нь хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмын хүрээнд хамаарагддаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмын зохицуулалтаас хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх зарчим бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг зохицуулж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ тусгай зарчмыг дурдаж байна гэвэл төрийн захиргааны байгууллагаас өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих гол үндсэн агуулга нь зарчим байдаг. Тэгэхээр бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангаагүйгээс хуульд заасан хугацаанаас өмнө тусгай зөвшөөрөл цуцлагдаж, энэ үр дагаварт хүрсэн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байгаа. Манай компаниас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анх урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Т*******ий хүрээнд бидний гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Оээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1/4688 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Хариуг хүргүүлэхдээ манай урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хянахаас эрс татгалзаж Захиргааны ерөнхий хуульд заасан гомдлыг хянах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг дээр хариу өгч байсан. Бидний зүгээс дахин 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин гомдол гаргаж, уг гомдолдоо манай маргаж буй 1******* дугаар шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг агуулж байгаа мөн гомдолд заасан үндэслэл тус бүрийг хянахыг хүссэн гомдлыг гаргасны үндсэн дээр Ашигт малтмал нийслэлийн газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/6484 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шүүхэд хандах эрхийг нь нээлттэй болохыг дурдаж, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Үүний үндсэн дээр бидний зүгээс анх шүүхэд хандах болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
8.Хариуцагч шүүх гаргасан татгалзал, т*******ий үндэслэлээ тайлбарлахдаа:
...А аймгийн Ц, Ө******* аймгийн Б-Ө******* сумдын нутагт “З******* с*******” нэртэй 757.91 га талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2001 оны 03 дугаар сарын 19-ний 96 дугаар шийдвэрээр "Г*******" ХХК-д анх олгосон байна.
“Г*******” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг барьцаалах өргөдөл гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр шийдвэрээр Худалдаа хөгжлийн банканд барьцаалсныг бүртгэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “Г*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг “Г*******” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8/2158 дугаар албан бичгээр уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн албан ёсны хаяг болох "Баянгол дүүргийн 20 дугаар хороо өөрийн байр" гэх хаягаар, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 8/1250 дугаар албан бичгээр Худалдаа хөгжлийн банканд тус тус хүргүүлэхэд шуудангийн буцалтаар ирээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй...” гэж заасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Г*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сард багтаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд т*******д тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, Монгол Улсын дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл т*******ийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, т*******ийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тус тус заажээ.
“Г*******” ХХК-ийн эзэмшиж байсан А аймгийн Ц, Ө******* аймгийн Бат-Ө******* сумдын нутагт орших "З******* с*******” нэртэй газарт 757.91 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ, ойн сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага гаргана” гэж заасны дагуу "Г*******" ХХК нь 30 хоногийн дотор Төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргаагүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.3-т "Захиргааны ерөнхий заасан гомдол гаргах журмаар урьдчилан хуулийн 92-94 дүгээр зүйлд шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Сая тодруулж холбогдох хэсгийг гэж байна. Гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 болон 56 дугаар зүйлийн 56.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн гэдэг мэдэгдлийг хугацаанаасаа өмнө явуулсан гэдэг ерөнхий агуулгаар би ойлгоод байна. Манайх 4 дүгээр сарын 21-ний өдөр цуцлах үндэслэл бү*******. Төрийн байгууллага 3 дугаар сард явуулаад байгаа нь үндэслэлгүй гэдэг ерөнхий агуулгыг яриад байх шиг байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйл болон 56 дугаар зүйлийн 56.2-т яаж мэдэгдэх гэдгийг тодорхой зохицуулсан байгаа.
Тийм учраас цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг “Г*******” ХХК-д 3 дугаар сард хүргүүлсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар хүргүүлсэн талаар нотлох баримт нь харагдаж байгаа. Цуцлах үндэслэл бүрдсэн гэдэг мэдэгдлийг хүлээж аваагүй 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Ч нь Ц суманд байсан гэж байна. Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд мэдэгдэнэ гэдэг нь хүргүүлэхийг л ойлгоно. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгчид анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийдвэрээр Ө******* аймгийн Бат-Ө******* сумын “З******* С*******” гэх нэртэй газарт 758 гектар талбайг эзэмшүүлжээ.
2.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 8/2158 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс “хууль буруу хэрэглэсэн, хүндэтгэн үзэх шалтгааныг тодоруулаагүй” гэж, хариуцагчаас “төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, мэдэгдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн” гэж тус тус маргажээ.
4.Нэхэмжлэгч нь 2001 оноос маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 20 жил тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашигласан, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөө үргэлжилсэн, ерөнхий захирал Л.Ч нь 2021 оны 04 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд Ц суман дахь газар тариалан, мал аж ахуйн салбартаа тусгаарлалтад байсан болох нь тус сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 214 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
5.Харин хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8/1225 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.
6.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг алдангийн хамт төлөх сүүлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байх бөгөөд мэдэгдлийг тухайн өдрөөс хойш хүргүүлэхээр байжээ.
7.Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй хэдий ч дээрх хуулийн зохицуулалтуудаар алданги тооцуулах, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээ хянуулах боломжтой бөгөөд хариуцагчаас дээрх эрхийг нь эдлүүлээгүй байна.
8.Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг гарах үед Ковид-19 цар тахлын улмаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан, цахимд шилжүүлсэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага орон нутагт тусгаарлалтад байсан, тусгай зөвшөөрлийг тасралтгүй 20 жил эзэмшиж, ашигласан, одоо тухайн талбайг бусдын эзэмшил, ашиглалтад шилжээгүй зэргийг харгалзан төлбөр төлөх ёстой тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг хариуцагчаас тодруулах нь зүйтэй байна.
9.Тус шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас бус тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчид төлбөр төлөхтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх үйл баримтыг тогтоох боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш 4 жил 7 сар 27 хоногийн дараа тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/6484 тоот албан бичгээр өргөдлийг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэсэн, анх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан зэргийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ