Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 371

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч М.М, Ц.С, Б.Б/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Цэрэндагвын Сэрээтэр нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батзоригийн Батцэнгэл нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001650299 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Их тугтан овогт Мөнхбатын Мөнх-Эрдэнэ, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, загвар өмсөгч мэргэжилтэй, БНХАУ-ын Дива модель агентлагт загвар өмсөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-2-ын 1-42 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УИ96102611,

Боржигон овогт Цэрэндагвын Сэрээтэр, 1998 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант 6 дугаар багт оршин суух, ял шийтэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар АМ98052915,

Боржигон овогт Батзоригийн Батцэнгэл, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эмээ, ах, дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн 5 дугаар гудамжны 12 тоотод оршин суух,

урьд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар СЙ93062012.          

          Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, Ц.Сэрээтэр нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 7-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Ган-Эрдэнийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 8.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

          Шүүгдэгч Б.Батцэнгэл нь М.Мөнх-Эрдэнэ, Ц.Сэрээтэр нарын 2018 оны 01 дүгээр сарын 6-наас 7-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Ган-Эрдэнийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тэгээд Сэрээтэр бид хоёр нөгөө хоёр залууг дагаж өрөөнд нь ороод дахин жаахан ууж байгаад тасарчихсан байна лээ. Тэгээд зарим зүйлсийг бүдэг бадаг санаад байгаа юм. Би тасарчихсан ч гэсэн унахгүйгээр эрүүл юм шиг яваад байдаг юм. Тэгээд нэг санахад Сэрээтэр бид хоёр буцаад өрөөндөө ороод нөгөө тасарч унасан танихгүй залуугийн виза картыг нь авчихсан явж байсан ба тэр залуу урьд нь ууж байхдаа картаа өгч явуулаад пиво захиж картныхаа нууц кодыг хэлээд байсан болохоор бид хоёр мэдэж байсан юм. Тэгээд би гадаа гараад таксинд суусан ба тэрнээс хойш юу ч санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өглөө Энканто нэртэй саунд сэрсэн. Тэгээд цүнхээ нээгээд үзсэн чинь миний цүнхэнд 3 сая 800 мянган төгрөг байсан. Тэгээд би мөнгөө хувьдаа хувцас хунар аваад идэж уугаад БНХАУ-руу явах зардлаа хийсэн…” гэсэн мэдүүлэг /хх-47-48х/,

         Шүүгдэгч Ц.Сэрээтэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэгээд нөгөө архийг нь ууж дуусчихаад дахиад ууя гэхээр нь би Ган-Эрдэнэтэй цуг гараад ресепшинээс 10 шил пиво авсан ба төлбөрийг нь Ган-Эрдэнэ картаараа хийсэн. Тэгээд буцаж ороод манай өрөөнд орж ууж сууж байгаад тал пивийг нь уучихаад байж байгаад Ган-Эрдэнэ болон түүний найзуудтай цуг өрөөнд нь ороод жаахан байж байтал нөгөө хоёр эрэгтэй унтаад өгсөн. Тэгэхээр нь картыг нь аваад харсан чинь Ган-Эрдэнэ гээд биччихсэн байхаар нь би Мөнх-Эрдэнийг энэ карт чинь биш юм уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ наад картныхаа кодыг санаж байна уу гэхээр нь би 02-той байсан билүү гэсэн чинь би мэдэж байгаа, хоёулаа гялс гаръя гээд бид хоёр гарч 4 замын уулзварын Хаан банкны АТМ ороод кодыг нь хийгээд үзсэн чинь 8 сая гаруй төгрөг байхаар нь 8 сая төгрөгийг нь аваад 4,4 сая төгрөгөөр нь хувааж авсан юм. Тэгээд шууд буудалдаа очоод нөгөө хоёрыгоо сэрээгээд гаръя гээд одоо ингэвэл Батцэнгэлд баригдчихна тэгэхээр Батцэнгэлийн амыг хаахын тулд хоёулаа 200.000, 200.000 төгрөг өгчихье. Тэгээд хоёулаа сая сая төгрөг авсан гэж хэлээрэй гэж тохиролцоод буудал руугаа орж Батцэнгэлийг сэрээгээд болсон явдлаа ярьсан ёсоор хэлээд аваад араас нь Хуланг сэрээгээд аваад гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-70-71х/,         

         Шүүгдэгч Б.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өглөө 07 цагийн орчимд Мөнх-Эрдэнэ Хулан эгч бид хоёрыг сэрээгээд буудлаасаа гаръя гээд миний хувцсыг эмхлээд явъя гээд тэгээд байсан. Тэгэхээр нь би юу болов яагаав гэж асуусан чинь нөгөө хоёр залуугаас 1 сая төгрөг хулгай хийчихлээ хурдан явъя зугтъя гээд байсан. Тэгээд би айгаад Хулан эгчийг сэрээгээд бид нар гарсан чинь Сэрээтэр такси аваад ирсэн байсан. Бид нар хаашаа явахаа мэдэхгүй байсан ба ямар ч байсан таксигаа яв гээд Туул рестораны урд ирээд Мөнх-Эрдэнэ намайг хүн асуувал хэн ч битгий хэлээрэй, танихгүй, мэдэхгүй шүү гэж хэлээд надад боодолтой 200.000 төгрөг өгөөд таксинаас буугаад яваад өгсөн ...Сэрээтэр надад саяны хоёр хүнээс 1 сая төгрөг хулгайлчихсан. Мөнх-Эрдэнэ 500.000 нь аваад явсан гээд чамд мөнгө өгсөн үү гэхээр нь би өгөөгүй гэсэн чинь надад 200.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-90-91х/,  

          Шүүгдэгч Б.Батцэнгэлээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хажуу талын өрөөнд өрөө авсан байсан. Хулан гээд гэрчтэй унтсан. Өглөө нь Мөнх-Эрдэнэ орж ирээд буудлаас гаръя гээд Туул рестораны урд буугаад Сэрээтэр бид хоёр хамт явсан. Тийм л зүйл болсон” гэв.

Шүүгдэгч Ц.Сэрээтэрээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Энжил” зочид буудалд өрөө аваад архи ууцгаасан. Шөнө болсон байхад хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлтал Ж.Ган-Эрдэнэ орж ирээд “би найзтайгаа явж байгаа, найзыгаа дуудчихъя, дахиад архи авч ууя” гээд буудлаас архи, пиво авч уугаад нэлээд халцгаасан. Ж.Ган-Эрдэнэд бид нар трансжендэр хүмүүс гэж хэлэхэд “аан тийм Солонго гэж байдаг, мэднэ” гэж хэлсэн. Тэгээд өрөөнд нь орсон чинь оролдоод байхаар нь өөрийнхөө өрөө рүү орсон. Ж.Ган-Эрдэнэ гадуур хувцасгүй, картаа барьсан явж байгаад манай өрөөнд хаясан байсан. Ж.Ган-Эрдэнэ бид нарт картныхаа нууц дугаарыг хэлсэн байсан. Тэгээд гараад картнаас нь мөнгө авцгаасан” гэв.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр Батцэнгэл, Сэрээтэр нарын байрлаж байсан зочид буудалд ирээд архи уугаад сууж байтал гаднаас хохирогч Ж.Ган-Эрдэнэ орж ирээд архи авч ууя гэх зэрэг зүйл ярьсан. Тэгээд Ж.Ган-Эрдэнэ архинд гараад архи авч ирээд бид хамт ууцгаасан. Тэгтэл Сэрээтэр ирээд картыг авчихлаа гэж хэлээд бид 2 гараад картнаас мөнгө авсан. Тэрнээс хойш зарим зүйлийг санахгүй байгаа” гэв. 

Хохирогч Ж.Ган-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Надад учирсан 8 сая төгрөгийн хохирлоос Сэрээтэрээс 3 сая 800 мянган төгрөг, Батцэнгэлээс 400 мянган төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо 3 сая 800,000 мянган төгрөгийг авах дутуу байгаа. Би үлдсэн 3 сая 800 мянган төгрөгөө нэхэмжилж байна ..” гэсэн мэдүүлэг /хх-16-17х/,

Гэрч Ж.Ган-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 6-наас 7-ны шилжих шөнө 4 найзын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байдаг Энжил нэртэй зочид буудалд орсон юм. Бид нар өрөөнд орсон байхад манай хоёр найз жаахан архи ууж байгаад тамхи дууссан байхаар нь гарч дэлгүүр орж тамхи дууссан байхаар нь гарч дэлгүүр орж тамхи авчихаад буцаж буудалдаа ирээд өрөөндөө орохдоо андуураад хажуу өрөө лүү орчихсон юм. Тэгсэн чинь тэр өрөөнд 3 эмэгтэй байсан. Би тэр үед нилээн согтсон байсан болохоор тэр хүмүүстэй яриа өдөөд өрөөнд нь хэсэг сууцгаасан. Тэгээд жаахан сууж байгаад өөрийнхөө авсан өрөө лүү ороод найздаа энэ тухай хэлээд ууж байгаад үлдээсэн тал шил архиа аваад буцаад нөгөө өрөө рүү найзтайгаа хамт орсон. Буцаж өрөөнд нь ороод юм яриад сууж байхдаа тэдгээр 2 эмэгтэйг эрэгтэй хүмүүс байна гэдгийг нь мэдсэн юм. Тэр залуучууд бүгд эмэгтэй хүний хувцас өмсөөд нүүрээ будаад яг эмэгтэй хүн шиг болчихсон байсан ...тэгж байгаад архи дуусахаар нь найз Буянболдыг “архи аваад ир” гээд Хаан банкны картаа өгөөд нууц дугаарыг хэлсэн ...манай найз одоо архиар яах гээд байгаа юм бэ гээд гараагүй. Тэгэхээр нь би тэнд байсан 3 залуугийн нэгийг дагуулаад буудлын текэн дээр очоод өөрийнхөө картыг өгөөд тэр 3 залуугийн өрөөний мөнгийг бас пиво авсан гээд нийт 110.000 төгрөгөөр тооцоо хийсэн ...тасраад уначихсан байсан. Өглөө сэрээд найз Буянаагаас миний карт хаана байгаа юм бэ гэхэд мэдэхгүй байна,  чи хамгийн сүүлд тамхинд гарсан ш дээ гэсэн. Буянааг утсаа аваад асаахад мобайл банкны орлого, зарлагын мэдээлэл ирэхэд үүрээр 7 цагийн үед миний картнаас эхлээд 5.000.000 төгрөгийг дараа нь 3.000.000 төгрөгийг нийт 8.000.000 төгрөгийг уншуулаад авчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-20-21х/,

Гэрч Б.Буянболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ган-Эрдэнэ бид нар Баянбүрдийн ойролцоо караокед сууцгааж байгаад 4 замын зүүн талд байдаг Энжел нэртэй буудалд орсон юм. Буудалд ороод манай 2 найз явчихсан. Харин Ган-Эрдэнэ бид хоёр буудалдаа хонохоор үлдсэн юм. Тэгээд буудалд байж байхад манай найз Ган-Эрдэнэ гараад явчихсан байсан. Ирэхгүй удаад байхаар нь би гараад хайж байтал буудлын хоёр давхарт тааралдаад намайг дуудсан. Ган-Эрдэнэ хүрээд ирээ энд хоёр охин байна гэж дуудсан. Тэгэхээр нь би очоод тэр өрөөнд ороход 1 хүн орон дээр унтаж байсан харин наана нь хоёр эмэгтэй хүн сууж байсан. Тэр хүмүүс эмэгтэй биш эрэгтэй байсан гэдгийг нь өрөөнд нь ороод юм ярьж байхдаа мэдсэн. Би дотроо гомо хүмүүс юм байна даа” гэж бодсон юм. Тэгээд уумаар байна архи аваад ир гээд байсан юм. Би тэгэхээр нь архинд явахгүй тэр буудлын өрөөнд үлдсэн. Тэгсэн Ган-Эрдэнэ тэнд байсан хүмүүсийн нэгийг нь дагуулаад гарсан. Удаагүй Ган-Эрдэнэ буцаад ороод ирсэн чинь араас нь цуг гарсан эмэгтэй нь орж ирсэн ...тэгээд маргааш өглөө нь 11.30 цагийн үед сэрээд Ган-Эрдэнэ картаа алга болгочихож гэж хайгаад олдохгүй болохоор нь машинд үлдээсэн утсаа аваад асаасан чинь мобайль банкны мэдээлэл ирж данснаас нь мөнгө хасагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22х/,

Гэрч А.Батчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энжил зочид буудлын урдхан талд урт үстэй, хар өнгийн хувцастай, эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй хүн гар өргөөд зогсож байсан ...Тэр хүн гар өргөж суугаад энэ Энжил зочид буудлын зогсоол руу ороод зогсчих манай хэдэн найзууд гарч ирнэ гээд гуйгаад байсан. Тэгээд би буудлын хашаа руу орж зогсож байхад ...тэд машинд суугаад хотын төв оръё гэхээр нь би Бөмбөгөр худалдааны төвийн урд талаар яваад Туул рестораны урд явж байхад нэг нь энд зогсчих гэхээр нь зогсоход цоохор куртик өмссөн өндөр хүн нь машинаас буугаад замын ард талаас өөр такси бариад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч П.Хулангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг мэдсэн өглөөний 7 цаг өнгөрч байсан. Миний унтаж байсан өрөөнд Батцэнгэл бид хоёр унтаж байтал гаднаас Билли орж ирээд явъя мөнгөтэй болчихлоо өөр буудалд оръё гээд сэрээсэн. Тэгээд бид нар буудлаас гараад такси бариад явж байтал Билли нь Туул рестораны урд буугаад бид нараас салаад явсан. Таксинд явж байхад Билли Батцэнгэлд май гээд мөнгө тоолоод өгч байгаа харагдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-31-32х/,

Жамъянсүрэнгийн Ган-Эрдэнийн Хаан банкны 5032413186 дугаартай дансны хуулга /хх-8х/,   

Шүүгдэгч М.М, Ц.С, Б.Бнарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51, 72, 93х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 73, 95/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-103-114х/  зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, Ц.Сэрээтэр нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 7-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Ган-Эрдэнийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 8.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,

        Шүүгдэгч Б.Батцэнгэл нь М.Мөнх-Эрдэнэ, Ц.Сэрээтэр нарын 2018 оны 01 дүгээр сарын 6-наас 7-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжил” зочид буудалд Ж.Ган-Эрдэнийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан мөнгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тэгээд Сэрээтэр бид хоёр нөгөө хоёр залууг дагаж өрөөнд нь ороод дахин жаахан ууж байгаад тасарчихсан байна лээ. Тэгээд зарим зүйлсийг бүдэг бадаг санаад байгаа юм. Би тасарчихсан ч гэсэн унахгүйгээр эрүүл юм шиг яваад байдаг юм. Тэгээд нэг санахад Сэрээтэр бид хоёр буцаад өрөөндөө ороод нөгөө тасарч унасан танихгүй залуугийн виза картыг нь авчихсан явж байсан ба тэр залуу урьд нь ууж байхдаа картаа өгч явуулаад пиво захиж картныхаа нууц кодыг хэлээд байсан болохоор бид хоёр мэдэж байсан юм. Тэгээд би гадаа гараад таксинд суусан ба тэрнээс хойш юу ч санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өглөө Энканто нэртэй саунд сэрсэн. Тэгээд цүнхээ нээгээд үзсэн чинь миний цүнхэнд 3 сая 800 мянган төгрөг байсан. Тэгээд би мөнгөө хувьдаа хувцас хунар аваад идэж уугаад БНХАУ-руу явах зардлаа хийсэн…” гэх мэдүүлэг /хх-47-48х/,

         шүүгдэгч Ц.Сэрээтэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэгээд нөгөө архийг нь ууж дуусчихаад дахиад ууя гэхээр нь би Ган-Эрдэнэтэй цуг гараад ресепшинээс 10 шил пиво авсан ба төлбөрийг нь Ган-Эрдэнэ картаараа хийсэн. Тэгээд буцаж ороод манай өрөөнд орж ууж сууж байгаад тал пивийг нь уучихаад байж байгаад Ган-Эрдэнэ болон түүний найзуудтай цуг өрөөнд нь ороод жаахан байж байтал нөгөө хоёр эрэгтэй унтаад өгсөн. Тэгэхээр нь картыг нь аваад харсан чинь Ган-Эрдэнэ гээд биччихсэн байхаар нь би Мөнх-Эрдэнийг энэ карт чинь биш юм уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэгтэл Мөнх-Эрдэнэ наад картныхаа кодыг санаж байна уу гэхээр нь би 02-той байсан билүү гэсэн чинь би мэдэж байгаа, хоёулаа гялс гаръя гээд бид хоёр гарч 4 замын уулзварын Хаан банкны АТМ ороод кодыг нь хийгээд үзсэн чинь 8 сая гаруй төгрөг байхаар нь 8 сая төгрөгийг нь аваад 4,4 сая төгрөгөөр нь хувааж авсан юм. Тэгээд шууд буудалдаа очоод нөгөө хоёрыгоо сэрээгээд гаръя гээд одоо ингэвэл Батцэнгэлд баригдчихна тэгэхээр Батцэнгэлийн амыг хаахын тулд хоёулаа 200.000, 200.000 төгрөг өгчихье. Тэгээд хоёулаа сая сая төгрөг авсан гэж хэлээрэй гэж тохиролцоод буудал руугаа орж Батцэнгэлийг сэрээгээд болсон явдлаа ярьсан ёсоор хэлээд аваад араас нь Хуланг сэрээгээд аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-70-71х/,         

         шүүгдэгч Б.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өглөө 07 цагийн орчимд Мөнх-Эрдэнэ Хулан эгч бид хоёрыг сэрээгээд буудлаасаа гаръя гээд миний хувцсыг эмхлээд явъя гээд тэгээд байсан. Тэгэхээр нь би юу болов яагаав гэж асуусан чинь нөгөө хоёр залуугаас 1 сая төгрөг хулгай хийчихлээ хурдан явъя зугтъя гээд байсан. Тэгээд би айгаад Хулан эгчийг сэрээгээд бид нар гарсан чинь Сэрээтэр такси аваад ирсэн байсан. Бид нар хаашаа явахаа мэдэхгүй байсан ба ямар ч байсан таксигаа яв гээд Туул рестораны урд ирээд Мөнх-Эрдэнэ намайг хүн асуувал хэн ч битгий хэлээрэй, танихгүй, мэдэхгүй шүү гэж хэлээд надад боодолтой 200.000 төгрөг өгөөд таксинаас буугаад яваад өгсөн ...Сэрээтэр надад саяны хоёр хүнээс 1 сая төгрөг хулгайлчихсан. Мөнх-Эрдэнэ 500.000 нь аваад явсан гээд чамд мөнгө өгсөн үү гэхээр нь би өгөөгүй гэсэн чинь надад 200.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-90-91х/, 

          шүүгдэгч Б.Батцэнгэлийн өгсөн: “Би хажуу талын өрөөнд өрөө авсан байсан. Хулан гээд гэрчтэй унтсан. Өглөө нь Мөнх-Эрдэнэ орж ирээд буудлаас гаръя гээд Туул рестораны урд буугаад Сэрээтэр бид хоёр хамт явсан. Тийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Сэрээтэрийн өгсөн: “Энжил” зочид буудалд өрөө аваад архи ууцгаасан. Шөнө болсон байхад хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлтал Ж.Ган-Эрдэнэ орж ирээд “би найзтайгаа явж байгаа, найзыгаа дуудчихъя, дахиад архи авч ууя” гээд буудлаас архи, пиво авч уугаад нэлээд халцгаасан. Ж.Ган-Эрдэнэд бид нар трансжендэр хүмүүс гэж хэлэхэд “аан тийм Солонго гэж байдаг, мэднэ” гэж хэлсэн. Тэгээд өрөөнд нь орсон чинь оролдоод байхаар нь өөрийнхөө өрөө рүү орсон. Ж.Ган-Эрдэнэ гадуур хувцасгүй, картаа барьсан явж байгаад манай өрөөнд хаясан байсан. Ж.Ган-Эрдэнэ бид нарт картныхаа нууц дугаарыг хэлсэн байсан. Тэгээд гараад картнаас нь мөнгө авцгаасан” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Тухайн өдөр Батцэнгэл, Сэрээтэр нарын байрлаж байсан зочид буудалд ирээд архи уугаад сууж байтал гаднаас хохирогч Ж.Ган-Эрдэнэ орж ирээд архи авч ууя гэх зэрэг зүйл ярьсан. Тэгээд Ж.Ган-Эрдэнэ архинд гараад архи авч ирээд бид хамт ууцгаасан. Тэгтэл Сэрээтэр ирээд картыг авчихлаа гэж хэлээд бид 2 гараад картнаас мөнгө авсан. Тэрнээс хойш зарим зүйлийг санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг,

хохирогч Ж.Ган-Эрдэнийн өгсөн: “...Надад учирсан 8 сая төгрөгийн хохирлоос Сэрээтэрээс 3 сая 800 мянган төгрөг, Батцэнгэлээс 400 мянган төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо 3 сая 800,000 мянган төгрөгийг авах дутуу байгаа. Би үлдсэн 3 сая 800 мянган төгрөгөө нэхэмжилж байна ..” гэсэн мэдүүлэг /хх-16-17х/,

гэрч Ж.Ган-Эрдэнийн өгсөн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 6-наас 7-ны шилжих шөнө 4 найзын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байдаг Энжил нэртэй зочид буудалд орсон юм. Бид нар өрөөнд орсон байхад манай хоёр найз жаахан архи ууж байгаад тамхи дууссан байхаар нь гарч дэлгүүр орж тамхи дууссан байхаар нь гарч дэлгүүр орж тамхи авчихаад буцаж буудалдаа ирээд өрөөндөө орохдоо андуураад хажуу өрөө лүү орчихсон юм. Тэгсэн чинь тэр өрөөнд 3 эмэгтэй байсан. Би тэр үед нилээн согтсон байсан болохоор тэр хүмүүстэй яриа өдөөд өрөөнд нь хэсэг сууцгаасан. Тэгээд жаахан сууж байгаад өөрийнхөө авсан өрөө лүү ороод найздаа энэ тухай хэлээд ууж байгаад үлдээсэн тал шил архиа аваад буцаад нөгөө өрөө рүү найзтайгаа хамт орсон. Буцаж өрөөнд нь ороод юм яриад сууж байхдаа тэдгээр 2 эмэгтэйг эрэгтэй хүмүүс байна гэдгийг нь мэдсэн юм. Тэр залуучууд бүгд эмэгтэй хүний хувцас өмсөөд нүүрээ будаад яг эмэгтэй хүн шиг болчихсон байсан ...тэгж байгаад архи дуусахаар нь найз Буянболдыг “архи аваад ир” гээд Хаан банкны картаа өгөөд нууц дугаарыг хэлсэн ...манай найз одоо архиар яах гээд байгаа юм бэ гээд гараагүй. Тэгэхээр нь би тэнд байсан 3 залуугийн нэгийг дагуулаад буудлын текэн дээр очоод өөрийнхөө картыг өгөөд тэр 3 залуугийн өрөөний мөнгийг бас пиво авсан гээд нийт 110.000 төгрөгөөр тооцоо хийсэн ...тасраад уначихсан байсан. Өглөө сэрээд найз Буянаагаас миний карт хаана байгаа юм бэ гэхэд мэдэхгүй байна,  чи хамгийн сүүлд тамхинд гарсан ш дээ гэсэн. Буянааг утсаа аваад асаахад мобайл банкны орлого, зарлагын мэдээлэл ирэхэд үүрээр 7 цагийн үед миний картнаас эхлээд 5.000.000 төгрөгийг дараа нь 3.000.000 төгрөгийг нийт 8.000.000 төгрөгийг уншуулаад авчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-20-21х/,

гэрч Б.Буянболдын өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ган-Эрдэнэ бид нар Баянбүрдийн ойролцоо караокед сууцгааж байгаад 4 замын зүүн талд байдаг Энжел нэртэй буудалд орсон юм. Буудалд ороод манай 2 найз явчихсан. Харин Ган-Эрдэнэ бид хоёр буудалдаа хонохоор үлдсэн юм. Тэгээд буудалд байж байхад манай найз Ган-Эрдэнэ гараад явчихсан байсан. Ирэхгүй удаад байхаар нь би гараад хайж байтал буудлын хоёр давхарт тааралдаад намайг дуудсан. Ган-Эрдэнэ хүрээд ирээ энд хоёр охин байна гэж дуудсан. Тэгэхээр нь би очоод тэр өрөөнд ороход 1 хүн орон дээр унтаж байсан харин наана нь хоёр эмэгтэй хүн сууж байсан. Тэр хүмүүс эмэгтэй биш эрэгтэй байсан гэдгийг нь өрөөнд нь ороод юм ярьж байхдаа мэдсэн. Би дотроо гомо хүмүүс юм байна даа” гэж бодсон юм. Тэгээд уумаар байна архи аваад ир гээд байсан юм. Би тэгэхээр нь архинд явахгүй тэр буудлын өрөөнд үлдсэн. Тэгсэн Ган-Эрдэнэ тэнд байсан хүмүүсийн нэгийг нь дагуулаад гарсан. Удаагүй Ган-Эрдэнэ буцаад ороод ирсэн чинь араас нь цуг гарсан эмэгтэй нь орж ирсэн ...тэгээд маргааш өглөө нь 11.30 цагийн үед сэрээд Ган-Эрдэнэ картаа алга болгочихож гэж хайгаад олдохгүй болохоор нь машинд үлдээсэн утсаа аваад асаасан чинь мобайль банкны мэдээлэл ирж данснаас нь мөнгө хасагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-22х/,

гэрч А.Батчулууны өгсөн: “...Энжил зочид буудлын урдхан талд урт үстэй, хар өнгийн хувцастай, эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй хүн гар өргөөд зогсож байсан ...Тэр хүн гар өргөж суугаад энэ Энжил зочид буудлын зогсоол руу ороод зогсчих манай хэдэн найзууд гарч ирнэ гээд гуйгаад байсан. Тэгээд би буудлын хашаа руу орж зогсож байхад ...тэд машинд суугаад хотын төв оръё гэхээр нь би Бөмбөгөр худалдааны төвийн урд талаар яваад Туул рестораны урд явж байхад нэг нь энд зогсчих гэхээр нь зогсоход цоохор куртик өмссөн өндөр хүн нь машинаас буугаад замын ард талаас өөр такси бариад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

гэрч П.Хулангийн өгсөн: “...нэг мэдсэн өглөөний 7 цаг өнгөрч байсан. Миний унтаж байсан өрөөнд Батцэнгэл бид хоёр унтаж байтал гаднаас Билли орж ирээд явъя мөнгөтэй болчихлоо өөр буудалд оръё гээд сэрээсэн. Тэгээд бид нар буудлаас гараад такси бариад явж байтал Билли нь Туул рестораны урд буугаад бид нараас салаад явсан. Таксинд явж байхад Билли Батцэнгэлд май гээд мөнгө тоолоод өгч байгаа харагдсан ...” /хх-31-32х/ гэх мэдүүлгүүд,      

Хавтаст хэрэгт цугларсан Жамъянсүрэнгийн Ган-Эрдэнийн Хаан банкны 5032413186 дугаартай дансны хуулга /хх-8х/,

Шүүгдэгч М.М, Ц.С, Б.Бнарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51, 72, 93х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53, 73, 95/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-103-114х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул М.Мөнх-Эрдэнэ, Ц.Сэрээтэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Б.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж  авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Ган-Эрдэнэ нь өөрт учирсан гэм хорын хохирол болох 8.000.000 сая төгрөгнөөс шүүгдэгч М.Мөнх-Эрдэнээс 3.800.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Сэрээтэрээс 3.800.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Батцэнгэлээс 400.000 төгрөгийг тус тус хүлээн авсан ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.Сэрээтэр, Б.Батцэнгэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.