Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 119/ШШ2026/0039

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгч: “**” ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:  “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаар мэдэгдэл”,  “мөн оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/599 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”, “2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг биелүүлж, гэрээ байгуулахыг даалгах”,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тендерийн маргаан бүхий 119/2026/0028/3 индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. **” ХХК нь  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай мэдэгдэл,

-2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/599 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах,

-2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг биелүүлж, гэрээ байгуулахыг даалгах”,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

1.2. Хэрэг хянан шиийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрчлөхдөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” гэснийг “2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/596 дугаартай албан бичгийг хууль бус байсныг тогтоолгох” гэж өөрчлөх,

-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэх,

-“Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах” гэж нэмэгдүүлэх,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг биелүүлж, гэрээ байгуулахыг даалгах тухай” гэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай” гэж өөрчлөх,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн”  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэснийг “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхийг даалгах” гэж өөрчлөх,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**" ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэснийг “Үнэлгээний хорооны  2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаартай болон 2026 оны 01 дүгээр 30-ны хуралдааны 11 дугаартай тэмдэглэлээр хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай” гэж тодруулах;

-“Үнэлгээний хорооны 2026 оны 1 дүгээр сарын 03 болон мөн оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлж, өөрчилж тодруулсан байна.

1.3. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03/924 тоот албан бичгээр “**” ХХК-д хариуг хүргүүлснийг эс зөвшөөрч шүүхэд ханджээ.

Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр зарласан “Гүүрэн кран+” угсрагч нийлүүлэх тендер шалгаруулалт “**” ХХК оролцсон. Манай  компаниас ирүүлсэн тендер “хамгийн сайн” гэж үнэлэгдэж шалгарсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11879 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үүний дараа “**” ХХК болон “**” ХХК нараас гаргасан гомдлоор ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тухай “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн ДБ-112-12/10 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл “**” ХХК-иас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-т зааснаар хянаад дараах шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үүнд,

1. ТШ3 20.1. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл

  1. Техникийн тодорхойлолт:

3.ТШ3 17.5. Дээрх мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж буй тул дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна. Үүнд,

  1. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг “хуурамч” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй

Тендерийн баримт бичгийн 20.1-д заасан “Техникийн чадавх болон туршлагын шаардлага”-ын хүрээнд үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй холбоотой 20.1.1-20.1.4 дэх заалтуудыг манай компани бүрэн хангаж, “**” ХХК-ийн үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрлийн бичгийг ирүүлсэн. Гэтэл уг зөвшөөрлийг “хуурамч болох нь нотлогдсон” хэмээн дүгнэсэн атлаа ямар байгууллага, ямар баримт бичиг, ямар журмаар хуурамч болохыг тогтоосон талаарх албан ёсны нотлох баримтыг хавсаргаагүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажуулалт огт дурдагдаагүй байна.

Иймд энэхүү дүгнэлт нь баримтад тулгуурлаагүй, субьектив үнэлгээ тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “хянан үзэх” зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

2.2. “**” ХХК нь уг тендерийн хүрээнд үнийн санал гаргах, нийлүүлэх эрхтэй цорын ганц албан ёсны төлөөлөгч нь манай компани болохыг баталгаажуулсан мэдэгдлийг [email protected] болон [email protected] цахим хаягуудад албан ёсоор хүргүүлсэн болно.

2. Гүүрэн краны техникийн зурагт өгсөн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Манай компанийн ирүүлсэн гүүрэн краны иж бүрэн техникийн зургийг "гүйцэт бус, хурд, өргөх өндөр, механизмын ангилал, ажлын горим, зам төмрийн төрөл, холбогдох стандартад нийцээгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь манай компаниас ирүүлсэн техникийн зураг, техникийн харьцуулсан хүснэгтэд захиалагчийн шаардсан бүх үзүүлэлт бүрэн тусгагдсан бөгөөд жолоочийн бүхээгийн стандарт хүртэл нарийвчлан зурагт тусгасан. Харин өрсөлдөгч “**” ХХК-ийн ирүүлсэн зураг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 онд зарласан өмнөх тендерийн шаардлагад тулгуурласан, 2025 оны шинэчилсэн техникийн шаардлагад нийцээгүй бөгөөд гүүр механизмын хөдлөх бүрэлдэхүүний моторын тоог 4 байх ёстойгоос 2 болгон дутуу зурсан, техникийн хувьд илт алдаатай гэж үзэж байна.

Техникийн зөрүүтэй холбоотой заалтыг буруу тайлбарласан.

Манай компанийн санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдээс ямар нэгэн зөрүү, орхигдол гаргаагүй. Иймд “зөрүү гарсан тохиолдолд тайлбар, нотлох баримт ирүүлэх” тухай заалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Мөн манай компаниас ирүүлсэн ISO 9001    (00225Q24535R2L), ISO 14001, (00225Е33081R2L) стандартын гэрчилгээг ГОСТ 34589-2019 стандарттай “дүйцэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ГОСТ 34589-2019 нь бүтээгдэхүүний стандарт бол ISO стандартууд нь үйлдвэрлэгчийн удирдлагын тогтолцоог нотлох стандартууд бөгөөд хоорондоо орлох бус, харилцан нөхөх шинжтэй.

Энэхүү дүгнэлт нь стандартын шинж чанарыг буруу тайлбарласан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ил тод, тэгш, шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

“**” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 14.1-д заасан шаардлагыг хангаагүй

Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 14.1-д:

1. Оролцогч нь III бүлгийн техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарийг бөглөж ирүүлэх,

  1. V бүлэгт заасан Маягт №2-ыг бөглөж ирүүлэх,
  2. V бүлгийн 1-6 дугаар маягтыг бүрэн бөглөж ирүүлэх гэж заасан.

Гэтэл “**” ХХК нь Багц-З-т: ТББ-БАГЦ-3-1.pdf, ТББ-БАГЦ-3-2.pdf, ТББ-БАГЦ-3-З.рdf, ТББ-БАГЦ-3-4.pdf нэртэй 4 файл хавсаргасан бөгөөд ТББ-БАГЦ-3-2.рdf файлын 38 дугаар хуудсанд Маягт 6-д “нууцалсан баримт бичиг байхгүй” гэж мэдүүлсэн боловч ТББ-БАГЦ-3-1.рdf файл нээгдэж үзэх боломжгүй байна.

Энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга **д хандсан албан бичгийг хавсаргасан болно.

Бусад ноцтой зөрчлүүдийн тухай:

Тендер шалгаруулалтын баримт бичгийн 52 дугаар хуудас, техникийн үзүүлэлтийн хүснэгтийн 46-д заасан цаг уурын нөхцөлийн ГОСТ 15150 стандартыг хангаж буйг нотолсон сертификат, мэдэгдэл “**” ХХК-ийн материалд байхгүй. Мөн ТББ-БАГЦ-3-2.рdf файлын 95 дугаар хуудсанд байгаа мэдэгдэл нь нотариатаар баталгаажаагүй. Түүнчлэн “**” ХХК-ийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь хуурамч байх магадлалтай бөгөөд “**” ХХК нь уг тендерийн хүрээнд манай компаниас өөр этгээдэд зөвшөөрөл олгоогүй болохыг баталгаажуулсан албан мэдэгдлийг хавсаргав” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай мэдэгдлийг хүчингуй болгуулах тухай” гэснийг “2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хууль бус байсныг тогтоолгох тухай” гэж өөрчлөх,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай” гэж нэмэгдүүлэх,

-“Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах тухай” гэж нэмэгдүүлэх,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг биелүүлж, Гэрээ байгуулахыг даалгах тухай” гэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай” гэж өөрчлөх,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер “хамгийн сайн” үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэснийг “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхийг даалгах тухай” гэж өөрчлөх,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**" ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэснийг “Үнэлгээний хорооны  2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаартай болон 2026 оны 1 дүгээр 30-ны хуралдааны 11 дугаартай тэмдэглэлээр хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай” гэж тодруулах;

-“Үнэлгээний хорооны 2026 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” гэж тодорхойлсон.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зарласан “Гүүрэн кран угсарч нийлүүлэх” тендерийн шалгаруулалтад “**” ХХК оролцсон. Тус компаниас ирүүлсэн тендер хамгийн сайн гэж үнэлэгдэж шалгарсан. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11879 дугаартай албан бичиг ирсэн. Гэтэл “**” ХХК болон “**” ХХК-иас тухайн тендерт холбогдуулаад гомдол гаргасан. Гаргасан гомдлын дагуу гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг түдгэлзүүлээд гомдлыг хянан шалгасан. Ингэхдээ нэхэмжлэгчийн тендертээ гаргаж өгсөн баримт бичиг болох үйлдвэрлэгчийн гадаад хэлнээс орчуулсан баримтыг тендерийн шаардлага хангахгүй гэж үзээд Үнэлгээний хороо дахин үнэлж шийдвэр гаргасан. Ингэхдээ гуравдагч этгээд “**” ХХК-иас ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлээд тухайн этгээдэд гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчаас гаргаад, цаашид гэрээ байгуулагдаад явсан байна. Ингэхдээ ТШЗ-н 20.1-д заасан 3 үндэслэлийг 1-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, хоёрт техникийн тодорхойлолт, гуравт ТШЗ-н 17.5-д заасан шаардлага хангаагүй байна гэж татгалзсаныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах энэ чиг үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй, хуульд заасны дагуу үнэлж шийдвэр гаргаагүй. Үнэлээгүй гэдгийг хүсэлт хэлэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Мөн тендерийн Үнэлгээний хорооны сүүлийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тухайн зөвшөөрөл нь үйлдвэрлэгчийн зөвшөөрөл биш гэж үзсэн юм шиг байгаа юм. Ингэж шийдвэрлэснийг нь бид хууль бус гэж үзэж байгаа. Учир нь үүнтэй холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгчээс энэхүү зөрчигдсөн гэж үзэж байгаа үйл баримттай холбогдуулаад захиалагч зөв шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй нь буруу шийдвэр гаргах гол хууль зүйн үндэслэл нь болсон гэж үзэж байна. Иймд хууль зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзээд зохих журмын дагуу гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

            6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан “Гүүрэн кран угсрагч нийлүүлэх” тендер сонгон шалгаруулалт “**” ХХК нь оролцож шалгарсан тул 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл тус тендерт оролцогч “**” ХХК болон "**" ХХК-иуд хууль тогтоомжид заасны дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасантай холбогдуулан дээрх мэдэгдлийг түдгэлзүүлж, улмаар 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай мэдэгдлээр “**” ХХК-аас ирүүлсэн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу хянан үзээд тодорхой шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байна. Уг асуудалд “**” ХХК-иас Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Монгол улсын Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03/423 тоот албан бичгээр зарим асуудлыг дахин нягталж үзэх, үйлдвэрлэгчээс тодруулга авах шийдвэр гаргасан тул захиалагч дахин нягтлан үзсэн. Гэтэл “**” ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD нь тодруулгын хариу ирүүлээгүй, харин ** Со.LTD-иас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодруулга авахаас өмнөх огноотой албан бичгээр хариу ирүүлсэн. Энэ нь тендерт санал болгосон компаниас зөрүүтэй компаниас тодруулга ирүүлсэн тул хууль болон журамд заасны дагуу шаардлагад нийцэхгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн “**” ХХК-иас ирүүлсэн тендерт холбогдуулан гаргасан гомдол ямарваа 1 баримтаар нотлогдохгүй бөгөөд үндэслэлгүй болно. Иймд “**” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульчтай санал нэг байна. Дарамтлах, сүрдүүлэх маягтай бичгүүдийг өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууриа дэмжиж байна,  нэмэлт тайлбаргүй” гэв.

            8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан хэд хэдэн үндэслэлд хамаарч байх тул шүүхээс нэхэмжлэлийг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж гуравдагч этгээд үзэж байна. Тодруулбал: Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлийн түхайд /54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг/

            Дөрөвдүгээр шаардлагаас долоодугаар шаардлагын хувьд: Сангийн яамны 2025 оны 12 сарын 25-ны өдрийн 02/11233 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгон тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг үүрэг болгож шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж “**” ХХК-ийг шалгаруулж оролцогчдод 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү Сангийн яамнаас 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/11879 шийдвэр болон холбогдох үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмжүүдийг бүгдийг хүчингүй болгосон. Энэ талаар нэхэмжлэгчээс аливаа гомдол гаргаагүй, Сангийн яамны шийдвэр нэгэнт биелэгдсэн тул уг актууд нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

            Нэхэмжлэгчийн дөрөвдүгээр шаардлагаас долоодугаар шаардлагууд нь бүгд дээр дурдсаны дагуу Сангийн яамнаас хүчингүй болгосон захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой байна. Иймд хариуцагчийн хүчингүй болсон аливаа шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжтэй холбоотой тухайн шаардлагуудын хувьд сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

            Наймдугаар шаардлагын хувьд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2026 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасанчлан захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол гэж заасан. Гэтэл тухайн 2026 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмж нь Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр хүчингүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэгэнт хүчингүй болсон байсан актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг шүүхээс хангах хууль зүйн боломжгүй.

            Иймд дээр дурдсан актууд нь бүгд нь эрх зүйн үйлчлэлгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37.1 -т заасан бие даасан “Захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1- т заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм.

            Гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй үндэслэлийн тухайд /ЗХШХШТхуулийн 54 дүгээр зуйлийн 54.1.3 дахь заалт/

            Нэгдүгээр шаардлага, хоёрдугаар шаардлага, наймдугаар шаардлагын хувьд: Нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/599 дугаартай “**” ХХК-д холбогдох “Шаардлага хангаагүй болох тухай мэдэгдэл”, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл”, 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжүүдтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Сангийн яаманд гомдол гаргасан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 119/Ш32026/0081 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох” тухай захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх талаар бүрдүүлбэр хангахыг захирамжилсан боловч нэхэмжлэгч нь өөрийн гаргасан гомдлоо өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй тул, эдгээр шаардлагатай холбоотой гомдол гаргаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ... ”,  109 дүгээр зүйлийн 109.2 “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ойлгомжтой тодорхой байхын тулд нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа буюу тендер шалгаруулалтаас үндэслэлгүй хассан гэх буюу үйлдвэрлэгчийн зөвшөөрөл өгөөд, имэйл хаягаар баталгаажуулж байхад үүнийг үнэлэхгүй байна гэж тайлбарлаад байгаа асуудалд хариу тайлбар өгье. Анх тендерийн баримт бичиг өгөхдөө албан ёсоор “**” ХХК-ийн албан бичгийг оруулж өгсөн. Энд хавсаргах баримтаар зөвхөн “**” гэдэг компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг өөр компанийн албан бичигтэй хавсаргаж өгсөн. “**” ХХК-ийн өгсөн албан бичгийг БНХАУ-ын хуулийн этгээдийн тамга тэмдгийг дараагүй “**” ХХК гэсэн дардас ч юм уу пайз дараад, түүнийгээ нотариатаар баталгаажуулж тендерийн баримт бичигт өгсөн байгаа. Тэр баримтаа үнэлүүлэх гэж өгөхдөө ард нь байгаа үйлдвэрлэгчийн баримт бичиг бол “**” ХХК-ийн ирүүлсэн үйлдвэрлэгчийн баримт бичгүүд юм. Аль компани нь үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч вэ гэдгийг тодруулах ажиллагаа явуулахад “**” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авсан, араас нь тодруулга авсан бүх процесст албан бичгүүдийг мэйлээр явуулахдаа тамга тэмдэг, хаягтайгаа явуулаад, үүнийг батлахын тулд эдгээр албан бичгүүд Монгол улсад хэзээ ямар байдлаар нэвтэрсэн, ямар байдлаар хүлээж авсан, эх хувь нь хаана байгаа вэ гэдэг талаас бүх нотлох баримтыг ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хэрэгт өгсөн дугтуйнуудаар анх тендерийн баримт бичигт үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг Хятадаас дугтуйгаар авч ирээд, энд нотариатаар шаардлага хангуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн. Үүнийг баримтжуулаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тухайн мэйл хаягаасаа тодруулга явуулсан. Уг тодруулгын хувьд бид эх хувиар нь авъя гээд тухайн тендерийн баримтыг эх хувиар нь аваад хэрэгт өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад БНХАУ-ын Апостель гаргуулаад, энэ нь ямар дугтуйтай шуудангаар ирснийг хамт хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс үйлдвэрлэгчээс ирүүлсэн баримтыг бүрдүүлэхдээ нэг ч эх баримт аваагүй. Авъя гэхэд манайд байхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн захидлын эх хувь нэхэмжлэгчид байхгүй. Тэр Монгол улсад яаж орж ирээд, яаж баталгаажиж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үнэлэгдэх вэ гэдгийг нотлох баримт байхгүй. Үйлдвэрлэгч буюу “**” ХХК-иас тодруулга авахад “Бидний гадагш худалдан авалт Sales гэдэг хаягнаас явна шүү” гээд сүүлд манай гаргаж өгсөн Апостель дээр тодорхой байгаа. Гэтэл ижил төстэй хаяг гэх мэдэхгүй хаягнаас дахиад үйлдвэрлэгчтэй адилхан байдлаар албан бичиг явуулсан. Үүнийх нь тамга тэмдэг нь төстэй боловч үүн дээр нэг ч эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байгаа.

Өөрөөр хэлбэл “**” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүд дээр гүйцэтгэх захирал ** гэдэг хүн өөрөө гарын үсэг зураад, өөрөө баталгаажуулж явуулаад, эсвэл тухайн цаг хугацаанд нь байсан эрх бүхий албан тушаалтан ** гэх үйлдвэрлэл хариуцсан захирал нь тодруулга явуулсан. Гэтэл нэхэмжлэгч 3 ширхэг үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэг зүйлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн. Түүний дараа өөр цахим хаягаар, хэн гэдэг хүнээс илгээсэн нь тодорхойгүй зөвхөн орчуулга л ирүүлсэн. Тэр мэйл дээр байгаа баримт Монгол улсад яаж орж ирсэн, яаж нотариатаар батлуулсан, өнөөдрийг хүртэл яагаад шүүхэд эх хувиар нь гаргаж өгч чадахгүй байгааг гайхаж байна. Ийм зөрүүтэй баримтыг хариуцагчийг үнэл гэдэг шаардлагыг шүүх дээр гаргаад байгаа. Энэ хэрэгт байгаа тамга тэмдэг бүхий, Монгол улс руу хэрхэн орж ирж, нотариатаар хэрхэн батлагдсан нь тодорхой байгаа баримтууд нь зөвхөн гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтууд байгаа. 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахиад “**” ХХК-ийн албан бичгийг хуулбар үнэн даруулж өгсөн байна. Эх хувь нь байхгүй байхад яаж хуулбар үнэн дарсан юм бэ? Шүүх нотлох баримтыг судлахдаа энэ талаас нь анхаарна уу. Дараагийн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Нэгдүгээрт хариуцагч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зөрүүтэй баримтыг, зөрүүтэй байдлаар үнэлээд хуульд заасны дагуу татгалзсан нь зөв байсан.

Тийм учраас дараагийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК шалгараад явж байгаа. Одоо “**” ХХК гэрээний дагуу захиалагчид агуулахад тоног төхөөрөмжийг агуулахад нь хүргэж өгсөн. Үүний дараа угсралт туршилт хийх асуудал яригдаад одоо ажил хийгдээд, угсрагдаад дуусаж байгаа. Энэ кран нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжмалыг байнгын, цаг тутамд зөөх тасралтгүй ажиллагаатай. Энэ краныг зогсоогоод угсрах хугацааг гуравдагч этгээд ердөө 7 хоногийн дотор, өдөрт 8 цаг угсрах системээр бид угсарч дуусгаад, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Туршилтын 72 цагийн хугацаа дуусаад өргөх механизмын зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар улсын комисс ажиллана. Одоо нэхэмжлэгч юуг хүсээд, ямар шийдвэр гаргуулах гээд байгаагаа нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй. Нэгдүгээрт хууль бус болохыг тогтоолгох, “**” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох, мөн даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Даалгах гэдэг нь эс үйлдэхүй юм уу, үүнтэй хамааралтай шийдвэр байх ёстой. Хариуцагчийн ямар эс үйлдэхүй, эсвэл хийгээгүй үйлдэл байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн үндэслэл болгоод байгаа 12 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийн тухайд Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад Сангийн яамны шийдвэрийг давж хариуцагч гэрээ байгуулах эрх байхгүй. Нэхэмжлэгч өөрөө 12 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийг хууль бус болсон гэдэг талаар  гомдол огт гаргаагүй.  “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэх шаардлагын тухайд үүнийг тогтоосноор, үүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх буюу хамгаалагдах гээд байна вэ?, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хороонд холбогдуулан 11 дүгээр сарын 20-ны өдрийн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид хүргүүлэхийг даалгах гэдэг шаардлага байна. Энэ нь өөрөө хүчингүй болсон акт.

Сангийн яамны шийдвэрт гомдол гаргаагүй. Хүчингүй болсон актад нэхэмжлэл гаргах нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудал. Захиргааны акт нь хүчин төгөлдөр, гадагш чиглэсэн байх ёстой. Энэ нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Хариуцагчийн буруутай ямар нэг ажиллагаа энэ нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагууд нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш, зарим нь хөндөгдөх эрх нь тодорхойгүй байна. Ингэснээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг  нь сэргэх гээд байна вэ? Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” /тендерийн Үнэлгээний хороо гэх/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн М-ДБ-112-12/40 дугаартай мэдэгдэл, 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/599 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг биелүүлж, гэрээ байгуулахыг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+, Багц-3 “Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” тендер шалгаруулалтад “**” ХХК-иас ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж, шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг тодруулахад нэхэмжлэгчээс  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хууль бус байсныг тогтоох”,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “байгуулагдсан “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах”,

-“Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах”,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай”,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан

-“Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхийг даалгах”,

-“Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаартай болон 2026 оны 01 дүгээр  сарын 30-ны хуралдааны 11 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ээр хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай”,

-“Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох” гэж тодорхойлов.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагуудыг дэмжиж оролцсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

4. Шүүх дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж  дүгнэв.

5.Хэргийн үйл баримтын талаар:

5.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” /ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай/ нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  зарласан бөгөөд уг тендерт “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК зэрэг компаниуд оролцсон байна.

5.2. тендерийн Үнэлгээний хороо “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг түүнд хүргүүлжээ. /1 дэх ХХ-ийн 11 дүгээр тал/

5.3. Маргаан бүхий тендерт оролцогч “**” ХХК болон "**" ХХК-иудаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/11233 дугаар шийдвэрээр захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогчдыг тайлбараар тус тус тогтоогдож байна./1 дэх ХХ-ийн 69-75 дугаар тал/

5.4. “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосон Монгол улсын Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/11233 дугаар шийдвэртэй маргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

5.5. Захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/11233 дугаар шийдвэрийг хүлээн авч, тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж  10 дугаар шийдвэрээр “** ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD гэх компаниас тодруулга авахаар шийдвэрлэжээ. /1 дэх ХХ-ийн 76-99 дүгээр тал/

 5.6. Түүнчлэн, тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж “** ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD нь тодруулгын хариу ирүүлээгүй, харин ** Со.LTD-иас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодруулга авахаас өмнөх огноотой албан бичгээр хариу ирүүлсэн тул тендерт санал болгосон компаниас өөр нэршилтэй компани тодруулга ирүүлснийг шаардлагад нийцэхгүй гэж дүгнэн, “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1 дэх ХХ-ийн 100-110 дугаар тал/

5.7. Дээрх шийдвэрийн дагуу Захиалагчаас 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/596 дугаар албан бичгээр “**” ХХК-тай гэрээ байгуулахаа мэдэгджээ. /1 дэх ХХ-ийн 62 дугаар тал/

5.8. Хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, хэргийн оролцогчдын мэтгэлцээнээс үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 05-ны  өдрийн “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11879 дугаартай мэдэгдэл хүргүүлснийг Монгол улсын Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/11233 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх 01/11233 дугаартай шийдвэрийг биелүүлж,   2026 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэр /тэмдэглэл/-ээр “** ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD гэх компаниас тодруулга авахаар, мөн 2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 11 дугаартай шийдвэрээр “** ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD нь тодруулгын хариу ирүүлээгүй, ** Со.LTD гэх компаниас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодруулга авахаас өмнөх огноотой албан бичгээр хариу ирүүлсэн тул тендерт санал болгосон компаниас өөр нэршилтэй компани тодруулга ирүүлснийг шаардлагад нийцэхгүй гэж дүгнэн, “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн”-ийг буруутгах үндэслэлгүй тогтоогдсонгүй.

5.9. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” заасан.

5.10. Хариуцагч талаас “** ХХК-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон гэх ** Со.LTD нь тодруулгын хариу ирүүлээгүй, харин ** Со.LTD-иас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодруулга авахаас өмнөх огноотой албан бичгээр хариу ирүүлсэн тул тендерт санал болгосон компаниас өөр нэршилтэй компани тодруулга ирүүлснийг шаардлагад нийцэхгүй” гэж маргасныг буруутгах үндэслэлгүйн дээр нэхэмжлэгч тал үйлдвэрлэгч ** Со.LTD гэх компаниас тодруулгын хариуг захиалагчид хүргүүлсэн тухайгаа нотлоогүй болно.

5.11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлд “Захиалагчийн шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэж тус тус зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

5.12. Тендерийг хянан үзэх шатанд “**” ХХК нь тендерийг шаардлагад нийцээгүй гэж захиалагчийн татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаар, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай  шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр, эдгээр захиргааны шийдвэрт үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026/06-11 дугаартай 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй.

5.13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”,  26.4.1 “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж зааснаар тендерийн нөхцөл, шаардлагыг хянан үзэх бөгөөд “**” ХХК-ийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1 /Монгол улсын Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу үйлдвэрлэгч компаниас тодруулга авахад оролцогчид үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон ** Со.LTD нь тодруулгын хариу ирүүлээгүй. Харин ** Со.LTD-иас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон компанийн нэрээс зөрүүтэй тул шаардлагад нийцэхгүй/ заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим буюу тендерт оролцогч нар өрсөлдөх тэгш боломжтой байх, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй. /1 дэх ХХ-ийн 12-17 дугаар тал/

5.14. Иймд дээрх үндэслэлээр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаар, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 11 дугаартай  шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, мөн өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/599 дугаартай захиалагчийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 2026/06-11 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн” Худалдах-худалдан авах гэрээ” нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв. /1 дэх ХХ-ийн 16-17, 62, 63-64 дүгээр тал/

5.15. Түүнчлэн тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр “**” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул Захиалагчийн 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоох” хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай”  шаардлага хангагдахгүй.

5.16. Иймд  нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хууль бус байсныг тогтоох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай байгуулсан 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/06-11 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай”, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 дугаартай болон 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 11 дугаартай тэмдэглэл /шийдвэр/-ээр хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

5.17.Харин нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан  

-“Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах”, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхийг даалгах”, “Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/ зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

5.18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “ ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд  нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж  заасан.

5.19. Иймд нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах” шаардлага үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

5.20. Түүнчлэн, нэхэмжлэгчийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхийг даалгах” шаардлагын хувьд дээрх тендерийн Үнэлгээний хорооны  7, 8 дугаартай шийдвэр /тэмдэглэл/-ийг үндэслэн гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/11879 дугаар мэдэгдлийг Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 01/11233 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэгэнт үйлчлэлгүй болсон тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхийг даалгах  нь хууль зүйн үндэслэлгүй. /1 дэх ХХ-ийн 54-55 дугаар тал/

5.21. Мөн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжүүд нь эрх зүйн үр даргавар үүсгэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” зааснаар захиргааны акт биш бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчаас гарч буй шийдвэр бөгөөд захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

5.22. Иймд нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан  “Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах”, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхийг даалгах”, “Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/ зааснаар хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4.4, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “2026 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн М-ДБ-112-12/596 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хууль бус байсныг тогтоох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай байгуулсан 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/06-11 дугаартай “Гүүрэн кран+” Багц-3 Гүүрэн кран Проллет 22м, даац 30/5 тн Худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай”, “2025 оны 12 дугаар сарын 30-ны хуралдааны 9 болон 2026 оны 01 дүгээр 30-ны хуралдааны 11 дугаартай тэмдэглэл /шийдвэр/-ээр хамгийн сайн тендер ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Үнэлгээний Хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэл болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлэхийг даалгах”, “Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 7 дугаартай тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны 8 дугаартай тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-иас зарласан ЭҮТӨҮГ/20250102996 дугаартай тендерийн Багц 3-т “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид хүргүүлэхийг даалгах”, “Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр болон 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөр гарын үсэг зурагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох”  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.САРАНГЭРЭЛ