2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/06022

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025        07        09   

                          191/ШШ2025/06022

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, ... байранд байрлах, ******* ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 45,105,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.******* нь тус банктай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр MN230030003095017306 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 40,626,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид 40,626,000.00 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,317,177.42 төгрөг, зээлийн хүү 1,987,915.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,587.94 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав.

Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/03652 дугаар шийдвэрээр хариуцагчийн хаягийг тогтоосны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага

2.1. Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан MN230030003095017306 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах

2.2. Хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн MN230030003095017306 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд: 39,308,823.00 төгрөг, зээлийн хүү: 5,639,072.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 157,337.00 төгрөг буюу нийт 45,105,232.00 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.******* миний бие *******ны нэхэмжилсэн 45,105,232 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.

-2025.09.05-ны өдөр 15,000,000 төгрөг

-2025.10.05-ны өдөр 15,000,000 төгрөг

-2025.11.05-ны өдөр 15,105,232 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,105,232 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 45,105,232 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.09.05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15,105,232 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн 45,105,232 /дөчин таван сая нэг зуун таван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.09.05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.10.05-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025.11.05-ны өдөр 15,105,232 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,676 төгрөгөөс 226,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 226,838 төгрөгийг, хариуцагч Ч.*******ээс 226,838 /хоёр зуун хорин зургаан мянга найман зуун гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА