Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2026/0041

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би **гийн тус аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч **ийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0711714 дугаартай шийтгэлийн хуудсаар **ийн **т Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг 2026 оны  06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “** би, тус аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч ** нь бүртгэлийн МЭ25/26-1 дугаартай “Иргэн ** нь шинжилгээний бичиггүй мах махан бүтээгдэхүүнээр бууз банш хийсэн” зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 0711714 дугаартай шийтгэлийн хуудсаар **т Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтаар хянав.

Зөрчлийн материалд эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс тэмдэглэл ’’** нь зөвшөөрөлгүй, ил задгай мах худалдан борлуулж байгааг газар дээр нь илрүүлсэн”, холбогдогч **ийн “...Миний бие ** баг бууз баншны цех ажиллуулдаг, ** дэлгүүрээс мах авдаг, бууз баншаа шинжилгээнд өгч амжаагүй байгаа, гарал үүслийн бичиг авдаггүй...” гэсэн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай “тус багийн иргэн шинжилгээний бичиггүй гарал үүслийн бичиг аваагүй мах махан бүтээгдэхүүнээр бууз банш хийсэн...” гэсэн тэмдэглэл, иргэн **ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “мал, мах бэлтгэлийн зориулалтаар гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, эсхүл мал, мах тээвэрлэсэн, борлуулсан” бол зөрчилд тооцож хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Зөрчлийн материалд иргэн ** нь мал, мах бэлтгэлийн зориулалтаар  гарал үүслийн гэрчилгээгүй мал тууварласан, мал, мах тээвэрлэсэн, борлуулсан үйл баримт тогтоогдоогүй, мөн шинжилгээнд хамрагдаагүй мах, махан бүтээгдэхүүнээр бууз, банш хийсэн буюу Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөнийг нотлох баримт авагдаагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа “...тухайн хүний зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх...”-ийг тогтоосон байхыг шаардах ба хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан байж шийтгэл оногдуулах үндэслэл болно.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн заасан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч **ийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0711714 дугаартай шийтгэлийн хуудсаар **ийн **т Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие ** овогтой ** Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

** аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч **ийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0711714 дугаартай шийтгэлийн хуудсаар **ийн **т Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан **гийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч **ийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0711714 дугаартай шийтгэлийн хуудсаар **ийн **т Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ