2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/05840

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025     07         02   

                           191/ШШ2025/05840

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

17,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие найз Д.*******д 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг зэлүүлсэн юм. Д.******* нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 0 тоот буюу "Дүнжингарав худалдааны төвд хүүхдийн хувцас худалдан борлуулах павилоныг эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд уг павилондоо бараа материал худалдан авна, зээлийг нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 1 сар 15 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж аман гэрээ хийж, фэйсбүүк чат мессежээр бичиж тохиролцсон. Мөн Д.******* нь тухайн үед мөнгө зээлж байгаа юм чинь 20 сая төгрөг дээрээ 600,000 төгрөг нэмж зээлээд өөрөө аваарай, би бүгдийг нь төлөөд дуусгана гэж тохиролцсон.

Миний бие 20,600,000 төгрөгийг "Simple" application ашиглаж сарын 1,9%-ийн хүүтэй зээлсэн бөгөөд сар болгон тус application-д 800,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулдаг, тухайн төлбөр нь үндсэн зээлнээс 410,000 төгрөг, хуримтлагдсан хүүнд 390,000 төгрөг төлөгддөг. Д.*******той анх тохиролцохдоо 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор буюу 1 сар 15 хоногийн хугацаанд төлж барагдуулахгүй бол "Simple" application-ийн хүү дээр нэмж 1 сая төгрөгийн хүү надад төлнө гэж тохиролцсон. Тэгээд зээл төлж дуусах хугацаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон боловч Д.******* нь зээлээ төлж чадахгүй байна, бас нэмж өгөх хүү нь маш өндөр байна гэх үед нь би 1 сая төгрөгөө 500,000 төгрөг болгоё гэж ярилцаад зээлээ хурдан төлж дуусгах талаар сануулсан. Гэтэл сар болгоны 14-ний өдөр "Simple" application -нд төлөх 800,000 төгрөгийг байнгын нэхүүлж, шаардуулж, хугацаа алдаж, дутуу төлдөг, тухайн "Simple" application нь хугацаа хэтрэх тутамд миний дугаар руу залгаж "Монгол банк" -руу шаардлага хангаагүй зээлдэгч гэх мэдээллийг явуулна гэж холбогддог болсон. Мөн 2025.01.15, 2025.03.17, 2025.04.14-ний өдрүүдэд дутуу төлсөн, огт төлөөгүй өдрүүдэд "Монгол банк-нд шаардлагагүй зээлдэгч болохгүйн тулд би өөрийн мөнгөөр төлж барагдуулсны дараа мөнгөө нэхүүлж, шаардуулж байж төлж байна. Миний бие одоогийн байдлаар Д.*******д зээлсэн мөнгөнөөс шалтгаалан банкнаас мөнгө зээлэх, зайлшгүй, мөнгө хэрэглэх шаардлагатай үед зээл авах боломжгүй болоод байна.

Д. ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл төлсөн байдал:

2024.10.15-ны өдөр 820,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн, /тохирсон хүү 1,000,000 төлөөгүй /

2024.11.15-ны өдөр 820,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн, /тохирсон хүү 500,000 төлөөгүй/

2024.12.15-ны өдөр 850,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн, /тохирсон хүү 300,000 төлөөгүй / 2024.12.25-ны өдөр 200,000 төгрөг /нэмж 500,000 төгрөгийн хүү өгнө гэж тохиролцсон тул илүү төлөлт хийсэн байдал/ 2025.01.15-ны өдөр 530,000 төгрөг хугацаа хэтэрч дутуу төлсөн, /тохирсон хүү 500,000 төлөөгүй/

2025.01.16-ны өдөр 250,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн,

2025.01.17-ны өдөр 50,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн,

2025.02.14-ний өдөр 1,300,000 төгрөг хугацаандаа төлсөн, /тохирсон хүүгээ төлсөн/ 2025.03.17-ны өдөр 700,000 төгрөг хугацаа хэтэрч дутуу төлсөн, /тохирсон хүү 500,000 төлөөгүй/

2025.03.21-ний өдөр 120,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн, 2025.04.19-ний өдөр 800,000 төгрөг хугацаа хэтэрч төлсөн, /тохирсон хүү 500,000 төлөөгүй/

Д.******* нь үндсэн зээлэнд нийт 5,600,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 2,730,000 төгрөг нь "Simple" application -ийн хүүд төлөгдсөн, 2,870,000 төгрөг нь үндсэн зээлнээс хасагдсан байна. Нэмж хүү төлнө гэх тохиролцсон мөнгө нь 4,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 840,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3,160,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Д.*******д зээлүүлсэн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл 17,130,000 /арван долоон сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг минь холбогдох хууль журмын дагуу гаргуулан өгч туслана уу. /Simple" application-ийн төлөх үлдэгдэл 17,654,640 төгрөг байгаа бөгөөд өөрийн нэмж авсан 600,000 төгрөгийг хасч тооцсон, мөн аман гэрээ хийж тохирсон гэх хүү 3,160,000 төгрөгийг нэхэмжлээгүй болно/ гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******эс 20,600,000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно. 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлэхдээ 2 сарын дотор чадвал төлнө, болохгүй бол сар сард нь хуваарийн дагуу төлнө гэж ярилцаж тохиролцсон. Энэ хугацаанд нийт хүү 3,000,000 төгрөг төлнө гэж тохиролцсоноос 1,620,000 төгрөг хүүд төлсөн ба нийт 6,490,000 төгрөг төлсөн байна. Мөн ярьж тохирсон графикийн дагуу сар тутам нэхэмжилсэн 17,130,000 төгрөгийг 17 сарын хугацаанд сард 1,000,000 төгрөгөөр шилжүүлж төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******гийн хариу тайлбарт 17,000,000 төгрөгийг 17 сарын хугацаанд сард 1,000,000 төгрөг төлж барагдуулна гэжээ. Миний хувьд Д.*******д өөрөө бэлэн мөнгө зээлүүлээгүй, "Simple" application ашиглаж сарын 2,3% -ийн хүүтэй мөнгө зээлж өгсөн. Гэтэл одоо ийм хариу тайлбар, санал гаргаж байгаад маш их гайхаж байна. Тухайн зээлд сард 800,000 орчим төгрөг төлдөг, үүнээс ойролцоогоор 400,000 төгрөг нь тухайн "Simple" application -ийн хүүнд тооцогдон төлөгддөг, гэтэл намайг иргэний хэргийн шүүхэд хандсан шалтгаанаар Д.******* нь тухайн "Simple" application -ийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул би өөрөө 800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд маш их хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан 17,130,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн 17,130,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн боловч төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгч Б.******* хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хариуцагчийн зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэх байдал нь шүүхийн шийдвэрлэх маргаан биш бөгөөд шүүх нь төлбөр төлөх хугацааг тодорхойлохгүй. Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийн нэн даруй биелүүлэх үүрэгтэй тул боломжоороо хэсэгчлэн төлөх талаар санал гаргах эрхгүй юм.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.******* нь Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн 17,130,000 /арван долоон сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,600 төгрөгөөс 121,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 121,800 төгрөгийг, хариуцагч Д.*******гоос 121,800 /нэг зуун хорин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА