| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04385/И |
| Дугаар | 191/ШШ2025/05757 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/05757
| 2025 06 30 | 191/ШШ2025/05757 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 0, 92 тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/ нарт холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.*******ын хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204130068 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 хороо, 0 тоот хаягт байрлах 49,94 м.кв, 2 орон сууц нь нэхэмжлэгч 3. ******* болон Ц.******* /З.*******ын аав, миний нөхөр/ нарын өмчлөлд байдаг.
Дээрх орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд бид гэр бүлийн хамт Хөвсгөл аймагт амьдарч байсан тул уг байранд амьдрах шаардлага байгаагүй. Төрөл садангийн харилцаатай хүмүүс болох хариуцагч Г.*******, С. нар нь байрандаа амьдрахгүй байгааг мэдэж, түр амьдрахыг гуйсан тул нэг ч удаа төлбөр мөнгө авалгүй үнэ төлбөргүй байрандаа байхыг зөвшөөрч, харин биднийг хэлсэн хугацаанд байрыг чөлөөлж өгөөрэй гэдгийг анх сануулж хэлж байсан.
Гэтэл нэхэмжлэгч нь 3 сарын өмнөөс эхлэн өөрийн байрандаа зайлшгүй амьдрах шаардлага үүсч, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирэхээр байх газаргүй байна, одоо цаашдаа Улаанбаатар хотод гэр бүлийн хамт өөрийн байрандаа баймаар байна. Тиймээс орон сууцыг минь чөлөөлж өгнө үү гэх шаардлагыг удаа дараа тавихад чөлөөлж өгөхгүй, биднийг хаана амьдар гэж байгаа юм гэх мэтээр турхирч, өнөөдрийг хүртэл орон сууцыг минь чөлөөлж өгөхгүй эсэргүүцэж, нэхэмжлэгч миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөөр байна.
Иймд Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.", мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй." Гэж заасны дагуу хариуцагч С., Г.******* нарын хууль бус эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 хороо, 0 тоот хаягт байрлах 49,94 м.кв, 2 орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байрыг ашиглалтад орох үеэс нь байранд амьдарсан. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь миний төрсөн дүү болох өөрийн нөхөр н.З-тай муудалцсан учраас байрыг чөлөөлж өг гэж миний эх болон надад хэлсэн. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр чөлөөлж өгсөн. Шүүхээс ирүүлсэн мэдэгдэх хуудсыг тухайн хаягт оршин суудаггүй учраас гардаж авч чадаагүй.
Хариуцагч нар нэгэнт маргаан бүхий байрыг чөлөөлж өгсөн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байртай холбоотой маргаан үүсгээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч С., Г.******* нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.*******, С. нар нь маргаан бүхий орон сууцыг 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр чөлөөлсөн болох нь Г.*******ын тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү хариуцагч Г.*******, С. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Г.*******, С. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.*******, С. нар нь нэхэмжлэгч З.*******ын орон сууцыг чөлөөлж, түүнд хүлээлгэн өгснөөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Г.*******, С. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.*******, С. нараас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА