Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00524

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, Е******* сайд А***ын гудамж, Х*******ны төв байранд байрлах “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Ж******* анхдагчдын өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, **** тоотод оршин суух П.С*******,

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, Ж******* М**** д*******т оршин суух М.Б******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 28,192,748.55 /хорин найман сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин найман төгрөг тавин таван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1310089320 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 5,587,025.78 төгрөг, 2025 оны 08-р сарын 19-ний өдрийн байдлаар хүү 551,613.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,806.51 төгрөг, нийт 6,150,445.51 төгрөг, 1310085237 дугаартай зээлийн гэрээний 1-р хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 19,663,886.12 төгрөг, 2025 оны 08-р сарын 19-ний өдрийн байдлаар хүү 2,276,753.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,663.09 төгрөг, нийт 21,995,303.04 төгрөг, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан төлбөр 47,000 төгрөг, нийт 28,192,748.55 төгрөгийг П.С*******, М.Б******* нараас гаргуулна гэжээ.  

         Хариуцагч П.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Полооз овогтой С******* нь Х*** б*****ны зээлээ бизнесийн зээлээ бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч П.С*******, М.Б******* нарт холбогдуулан 28,192,748.55 /хорин найман сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин найман төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч П.С*******, М.Б******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1,  74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.С*******, М.Б******* нарт холбогдох 28,192,748.55 /хорин найман сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун дөчин найман төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч П.С******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 149,337 /нэг зуун дөчин есэн мянга гурван зуун гучин долоо/ төгрөг, хариуцагч П.С*******, М.Б******* нараас 149,337 /нэг зуун дөчин есэн мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.ХИШИГДАВАА