| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00475/И |
| Дугаар | 304/ШШ2025/00536 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг *** хэсэг **** тоотод оршин суух Т******* ово******* Д*******гийн Г*******гийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал то*******оолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Г******* нь ажиллаж байсан байдлаа то*******оолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Миний бие Д.Г******* нь *** онд Булган аймгийн Б*******-А******* суманд төрсөн, *** настай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. *** оныг дуустал Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* н******* г*******, *** оныг дуустал Б*******-А******* сумын Э******* х г*******аар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй, алга болсон. Өндөр насны тэтгэвэрт орох зорилготой шүүхэд хандаж байна. Иймд ** оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Булган аймгийн Б*******-А******* сумын Их-И******* н******* г*******аар, ***оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *** оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Б*******-А******* сумын Э******* х г*******аар тус тус ажиллаж байсан байдлыг то*******оож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д*******гийн Г*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн *** оны ** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/50 дугаар Э******* хүчний салбарын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд тавьж олгосон Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал,
- Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал,
- Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай *** тоот тушаал,
- Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай *** тоот тушаал, түүнд хавсаргасан материалууд,
-Хүсэлт гаргагч Д.Г*******гийн 1991-1994 онд Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдэл, Булган аймгийн Б*******-А******* сумын Э******* х ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалингийн хүснэ******* зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Г*******гийн хүсэлтээр Л.Баас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Г*******гийн Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* н******* 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл г*******аар, Булган аймгийн Б*******-А******* сумын Э******* х 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал г*******аар тус тус ажиллаж байсан байдал то*******оолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.Г******* нь өндөр насны тэтгэвэр то*******оолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа то*******оолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэ******* авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал то*******оогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн №06 дугаар Д.Г******* нь Б*******-А******* сумын Их и******* н******* 1986-1989 онд ажиллаж байсан хугацаа-ны Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/50 дугаар Э******* хүчний салбарын 1991 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаанд тавьж олгосон Цалингийн лавлагаа,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай 116 тоот тушаал /Тушаал 1-т: ...Д.Г*******г слесарьчаар 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай 198 тоот тушаал /Тушаалын 1-т: ... Д.Г******* нарыг 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн уурын зуухны гачегариар тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 169 тоот тушаал /Тушаалын 2-т: ...Д.Г******* ...нарыг уурын зуухны гачегариар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 30 тоот тушаал /Хавсралт нэрсийн жагсаалтын 5-т: Д.Г*******, эрхэлсэн ажил-гачегари, чөлөөлөгдсөн он сар өдөр-20/Y/ гэсэн,
-Хүсэлт гаргагч Д.Г*******гийн 1991-1994 онд Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* нэгдэл, Булган аймгийн Б*******-А******* сумын Э******* х ажиллаж байсан хугацаанд авч байсан Цалингийн хүснэ*******,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч Д.Г*******гийн Булган аймгийн Б*******-А******* сумын Дулааны төвийн 1998 оны 10-12 сарууд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан гэсэн Архивын лавлагаа зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Л.Бын: Булган аймгийн Б*******-А******* сумын дунд сургуульд 1967 оноос бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Дараа нь хичээлийн эрхлэгчээр 10 жил ажилласан, дараа нь Монгол хэлний багшаар 2005 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд Д.Г******* нь ажиллаж байсан. Хамт нэг сууринд ажиллаж байсан учраас Булган аймгийн Б*******-А******* сумын дунд сургуулийн уурын зуух болон тухайн Их и******* нэгдэл болон Э******* х г*******аар ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэ*******ийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т******* ово******* Д*******гийн Г*******гийн Булган аймгийн Б*******-А******* сумын Их и******* н******* 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл г*******аар, Булган аймгийн Б*******-А******* сумын Э******* х 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал г*******аар тус тус ажиллаж байсан байдлыг то*******оосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэ*******ийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэ*******ийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА