Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00690

 

............ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........ ХХК, .........,, .........нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,394,591,588.49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

............... ББСБ ХХК нь ........ ХХК, .........,, .........нартай

2019 оны 06 дугаар сарын 20-ний өдөр БЗЗГ19/277 дугаартай зээлийн гэрээг байгуулж 670,000,000 төгрөгийг 720 хоногийн хугацаатай зээлж, мөн өдөр БЗБГ19/277, БЗБГ19/277-1, БЗБГ19/277-2, БЗБГ19/277-3 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БЗЗГ19/415 дугаартай зээлийн гэрээг байгуулж 330,000,000 төгрөгийг зээлж БЗБГ19/415, БЗБГ19/415-1, БЗБГ19/415-2, БЗБГ19/415-3 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч ........ ХХК, .........,, .........нар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн БЗЗГ19/277 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 47/г тоот хаягт байрлах .........,гийн өмчлөлийн 6390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байрны ...... тоот байрлах .........,гийн өмчлөлийн 149 м.кв талбайтай, орон сууц, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны 21 тоот хаягт байрлах .....ын өмчлөлийн 110 м.кв талбайтай, орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дүгээр хороолол (13343), 48Б байрны 4 тоот хаягт байрлах .........,гийн өмчлөлийн 72.5 м.кв талбайтай, орон сууц, мөн дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), 48Б байрны 3 тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч ........ ХХК, .........,, .........нар БЗЗГ19/415 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтөд нийт 93,998,707.95 төгрөг, БЗЗГ19/277 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтөд нийт 298,170,253.06 төгрөг төлсөн.

........ ХХК, .........,, .........нараас 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн БЗЗГ19/277 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 595,548,512.14 төгрөг, зээлийн хүү 301,690,611.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,077,918.55 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗЗГ19/415 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 329,911,304 төгрөг, зээлийн хүү 152,610,373.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,752,869.43 төгрөг, нийт 1,394,591,588.49 төгрөгийг гаргуулна. ........ ХХК, .........,, .........нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

............... ББСБ ХХК-аас манай компани 2019 онд 670,000,000 төгрөг болон 330,000,000 төгрөг, нийт 1,000,000,000 төгрөгийг орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэхээр авсан. 2020 оны 01 дүгээр сард Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал доройтсон. Зээлийн төлбөрт нийт 400 орчим сая төгрөг төлсөн. Гэтэл зээлдүүлэгч дээрх төлбөрийг зөвхөн нэмэгдүүлсэн хүү, хүүд тооцож үндсэн төлбөрөөс суутгаагүй нь зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Зээлийн гэрээний 2.6-д Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч .........,гийн 4 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дүгээр хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 47г хаягт байршилтай тухайн үедээ 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 600,000,000 төгрөг гэж үнэлэн барьцаалсан нь илт үндэслэлгүй. Зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........ ХХК, .........,, .........нараас БЗЗГ19/277 болон БЗЗГ19/415 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1,394,591,588.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ........ ХХК, .........,, .........нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, 3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48б байр, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057527 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 байр, ...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040274 дугаар бүртгэгдсэн, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр, 21 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014967 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Г.Лувсанцэвээний гудамж, 47/г хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,201,107.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,201,107.95 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч талууд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагч ........ ХХК-ийн төлөөлөгч ........., анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

2. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эвлэрлийн гэрээг нэг талаас ............... ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогтгэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, өмгөөлөгч П.Еркебулан, нөгөө талаас ........ ХХК-ийн гүйцэтгэх захирал .........,, иргэн .........,, ......, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

2.1. Нэхэмжлэгч ............... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт дүнгээс 50,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ........ ХХК, .........,, .........нар үлдэгдэл 1,344,591,588.59 төгрөгийг дор дурдсан хугацаа, хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Үүнд:

1. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

2. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

3. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

4. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

5. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

6. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

7. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг,

8. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг,

9. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг,

10. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг,

11. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

12. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 130,000,000 төгрөг,

13. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 144,591,588.49 төгрөг.

2.2. Хариуцагч энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасны эхний 3 сарын төлбөр болох 360,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн гүйцэд төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч зээлийн барьцаанд барьцаалсан иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, (13343), Г.Лувсанцэвээний гудамж, 47/г тоот хаягт байрлах, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас бүрэн чөлөөлнө.

2.3. Хэрэв хариуцагч нь энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасан төлбөрийг хугацаа, хуваарийн дагуу, тухайн сард нь бүрэн гүйцэд төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх буюу зээлийн барьцаанд барьцаалсан иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), Г.Лувсанцэвээний гудамж, 47/г тоот хаягт байрлах, 6,390 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206040274 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байрны ...... тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .....ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206014967 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204057527 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), 48Б байрны 4 тоот хаягт байрлах, 72,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн М.Удбалжаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), 48Б байрны 3 тоот хаягт байрлах, 69,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохиролцжээ.

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч ............... ББСБ ХХК, хариуцагч ........ ХХК, иргэн .........,, .........нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/00386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ............... ББСБ ХХК нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгээс 50,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж,

1.1. хариуцагч ........ ХХК, .........,, .........нар 1,344,591,588.49 төгрөгийг дараахь хуваарийн дагуу төлөхөөр Үүнд:

1. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

2. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

3. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

4. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

5. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

6. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

7. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг,

8. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 70,000,000 төгрөг,

9. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг,

10. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг,

11. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг,

12. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 130,000,000 төгрөг,

13. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 144,591,588.49 төгрөг.

1.2. Хариуцагч энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасны эхний 3 сарын төлбөр болох 360,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн гүйцэд төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч зээлийн барьцаанд барьцаалсан иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, (13343), Г.Лувсанцэвээний гудамж, 47/г тоот хаягт байрлах, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас бүрэн чөлөөлөхөөр,

1.3. Хариуцагч ........ ХХК, .........,, .........нар дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204103246 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), Г.Лувсанцэвээний гудамж, 47/г тоот хаягт байрлах, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206040274 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 дугаар байрны ...... тоот байрлах, 149 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .....ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206014967 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн .........,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204057527 дугаарт бүртгэгдсэн,Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), 48Б байрны 4 тоот хаягт байрлах, 72,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн М.Удбалжаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204056641 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол (13343), 48Б байрны 3 тоот хаягт байрлах, 69,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,130,908 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ