Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2026/0493

 

 

 

 

 

    2026         05          18                                    128/ШШ2026/0493    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “Апе” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М, А.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Га

Хариуцагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Ч.М

Хариуцагч: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Га, хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ч.М, хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна. 

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.8.Тус шүүх “Апе” ХХК-аас гаргасан ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.         

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “Апе" ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан ЭТ******* дугаартай “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл" нийлүүлэх тендер шалгаруулалтын Багц 1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх" нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон.

Улмаар, захиалагчаас 2026 оны 02 дугаар сарын 11-ний 01/353 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгаат албан бичгээр ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна” гэж манай тендерээс татгалзсан хариуг ирүүлсэн тул бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26/43 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандан гомдол гаргасан. Гомдлын хариуг Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Гомдол хянасан тухай” 03/******* дугаар албан бичгээр ирүүлсэн бөгөөд тухайн албан бичигт: “Гомдолд дурдсан үндэслэлээр “Апе” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянан үзлээ.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “2. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт. 2.4. Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх" гэж заасан байна.

“Апе” ХХК 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэмэлт тайлбар хүргүүлэх тухай" 26/14 тоот албан бичгээр “...нийлүүлсэн тоног төхөөрөмж сэлбэг нь хавсралт 1-д тусгагдсан сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна.” гэж, үйлдвэрлэгч “Sh******* Industrial Pump Factory Co., Ltd /SGB/” компанийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр E350ZJ-1-A80 (60), E300ZJ-1-A80 (56), E250ZJ- 1-A85 (65), E100ZJ-A50 (36), E100ZJ -B50 (42), E200ZJG -B50 (42), E200D-B60 (45), E250D -B60 (45), E150ZJL-B65(55) бараанд холбогдуулан “...Мөн Хавсралт 1-т заасан нийлүүлсэн сэлбэг хэрэгслүүд нь хүргэгдсэн өдрөөс эхлэн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд хамаарагдахыг үүгээр батламжилж байна.” гэж, нэгдүгээр хавсралтад баталгаат хугацааг зааж ирүүлсэн байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр багцын техникийн тодорхойлолтод “Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа шаардана” гэж заасан бараг “Апе” ХХК-аас "Sh******* Industrial Pump Factory Co., Ltd /SGB/” үйлдвэрлэгчээс санал ирүүлсэн байх бөгөөд дээрх бараанд баталгаат хугацааг үйлдвэрлэгчийн захидлын хавсралтаар баталгаажуулсан болон “Апе” ХХК-ийн 26/14 тоот албан бичигт үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй.” хэмээн гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохоо захиалагчид мэдэгдсэн.

Энэ дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/******* дугаар албан бичгээр “...танай ирүүлсэн тендерийг ...  дахин хянан үзэхэд ... дараах шаардлагыг хангахгүй байна” хэмээн өмнө нь дурдсан хууль бус үндэслэлээр дахин манай тендерээс үндэслэлгүй татгалзаж бидний эрхийг хохироосон шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Учир нь:

1.Баримтыг буруу үнэлсэн: Бид тендерийн материалдаа үйлдвэрлэгчийн баталгаа болон нийлүүлэгч өөрөө хариуцлага хүлээх тухай баталгааг (2026 оны 26/14 тоот албан бичиг) тодорхой тусгаж, хавсаргаж өгсөн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн техникийн тодорхойлолт болон чадавхын шаардлагыг бүрэн хангаж байгаа.

2. Хууль дээдлэх зарчим алдагдсан: Төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг үл хэрэгсэн үндэслэлгүйгээр тендерт оролцогчийн эрх ашгийг хохироосон.

3.Үндэслэлгүй татгалзал: Захиалагч нь Тендерийн баримт бичигт заагдсан техникийн шаардлага хангасан оролцогчийг шалгаруулахын оронд “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэж бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийж, Төрийн худалдан авах ажиллагааны “өрсөлдөх боломжийг хангах, ил тод, шударга байх” зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан.

“Апе” ХХК нь БНХАУ-ын Төрийн өмчит Үйлдвэр болох SGB компанийн Монгол Улс дах албан ёсны борлуулагч /хуудас 95/ бөгөөд тендерт хавсарган хүргүүлсэн Үйлдвэрлэгчийн баталгаат хугацааны албан захидал /хуудас 72/-д SGB үйлдвэр нь ..... “Хавсралт 1-т заасан сэлбэг хэрэгслүүд нь хүргэгдсэн өдрөөс эхлэн үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд хамаарагдахыг үүгээр батламжилж байна” гэж, мөн тус үйлдвэрийн захиалгаар сэлбэг нийлүүлэгч компаниудаас ирүүлсэн зөвшөөрөлд: “Манай компани гэрээний нөхцөлийн дагуу “Апе” ХХК-аар дамжуулан тендерээр нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдэд бүрэн хэмжээний чанарын батлагаа болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэхээ үүгээр амлаж байна” /хуудас 97, 99, 101, 103, 105, 109, 111/ гэж тус тус заасныг баталгаат орчуулгын хамт,

            Мөн, манай компанийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний 26/15 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хуудас 11/-ээр тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрч байгаа болохоо тус тус хангалттай тодорхой илэрхийлсэн байхад захиалагч болон Үнэлгээний хорооноос дээрх хууль бус шийдвэрийг гаргасан.” гэжээ.  

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан  2******* дугаартай тендерт оролцсон. Тус тендер нийт 7 багцтай. Манайх зөвхөн үйлдвэрийн төсөл, тоног төхөөрөмжийн насосын сэлбэг нийлүүлэх гэсэн 1 дүгээр багцад оролцсон. Энэ багцынхаа хүрээнд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний хорооны тендер шалгаруулалттай холбоотой хуралдааны тэмдэглэлүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү тэмдэглэлүүдийг судлахад нэхэмжлэгч компаниас баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэлийн гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгаат албан бичгийг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан байсан. Гэхдээ нэхэмжлэгч компаниас хүргүүлсэн тендерийн материалыг харвал гэрээний бүх нөхцөлд эвдрэл гэмтлийг өөрсдөө хариуцахаа илэрхийлж үйлдвэрлэгчийн баталгааг хавсаргасан байгаа. Тухайлбал, манайх гэрээний бүх нөхцөлд эвдрэл гэмтлийг өөрсдөө хариуцахаа илэрхийлж 2 удаагийн албан бичиг хүргүүлсэн. Гэтэл хариуцагч тал дээрх албан бичгүүдийг авч хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан. Иймд манай зүгээс татгалзсан шийдвэртэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам тус гомдлыг хянаж үзээд 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 03******* дугаартай албан бичгээр Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэдгийг тогтоосон. Тухайлбал, нэхэмжлэгч компаниас татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн Үнэлгээний хорооны өөр компанийг шалгаруулсан шийдвэрийг мөн адил хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Үнэлгээний хороо дахиад шийдвэр гаргахдаа өмнөх хууль бус үндэслэлээрээ дахин татгалзсан шийдвэр гаргасан. Тодруулбал, манай компани насосын үндсэн үйлдвэрлэгч болох Бүгд найрамдах Хятад Ард Улсын “Эс Жи Би” гэдэг компанийн албан ёсны дистрибьютер компани буюу Монгол дахь цор ганц компани. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарласан тендерт Бүгд найрамдах Хятад Ард Улсын “Эс Жи Би” гэдэг компанийн бүтээгдэхүүнийг суурилуулсан байсан. Тэгэхээр манай зүгээс тус бүтээгдэхүүнд нь таарах насосыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д санал болгосон. Гэтэл манай компаниас хариуцагч талууд удаа дараа хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан. Сангийн яамнаас татгалзлын үндэслэлийг хууль бус гэж дүгнээд байхад дахиад татгалзаад байгаа нь манай компанийг огт хүлээж авах хүсэл сонирхолгүй байгааг нь илтгэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны тэмдэглэлүүдийг харвал 2026 онд манай компани тус гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 26/14, 26/15 гэх 2 албан бичгийг Үнэлгээний хороо руу тус тус явуулсан байдаг. Гэтэл Үнэлгээний хороо ганцхан 14 гэх албан бичгийг судлаад бусад албан бичгийг судлаагүй. Иймд манайх дахиад татгалзсан шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргахад өмнөх үйл баримт байгаа учраас шүүхэд хандах тухай хариу албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу манайх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн тус тендерт оролцсон нийт 4 компанийн үйлдвэрлэгчээс нь баталгаа авсан компани нь зөвхөн манайх байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр манай компаниас татгалзаад байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн манай компани доголдол бүрийг хариуцахаа илэрхийлээд байхад хариуцагч тал ямар үндэслэлээр татгалзаад байгааг ойлгохгүй байна. Хариуцагч тал ганц ч удаа энэ асуудалтай холбоотой тайлбар бидэнд өгөөгүй. Зөвхөн бидний шаардсан баримт биш байна гэдэг агуулгаар татгалзсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 болон 59.12 дугаар зүйлд заасны дагуу тендер шалгаруулалтын үйл явцтай холбоотой захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд шүүх дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.   

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо нэхэмжлэгч компанийг тендер шалгаруулалтад өгөх зөвлөмжийн 20.1.2.4 дэх заалтыг хангаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Тухайлбал, хариуцагч тал нэхэмжлэгч компанийг тендерийн баримт бичигт үйлдвэрийн баталгаат хугацааг заагаад эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй өөрсдийг сэлбэг хэрэгслээр засах баталгааг ирүүл гэж шаардлага тавьсан. Тус шаардлагын дагуу нэхэмжлэгч компани үйлдвэрийн баталгаат хугацааг заагаад эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй өөрсдийг сэлбэг хэрэгслээр засах баталгааг Үнэлгээний хороонд гаргаж өгсөн. Мөн Сангийн яамны шийдвэрийг харвал нэхэмжлэгч компани Үнэлгээний хорооны шаардсан баримт бичгүүдийг ирүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл Үнэлгээний хороо нийлүүлэгч компанийн албан бичгээр эвдрэл гэмтлийг үнэгүй засна гэх өгүүлбэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулсны дараа нийлүүлэгч компани баталгаат хугацаандаа эвдрэл гэмтлээ үнэгүй засахгүй алга болчихвол манайд хүндрэл үүснэ гэдэг байдлаар нэхэмжлэгч компаниас дахин татгалзсан. Энэхүү татгалзлыг манай зүгээс ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуульд баталгаат хугацаатай холбоотой зохицуулалт байгаа. Тухайлбал, баталгаат хугацаанд нэхэмжлэгч компани үнэ төлбөргүйгээр гарсан эвдрэл гэмтлийг ямар нэгэн гэрээ, хэлцэлгүйгээр засах ёстой. Энэ үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн байхад хариуцагч тал үндэслэлгүйгээр 2 удаа татгалзсан. Иймд манайх захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэгч гаргасан.” гэв.   

6.Хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ““Апе” ХХК-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдуулан гаргасан “2026.03.19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" 01/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан ЭТ******* дугаартай Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох 3,272,707,983 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийг 2026.01.26-ны өдөр нээхэд 1 дүгээр багц /Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг хэрэгсэл №1/-д нийт 4 компани тендер ирүүлсэн байдаг. Үүнд:

1. “Ө*******механикал трейд” ХХК-75,256,809.6 төгрөг

2. “М*******с” ХХК-1,692,793,760 төгрөг

3. “Т******* Кайжи Валв” ХХК-2,321,660,309 төгрөг

4. “Апе” ХХК-3,272,098,830 төгрөг

Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАтХ/-ийн 26 дугаар зүйлд заасны дагуу дээрх тендерүүдийг хянан үзээд “Ө*******механикал трейд” ХХК болон “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 26.1 дэх заалтын дагуу татгалзаж, “М*******с” ХХК, “Т******* Кайжи Валв” ХХК ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнийг өсөх дарааллаар эрэмбэлэхэд “М*******с” ХХК-ийн ирүүлсэн тендер эхэнд эрэмбэлэгдсэн тул “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэн тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг 2026.02.09-ний өдөр захиалагчид ирүүлсэн.

“Апе” ХХК-ийн тухайд: ТШЗ-д заасан “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт. Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх” шаардлагыг хангаагүй байсан тул 2026.02.11-ний өдрийн 01/353 дугаартай мэдэгдлийг “Апе” ХХК-д хүргүүлсэн. “Апе” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам “Апе” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон “М*******с” ХХК-ийн тендерийг хянан үзэж, 2026.03.02-ны өдрийн 03/******* дугаартай албан бичгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ирүүлсэн.

Тус албан бичгээр: Тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр багцын техникийн тодорхойлолтод “Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа шаардана” гэж заасан барааг “Апе” XXK-aac "Sh******* Industrial Pump Factory Co., Ltd /SGB/” үйлдвэрлэгчээс нийлүүлэх санал ирүүлсэн байх бөгөөд дээрх барааны баталгаат хугацааг үйлдвэрлэгчийн захидлын хавсралтаар баталгаажуулсан болон “Апе” ХХК-ийн 26/14 тоот албан бичигт үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх, мөн “М*******с” ХХК-аас ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх талаар мэдэгдэн, захиалагчийн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж, тендер ирүүлсэн 4 компанийн тендерүүд бүгд шаардлага хангаагүй гэж дүгнэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах талаар зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн.

Үнэлгээний хорооны зүгээс “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин хянан үзэхэд тус компанийн ирүүлсэн 2026.01.19-ний өдрийн 26/14 дугаартай албан бичигт “...сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, тохирох сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна...” гэж дурдсан байгаа нь ТШЗ-ны ТӨХ-д заасан “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх” шаардлагын дагуу ирүүлсэн албан бичиг байсан тул баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй гэж үзсэн.

Иймд, дээрх үндэслэлээр захиалагчийн зүгээс 2026.03.19-ний өдрийн 01/******* дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг “Апе” ХХК-д хүргүүлсэн тул “Апе” ХХК-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.Хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Сая Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч компанийн тендерийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх тайлбараа хэллээ.  Тухайлбал, Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр анхныхаа үнэлгээг хийсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компаниас өөр компани тус тендерт шалгаруулж гэрээ байгуулсан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч компаниас Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам тус гомдлын хариуг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. Тодруулбал, “нэхэмжлэгч компаниас үйлдвэрлэгчээс нийлүүлэх санал ирүүлсэн байх бөгөөд дээрх барааны баталгаат хугацаанд үйлдвэрлэгчийн захидлын хавсралтаар баталгаажуулсан болон нэхэмжлэгч компанийн 26/14 тоот албан бичигт үндэслэн дээрх үндсэн шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзээрэй” гэх хариуг ирүүлсэн. Захиалагчийн шийдвэрийг буруу байна гэдэг талаар тус хариундаа бичээгүй. Зөвхөн дахин нягтлан үзээрэй гэдэг агуулгаар л хариу ирүүлсэн. Үүний дагуу Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж тус 4 компаниудын ирүүлсэн тендерүүдийг хянаж үзээд бүх тендерээс татгалзсан. Өөрөө хэлбэл, тус 4 компанийн тендер 4 үүлээ шаардлага хангаагүй байсан. Захиалагчаас Үнэлгээний хорооны гаргасан зөвлөмж, шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тендерт оролцсон бүх компаниуд руу тендерээс нь татгалзсан үндэслэлээ болон дахин тендер зарлах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч компаниас ирүүлсэн баталгаат хугацааны мэдэгдэл болон Үнэлгээний хороонд хүргүүлсэн 2 албан бичгүүдийг шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Тухайлбал, манайх өгөгдлийн хүснэгттэй 2 албан бичиг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн ирүүлсэн албан бичгүүд бүгд шаардлага хангахгүй байсан.” гэв.

8. Хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “Апе" ХХК-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийж, “Апе" ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Эрдэнэс Тавантолгой" ХК-аас зарласан ЭТ******* дугаартай Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох 3,272,707,983 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийг 2026.01.26-ны өдөр нээхэд 1 дүгээр багц /Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг хэрэгсэл №1/-д нийт 4 компани тендер ирүүлсэн байдаг. Үүнд:

1. “Ө*******механикал трейд” ХХК-75,256,809.6 төгрөг

2. “М*******с” ХХК-1,692,793,760 төгрөг

3. “Т******* Кайжи Валв” ХХК-2,321,660,309 төгрөг

4. “Апе” ХХК-3,272,098,830 төгрөг

Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/-ийн 26 дугаар зүйлд заасны дагуу дээрх тендерүүдийг хянан үзээд “Ө*******механикал трейд” ХХК болон “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хуулийн 26.1 дэх заалтын дагуу татгалзаж, “М*******с” ХХК, “Т******* Кайжи Валв" ХХК ирүүлсэн тендерүүд нь шаардлагад нийцсэн тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу үнийг өсөх дарааллаар эрэмбэлэхэд “М*******с” ХХК-ийн ирүүлсэн тендер эхэнд эрэмбэлэгдсэн тул “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэн тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг 2026.02.09-ний өдөр захиалагчид хүргүүлсэн. “Апе” ХХК-ийн тухайд: ТШЗ-д заасан “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт. Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх” шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Үйлдвэрлэгчийн баталгаат хугацааны албан захидлыг ирүүлсэн байгаа ч баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй гэж үзсэн. Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийн дагуу захиалагч холбогдох шийдвэрийг гаргаж, тендерт оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн байдаг бөгөөд “Апе” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам “Апе" ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон “М*******с” ХХК-ийн тендерийг хянан үзэж, 2026.03.02-ны өдрийн 03/******* дугаартай албан бичгийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-д ирүүлсэн.

Тус албан бичгээр: Тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр багцын техникийн тодорхойлолтод “Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа шаардана” гэж заасан барааг “Апе” ХХК-aac “Sh******* Industrial Pump Factory Co., Ltd /SGB/” үйлдвэрлэгчээс нийлүүлэх санал ирүүлсэн байх бөгөөд дээрх барааны баталгаат хугацааг үйлдвэрлэгчийн захидлын хавсралтаар баталгаажуулсан болон “Апе” ХХК-ийн 26/14 тоот албан бичигт үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх, мөн “М*******с” ХХК-аас ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх талаар мэдэгдэн, захиалагчийн холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 10 болон 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, ирүүлсэн тендерүүдийг хянан үзсэн. Улмаар тендер ирүүлсэн 4 компанийн тендерүүд бүгд шаардлага хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин хянан үзэхэд: 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 26/14 дугаартай албан бичигт “...сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, тохирох сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна...” гэж дурдсан байгаа нь ТШЗ-ны ТӨХ-д заасан “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх” шаардлагын дагуу ирүүлсэн албан бичиг байсан тул баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй гэж үзсэн. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Апе” ХХК-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

9.Хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх тус тендер шалгаруулалтыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн. Нийт 4 оролцогч бүргүүлж тендер ирүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгч компани 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тендерээ ирүүлсэн. Манайх нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс үйлдвэрлэгчийн баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй учраас шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Өөрөөр хэлбэл, манайх тус тендерт оролцож буй компаниудаас 2 ширхэг албан бичиг ирүүлэхийг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч компани тус албан бичгүүдийг тендерийн баримт бичигтээ хавсаргаж ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч компанийн гомдлыг шийдвэрлэсэн Сангийн яамны шийдвэрт нэхэмжлэгч компанийн үйлдвэрлэгчийн баримт бичиг болон 26/14 тоот албан бичгийг нь дахин хянаж шаардлагад нийцсэн эсэхийг нягтлах тухай бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, дахин нягтлаад шийдвэр гаргах тухай агуулгатай албан бичиг ирүүлсэн. Татгалзсан шийдвэр үндэслэлгүй гэдэг байдлаар албан бичиг ирүүлээгүй. Мөн Тендер шалгаруулалт, үйл ажиллагааны зааварчилгааны 28.1-д “тендерийг хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохицуулалт, тендер шалгаруулалтын 13 дугаар зүйлд заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, загварыг тус тус үндэслэн хянан үзнэ” гэж заасан. Манайх нэхэмжлэгч компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон дээрх зааварчилгааны дагуу хянаж үзсэн. Шаардсан албан бичиг байхгүй байсан учраас л татгалзсан шийдвэр гаргасан болно.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

2.Нэхэмжлэгчээс “...Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-т “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх гэх шаардлагыг хангасан байхад дээрх үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Нэхэмжлэгч “Аперо” ХХК нь маргаан бүхий тендерт оролцохдоо баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “Апе” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахтухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/118 дугаар тушаалаар “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.  

5.“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТ******* дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.        

6.Тус маргаан бүхий Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТ******* тендерийн Багц№1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх” тендер шалгаруулалтад оролцохоор “Ө*******механикал трейд” ХХК, “М*******с” ХХК, “Т******* Кайжи Вавл” ХХК, “Апе” ХХК-иуд материалаа ирүүлжээ.  

7.Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтээр “... Багц№1 Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэхээр ирүүлсэн “М*******с” ХХК-ийн тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор” шийдвэрлэсэн байна.      

8.Дээрх үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/352 дугаартай албан бичгээр Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын Багц№1 “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг нийлүүлэх” тендерт шалгарсан тул 6-аас доошгүй хоногийн дараа гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн гэрээ байгуулахыг “М*******с” ХХК-д мэдэгджээ.

9.Хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/353 дугаартай албан бичгээр “... Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх шаардлагыг хангаагүй тул татгалзсан болохыг “Аперо” ХХК-д мэдэгдсэн байна.

10.Дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар “Аперо” ХХК-ийн зүгээс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт гомдол гаргасан байна.     

11.Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/******* дугаар албан бичгээр “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр багцын техникийн тодорхойлолтод “Үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа шаардана” гэж заасан барааг “Аперо” ХХК-аас “Sh*******  Industrial Pump Factory Co., Ltd /SGB/” үйлдвэрлэгчээс нийлүүлэх санал ирүүлсэн байх бөгөөд дээрх барааны баталгаат хугацааг үйлдвэрлэгчийн захидлын хавсралтаар баталгаажуулсан болон “Аперо” ХХК-ийн 26/14 тоот албан бичигт үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна.” гэж дүгнээд мөн маргаан тендерт шалгарсан гэх “М*******с” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/352, 01/353 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

12.Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерийн үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, “ЭТ******* дугаартай “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл” нийлүүлэх тендерт шалгаруулалтын 1 дүгээр багц “Үйлдвэрийн туслах тоног төхөөрөмж насосны сэлбэг хэрэгсэл №1” нийлүүлэгчийг сонгон сонгох тендерт шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчоос гомдол гаргасан тул Сангийн яам “хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг”, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчийн ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэж 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/******* дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд үндэслэн нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн тул үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзаж, хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв.” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргажээ.

13.Дээрх дүгнэлтийг үндэслэн захиалагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/******* дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Аперо” ХХК-д “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн дахин хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: Захиалагчийн тавьсан шаардлагад дурдсан баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлээгүй нь шаардлага хангаагүй байна.Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье.” гэх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн.

13.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “2.Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт”. 2.3. “Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх”, 2.4. “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх.” гэж тус тус заасан байна.

14.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.3.“Шалгарсан тохиолдолд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг гэрээний хүчинтэй байх хугацаа болон баталгаат хугацаанд нийлүүлэгч тал үнэ төлбөргүй сольж өгөхийг хүлээн зөвшөөрсөн албан мэдэгдэл ирүүлэх” гэх шаардлагыг нэхэмжлэгч “Аперо” ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбараар хангаж байгаа үзсэн бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй болохыг .

15.Харин хариуцагч нараас нэхэмжлэгч “Апе” ХХК-ийг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4. “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах тухай баталгааг албан бичгээр гарган ирүүлэх.” гэж заасан баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзжээ.

16.Нэхэмжлэгч “Апе” ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Нэмэлт тайлбар хүргүүлэх нь” 26/14 дугаар албан бичгээр “Манай компани техникийн тодорхойлолт, үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн техникийн шаардлагад заасан онцгой нөхцөлийн дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж сэлбэг нь хавсралт №1-т тусгагдсан сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна.” гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д хүргүүлсэн байна.

17.Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-т заасан баталгаа үзэхээргүй байна.

18.Тодруулбал, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-т “Шалгарсан тохиолдолд нийлүүлж буй сэлбэг хэрэгслийн техникийн тодорхойлолтод заасан үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэгчийн эвдрэл гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах ... .” гэж ямар нэгэн хоёрдмол утга агуулгаар ойлгогдохооргүй буюу нийлүүлж буй сэлбэг, хэрэгслийнхээ үйлдвэрийн баталгаат хугацааг ирүүлж, баталгаат хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг нийлүүлэгч бүрэн хариуцах талаар тодорхой тусгасан байхад нэхэмжлэгчээс “... сэлбэгийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг хангахгүй тохиолдолд бүрэн хариуцаж, таарах сэлбэгээр үнэгүй сольж өгөх үүрэг хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна.” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан нь утга, агуулга тодорхойгүй буюу тодруулбал, үйлдвэрийн баталгаат хугацаанд гарах эвдрэл, гэмтлийн талаар тодорхой баталгааг гаргаагүй байна гэж үзэхээр байна.

19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерт оролцохдоо Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 2.4-т баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй нь тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.    

20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Аперо” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4-т заасныг тус тус баримтлан “Аперо” ХХК-аас хариуцагч “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр хурлын “... “Апе” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан” хэсэг, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЭТ******* дугаартай тендер шалгаруулалтын багц 1-ийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх 01/******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ