| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0403/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч С.Т/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.Түмэнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811012950494 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Сэнгэбатын Түмэнбаяр, 1989 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн халамжийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр 5 дугаар баг, Уртбулаг 5 дугаар хороолол 1-100 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-6 тоот нийтийн байранд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ФА89020870/,
Шүүгдэгч С.Тнь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-6 тоотод эхнэр Э.Маралцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Маралцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өчигдөр би нөхрийгөө Баянхошуунд байдаг найз Эрдэнэбулагийн гэрээс очиж авах гэтэл утсаараа бичлэг үзээд байхаар нь гэртээ харъя гэхэд босохгүй байсан. Дахин дахин хэлж байгаад аваад гарсан. Тэгээд буцах замдаа намайг жолоо барьж чадахгүй байна наанаа зогс гээд тамхины хайрцаг урд цонх руу шидсэн. Нөхөр 50 дугаар сургуулийн хажууд зогсоод өөрөө буугаад явсан. Би машинаа бариад түрээсийн байрандаа ирсэн. Тэгээд утсаар бид хоёр хэрэлдэж байгаад гэртээ ороод сууж байхад …10 орчим минутын дараа нөхөр гаднаас орж ирээд чи намайг зүгээр байхад уурлуулаад байна гээд намайг газар унагаж байгаад дээр гараад миний нүүрэн дээрээс дараад байсан. Тэгээд би босох гэтэл босгохгүй байсан. Тэгээд миний нуруу хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод би чамайг яаж ч чадна шүү гээд байхаар нь би айгаад цагдаад хэлнэ шүү гэтэл тэг тэг гээд байхаар нь доороос нь арай хийж гараад 102-т дуудлага өгсөн …Би 2006 онд танилцаад гэрлэлтээ батлуулж нэг гэрт амьдрах болсон. Сүүлийн 6 жил маргаантай байгаа бөгөөд хэт уурлах үедээ зодож цохих гээд байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-9, 20-21х/,
Яллагдагч С.Тмэдүүлэхдээ: “Би 2 пиво уучихаад Баянбүрдийн хойд талд буюу нийтийн байрандаа ортол эхнэр уурлан мөн хэрүүл болж нэг нэгнийгээ харааж зүхэж эхэлсэн. Тэр үед эхнэр Маралцэцэг өөдөөс дайраад ирэхэд хоёр гарыг барьж аваад татаад унагаасан. Цээж хэсэг болон нуруу хэсэгт цохисон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хх-47х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №5055 тоот дүгнэлтэд:
“1.Э.Маралцэцэгийн биед баруун чихний ард хөхлөг орчим, баруун хөх, нуруу, баруун бугалга, баруун шуун, зүүн тохой, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23х/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Тнь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-6 тоотод эхнэр Э.Маралцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Түмэнбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.