Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2026/0540

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Одмаа даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Л.Хэрлэнчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ х******* а ” НҮТББ,

Хариуцагч: Эдийн засаг, хөгжлийн сайд

Гуравдагч этгээд “Та*******т х т” ХХК нарын хоорондын концессын гэрээний маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, иргэдийн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “ х******* а ” НҮТББ нь Эдийн засаг, хөгжлийн сайдад холбогдуулан "1.Үндэсний хөгжлийн г болон Та*******т х т ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, 2.Төслийн нөлөөлөлд өртсөний улмаас байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах, 3.Төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүү аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсанд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах"-аар маргаж байна.

Хоёр. Маргаан бүхий концессын гэрээ байгуулагдсан үйл баримт

Анх гол Улсын Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг баталж, 2011 онд уралдаант шалгаруулалт зарласнаар “Н” ХХК-д концессын гэрээ байгуулах эрх олгосон байна. Гэвч “Н” ХХК-тай гэрээ байгуулах процесс 2018 он хүртэл үргэлжилж, гэрээг байгуулаагүй.

гол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх холбогдох дэд бүтцийг барьж байгуулах асуудлаар шуурхай арга хэмжээ авахыг Засгийн гт даалгасан байна.

Үүний дагуу Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-18 дугаар тушаалаар концессын шууд гэрээний урилгыг байршуулахаар шийдвэрлэж, төсөлд оролцох хүсэлт илэрхийлсэн хуулийн этгээдүүдийн төслийн саналтай танилцан, санал дүгнэлт гаргах, хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогчтой концессын шууд гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Улмаар гол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 тоот тогтоолын 1 дэх заалтаар концессын зүйлийн нэр, төрөлд өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийн концессын гэрээг “Та*******т х т” ХХК-тай байгуулах зөвшөөрлийг Үндэсний хөгжлийн газрын даргад олгож, 3 дахь заалтаар төслийн авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь болон Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолоор концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсоноор 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний хөгжлийн г болон “Та*******т х т” ХХК нарын хооронд “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулагджээ.

Гурав. Шүүхэд маргаан үүсгэсэн:

Нэхэмжлэгч “ х******* а ” НҮТББ-аас 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  7407 дугаар захирамжаар “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

“ х******* а ” НҮТББ-аас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 129/30 тоот албан бичгээр Үндэсний хөгжлийн г, гол Улсын Засгийн газраас маргаан бүхий концессын гэрээний талаар мэдээлэл авахаар хандсаны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХЭГ/2700 тоот албан бичгээр холбогдох тайлбар, мэдээллийг хүргүүлжээ.

 Мөн нэхэмжлэгч ТББ-аас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 130/20 тоот албан бичгээр концессын гэрээг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, цуцлах асуудлаар гомдол гаргасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/3018 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9046 дугаар захирамжаар “нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд”  үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч ТББ-ын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0781 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0002 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Дөрөв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

гол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 238 тоот "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" тогтоолын 2-р заалтаар "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн концессын гэрээг "Та*******т х т" ХХК-тай байгуулах зөвшөөрлийг Үндэсний хөгжлийн гт олгосон байна.

Түүний дагуу 2019 оны 7 сарын 31-ний өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг болох "Үндэсний хөгжлийн г" болон "Та*******т х т" ХХК -ийн хооронд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ байгуулагдсан байна.

Тус гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан "концессын харилцаанд" байгуулагдсан захиргааны гэрээ бөгөөд уг захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" илт хууль бус захиргааны гэрээ байна.

1. Концесс олгох журмыг зөрчсөн тухайд:

Концесс олгох ажиллагааг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр болон шууд байгуулах гэсэн хоёр хэлбэрээр явуулах талаар концессын тухай хуульд заасан. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д шууд байгуулах тохиолдлыг заасан. "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх гэрээ нь Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шууд байгуулах гэрээнд хамаарахгүй. Харин Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар уралдаант шалгаруулалтаар зохион байгуулж концессыг олгохоор байна.

Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад "Тавантолгой-Манлай-Ханги"- ийн чиглэлийн 470 км авто замыг уралдаант шалгаруулалтаар явуулахаар заасан байх тул тус концессыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр олгохоор байна. Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлээс 19 дүгээр зүйлд уралдаант шалгаруулалтаар концесс олгох ажиллагааны журмыг зохицуулсан. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д уралдаант шалгаруулалтыг явуулах үе шатыг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 11.3.1-д зааснаар уралдаант шалгаруулалтыг нээлттэй зарлах ба энэ шатыг хэрэгжүүлсний үндсэн дээр дараагийн үе шатууд хэрэгжих боломжтой. Уралдаант шалгаруулалт зарлах журмыг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 болон 12 дугаар зүйлийн 12.2, 12.4 дэх хэсэг болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмаар зохицуулсан байна.

Эдгээр зохицуулалтын дагуу нийт оролцогчид харилцан эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлж, тэднийг мэдээллээр ижил түвшинд хангах, ижил шаардлага тавих, уралдаант шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод байх зарчмыг баримтлах ба уралдаант шалгаруулалтын зар мэдээг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлэхээс гадна, шаардлагатай бол олон улсад өргөн хэрэглэгддэг хэлээр гардаг тухайн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх шаардлагатай байхаас гадна уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2 сарын хугацаанд хүлээн авахаар байна.

Гэтэл Үндэсний хөгжлийн г нь "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих- Ашиглах-Шилжүүлэх" концессыг олгох уралдаант сонгон шалгаруулалтын зар мэдээг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй буюу оролцох сонирхолтой этгээдүүдийг сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгоогүй байна.

Иймд Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4 дэх хэсэг, Концесс олгох уралдаанд шалгаруулалтын журмын 5.2.1-т заасан концесс олгох ажиллагааг тус тус зөрчсөн байна.

2. Сонсох ажиллагаа явуулаагүй тухайд:

"Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх" концессын гэрээний 1.18-д заасны дагуу төслийн байршил нь Өмнөговь болон Дорноговь аймгийн 4 сум буюу Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд сумд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамарсан бөгөөд тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс тайлбар, санал авалгүйгээр "Тавантолгой-Манлай- Ханги" чиглэлийн авто замын чиглэл баталсан байна.

А) Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тус концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, эрх ашгаа хамгаалах боломжийг олгоно.

Үндэсний хөгжлийн г нь уг захиргааны гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Өмнөговь болон Дорноговь аймгийн 4 сумын 13 багийн иргэдэд захиргааны гэрээний ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна.

Б) Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчим болон Концессын тухай хуулийн 29 зүгээр зүйлийн 29.4-д "Концессыг хэрэгжүүлэхэд гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрыг дайран өнгөрөх, эсхүл концесс олгохоос өмнө эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага уг асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байвал зохино" гэж заасныг зөрчсөн.

3. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний хөгжлийн г болон "Та*******т Х Т" ХХК-ийн хооронд байгуулагдсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх" концессын гэрээ нь дараах хуулийг зөрчиж байгуулагдсан байна.

А) Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухайд:

Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8- д "төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл"-ийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд тусгах ёстой гэж хуульчилсан. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д "төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоop санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна" гэж хуульчилсан байна. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 сарын 06-ны өдрийн А-03 тушаалаар батлагдсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам"-ын 2.8-д Хэрэв тухайн төсөл нь хэд хэдэн баг, сумын нутаг дэвсгэрийг хамарч хэрэгжих бол тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хуралд тус тусад нь танилцуулж санал авна гэж заасан. Хууль, тогтоомжийн эдгээр зохицуулалтаас үзвэл тухайн нутаг дэвсгэрийн захиргаа болон төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгах шаардлагатай байна.

Гэтэл "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн нарийвчилсан үнэлгээг хийхдээ нутаг дэвсгэрийн захиргаа болон иргэд, оршин суугчдаас санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй байна. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ эцэслэгдээгүй байхад 470 км урттай, 15м өргөнтэй, 30 см гүнтэй говийн газрын хөрсийг хусаж, хүнд даацын тээвэр хийж эйн доройтол үүсгээд байна.

Б) Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухайд:

Төслийн хүрээнд хэрэгжих авто зам нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн 49 айлын 98 өвөлжөө, хаваржаа, Халив багийн 6 айлын 12 өвөлжөө, хаваржаа, Агарут багийн 69 айлын 138 өвөлжөө, хаваржааны г, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Билгих, Сийрст багийн 58 айлын өвөлжөө, хаваржааны г, мөн Улсын тусгай хамгаалалттай г нутгийн байгалийн нөөцийн газрын ангилалд багтсан Эргэлийн зоотой зэрэгцэн 50 км замын траст татагдсан байна. Мөн хамгийн ойр орших тусгай хамгаалалттай г нутаг нь "Эргэлийн зоо"-ийн Байгалийн нөөц газрын зүүн урд хэсгээр 0.6- 2.0км зайтай 358-373 дахь километрт 15 орчим километр зайг дайран өнгөрч байна.

Говийн бага дархан газраас хойш сунасан 10962 орчим км² г нутгийн тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэж үзсэн бөгөөд Концессын гэрээгээр төлөвлөж буй авто замын трасс нь 245-375 орчимд энэ хэсгийг дайран өнгөрч байна. Мөн авто замын трасс нь 90-130, 392-420, 445-474 дахь километрүүдэд хамгаалалтад авах шаардлагатай хэмээн тодорхойлсон г нутгуудыг дайрч байгаа нь Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Байгалийн нөөц гт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар г ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

В) Авто замын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухайд:

Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг тусгасан. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт "зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх" гэж заасан байна.

Гэтэл концессын гэрээний дагуу баригдах авто замын трассын дагуу археологийн судалгааны үр дүнд 26 тооны дурсгал илрүүлсэн ба тэдгээрээс хүрэл зэвсгийн үеийн булш оршуулгын дурсгал 16, Түрэгийн үед холбогдох 2, Дундад зууны үед холбогдох булш оршуулга 7, сүмийн турь-сүм-1 байгааг тодорхойлсон байна. Тус төслийг хэрэгжүүлэх болон түүний дараах ашиглалтын улмаас байгалийн тэнцэл алдагдах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байна.

Түүнчлэн Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д "авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх" гэж авто замын сүлжээг хөгжүүлэхэд баримтлах зарчмыг хуульчилсан. Төслийн хүрээнд хамаарах нутаг дэвсгэр нь улаан номд орсон хулан адуу болон манай оронд ховордоод байгаа хар сүүлт, цагаан зээр зэрэг амьтдын бэлчээр нутаг бөгөөд замын барилгын ажлын улмаас амьтад үргэн дайжих, замын трассын дагуу тэдгээрийн бэлчээр нутаг хуваагдах, улмаар эйн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг нөлөөтэй.

Мөн зам ашиглалтад орсноор уг замаар тээвэрлэлт хийх машины эрчим өсөх бөгөөд машин техникийн хөдөлгүүрээс гарах дутуу шатсан хорт хий нь агаарт хуримтлагдаж, улмаар амьтад хордох зэрэг сөрөг нөлөөтэй. Ийнхүү төслийн хэрэгжилт болон төслийн дараах ашиглалт нь ан амьтан үрэгдэн дайжиж, агаарт сөрөг нөлөө үзүүлэх, эйн тэнцвэр алдагдах, улмаар мал аж а эрхлэх үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулах зэрэг үр дагавартай байна.

Г) Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тухайд:

Төслийн хүрээнд хамаарах нутаг дэвсгэрт мал аж а эрхэлж буй 49 айлын 98 өвөлжөө, хаваржаа, лив багийн 6 айлын 12 өвөлжөө, хаваржаа, Агарут багийн 69 айлын 138 өвөлжөө, хаваржааны г, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын 2 багийн 58 айлын өвөлжөө, хаваржааны г, мөн Улсын тусгай хамгаалалттай г нутгийн байгалийн нөөцийн газрын ангилалд багтсан Эргэлийн зоотой зэрэгцэн 50 км замын трасттай давхацсан байна.

Концессын гэрээний 1.4-т концессын зүйлд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам, түүний дагалдах байгууламж, төслийн авто зам дагуух үйлчилгээний байгууламж зэргийг хамруулахаар заасан. гол Улсын Иргэний хуулийн 85 дугаар 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, гтай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж, Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-т Концессын зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулахаар тус тус заасан.

Дээрхээс үзвэл “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"- ийг хэрэгжүүлэх Зураг төсөл боловсруулах-Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээний зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх тул тухайн газрыг эзэмшүүлж, ашиглуулахад Газрын тухай хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д "хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн г зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ан нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна" гэж, 31.3-д “Хүсэлт гаргасан г нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа гтай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлд газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагыг хуульчилсан байдаг. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3-д "г, түүний баялаг, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх”, мөн 50.1.5 дахь хэсэгт “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа гт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж тус тус хуульчилсан байна.

Гэтэл уг тусгай зориулалтын замын онцлог нь тухайн зам дээр тусгай зориулалтын хүнд машин механизм зорчих бөгөөд овор хэмжээний хувьд том, дуу чимээ ихтэй, агаар бохирдуулах шинж чанар өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих тул байгаль орчинд сөрөг үр дагавартай бөгөөд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уг г нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа тухайн нутаг дэвсгэрийг бохирдуулж байна.

Дээрх үндэслэлүүдээр Засгийн газрын тохируулагч агентлаг болох “Үндэсний хөгжлийн г” болон “Та*******т х т" ХХК-ийн хооронд 2019 оны 07 сарын 31-ний өдөр байгуулагдсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь шийдвэр гаргах ажиллагааны журам болон хууль ёсны байх эрх зүйн шаардлагыг хангаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-д заасан илт хууль бус захиргааны гэрээ байна.

Энэхүү илт хууль бус гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол дор дурдсан байдлаар зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн 49 айлын 98 өвөлжөө, хаваржаа, Халив багийн 6 айлын 12 өвөлжөө, хаваржаа, Агарут багийн 69 айлын 138 өвөлжөө, хаваржааны г, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Билгих, Сийрст багийн иргэдийн Үндсэн хуулийн 16.2-тэрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн хамгаалуулах эрхтэй гэж заасан үндсэн эрх зөрчигдөж байна. Нүүдлийн соёл иргэншилтэй улсын хувьд энэхүү соёл иргэншлээ хадгалан үлдэх нь чухал атал 467 км авто зам барихдаа нүүдэлчин, малчин иргэдийн олон жил суурьшсан өвөлжөө, хаваржаа дээгүүр замын траст татсан нь Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэхгүй байна.

 Түүнчлэн байгаль орчны тэнцэл алдагдах, ховор ан амьтан, ургамал амьтан устаж үгүй болох, тусгай хамгаалалттай г нутаг болон археологийн олдворууд эвдэгдэх сөрөг үр дагавартай байна.

Иймд Засгийн газрын тохируулагч агентлаг болох “Үндэсний хөгжлийн г" болон "Та*******т х т" ХХК-ийн хооронд 2019 оны 07 сарын 31- ний өдөр байгуулагдсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Тав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

1.Төслийн нөлөөлөлд өртсөний улмаас байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд

1.1.Түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд хохирол учруулсан тухай

Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Дурсгалт г дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, г хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулац бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт түүх, соёлын дурсгалт г түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барихыг хориглосон байдаг.

“Та*******т х т” ХХК нь 2020 онд " Г Э" ХХК-иар "Тавантолгой- Манлай-Ханги боомт хүртэлх хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын"-ын төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж тайлан гаргасан байдаг. Тухайн тайлангийн 7.7.2. Түүх соёлын өв гэх хэсэгт "Төсөл хэрэгжүүлэгч нь төлөвлөж буй авто замын трассын дагуух археологийн судалгааг МУ-ын ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарт санал тавин 2019 оны 09 сард урьдчилсан хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгүүлсэн байна. Тус хайгуул судалгааны ажлын үр дүнд 26 тооны дурсгал илрүүлсэн ба тэдгээрээс хүрэл зэвсгийн үеийн булш оршуулгын дурсгал 16. Түрэгийн үед холбогдох дурсгал 2. Дундад зууны үед холбогдох булш оршуулга 7, сүмийн туурь-сум 1 байгааг тодорхойлсон байна." гэж тэмдэглэн холбогдох анхааруулга өгсөн байна.

" Г Э" ХХК нь Замын трасст өртөж буй 13 дурсгал байгаа бөгөөд, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Өлгий хийдийн турь шууд дайрагдан гарч буйг тогтоож "Тавантолгой- Манлай-Ханги боомт хүртэлх хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын"-ын төслийн 2019 оны "Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан"-ийн 153-р хуудсанд тэмдэглэсэн байна.

"Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх явцад Тусгай хамгаалалтай г нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Соёлын өвийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсны улмаас 26 тооны түүх соёлын дурсгалт өвд хохирол учруулж, 1 дурсгалт газрыг бүр дайрч өнгөрснөөр бүрэн устгасан хууль бус үйлдлийн улмаас гол Улсын нийтийн өмчид маш их хэмжээний хор хохирол учирсаар байна.

1.2. Байгалийн нөөц бүхий гт хохирол учруулсан тухай

Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Байгалийн нөөц гт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар г ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, мал аж а эрхлэгч малчин өрхөд өвөлжөө, хаваржааны г олгох, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно" хэмээн заасан байна.

Төслийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын 1996 оны 166 дугаар тогтоолоор байгалийн нөөц гт бүртгэсэн Эргэлийн 300 гэх г-ын зүүн урд хэсгээр 0,6-2 км-ийн зайтай 358-373 дахь км-т 15 орчим км; Засгийн газрын 2013 оны 414 тоот тогтоолоор тусгай хамгаалалтад авсан Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах Шар цав /палеонтологийн парк/-ын араар 0,7- 1,2 км-ийн зайтай 10 км орчим; Өмнөговь аймгийн Цогтцэций Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11/1 тоот тогтоолоор нутгийн тусгай хамгаалалтай гт бүртгэгдсэн Их шанх уул зэрэг тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрүүдийн ******* хязгаар. Орчны бүсээр төслийн замын зарим хэсэг дайрч өнгөрсөн эсхүл тусгай хамгаалалттай бүс нутагт зам нь хэт ойрхон өнгөрч буй байдлаас говийн баян бүрдүүд, ховор ан амьтдын өлгий нутаг ихээр өртөж байгааг мэргэжлийн байгууллага тогтоож "Тавантолгой- Манлай-Ханги боомт хүртэлх хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын"-ын төслийн 2020 оны "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан"-ийн 117-118-р хуудсанд тэмдэглэсэн байна. (Хэргийн материалын...)

Улсын тусгай хамгаалалттай "Эргэлийн зоо" орчмын байгалийн нөөц г нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь байгалийн сонин тогтоцтой, археологийн олдвор ихтэй бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан, хурдас чулуулаг тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг бүхий нийтдээ 59,840 га талбайг хамаардаг. Тус гт Хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг ховор амьтад байдгаас гадна 70 гаруй төрлийн ургамал ургадаг.

Улсын тусгай хамгаалалттай "Эргэлийн зоо"-оос олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс, дэлхий болон үндэсний музейнүүдэд хадгалагдаж байна. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор УИХ-ын 1996 оны 166 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан.

Өмнөговь аймгийн Манлай сумд орших Шар цав хэмээх гт нь 145 сая жилийн настай үлэг гүрвэлийн 18,000 орчим ул мөр хатуу элсжилтийн үе давхарга дээр хадгалдагдсан болохыг 1995 онд илрүүлж, 2013 онд Улсын тусгай хамгаалалттай г нутгаар тогтоосон байдаг.

Тус г нь гол Улсын төдийгүй дэлхийн палеонтологийн үнэт өв олдворт тооцогдоц дурсгалт г тул Юнеско-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэх шийдвэрийг гаргаж, эрх бүхий байгууллагаас бүртгүүлэхээр ажиллаж буй билээ.

Иймд байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд байгууллага, иргэний буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх, хэдийн хэмжээний хохирол учирсныг тогтоох, улмаар тус дурсгалуудыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээхэд шаардагдах зардал зэргийг тодорхойлон үнэлж, дүгнэлт гаргах шаардлагатай бөгөөд энэ үнийг бидний зүгээс 10,000,000,000 тэрбум төгрөг гэж таамаглаж байна.

2. Төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсан 10,000,000,000 /арван тэрбум төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд.

Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх" хэмээн заасан.

"Тавантолгой- Манлай-Ханги боомт хүртэлх хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын"-ын төслийн 2020 оны "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан"-ийн 28-р хуудас, 91-91-р хуудсанд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 8 багийн нутаг дэвсгэрийг хэсэгчлэн өнгөрнө. Тайлангийн 7 болон 37-р хүснэгт. Авто замын трассийн нөлөөллийн бүсэд орших өвөлжөө, хаваржааны тоог дараах байдлаар тодорхойлон тэмдэглэсэн байна.

Сумын нэр

Багийн нэр

1 км радиуст

5 км радиуст

10 км радиуст

Өмнөговь аймгийн Цогтцэций

Цагаан-Овоо

2

7

8

Сийрст

-

6

12

Билгэх

1

10

9

Өмнөговь аймгийн Манлай

Жаргалант

4

20

16

Өгөөмөр

2

9

12

Дорноговь аймгийн Хатанбулаг

Эргэл

6

18

22

Амна-Ус

1

1

5

Агаруут

5

32

42

Нийт

 

21

116

148

Тус "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”-гийн 91-р хуудсанд "Авто замын 1 км-ийн радиуст 21.5 км-ийн радиуст 116. 10 км-ийн радиуст 148 өвөлжөө, хаваржааны байршил орж байна. Төлөвлөж буй замын трассын дагуух нөлөөллийн бүсэд орж буй өвөлжөө, хаваржааны байршлыг "Газрын харилцаа, зураг зүйн г"-ын г ашиглалтын мэдээллийн сангийн дүн мэдээнд үндэслэж гаргасан болно" гэж тэмдэглэсэн байна.

Г зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий г"-ын 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2/1283 тоот албан бичгээр "Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн дагуух бүс нутагт нийт 397 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх бүхий г өртсөн байгаа бөгөөд 1 км-ийн радиуст 42; 1-5 км-ийн радиуст 160, 5-10 км-ийн радиуст 192 өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй иргэд өртсөн талаарх мэдээллийг шүүхэд ирүүлсэн.

Г зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн баримтын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 158 иргэний г эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа талаарх мэдээлэл тогтоогдож байна.

Төслийн нөлөөнд өртөж буй г эзэмшигч нүүдлийн соёлын өвийг тээгч малчдын хувьд төслийн ажлаас үүдэж өөрийн эзэмшлийн газраа зохих ёсоор эзэмшиж ашиглах эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдаж, иргэдийн эдийн засаг, соёлын үндсэн эрхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа болно.

Тодруулбал, тухайн бүс нутгаар нүүрс, шороо зэргийг тээвэрлэж буй том оврын автомашин тасралгүй дайрч өнгөрөх болсноос үүдэж агаарт маш их хэмжээний тоосжилт бий болсноор нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, тоосжилтын улмаас цөлжилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлөх, замын ойр орчимд мал бэлчээрлэх боломжгүй болсон тул малын бэлчээрийн талбай багасах. малчдын малын тоо толгой цөөрөх, ан амьтадын чөлөөтэй зорчих боломжийг хязгаарласан зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлж байна.

3. Байгаль хамгаалах, сэргээх орчинд учруулсан хохирлыг арилгах нөхөн сэргээлт, Дэлхийн улаан номд орсон, Хулангийн амьдрах орчныг хамгаалах, сэргээх

Хулан /зэрлэг адуу нь Олон Улсын байгаль хамгаалах Улаан номд "Ховордож болзошгүй" амьтан хэмээн үнэлэгдсэн. Мөн Нүүдлийн амьтдын зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцын (CMS) II хавсралт, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын (CITES) 1 хавсралтад тус тус багтсан хамгааллын статус өндөртэй амьтан. Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах, Зүүнбаян, Улаанбадрах болон Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Номгон сумдын нутгууд нь гол төдийгүй дэлхий дээрх хуланг ийн цөм сүрэг амьдардаг өлгий нутаг, Хамгийн сүүлд 2023 онд хийсэн судалгаагаар тус бүс нутагт 70,000-80,000 орчим хулан бий гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ нь гол орчны нийт хулангийн 90 орчим хувь, дэлхийн нийт хулангийн 80 орчим хувь болно.

"Тавантолгой-Манлай-Ханги боомт хүртэлх хүнд даацын тээврийн хэрэгслийн авто замын"-ын төслийн "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан"-ийн (2020 он) 88-89-р хуудас.

"Замын трассын дагуух газрын хөрсний бичил биетэн, жижиг мэрэгчид устах аюултай. Замын барилгын ажлын үед ихээхэн дуу чимээ гаргах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх, хүний үйл ажиллагаа ихсэх; Зам ашиглалтын үед хөдөлгөөний эрчим нэмэгдэх, хүмүүс олноороо ирж суурьших, дуу чимээ нэмэгдэх зэрэг шалтгаанаар амьтад үргэн дайжих, бэлчээр нутаг хуваагдах, улмаар эйн тэнцвэрт байдал алдагдах сөрөг нөлөөтэй

Хулан, хар сүүлт, цагаан зээр зэрэг уудам орон зайд идээшлэн амьдардаг туруутан амьтны гол популяцын хэсэг нь төлөвлөж буй замын трассын дагуу хэсэгт байна. Трассын 220 дахь км-ээс төгсгөл хүртэл хулангийн хамгийн том цөм популяцийн хуваагдалгүй үлдсэн хамгийн чухал амьдрах орчны гол бэлчээр нутгийг, 230-235 дахь км-т хар сүүлт зээрийн гол бэлчээр нутгийг дайран өнгөрч байна" гэдгийг тогтоосон байдаг.

Иймд Эдийн засаг, хөгжлийн яам Төрийн худалдан авах ажиллагааны г/ болон Та*******т х т ХХК-н хооронд байгуулсан Концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоож, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд, байгаль орчинд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум төгрөг, тухайн бүс нутаг дахь иргэдэд учирсан хохирол болох 10,000,000,000 /арван тэрбум төгрөгийг нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү.

Зургаа.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь "Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам төсөл"-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 онд Төрийн өмчийн хороо зарлаж, шалгаруулалтад " " ХХК, голыг авто замын компаниудын нэгдэл консерциум" буюу "Э" ХХК-ийн түншлэл шалгарч Засгийн газрын 2014 оны 154 дүгээр тогтоолоор төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээд болох "Н" ХХК-д концессын гэрээ байгуулах эрх олгосон. Концессын гэрээ байгуулах эрх авсан тус хуулийн этгээд нь Засгийн газраас баталгаа шаардсан тул концессын гэрээг тухайн үед байгуулаагүй байна.

"Н" ХХК нь 2018 онд Засгийн газраас баталгаа шаардахгүйгээр концессын гэрээ байгуулах хүсэлт ирүүлсний дагуу Үндэсний хөгжлийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус хуулийн этгээдээс техник, санхүүгийн саналаа шинэчлэн ирүүлэх, түншлэлийн бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээллийг ирүүлэхийг хүссэн ч холбогдох мэдээллийг бүрэн гаргаагүй, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байсан тул гэрээний хэлэлцээрийг зогсоосон байна.

Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т "уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн" гэж заасны дагуу Үндэсний хөгжлийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-18 дугаар тушаалаар шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг сонгох, гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Төслийн шууд гэрээний урилгыг Үндэсний хөгжлийн газрын цахим хуудас (www.nda.gov.mn)-т байршуулсан бөгөөд урилгад заасан хугацаанд "" ХХК, " т" ХХК, "Та*******т х т" ХХК гэсэн 3 хуулийн этгээд төслийн саналаа ирүүлсэн байна.

Ажлын хэсгээс " т" ХХК, "Та*******т х т" ХХК-тай концессын гэрээний хэлэлцээрийг эхлүүлэх, харин "" ХХК-ийн ирүүлсэн төслийн санал нь мэдээлэл дутуу, шаардлага хангаагүй байсан тул гэрээний хэлэлцээрийг хийх шаардлагагүй гэж дүгнэсэн ба хэлэлцээрээр "Та*******т х т" ХХК-ийн ирүүлсэн төслийн санал нь " т" ХХК-иас ирүүлсэн төслийн саналтай харьцуулахад илүү үндэслэл бүхий тооцоо судалгаа болон мөнгөн урсгалын тооцоололтой, төслийн хөрөнгө оруулагчийн талаарх мэдээлэл нь тодорхой бөгөөд санхүүгийн чадавх нь илүү байна гэж үзэж гэрээний төсөл, ирүүлсэн төслийн санал, ажлын хэсгийн дүгнэлт, хуралдааны тэмдэглэлүүдийг эрх бүхий этгээдэд танилцуулан зохих шийдвэрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Ийнхүү Концессын тухай хуулийн 6.2.12, Улсын Их Хурлын 2018 оны "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт", 2019 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" 238 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний хөгжлийн г болон "Та*******т х т" ХХК-ийн хооронд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх (DBOT) концессын гэрээ байгуулагдсан болно.

2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 326 дугаар тушаалаар "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн чиглэлийг баталсан байна. Мөн уг төсөл хэрэгжих Өмнөговь болон Дорноговь аймгийн 4 сумын Засаг дарга нар уг төслийн авто замын трассыг хянан үзэн захирамж гарган баталсан байна.

3.1. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13/9105 дугаар ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан. Уг ерөнхий дүгнэлтээр "Тавантолгой- Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-д батлагдсан аргачлалын дагуу Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж гарсан.

"Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг " г э" ХХК-аар гүйцэтгүүлэн хийлгэсэн бөгөөд БОАЖЯ-ны Ерөнхий шинжээч Д.Буг нарийвчилсан үнэлгээг 2021 онд баталсан байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8, 18 дугаар зүйлийн 18.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2.5 дахь заалтуудыг тус тус баримтлан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийхдээ төлөвлөж буй авто замын трасс хэсэгчлэн дайран өнгөрч буй сумдын Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар тайланг хэлэлцүүлж, тогтоол гаргасан байна.

"Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн ажлын явц одоогийн байдлаар 6 хэсгийн кемп иж бүрэн байгуулагдсан ба 4,5,6 дугаар хэсэгт чулуу бутлагч угсарч, буталсан чулуугаа нөөцөлж байна. 1 дүгээр хэсэгт ургамлын үе хуулах ажил 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж байгаа боловч өнөөдрийг хүртэл түгээмэл тархацтай материалын нөөц орд ашиглах зөвшөөрлийг Өмнөговь аймгаас гаргаж өгөөгүй байгаа учир карьер олборлох, чулуу бутлах ажлууд өнөөдрийг хүртэл эхэлж чадаагүй байна.

3.2. УИХ-ын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн *******ийн заагт орших Борзонгийн говь, Зээмгэний говь, Хармагтайн говийг хамарсан г "Говийн бага дархан цаазат г", мөн тогтоолоор батлагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших "Эргэлийн зооны байгалийн нөөц г"-ын ******* заагийг тогтоож, тусгай хамгаалалттай г нутгаар бүртгэжээ. Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 326 дугаар тушаалаар батлагдсан “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн авто замын трасс нь эдгээр тусгай хамгаалалттай г нутгийн *******ийг дайран өнгөрсөн зүйл байхгүй байна.

3.3. гол Улсын ШУА, Археологийн хүрээлэн 2019 онд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн авто замын трассын дагуу хайгуул, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус хайгуул судалгааны ажлын үр дүнд нийт 26 тооны дурсгал илрүүлсэн бөгөөд 13 дурсгал нь авто замын трассаас тодорхой хэмжээгээр хол байгаа бол үлдсэн 13 дурсгал нь авто замын трассын дагуу байрлалтай байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

3.4. "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн г ашиглах, эзэмших зөвшөөрлийг уг төсөл дайран өнгөрч байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/228 дугаар захирамж, Цогтцэций сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын А/223 дугаар захирамж, Манлай сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 дугаар захирамж болон Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн А/124 дүгээр захирамж гарган уг төслийн г эзэмших, ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

Иймд " х******* а" НҮТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Долоо.Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Улсын Их Хурлаас 2018 оны Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 73 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс гол Улсын Засгийн г нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоолоор тус төслийн концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг тус гт олгосны дагуу төслийн концессын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр "Та*******т х т" ХХК-тай байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй..." гэж заасан. Гэвч " х******* а ” НҮТББ нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж байгаа буюу "байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг", мөн "төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд хохирол учруулсанд 10,000,000,000 /арван тэрбум төгрөг"-ийг тус тус нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн "Үндэсний хөгжлийн г" болон "Та*******т х т" ХХК-тай байгуулсан "Тавантолгой- Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл хангагдсан тохиолдолд гэрээ нь анх байгуулагдсан цагаас хүчингүй болж гэрээний дагуу бий болсон хөрөнгийг анхны байдалд буцаах үр дагавар үүснэ.

Тодруулбал үндсэн нэхэмжлэлд дурдсан концессын гэрээг илт хууль бус эсэхийг тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан бол үүнийг нэхэмжлэхээр хуульчилсан. Хэрэв дээрх концессын гэрээ илт хууль бусад тооцогдсон тохиолдолд анхны байдалд буцаах үр дагавар үүсэх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай үр дагаврын хувьд давхцаж байна.

Концесс эзэмшигчээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТКТ-2206/021 дугаартай "Хамтын ажиллагааны гэрээ"-ээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТКТ-2205/015 дугаартай "Хамтын ажиллагааны гэрээ"-ээр Өмнөговь аймгийн Манлай суманд 1,307,000,000 /нэг тэрбум гурван зуун долоон сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ТКТ-2205/017 дугаартай "Хамтын ажиллагааны гэрээ"-ээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1,178,438,500 /нэг тэрбум нэг зуун далан найман сая дөрвөн зуун гучин найман мянга таван зуу/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тус тус гэрээ байгуулсан.

Мөн концессын зүйл буюу хатуу хучилттай авто замын нөлөөллийн зэргээс шалтгаалан нөхөн төлбөр, нүүлгэн шилжүүлэх зардал зэрэгт 60 гаруй айл, өрхөд нөхөн төлбөрийг олгосон талаарх баримт хэргийн материалд тусгасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14. дэх заалтад заасны дагуу " х******* а ” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Найм.Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэлд гол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн г болон "Та*******т х т" ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасан "концессын харилцаанд" байгуулагдсан захиргааны гэрээ бөгөөд уг захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасны дагуу "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" илт хууль бус захиргааны гэрээ гэж тусгасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 1-д "Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д шууд байгуулах тохиолдлыг заасан бөгөөд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шууд байгуулах гэрээнд хамаарахгүй. Харин Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар уралдаант шалгаруулалтаар зохион байгуулж концессыг олгохоор байна" гэж тусгасан байна.

"Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах- Үндэсний хөгжлийн барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг "Та*******т х т" XXK гтай гол Улсын Концессын тухай хуулийн 6.2.12, Улсын Их Хурлын 2018 оны "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчит концессын зүйлийн жагсаалт"-ын 20 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" 238 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан болно. Энэхүү гэрээ нь Улсын Их Хурал болон Засгийн газрын холбогдох тогтоолуудын хүрээнд байгуулсан гэрээ бөгөөд "Та*******т х т" ХХК-ийн зүгээс ямар нэгэн хууль дүрэм зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэхгүй байгаа болно.

Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 тогтоолыг УИХ-ын 2018 оны 73 тогтоолын 1 дүгээр заалтын 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Концессын тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 10.1, 17.1.3, 19.1-д заасныг тус тус үндэслэн Засгийн газраас баталсан байна. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын 2-т "Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой- Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх" гэж заасан байх бөгөөд Засгийн г нь УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолыг баталсан нь илт тодорхой байна.

Цаашлаад Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийн дагуу Засгийн газрын бүрэн эрхэд 6.1.1.- д "Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах;" мөн 6.1.2.-т "концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох;" зэрэг эрхүүд багтаж байгаа болно. Концессын тухай хуулийн 6.1.1.-д тусгасан Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.9-д "Концессын тухай хуулийн 4.1.2-т заасан

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, тэдгээрт тавигдах тусгай шаардлага, нөхцөл/." гэж заасан байгаа бөгөөд Концессын тухай хуулийн 4.1.2-т "Барих-шилжүүлэх"-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх" гэж зааснаас бусад концессын төрлийн гэрээнүүд орно гэж тус тус заасан байна. Иймд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан гэрээ биш бөгөөд Концессын хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр батлагдсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Мөн түүнчлэн Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоол нь Концессын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэсэн бөгөөд энэхүү Заалтаар Засгийн г нь Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах эрхтэй бөгөөд концессын жагсаалтад орсноор концессын гэрээ батлагдах үндэслэл болно.

Эцэст нь Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоол нь Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-ийн үндэслэсэн бөгөөд энэхүү заалтаар Концессын тухай хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн г гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгодог байгаа. Концессын тухай хуулийн 19.1-д заасан зүйл заалтуудыг үзвэл 15.3.-т "Эрх бүхий этгээд хэлэлцээрийн үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон нэг оролцогчтой гэрээ байгуулах дүгнэлт гарган ажлын таван өдөрт багтаан Засгийн гт, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ."; 17.1.2.-т "концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа."; 18.5.-д "Энэ хуулийн 18.4-т заасан уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ өөр оролцогч ирүүлээгүй бол эрх бүхий этгээд анх санаачилга гаргасан этгээдийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч гэж үзэж дүгнэлт гарган Засгийн г, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ."; 18.4.-т "Засгийн г, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн зүйлийг концессын зүйлийн жагсаалтад тусгахаар шийдвэрлэсэн бол эрх бүхий этгээд энэ хуульд заасны дагуу уралдаант шалгаруулалт явуулна." эцэст нь 18.6.-д "Уралдаант шалгаруулалтад хэд хэдэн оролцогч оролцсон бол төслийн саналыг үнэлж, дүгнэлт гаргахдаа анх санаачилга гаргасан этгээдэд давуу байдал олгох бөгөөд энэ талаар уралдаант шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заана." гэж тус тус заасан байна.

Дээрх заалтуудаас үзэхэд уралдаант шалгаруулалт Концессын хуулийн дагуу явагдсан байх учиртай бөгөөд "Та*******т х т" ХХК болон Үндэсний хөгжлийн г хооронд байгуулсан "Тавантолгой- Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх концессын гэрээ илт хууль бус болох үндэслэл байхгүй байна.

Иймд "Та*******т х т" ХХК-ийн зүгээс Концессын гэрээ нь Нэхэмжлэгчийн шаардлагад заасан Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 болон 11.5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4 хэсэг болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын 5.2.1-д заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 2-т "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж заасан байна.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Зам, тээврийн хөгжлийн яаманд Тавантолгой- Оюутолгой-Ханги чиглэлийн замын трассыг өөрчилж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх баг, Манлай сумын Жаргалант, Өгөөмөр багуудаар дайруулах хүсэлтийг 2018 оны 10 болон 2019 оны 26 тоот албан тоотуудаар гаргаж байсан бөгөөд тус хүсэлтийг үндэслэн авто замын чиглэлийг өөрчилж тухайн үед Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ гишүүн Л.Энхболд санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолыг баталсан билээ. Тухайн үед Засгийн газрын тогтоол болон авто зам дайран өнгөрч буй сумдын засаг дарга нарын захирамжууд дээр үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 326 дугаар тушаалаар Тавантолгой-Манлай Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто замын чиглэлийг баталсан болно. Авто замын трасс буюу чиглэлийг батлахад тухайн авто зам дайран өнгөрч буй сумдын засаг дарга нарын "г эзэмшүүлэх тухай" захирамж болон Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд баталсан бөгөөд тухайн сумдын засаг дарга нар нь г эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа бусдын эзэмшил, ашиглалт болон өмчлөлд байгаа газрыг дайруулан гаргаагүй нь ойлгомжтой юм.

Иймд Нэхэмжлэгчийн заасан Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон 4 дүгээр зүйлийн 4.2.6 болон Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг тус тус зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Түүнчлэн энэхүү Концессын гэрээ нь Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх акт тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тохиолдол тул сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 3-ын А-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 болон 18 дугаар зүйлийн 18.4 болон Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-03 тушаалаар баталсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам"-ын 2.8 зэрэгт заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

"Та*******т х т" ХХК өнгөрсөн хугацаанд авто зам барих үндсэн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд компанийн зүгээс бусад замтай холбоотой үйл ажиллагааг зогсоосон байгаа. Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан байдлын үнэлгээг 2021 оны 02 сарын 08-нд Байгаль, орчин аялал жуулчлалын яамаар батлуулсан болно.

Түүнчлан "Та*******т х т" ХХК-ийн зүгээс өнгөрсөн хугацаанд Зөрчлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу Зөрчлийн 2029000068 дугаартай хэргийн хүрээнд ногдуулсан 3,000,000 төгрөгийн торгуулийг хугацаанд нь төлж барагдуулан, төслийн хүрээнд компани нь дээр дурдсанчлан үйл ажиллагааг зогсоож зөрчлийг арилгах тал дээр анхаарал хандуулан ажилласан бөгөөд албан шаардлагыг бүрэн биелүүлж биелэлтийн тайланг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын гт хүргүүлсэн. Мөн туслан гүйцэтгэгч "У" ХХК-ийн зүгээс дээр дурдсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 16/05/089/11 тоот актаар тавьсан байгаль орчинд учруулсан хохирлын хамжаа болох нийт 669,544,200 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул тухайн үед Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын гт хандаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст болон Билгэх багуудын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байгаа нийт 86 км чиглэлд хийсэн хөрс хуулалтын болон бусад замын ажил нь Концессын гэрээний дагуу барьж байгуулах үндсэн замын батлагдсан трасстай давхцаж байгаа тул энэхүү зайлшгүй ашиглах талбайг хасаж, хохирлыг бууруулан дахин тооцоолж зөвхөн суурь үнэлгээгээр нь тогтоолгох албан хүсэлт хүргүүлсний үндсэн дээр Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хохирлын үнэлгээг дахин хийж холбогдох давхцаж байгаа хэсгүүдийг хасаж нийт 216,936,350 төгрөгийн нөхөн төлбөрийг холбогдох дансанд тушаахыг тогтоосон 23 тоот албан тоотыг 2021 оны 01 дугаар сарын 21-нд "Та*******т х т" ХХК-д ирүүлсэн бөгөөд энэхүү албан тоотыг үндэслэн "У" ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирлын нөхөн төлбөрийг төлж барагдуулсан болно. Компанийн зүгээс хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээж хохирлыг барагдуулсан болно.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 3-т: Тусгай хамгаалалттай г нутгийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Байгалийн нөөц гт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга Байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар г ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, загс, шагшуурга бэлтгэх  зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохидуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна гэж үзсэн боловч одоогийн байдлаар авто замын трасс нь Тусгай хамгаалалтад авсан г нутгаар Дайран өнгөрсөн асуудал байхгүй бөгөөд хэрэв дайран өнгөрч байсан тохиолдолд Сумын засаг дарга нар г эзэмшүүлэх захирамж гаргахгүй байх мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын чиглэлийг батлахгүй байх эцэст нь Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан байдлын үнэлгээг Байгаль, орчин аялал жуулчлалын яам батлахгүй байх бүрэн үндэслэлтэй боловч Тусгай хамгаалалттай г нутгийн тухай холбогдох заалтыг зөрчөөгүй мөн авто зам баригдсанаар эсрэгээрээ орон нутаг болон байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөө буурах тул Засгийн газраас энэхүү гэрээг байгуулах асуудлыг зөвшөөрсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 3.В-д: Концессын гэрээ нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2. "зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх;" болон тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3.-т "авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.-т заасан шаардлагыг бүрэн хангасны үндсэн дээр Авто зам, замын байгууламжийн зураг төслийг батлуулах мөн ажлыг эхлүүлдэг бөгөөд хуулийн хүрээнд холбогдох шаардлагуудыг хангасны үндсэн зээр Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар энэхүү замын чиглэл болон бусад зүйлүүдийг батлуулсан тул Авто замын тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т "Авто зам, замын байгууламжийг барих зорилгоор г, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна." гэж заасан байгаа бөгөөд "Та*******т х т" ХХК-ийн зүгээс мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаа болно.

Иймд Авто замын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийн 3.Г-д: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 мөн 50 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж тусгасан байна. "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээгээр баригдах авто замын дайран өнгөрч буй сумдын засаг дарга нарын захирамжууд дээр үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 326 дугаар тушаалаар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто замын чиглэлийг баталсан болно. Иймд Авто замын трасс буюу чиглэлийг батлахад тухайн авто зам дайран өнгөрч буй сумдын засаг дарга нарын "г эзэмшүүлэх тухай" захирамж болон Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд баталсан бөгөөд тухайн сумдын засаг дарга нар нь г эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа бусдын эзэмшил, ашиглалт болон өмчлөлд байгаа газрыг дайруулан гаргаах үндэслэлгүй бөгөөд хэрэв тийм шийдвэр гаргасан тохиолдолд энэ тухайн сумын даргын буруу шийдвэр тул Үндэсний хөгжлийн г болон гэрээний нөгөө тал болох та*******т х т" ХХК-д хамаарахгүй болно.

Бидний зүгээс Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Үндэсний хөгжлийн г болон "Та*******т х т" ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-ийн 55.1.1.-д "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн;" гэж заасны дагуу илт хууль бус гэрээ байх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд " х******* а " ТББ-аас Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газрын эсрэг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Үндэсний хөгжлийн г болон "Та*******т х т" ХХК нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан "Тавантолгой-Манлай- Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуy илт хууль бус болохыг тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ес. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2.-т "зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх;” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам барих төслийн хэрэгжилтийн явцад төслийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай болон Ханбогд сумуудын Засаг даргын тамгын г мөн түүнчлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын гтай Хамтын ажиллагааны гэрээнүүдийг 2022 онд байгуулсан болно. Гэрээнүүдийн хүрээнд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төслийн концесс эзэмшигч "Та*******т х т" ХХК нь төсөл хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, сум, багийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг бүтээн байгуулах, байгаль орчныг хамгаалах, хөгжлийн бодлоготой уялдуулан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллах үүргийг хүлээсэн. Үүнд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийт 1,178,438,500 төгрөг, Манлай сумтай 1,307,000,000 төгрөг, Ханбогд сумтай нийт 500,000 сая төгрөг болон Дорноговь аймгийн Хатанбулаг сумтай нийт 2,790,220,000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд сумуудаас ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ажилласан юм.

Гуравдагч этгээдийн хувьд дээрх гэрээнүүдийн хүрээнд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам дайран өнгөрч байгаа сумууд болон сөрөг нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд шаардлагатай нөхөн төлбөрүүдийг цаг тухайд нь өгсөн гэж үзэж байгаа бөгөөд үүнээс гадна тухай авто замын барих төслийн техникийн зам буюу түүхий эд барилгын материал тээвэрлэх шороон зам дагуух оршин суудаг айлуудад 2021 оноос 2024 он хүртэл нийт 3,559,931,100 төгрөгийг олгосон байгаа нь сөрөг нөлөө үзүүлсэн гэх зөрчилд дахин 10,000,000,000 төгрөг төлөх ямар ч үндэслэл байхгүй байгаа бөгөөд Гуравдагч этгээдийн хувьд Нэхэмжлэгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 2-т заасан "Төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсанд 10,000,000/арван тэрбум төгрөгийг гаргуулах тухай" хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2.-т "зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх;" гэж заасан байх мөн түүнчлэн 20 дугаар зүйлийн 20.3.-т "Авто зам, замын байгууламжийг барих зорилгоор г, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна." гэж заасан байх бөгөөд "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл"-ийн Концесс эзэмшигч нь Авто замын тухай хуулийн дээрх хоёр заалтын биелэлтийг хангаж ажилласан гэж үзэж байгаа болно.

Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт "Дурсгалт г дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь Дарах барилга байгууламж барих, г хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулац бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасан байх боловч зам тавьж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй байх бөгөөд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам чухам яг ямар байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндсөн, эвдсэн, хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Хэрэв Зам барих явцад гүйцэтгэгч байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ тухай нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д "түүх, соёлын дурсгалт г түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, г тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;" гэж заасан байх хэдий ч тус зүйлийн 38.1.2-т "палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан ца*******гаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ан үйл ажиллагаа явуулахад зориулж г олгох;” гэж заасан байгаа бөгөөд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэгч энэхүү үүргээ замын ажил хийгдэхээс өмнө гүйцэтгэсэн гэж үзэж байгаа болно.

Мөн түүнчлэн авто замыг барих явцад чухам яг ямар түүх, соёлын дурсгалт газрыг устгасан тухай баримт нотолгоо байхгүй байна.

Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасныг буюу "Байгалийн нөөц гт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар г ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, мал аж а эрхлэгч малчин өрхөд өвөлжөө, хаваржааны г олгох, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа боловч шинээр зам тавихыг хориглосон заалт байхгүй байна. Түүнчлэн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто Замын трасс нь нэхэмжлэлд дурдсан Эргэлийн зоо, Шар цав болон бусад байгалийн нөөц бүхий болон түүхэн дурсгалт газруудын дэргэдүүр явж байгаа бөгөөд тухайн газруудын дайран өнгөрч хохирол учруулсан зүйл байхгүй болно.

Эсрэгээр нэхэмжлэлд дурдсан байгалийн нөөц газрууд, түүхэн дурсгалт болон тусгай хамгаалалттай газруудыг жуулчид болон нутгийн иргэд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замаар зорчин Очиж болсон зам Хатанбулаг сум мөн Ханги боомтыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум цаашлаад Улаанбаатар хоттой Өмнөговийн Манлай сум болон Дорноговь аймгийн засмал замаар холбосон улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт гаргалгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгөөр бүтээсэн томоохон бүтээн байгуулалт болсон.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу " х******* а " НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Арав. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Зам дагаж хөгжил ирдэг ч гэсэн ан амьтан, ард иргэд, соёлын өв аюулгүй байдлыг харгалзан зохицуулж, шийдвэрлэх хэрэгтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. “ х******* а ” НҮТББ-аас нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдэд тавигдах шаардлагыг хангаж байх бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай тогтоолд дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болно.
  2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “ х******* а ” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар хууль, хэм хэмжээний акт зөрчсөн илт хууль бус гэрээ гэж маргасан бөгөөд “концесс олгох журмыг зөрчсөн, холбогдох хуулиудыг зөрчсөн, сонсох ажиллагаа явуулаагүй нь нийтийн эрх ашгийг зөрчсөн” агуулгаар үндэслэлээ тайлбарласан.

            Концесс олгох журмын тухайд:

  1. Концессын тухай хууль /2010 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд концессыг төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар олгоно” гэж зааснаас үзэхэд хуулийн 17 дугаар зүйлд шууд гэрээ байгуулах тохиолдлыг зохицуулсан, шууд гэрээ байгуулахаас бусад тохиолдолд концессыг уралдаант шалгаруулалтаар олгох зохицуулалттай  байна.
  2. гол Улсын Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг баталж, 2011 онд уралдаант шалгаруулалт явуулснаар “Н” ХХК-ийн түншлэл шалгарч, тус компанид концессын гэрээ байгуулах эрх олгожээ.
  3. “Н” ХХК нь Засгийн газраас баталгаа шаардсаны улмаас гэрээ байгуулагдахгүй удааширсан бөгөөд “Н” ХХК-тай концессын гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтээр түншлэлийн  гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, энэ талаар эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй үндэслэлээр “уралдаант шалгаруулалтад оролцогч шалгараагүй, шалгаруулалт амжилтгүй болсон, “Н” ХХК-тай концессын гэрээний хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй, эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалт дахин явуулах эсхүл шууд гэрээ байгуулах эрх нь нээлттэй” гэж дүгнэжээ.  
  4. Концессын тухай хууль /2010 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно”,  17.1.3-т “уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн”,  17.2-т “Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн г, эсхүл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
  5.  Үүнээс үзэхэд уралдаант шалгаруулалт явуулж “Н” ХХК-ийг шалгаруулсан боловч эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авалгүй түншлэлийн гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөний улмаас “Н” ХХК нь уралдаант шалгаруулалтаас хасагдсан буюу уралдаант шалгаруулалтад оролцогч шалгараагүй, энэ тохиолдолд хариуцагч уралдаант шалгаруулалт дахин зарлах эсхүл шууд гэрээ байгуулах эсэх нь түүнд олгогдсон сонгох боломжийн хүрээнд байна.
  6. Тодруулбал, хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан “уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн” гэдэг нь эрх бүхий этгээдээс уралдаант шалгаруулалтад оролцох санал ирэх магадлалыг хэрхэн тооцоолохоос хамаарч “уралдаант сонгон шалгаруулалт дахин зарлах” эсхүл “шууд гэрээ байгуулах” шийдвэрийн аль нэгийг гаргах эрх юм.
  7. Маргаан бүхий тохиолдолд хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу өөрт олгогдсон сонгох боломжийн хүрээнд буюу уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж үзэж, шууд гэрээ байгуулах аргаар гэрээ байгуулсныг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “уралдаант шалгаруулалтаар шалгаруулах ёстой, нээлттэй зарлаж дараагийн шатууд хэрэгжих байсан, уралдаант шалгаруулалтад оролцох тэгш боломжийг олгоогүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
  8. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэж байгаа бол энэ хуульд заасан шууд гэрээ байгуулах шаардлага хангасан этгээд” нь концессын гэрээний тал байна гэж зааснаас үзэхэд шаардлага хангасан этгээдэд шууд гэрээ байгуулах эрх олгох зохицуулалттай байна.
  9. Гуравдагч этгээд “Та*******т х т” ХХК-д шууд гэрээ байгуулах эрхийг гол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 238 тогтоолоор олгосон буюу Засгийн газраас “Та*******т х т” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж, эрх олгосон.
  10. Нэхэмжлэгчээс энэхүү эрх олгосон шийдвэртэй маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, “Та*******т х т” ХХК нь шаардлага хангасан эсэх асуудлаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Холбогдох хуулиуд зөрчсөн тухайд:

  1. Нэхэмжлэгчээс “нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг байгаль орчны үнэлгээний тайланд тусгаагүй, хэлэлцүүлэг зохион байгуулаагүй” гэж маргасан.
    1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнээс бүрдэх ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг .. төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”,  7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь ... тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн ... байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана”, 8.4.8-д “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” гэж тус тус заажээ.
    2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төсөл хэрэгжүүлэхээс өмнө ерөнхий үнэлгээ хийлгэхдээ сумын Засаг даргын саналыг авахаар, харин нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ иргэдийн нийтийн Хурлын саналыг авч тусгахаар ялгамжтай зохицуулжээ.
    3. Энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан, ерөнхий үнэлгээ хийлгэхээс өмнө холбогдох сумын Засаг даргын саналыг авсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1-648, Манлай сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-243, Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/746, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/613 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.
    4. Мөн " г э" ХХК-аар гүйцэтгүүлэн хийлгэсэн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч Д.Б2021 онд баталсан, нарийвчилсан үнэлгээ хийлгэхээс өмнө Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 467 км тусгай зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгслийн авто зам барих асуудлаар санал авч, хэлэлцүүлсэн болох нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2, 3, 5 дугаар багийн, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант, Өгөөмөр багийн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-овоо, Билгэх, Сийрст багийн иргэдийн нийтийн Хурлаар тогтоол, тэмдэглэлээр  тогтоогдож байна.
    5. Маргаан бүхий 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн концессын гэрээгээр Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам барих төслийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх асуудал нь концессын гэрээ байгуулагдсаны дараа төсөл хэрэгжүүлэх шатанд хийгдэх ажиллагаа тул концессын гэрээг дээрх үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэхгүй.
  2.  Нэхэмжлэгчээс “байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн, байгаль орчин түүх соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх гэсэн шаардлагыг хангаагүй” гэж маргасан.
    1.  Тусгай хамгаалалттай г нутгийн тухай хууль /2022 оны 04 дүгээр сарын 22/-ийн 21.2-т “Байгалийн нөөц гт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар г ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж байгалийн нөөц гт баримтлах дэглэмийг тогтоожээ.
    2. Мөн Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-тавто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх” гэж төрөөс авто замын сүлжээг хөгжүүлэхэд баримтлах зарчим, 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “зорчигчдын эрүүл а, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байх” гэж замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг зохицуулсан байна.
    3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            -Шинжлэх ухааны академи Археологийн хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/41 дугаартай албан бичгээр хүргүүлсэн автозамын трассын дагуу хийсэн судалгааны ажлын тайлангийн дүгнэлтээр “нийт 26 дурсгал илрүүлснээс 13 нь замын трасст өртөж байгаагаас 1 дурсгал замын трасст дайрагдан гарч байгаа, үлдсэн 13 дурсгал нь замын трассаас тодорхой хэмжээгээр хол боловч сүйтгэхгүй байхад анхаарч ажиллах, замын трассыг шинэчлэх” гэж дүгнэсэн,

            -“Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн авто замын трассын судалгааны танилцуулгаас үзэхэд Өмнөговь, Дорноговь аймагт ашиглагдаж буй авто замын сүлжээ, сум, боомт, Шар цав, Дэмчогийн хийд, Чингисийн уурганы нүх, Мэлхий хад, Баяжихын агуй, Эргэлийн зоо, Сүйхэнт уул, Говийн бага дархан г, Өлгий хийд зэрэг дархан цаазат,  байгалийн нөөц, үзэсгэлэнт газрууд, ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай зэргийг харгалзан 2 хувилбартайгаар трассын сонголтыг боловсруулсан,  

            -Зам тээврийн салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “трассыг Хатанбулаг сумын урдуур гаргах нь илүү оновчтой боловч орон нутгийн иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, Хатанбулаг сумын хойгуур буюу Эргэлийн зоогийн урдуур явуулахаар өөрчлөлт оруулсан” гэж тэмдэглэгдсэн байх ба тус хуралдаанаар “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн авто замын трассын судалгааны танилцуулгыг хэлэлцэж, трассын сонголтыг дэмжиж шийдвэрлэсэн,

            -Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 326 дугаар тушаалаар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын трассын чигийг баталсан,

            -Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаартай албан бичигт “...Буттайн булгийн голдиролд шороогоор зурвас гт дүүргэлт хийж өөрчилсөн нь усны урсцад сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байсан, түр замын дүүргэлтийг засаж, цэвэрлэн гадаргын ус, булгийн ус урсан өнгөрөхөд саадгүй болон тухайн хэсэгт технологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн тайланг ирүүлсэн, Буттайн булгаас хойш 284 метрт төмөр бетон гүүр барих ажил хийгдэж урсцад сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна...” гэж дурдсан,

            -“Та*******т х т” ХХК-ийн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто зам байгуулах төслийн байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлсэн 2022-2023 оны үйл ажиллагаанд хийсэн “ г консалтинг” ХХК-ийн 2024 оны байгаль орчны төлөвлөгөөт аудитын тайлангаар “78,6 хувь...хангалттай үнэлгээгээр биелүүлж, орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллаж, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талд ач холбогдол өгч ажиллаж ирсэн” гэж дүгнэсэн байна.

    1. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд байгалийн унаган төрх өөрчлөгдсөн талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй, булгийн голдиролд өөрчлөлт оруулсныг нөхөн сэргээлт хийсэн, авто замын трассыг батлахдаа холбогдох судалгаа шинжилгээнд үндэслэсэн, иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж тусгасан, гуравдагч этгээдийг байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талд ач холбогдол өгч ажилласан талаар аудитын тайланд дүгнэсэн байх тул байгалийн нөөц гт баримтлах дэглэмийг зөрчсөн, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна.

            Сонсох ажиллагааны тухайд

  1. Нэхэмжлэгчээс “концессын гэрээг байгуулахдаа эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Өмнөговь болон Дорноговь аймгийн 4 сумын 13 багийн иргэдэд тайлбар, санал гаргах боломж олгоогүй” гэж маргасан. 
  2. Маргаан бүхий концессын гэрээ нь 2019 онд байгуулагдсан боловч тус гэрээгээр зохицуулагдаж буй харилцаа буюу Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам барих төсөл нь 2010 онд батлагдсан, тухайн цаг хугацаанд Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй, сонсох, мэдэгдэх ажиллагаа хийх хуулийн зохицуулалт байхгүй байсан тул хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

            Нийтийн эрх ашиг зөрчигдсөн эсэх тухайд

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
  2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй бол шүүх тухайн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх ба энэ тохиолдолд маргаан бүхий концессын гэрээ илт хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нийтийн эрх, хууль ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
  3. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас концесс олгохдоо хуульд заасан журмын дагуу олгосноор гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн маргаж буй холбогдох хуулиудыг зөрсөн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байгаас гадна гэрээний хэрэгжилтийн явцад зохицуулагдах харилцаа, маргаан бүхий концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх ба захиргааны байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шүүх нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудлыг дүгнэх юм.
  4. Харин, маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэл зэргээс үзэхэд төслөөр барьж буй авто замын туслах зам /шороон зам/ нь өвөлжөө, хаваржааны бууцтай ойрхон дайрч өнгөрдөг, шороо босч, тоосжилт үүсдэг байх ба энэ нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас бус  концессын гэрээгээр гүйцэтгэж буй зам барих үйл ажиллагааны улмаас үүсч буй нөлөөлөл гэж үзэхээр байна.
  5. Улмаар дээрх нөлөөлөл үүсч буй буй нөхцөл байдалтай холбоотойгоор “Та*******т х т” ХХК-аас холбогдох сумдын Засаг дарга нартай 2022 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр орон нутагт иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, соёлын дурсгалт зүйлс, иргэдийн өвөлжөө, хаваржааг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоны дотор “нөлөөлөлд өртөж буй айл өрхийн судалгааг тогтоож, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох” асуудлыг тохиролцжээ.
  6. Нэхэмжлэгчээс байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өв, иргэдийн эрүүл  аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсан гэж нийт 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөг нэхэмжилсэн ба маргаан бүхий концессын гэрээг илт хууль болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр нөлөөлөлд өртөж буй малчид, иргэд нөлөөллийн улмаас учирсан хохирлоо дээрх Хамтын ажиллагааны гэрээний дагуу шаардах эрх нь нээлттэй, уг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.
  7. Мөн маргаан бүхий концессын гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой байх ба түүний дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд авто замыг барьж, тухайн замаар тээвэрлэлт хийснээр гол Улсын нийт хүн амын ашиг сонирхолд эдийн засгийн үр өгөөж өгөх үр дагавартай байгааг дурдах нь зүйтэй.
  8. Иргэдийн төлөөлөгч Г.М*******ээс “Зам дагаж хөгжил ирдэг ч гэсэн ан амьтан, ард иргэд, соёлын өв аюулгүй байдлыг харгалзан зохицуулж, шийдвэрлэх хэрэгтэй” гэж дүгнэснийг харгалзан үзсэнийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ х******* а ” НҮТББ-аас Эдийн засаг, хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан “Үндэсний хөгжлийн г болон Та*******т х т ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох,  Төслийн нөлөөлөлд өртсөний улмаас байгалийн нөөц бүхий г болон түүхэн дурсгалт гт байрлах түүх соёлын үнэт зүйлс, соёлын өвд учирсан хохиролд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах, Төсөл хэрэгжих явцад тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл  аюулгүй орчинд амьдрах эрхэнд хохирол учруулсанд 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасны дагуу “ х******* а ” НҮТББ-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОДМАА

                                                       ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР                            

                                     ШҮҮГЧ                              Л.ХЭРЛЭНЧИМЭГ