| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00398/И |
| Дугаар | 157/ШШ2025/00343 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00343
2025 10 20 157/ШШ2025/00343
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С-02, “С” 8 давхар, "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хаймгийн Б сум, 1 дүгээр баг 37 дугаар байрны 12 тоотод оршин суух, Номхон овогт Б-ийн Б-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 706,325.74 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б-ээс2263173 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 499,000 төгрөг, үндсэн хүү 188,991.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,334.62 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 706,325.74 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б овогтойБ миний бие Токи ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 706,325.74 төгрөгийг 2025 оноос өмнө 3 хувааж төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 706,325.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжилсэн 706,325.74 төгрөгийг 2025 оноос өмнө 3 хувааж төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болох 706,325.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 21,502 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид 10,751 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 10,751 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох 706,325.74 (долоон зуун зургаан мянга гурван зуун хорин таван төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,502 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Б-ээсулсын тэмдэгтийн хураамжид 10,751 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 10,751 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ