| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00380/И |
| Дугаар | 157/ШШ2025/00338 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00338
2025 10 20 157/ШШ2025/00338
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймаг, Б сум, 2 дугаар баг, "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Х 7-712 тоотод оршин суух, Д- овогт Э-ы Г-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 13,590,729 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Э.Г-оос зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,209,668.60 төгрөг, зээлийн хүү 2,266,430.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,630.13 төгрөг, нийт 13,590,729 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэжээ.
Хариуцагч Э.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би Хасбанкнаас авсан 13,590,729 төгрөгийг 2025 оны 10 сарын 20-ноос эхлэн 1,000,000 төгрөгөөр төлнө. Сар болгоны 15, 20-ны өдөр 500,000 төгрөгөөр 2 хувааж төлнө. Бид эмнэлгээр яваад зээлээ төлж чадаагүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Э.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,590,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Э.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...13,590,729 төгрөгийг 2025 оны 10 сарын 20-ноос эхлэн 1,000,000 төгрөгөөр төлнө. Сар болгоны 15, 20-ны өдөр 500,000 төгрөгөөр 2 хувааж төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Э.Г-ын нэхэмжлэлийн шаардлага болох 13,590,729 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,904 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 225,904 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Э.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 112,952 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,952 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г-д холбогдох 13,590,729 (арван гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун хорин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,904 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Э.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 112,952 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 112,952 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Хбанк"ХК-ийн Б тооцооны төвийн олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ