Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811013670460 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Буянхишигийн Ганболд, 1966 оны 7 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Ар хуст суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1 дүгээр гудамжны 21а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдөр УБТЗ-ын тусгай шүүхийн 53 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109-р зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хорих ялаар,

1988 оны 8 сарын 25-ны өдөр Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 212 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

1995 оны 4 сарын 3-ны өдөр Нийслэлийн шүүхийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 1, 92-р зүйлүүдэд зааснаар 20 жилийн хорих ялаар,

2005 оны 11 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 991-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/УК66072531/,

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 91 тоотод согтуурсан үедээ архины шилээр хохирогч М.Алтангэрэлийн толгой тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 5 сарын 2-ны 17 цагийн үед шаврын ванн хүнээс авах найз Машбатын портер машиныг нь гуйсан. Тэгээд Машбатын гэрт нь очсон. Гэрт нь очоод удаагүй байж байтал Ганболд 1 шил 0.75 литрийн архитай хүрч ирсэн. Ганболдын авчирсан архийг Машбат, Ганболд бид 3 хувааж уусан …үлдсэн архийг Ганболд бид хоёр хувааж уусан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нилээн согтчихсон байсан нэг сэргэтэл толгойноос цус гараад байх шиг байхаар нь сэргээд хүүгээ Төрмандахыг ирээд аваач гэж дуудсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-17/,

             Гэрч А.Төрмандах мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Машбатын хүүхэд нь гэх залуу намайг ороод ирээч аав чинь болохоо байчихлаа гэхээр нь хашаанд байрлах жижиг байшин руу ороход аавын маань тархи нь хагарсан байдалтай марлиар ороосон ба байшингийн шалаар дүүрэн цус болсон байдалтай байсан тул би ааваас хэн ингэсэн юм бэ гэхэд надад хэлэхгүй байсан …Түргэн тусламжийн гэмтлийн эмнэлэгт хүргүүлж толгойд нь оёдол тавиулж боолт хийлгээд одоо гэртээ амарч байгаа. Харин аавыг маань архины шилээр цохьсон гэх хүнийг эрүүлжүүлсэн байгааг дуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

            Гэрч Л.Машбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тэгээд архиа бид 3 хувааж уусан. Би Алтангэрэл, Ганболд хоёрыг ирэхээс өмнө архи уучихсан, согтуу байсан болохоор архинаас 2 хундагийг уугаад тасраад унтчихсан …Тэгээд өглөө сэртэл Алтангэрэлийн толгой хагарсан талаар мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-23х/,

              Яллагдагч Б.Г мэдүүлэхдээ: “...Архи ууж байхдаа Алтангэрэлтэй маргалдаад архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиод би гараад яваад өгсөн …Би Алтангэрэлд гэмтэл учруулсаныг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хх-31х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №5740 тоот дүгнэлтэд: 

  1. М.Алтангэрэлийн биед зүүн чамархай, баруун, зүүн зулайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн нүдний алим, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-25/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 91 тоотод согтуурсан үедээ архины шилээр хохирогч М.Алтангэрэлийн толгой тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Алтангэрэл нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.