| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2323000000197 |
| Дугаар | 2024/ДШМ/47 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ДШМ/47
Н.*******т холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Б.*******
Шүүгдэгч Н.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******
Хохирогчийн өмгөөлөгч О.******* /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч А.******* нарын давж заалдах гомдлоор Н.*******т холбогдох 2323000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн мэргэжилтэй, Завхан аймгийн ******* ий дугаар ангид дизель цахилгаан ажилтай, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ******* ий дугаар ангийн айлын анд оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй, овогт аагийн ******* /РД:/
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 30 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын ******* багт лах ******* ий дугаар ангийн техникийн өрөөнд иргэн Л.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүзүү буюу хоолойны баруун хэсэгт шаргал өнгийн модон иштэй хутгаар хутгалж амь бие, эрх чөлөөнд халдаж хүзүүний баруун талын гүрээний хураагуур /вен/ судсыг бүрэн тасдаж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: овогт аагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 255 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Н.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийн 508.4.1-д зааснаар амь хохирогчийн хүүхэд Н., Н., Н., Н. нарт тус бүр сард 104,789 төгрөгийн гэм хорын төлбөр тогтоож, Н.*******аас сар бүр төлбөрийг гаргуулж олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 11,5 см, бариул хэсэг 11 см нийт 22.5 см урттай шаргал өнгийн бариултай хутгыг устгаж, CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь оршуулахтай холбогдон гарсан зардал 13,558,021 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны 08 сарын 30-ны гэм хорын төлбөр-3,353,248 төгрөгийг төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 34,088,731 төгрөгийг баримтгүйгээр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг, амь хохирогчийн эхнэр Ц.д оногдох гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Шийтгэх тогтоолд шинжээчийн адилтган үзэхээр нэрлэн заасан гэмт хэргүүдэд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарахгүй байхад шинжилгээний байгууллага үндэслэлгүйгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байна. Амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ" гэжээ. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалт, Хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/268, А/275 дугаартай тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоон дүгнэлт гаргах журам, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 25 дугаартай тогтоолд зааснаар хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоол болон Иргэний хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шийтгэх тогтоолд дурьдсан нөхцөл байдал болох заавал шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй бөгөөд жишиг аргачлалын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад шүүгдэгчид ашигтай байдлаар дүгнэж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасныг шүүх харгалзах ёстой байсан боловч хариуцагчийн асуудлыг орхигдуулж Завхан аймгийн ******* ий -р ангийг иргэний хариуцагчаар татаж оролцуулах ёстой байсан болох эсэх талаар дүгнээгүй байна. Түүнчлэн хохирогч талаас хэргийн зүйлчлэлийг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна. Улсын Дээд шүүхийн 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн №23 дугаартай тогтоолд "... Онц харгис хэрцгийгээр хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмт хэргийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг гэж, мөн Улсын дээд шүүхийн 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн №564 дугаартай тогтоолд хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нехцел байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлд хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзаж үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой" гэжээ. Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолд дурьдсан нехцөл байдлууд нь шүүгдэгч Н.*******ын үйлдэл, үхэлд хүргэх хүсэл зорилго болон амь хохирогчийн биед учирсан гэмтлээс үзэхэд онц харгис хэрцгийгээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалт нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08-р сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч А.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нь гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн чин сэтгэлээсээ гэмшсэний нэг илрэл нь чадах ядахаараа л хохирогч талд эмчилгээний болон бусад зардал төлбөрийг төлж өгөхийн тулд байгаа бүхнээ зарж зээл авахуулсан ба гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Шүүгдэгч нь ******* ий байгууллагаас өөрийн мэдлэг ур чадвар, ажил үүргийн манлайлаар орон нутгаасаа болон Монгол Улсаас шалгарч Монгол Улсын нэрийн өмнөөс эх орныхоо үүрэг даалгавраар Энх тайванч үзлийг дэлгэрүүлэх, Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, Энх тайвныг сахиулах зорилготой, энхийг сахиулах байгууллагын дайны онцгой нөхцөл байдалтай Өмнөд Улсад энхийг сахиулахаар 1 жилийн хугацаанд явж амжилттай хамгаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийн төлөө одонгоор шагнагдаж байсан учраас үүнийг Монгол Улсын төрөөс авсан гавьяа, шагнал одон медальтай гэж үзэх бөгөөд энэ нь түүний хувийн байдал юм. Тэгээд эх орныхоо төлөө үүрэг даалгаврыг бол хангалттай сайн биелүүлээд ирчихсэн ажил үүрэг нь дэвших нь буюу аль нэг ангийн захирагчаар томилогдох боломжтой. Маш өндөр хүлээлт, сайн сайхан зорилготой эх орондоо ирсэн боловч гэр бүлийн нандин харилцаа нь буюу үнэт зүйлс нь нуран унасан учраас шүүгдэгч сэтгэл зүй шокийн байдалд орсон хэргийн нөхцөл байдал юм. Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүссэн энэхүү хэрэгт шүүгдэгч нь гэм хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж өөрийн гар утасны бүх мэдээллийг эрх бүхий албан хаагчид дэлгэн үзүүлж, шүүхийн тогтоосон хохирлыг 4 дахин нэмэгдүүлж хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр их харамсаж байна гэв.
Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан нөхцөл байдал бол үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг нотлогдсон гэмт хэрэг гарсан нь хангалттай нотлогдсон шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу ялыг хөнгөрүүлэх боломжтой гэсэн А.******* өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дэх талд шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар шаардсан. Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 4.6-д шүүгдэгчийн үйлдсэн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй байхад шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоогоогүй байна. Гэр бүлийн гишүүд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 58.0 сая төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж харгалзан үзсэн. Хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хүн алах гэмт хэрэг буюу 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан бол 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу найман жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Б.******* өмгөөлөгчийн ярьснаар Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3-д хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан. Анхан шатны шүүх үүнийг баримтлаагүй. Хоёрдугаарт, тус тогтоолын 3.4-д хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу 100 хувь байна гэж заасныг анхан шатын шүүх баримтлаагүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтооно гэж хуульчилсан. 13 наснаас доош 4 хүүхэдтэй айлд учирсан гэм хорын асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр эсвэл нас барсан хүний насны дундаж наслалтын зөрөөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасныг анхан шатын шүүх хэрэглээгүй. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 86 дугаар хуудаст 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 093203 тоот албан бичиг авагдсан байдаг. Хохирогчийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу хүний амь нас эрсэдсэн тохиолдолд хэрхэн зохицуулахыг тодорхой тайлбарласан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тооцохыг Завхан аймгийн Цагдаагийн газарт тайлбарласан байдаг. Шүүх шинжилгээний байгууллага хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 99 хувь юм уу, 98 хувь гэж тогтоох боломжгүй. Улсын Дээд Шүүхийн тогтоолоороо 100 хувь гэж тогтоосон байна. Хүний амь нас хохирсон учраас дээрх тогтоолыг баримтлах нь зүйтэй гэх албан бичиг ирүүлсэн байхад анхан шатын шүүх дээрх албан бичгийг анхаарч авч хэлэлцээгүй. Анхан шатын шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэг, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны хорин 25 дугаар тогтоолын 3.3.4, Шүүх шинжилгээний байгууллагад ирүүлсэн албан бичгийг үл хайхран шүүгдэгчийг хохирол, төлбөрөө төлчихсөн гэж үзээд ялыг нь хөнгөрүүлж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хуульч хүний зүгээс ч ойлгохгүй байна. Амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд Н., Н., Н., амь хохирогчийн эхнэр, аав ээжид учирсан сэтгэцийн хохиролд 58,0 сая төгрөг төлснөө шүүхээс тогтоосон хохирлыг илүү төлсөн, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх нь шударга ёсонд нийцэхгүй. 51,0 сая төгрөгийн ихэнх нь амь хохирогчийн оршуулгынх нь зардалд зарцуулагдсан. Амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоосон энэ дагуу одоо тэтгэвэр цуцалсан гэм хорыг шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 25 тогтоолын 3.3.4-д зааснаар тогтоох юм бол 660,000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн төлөх ёстой. Гэтэл анхан шатын шүүх үүнийг баримтлаагүй, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гээд тайлбарлаж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/270 тоот хамтарсан тушаалын 01 дүгээр хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүнд учирсан хор уршгийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 20.5 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн нэг гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана гэж заасныг баримтлаагүй. Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг анхан шатын шүүх тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бусад хүнд хүлээсэн хүн хуулийн этгээдэд нь сэтгэц алдагдвал шүүхэд эсвэл төрийн хохирол эд хөрөнгийн, эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан эрүүгийн хэргийн үндэслэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ...” гэж заасныг шүүх баримтлаагүй, бодит хохирлыг барагдуулахгүйгээр иргэний журмаар нэхэмжлүүлэхээр орхигдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хангах тухай эсвэл хэлэлцэхгүй байх үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоол хэсэгт оруулна гэж заасан. Гэвч тогтоох хэсэгтээ энэ талаар дүгнээгүй орхигдуулсан. Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцахаар заасныг шүүх харгалзан үзэх ёстой байсан боловч хариуцагчийн асуудлыг орхигдуулсан байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагчаар ******* ий дугаар ангийг оролцуулах хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөн асуудлыг дэмжсэн тайлбар өгсөн байхад шүүхийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үед шийдвэрлэнэ гээд уг асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн хойд талын хуудсанд CD авагдсан байгаа шүүх бүрэлдэхүүн энэ CD-ний бичлэгийг зайлшгүй үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нотлох баримтыг үзэхгүйгээр шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэх эргэлзээтэй гэж үзэж байна. Ахмад цолтой албан хаагч доод тушаалын албан хаагчийг гэрээс нь утсаар дуудсаар байгаад ирүүлээд энэ гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хутга нь 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудаст 3, номерын зурагт авагдсан байдаг. Цэргийн ангийн дотор талд цэргийн ангийн анд гэмт хэрэг гарсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь цэргийн ангийн өмч гэдэг нь тогтоогдвол, Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан байлдааны зэвсэг галт зэвсэг хэрэгсэл орчиндоо аюул учруулах хэрэгсэлтэй харилцах журам зөрчих гэмт хэргийг давхар үйлдсэн байх боломжтой. Үүнд анхан шатны шүүх хутга хаанаас гарч ирсэн цэргийн ангийн эд хогшил мөн эсэхийг үнэлж дүгнээгүй байна. Гэрч ******* ий дугаар ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэслэгч Э.оогийн хавтаст хэргийн 188 дугаар талд өгсөн мэдүүлэгт “... Л. нь 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс ажилдаа орох хуваарьтай байсан гэж мэдүүлсэн байна...” Л. 2023 оны 12 сарын 07-ны өдөр ажилдаа ирсэн байсан байна. Ажилдаа ирсэн байхад нь түүний дээд цолтой хүн, тухайн хүнийг ажилдаа ирэхэд нь амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Гэрч хошууч н.а буюу хүний нөөц хариуцсан ажилтан одоо мэдүүлэг өгсөн нэгдүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудаст өгсөн мэдүүлэгтээ ...Л. нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалинтай чөлөө авсан бөгөөд ангийн нэгтгэлд ирээгүй. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Н.******* “ улсаас” ирээд ажилдаа орсон гэж мэдүүлсэн. Шүүгдэгч, хохирогч нар 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ирсэн байсан байна. Ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дөрвийн нэгд заасан хөдөлмөр эрхлэлт иргэн үйлдвэрлэлийн осол хурц хордлогод дараагийн тохиолдолд орсны улмаас гэмтсэн өвчилсөн эсвэл амь насаа алдсан бол акт тогтооно. Тус дүрмийн 2.1-д ажлын андаа ажил үүргээ гүйцэтгэх гэж байх үедээ амь насаа алдсан бол акт тогтооно гэж заасан. Акт тогтоосон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайн өдөр Л. ажилдаа ирсэн буюу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амь хохирсон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Завхан аймгийн дугаар цэргийн ангийг иргэний хариуцагчаар зайлшгүй татах ёстой байсан. Н.******* тухайн гэмт хэргийг удаан хугацааны туршид бэлтгэж төлөвлөж хутгыг цэргийн ангид нууцаар оруулсан байна. Н.******* ажлын ны тодорхойлолтод зааснаар төрийн тусгай албан хаагчийн 10 дугаар зэрэглэлийн албан хаагч юм. Амь хохирогч нь төрийн тусгай албан хаагчийн 6 дугаар зэрэглэлийн албан хаагч бөгөөд Н.*******аас шатлал доогуур амь хохирогчийг бүрэн удирдаж ажиллах албан хаагч байна. Монгол улсын хилийн нийтлэг дүрмийн 6.6.4-д заасны дагуу бага цолтон нь цолтны тавьсан шаардлагыг биелүүлнэ гэж заасны дагуу тухайн гэмт хэргийг үйлдэхдээ түүнийг дуудаж үйлдсэн байна. 1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх талд шүүгдэгч Н.*******ын утсанд үзлэг хийсэн байх бөгөөд амь хохирогчийн эхнэр лүү 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу маргаан гарахын өмнөх өглөөний 08 цаг 35 минутад, 09 цаг , 09 цаг 21 минутад, 09 цаг 45 минутад, 09 цаг 55 минутад, 10 цаг 12 минутад, 10 цаг 10 минутад, 10 цаг 45 минутад тус тус нийт 8 удаа залгасан байдаг. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг болохоос 4 өдрийн өмнө амь хохирогчид бэлтгэлтэй байгаарай. Үнэн хэзээд ялдаг. Чамайг зүгээр орхихгүй. Ирж уулзахыг хүлээж байя гэх байдлаар дарамталсан нотлох баримтууд байдаг. Амь хохирогч Н.*******тай аль болох уулзахгүй байхыг хичээж, ажлаасаа чөлөө авч, түүний утсыг авахгүй байсан байдаг. 8 удаа залгахад нь аваагүй байдаг. Н.******* ажил албан тушаалынхаа давуу байдлыг далимдуулж хохирогчийг ажлын ан дээрээ дуудаж урьдчилан бэлтгэсэн нөхцөл байдлын дагуу биеэ хамгаалах боломжгүй, өөрийн эрхшээлд оруулан амь хохирогчийн хүзүүний вений судасны хэсэгт нэг удаагийн үйлдлээр хутгалж амь насыг нь хохироосон гэж үзэхээр байна. Гадаад улсад цэргийн ажиллагаанд оролцсон тусгай бэлтгэгдсэн офицерын хувьд хүний амь насыг бусниулах талаар сайн мэдэж байсан гэж бодож байна. Бүх зүйлийг урьдаас тооцоолж бэлтгэсэн байна. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн амь хохирогчийг мессежээр болон байн байн утсаар залгаж дарамталсан. Мөн амь хохирогчийн аав ээж рүү нь хүртэл залгасан. Амь хохирогчийн хамаатан садан цуг ажиллаж байсан найз нөхөд рүү нь залгаж байнгын дарамталсан үйл баримт байдаг. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэлээгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Гэрч н.ы нэгдүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудаст авагдсан Л.ыг ажилдаа ирэхэд нь гар барьж мэндэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 191 дэх талд өгсөн гэрч н.ын мэдүүлэгт “...Н.******* Л. яасан бэ? гэж асуухад би хагалгаанд орж байгаа өөрийгөө сайн амраа гэж хэлсэн чинь хүний амьдралыг там болгочихоод, би түүнийг алах байсан юм гэж хэдэн удаа хэлсэн...” гэх мэдүүлэг авагдсан байдаг. Н.*******ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан нөхцөл байдал байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн эмчийн дүгнэлтээр одоогийн байдал нь баашлах гуравдугаар үе байна гэж тогтоосон бөгөөд хэрэг хариуцах чадвартай хэмээн дүгнэсэн байсан. Өмнө нь хэрэг хариуцах чадваргүй мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж хүндрэл учруулж байсан байна. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл хоёрдугаар хавтаст хэргийн 206-207 дугаар талд авагдсан байдаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатын шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна. ******* ий дугаар ангид буюу өмнө 20 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан. 15- жил ажилласан. ******* ий дугаар анги тусгай хамгаалалттай объект хамт ажиллаж байсан хүмүүс түүх дурсамжаа яръя, оръё гэхээр тэр болгон оруулдаггүй. Шүүгдэгч миний хүүхдийг дуудаж аваачаад урдаас бэлтгэсэн хутгаар хутгалсан, өрөөгөө бэлдсэн байсан гэж үзэж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан өөртөө давуу байдал бий болгосон. Миний хүүгийн хоолойг нь хэрчсэн. Монгол хүн хүний хоолойг байтугай малын хоолойг хэрчдэггүй. Шүүгдэгчийн үйлдэл нь балмад хэрцгий аллага. Аллагыг урдаас төлөвлөсөн гэж бодож байна. Шүүгдэгч мэргэжилтэй. Инженер хүн юмыг төлөвлөдөг. Анхан шатны шүүх дээр яг энийг ярих гэсэн боловч зүрх өвдөөд даралт ихсээд ярьж чадаагүй уйлаад гарсан. Прокурорт үнэн гомдолтой байна. Шүүгдэгч хүний амь насыг бусниулсан. Дөрвөн өнчин хүүхэд, эхнэр нь хоцорсон байхад яагаад 8 жилийн хорих ял төлөвлөн орж ирдэг юм. Өмгөөлөгч энэ гэмт хэрэг 8-15 жилийн хорих ялтай гэсэн. Би прокурорыг 15 жилийн хорих ял оноохоор төлөвлөх байх гэж бодсон. Шүүгч нар дэнсэлж байгаад ялын хэмжээг тогтоох байх гэж бодсон. Прокурор хамгийн доод хэмжээгээр ялын санал оруулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хүнээр тоглоод байгаа юм уу? шүүгдэгчийн өгсөн 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөг нь дансанд байна. Буцаагаад өгье миний хүүг амьдруулаад өгчих. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.******* та амьдруулаад өгчих. Намайг доромжилж байна. Энэ үйлдэл хуульд нийцдэг юм уу?. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш гэртээ хэд хонолоо. Гэрээс гараад гудмаар алхахад хүмүүс шүүхийн шийдвэрийн талаар асууж байна. Хэрхэн шийдэгдсэн талаар хэлэхэд шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулсан гэхэд хүмүүс их гайхаж байна. Нийгэмд буруу жишиг тогтоож байна. Буруу дохио өгч байна. Малын хулгайн гэмт хэрэг биш шүү дээ. Би эрүүл хүн байсан. Монголчуудын ярьдаг шиг чулуу шиг биетэй хүн байсан. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би таксинд явж байхад эмнэлгээс ярьсан. Тэр өдрөөс хойш эрүүл мэндийн асуудалтай болсон. Улсын төв гуравдугаар эмнэлгийн зүрх судасны мэс заслын эмчийн хяналт дор амьдарч байна. Би бараг гэртээ муухан аптек ажиллуулаад байж байна. Гэрээр дүүрэн эм байна. Эмнүүд их үнэтэй. Шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас бие маань олон жил барьсан гэрийн цагаан бүрээс шиг болсон. Үжирсэн цагаан даавуу шиг болчихсон. Хэзээ мөдгүй үхэхэд бэлэн болчихсон. Шүүгдэгч ийм үйлдэл хийгээгүй бол эрүүл, чулуу шиг биетэй байх байсан. Ач нараа бодоод л амьдарч байна. Сэтгэл санаа маш хүнд байна. Дотроо уйлаад гаднаа инээсэн дүр эсгээд явж байна гэв.
Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.*******т холбогдох 2323000000197 дугаартай хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нь тогтоогдохгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хир хэмжээг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр болсон. Анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн арилгах зэрэглэлийг тогтоон дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.6-д заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоох зэрэглэлийг харгалзан үзэж шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр нэрлэн заасан гэмт хэргүүд дотор шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарахгүй байна. Шүүх шинжилгээний байгууллага үндэслэлгүйгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байна. Завхан аймаг дахь зэвсэгт ий 235 дугаар цэргийн ангийг иргэний хариуцагчаар татаж оролцуулах асуудлыг шүүх орхигдуулсан зүйл байхгүй. Учир нь хохирогчийн анхан шатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс иргэний хариуцагчаар татах асуудлыг шийдвэрлүүлэхгүй татгалзсан тул хэлэлцүүлэхгүй үлдээсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Н.******* хүнийг онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэг нь хохирогчийг алахын өмнө, алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлан зовоосон, зовж зүдрэхээр байдал бий болгосон өлсгөсөн, цангаасан, хөлдөөсөн, амьдаар нь шатаасан, хайрсан, ойр дотнынхоо хүмүүсийн дэргэд, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамруулан үздэг. Энэ гэмт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр хохирогчийн хүзүү бие хоолойны баруун хэсэгт хутгалсан үйлдэл нь нотлогдсон. Амь хохирогчийн хүзүүний баруун талын гүрээний /венийн/ судсыг хатгасан гэмтлийн улмаас цочмог цус алдалтын дараах тархины цусан хангамжийн хурц дутагдалд орсноос амь нас нь хохирсон нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагад нийцсэн бөгөөд оролцогчдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын ******* багт лах ******* ий дугаар ангийн техникийн өрөөнд иргэн Л.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүзүү буюу хоолойны баруун хэсэгт шаргал өнгийн модон иштэй хутгаар хутгалж амь бие, эрх чөлөөнд халдаж хүзүүний баруун талын гүрээний хураагуур /вен/ судсыг тасдаж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ын “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай хүргэн дүү над руу утсаар яриад та эмнэлэг дээр очсон нь дээр байх, болохоо больсон юм шиг байна гэж хэлсэн...бид хоёр шууд эмнэлэг дээр очиход миний хүү гүрээний орчимд хутгалуулсан байдалтай, эмч сувилагч нар боолт хийж байсан. Мөн түүний хажуу талын орон дээр цэргийн дүрэмт хувцастай хүн хоолойдоо боолт хийлгүүлсэн байдалтай хэвтэж байсан...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд судас залгах, цус тогтоох хагалгаанд Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар мэс ажилбар хийсэн, маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос цэргийн төв эмнэлгийн эмч нар ирж дахин судас залгах мэс ажилбар хийсэн. Мэс ажилбараас хойш биеийн байдал нь тогтворжихгүй, ухаан орохгүй байсаар байгаад манай хүү Л. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 15 минутад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт нас барсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өглөөний нэгдэлтийн дараагаар техникийн тасгийн өрөөнд намайг сууж байхад ахмад Н.******* надад хандаад чи өрөөнөөс гараад байж бай гэж хэлсэн, тэгээд намайг өрөөнөөс гарах үед надтай зөрөөд ахлагч энгийн буюу шаргал цайвар өнгийн куртиктэй, хар өнгийн масктай, малгайтай цамц өмсчихсөн зөрж орсон юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.ы “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу 11 цаг 40 минутын орчимд ахлагч Л. техникийн өрөөнөөс орилж гүйж гарч ирээд эмч дууд гээд шалган нэвтрүүлэх ны хаалгаар урагшаа засмал зам руу гүйж гараад зам дээр унасан. Би эргээд хартал ахмад ******* техникийн өрөөний хажуу талд газар унаж харагдсан. Тэгээд би гар станцаар ангийн жижүүрийн эмч, сувилагч нарыг дууд гэж штаб руу мэдэгдэж... руу орилоод эмч, сувилагч нарыг дуудуулсан. Тэгээд эмч, сувилагч нар ******* дээр ирмэгц, шалган нэвтрүүлэх хаалгаар гараад ахлагч руу очсон. Тэгээд ангийн эмч, сувилагч нар ахмад *******, ахлагч нарыг үзээд аймгийн эмнэлэг рүү тээвэрлээд аваад явсан. Би *******ыг техникийн өрөөнөөс гарч ирээд газар уначихлаар нь шалган нэвтрүүлэх ны хажуугаас гүйгээд очиход Н.******* баруун гартаа хүрэн бор өнгийн модон иштэй хутга бариад уначихсан, хүзүүний баруун хэсгээс нь цус гарч эхэлж байсан, тэгээд удаа ч үгүй эмч, сувилагч нар ирцгээсэн. Тэгэхлээр нь би тэндээс яваад шалганаар гараад урд талын засмал зам дээр ыг уначихсан байхаар нь очоод хартал ын хүзүү орчмоос цус гарсан, атирсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр
гэрч Э.оогийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...11 цаг 40 минутад...Намайг очиход шалган нэвтрүүлэх ны хойд талд буюу техникийн өрөөний хажуу талд ******* газарт хэвтчихсэн, түүний хүзүү болон нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, түүний хажуу талд шалган нэвтрүүлэх ны жижүүр а/ч Б. зогсож байсан бөгөөд шалганы хаалгаар цааш харахад урд талын засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Удаагүй ангийн эмнэлгээс эмч, сувилагч нар ирээд *******т эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Би ... ангийн шалган нэвтрүүлэх аар цааш гарч зам дээр хэвтэж байсан хүн дээр очоод а/а Л. болохыг нь таньсан. Миний хойноос эмч, сувилагч нар Л.т эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. *******ын байсан газарт очиход ангийн захирагч Цагдаагийн жижүүртэй холбогдоод дуудлага, мэдээлэл өгч байсан. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн машин ирэхгүй удаад байсан учраас ангиас улсын дугаартай, маркийн автомашиныг гаргаж а/х *******ыг, улсын дугаартай, маркийн автомашиныг гаргаж а/а Л.ыг тээвэрлээд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Үүний дараагаар цагдаагийн алба хаагчид ирсэн....” гэсэн мэдүүлгээр,
гэрч М.ын “...би... техникийн тасгийн өрөөний хажууд очиход гадна талд цус нөж болсон, тухайн цусны хажуу талд нэг хутга хэвтэж байсан... Тэндээс ... гараад шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очсон, намайг очиход *******, нарыг тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байсан бөгөөд *******, нар ухаангүй байсан. ... Н.******* 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд буюу Гэмтэл, мэс заслын тасагт орсныхоо дараа ухаан орж ус уусан бөгөөд надаас юу болчихвоо гэж асуухаар нь би түүнд ... чи санаа зоволтгүй гэхэд хүний амьдрал там болгочхоод, би түүнийг гүйцээчих байсан юм л даа гэж хэлсэн... Утсаар ярьж дууссаныхаа дараа миний амьдрал нэгэнт өнгөрсөн гэж хэлээд их шаналж байгаа харагдсан. Тэгээд надад хандаад би эхнэрээ өөр хүнтэй харилцаад байгааг мэдсэн, нэгэнт болоод өнгөрсөн асуудал гэж бодоод тайвширч байтал өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад ын эхнэр манайд орж ирээд танай эхнэр айлын нөхрийн толгой эргүүлсэн, гэр бүл салгаж байна гээд надад өөрийнхөө утсан дээрээс зураг, мессеж зэргийг үзүүлсэн үүнээс болоод миний сэтгэл санаа тогтворгүй болсон гэж ярьсан. Тэгээд би өнөөдөр той таараад уулзахад миний дургүйг хүргээд өөдөөс хачин жигтэй инээгээд байсан, тэгээд л ийм асуудал болчихлоо гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч С.ийн “...Би шалган нэвтрүүлэх руу гүйгээд очиход ахмад ******* дээшээ харсан байдалтай хүзүүний баруун талаас цус их хэмжээгээр гарсан техникийн тасгийн өрөөний хажуу талын зам дээр хэвтэж байсан. Би очоод хүзүүнээс цус гарч байсан хэсэгт гараараа дарж цусыг нь тогтоож байтал миний хойноос сувилагч , , , нар ирээд даралттай боолтоор *******ын хүзүүний баруун хэсэгт үүссэн шарханд боолт хийж цусыг тогтоосон. Намайг *******т тусламж үзүүлж байх хооронд ангийн жижүүр оо шалганы гадна талын зам дээр бас нэг хүн уначихсан байна гэж хэлэхээр нь эхлээд , нарыг явуулсан...Н.*******ын зүүн хөлийнх нь ойролцоо модон иштэй хутга унасан, түүний хүзүүний баруун хэсгээс нэлээн их хэмжээтэй цус алдаж байсан. шалганы урд талын засмал зам дээр хэвтэж байсан бөгөөд намайг очихоос өмнө хоёр сувилагч очоод анхны тусламж үзүүлж байсан, түүний хүзүүний баруун талд дунд гурваны нэг хэсэгт нэлээн гүн шархтай байсан ба артерийн судаснаас цус олгойдож гарч байсан. Би шарханд нь даралттай боолт хийсэн бөгөөд даралтыг нэвтэрч цус гараад байсан учраас, үргэлжлүүлж гараараа хамт дараад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлгээр,
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ******* ий дугаар ангийн техникийн тасгийн өрөө, шалган нэвтрэх хаалгыг харуулсан камерын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дуу, дүрсний бичлэг, мөн өдөр уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр,
хэргийн газраас хурааж авсан хутганаас Л.ын цус илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай “…1.Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. 2. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Л.ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлтээр,
хэргийн газрын үзлэгээр техникийн өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан 5 гэж дугаарласан дээж нь амь хохирогч Л.ын цус болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай “…2. Шинжилгээний үр дүнгээр №2 болон №5 гэж дугаарласан дээжээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Л.ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн,
Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогч Л. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000000001 дугаартай “…1. Амь хохирогч Л.ын цогцост хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал, тараагуур (артер) судасны ханыг өнгөц гэмтээсэн шарх, шарх орчмын зөөлөн эд дэх цус хуралт, хүзүүний баруун талд шарх, баруун чихний дэлбээний ирмэг хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. 4. Амь хохирогч Л.ын цогцост үүссэн хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал гэмтэл нь нас барахад хүргэсэн байна. 5. Амь хохирогч Л. нь хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал гэмтлийн улмаас цочмог цус алдалтын дараах тархины цусан хангамжийн хурц дутагдал, тархины үхжил үүссэнээс нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогджээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, шүүгдэгч Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь давж заалдах гомдолдоо: …хохирогч талаас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах хохирлыг гаргаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Мөн шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч А.******* давж заалдах шатны гомдолдоо: …Гэр бүлийн гадуурх харилцаанаас үүссэн энэхүү хэрэгт шүүгдэгч нь гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж, шүүхийн тогтоосон хохирлыг 4 дахин нэмэгдүүлж хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.
7. Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогддог. Мөн хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг 2-ын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
8. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бодит /материаллаг/ бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаардаг. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Л.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тоунхаглалын 3 дугаар зүйлд заасан “Амьд явах” эрхийг зөрчсөн байна.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүгдэгч Н.*******, амь хохирогчийг санаатайгаар онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэж байгаагийн тухайд Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд онц харгис хэрцгий гэдгийг …хүн алах онц хэрцгий арга, түүний үр дагавар /хохирогчийг ихээр тамлан зовоож алах/ гэмт этгээдийн хувийн онц хэрцгий авир /түүний өршөөлгүй, зэрлэг балмад, хүний үнэргүй/ гэх шинжүүдийг ойлгохоор томъёолсон байна.
10. Түүнчлэн хохирогчийг алахын өмнө санаатайгаар зодож тарчлаах буюу тохуурхан доромжлох, эсхүл гэмт этгээдээс хохирогч маш их зовж тарчлах /олон тооны гэмтэл, шарх учруулах, маш их тарчлаах, хор хэрэглэх, амьдаар нь шатаах, өлсөөж цангааж алах/ зэрэг аргыг зориуд сонгож хэрэглэхийг ойлгоно.
11. Шүүгдэгч нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас хүзүү буюу хоолойны баруун хэсэгт шаргал өнгийн модон иштэй хутгаар 1 удаагийн үйлчлэлээр хутгалан, гүрээний хураагуур /вен/ судсыг тасдаж, амь насыг нь хохироосон нь үхлийн шалтгаан болсон байна.
12. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.*******ын үйлдэлд онц харгис хэрцгий аргаар бусдын амь бие, эрх чөлөөнд олон удаагийн шарх сорви, тарчлаан зовоосон гэх хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж байхгүй, мөн тэрээр тухай цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
13. Анхан шүүх шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчаас санал болгосон хорих ялаас хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
14. Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэн, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 4, 5 дахь хэсэгүүдэд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна.
. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт …Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор хуульчилжээ.
17. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүн гэдэгт …гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор томъёолжээ.
18. Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэлт хийхэд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд хохирол, хор уршиг /сэтгэцийн эмгэг/ учирсан эсэх нь тогтоогдсон байх ёстой. Гэвч энэ хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүнийг тодорхойлж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, гэр бүлийн гишүүний сэтгэцэд эмгэг учирсан эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байгаа нь сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
19. Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь нотлох ажиллагаатай холбоотой учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
20. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийн асуудлыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
21. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******, түүний өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч А.******* нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйны шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Б.НАМХАЙДОРЖ