| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0412/Э |
| Дугаар | 440 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Л.Г/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л.Галдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711015350478 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Гүндэ овогт Лувсандоржийн Галдорж, 1982 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандал 4 дүгээр гудамж 67 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЧБ82070615/,
Шүүгдэгч Л.Гнь 2017 оны 12 дугаар сарын 4-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Н.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Тэгээд би зогсоол дээр орж зогстол жолооч нь өөрөө хүрч ирээд жолооч талын хаалгаар маргалдаад миний хувцаснаас зулгаагаад намайг цохиод авсан ...Галдорж цаашаа яваад өгөхөөр нь би машиныхаа нөгөө талын хаалгаараа гараад куртикаа авч дотор оруулж тавьчихаад хойноос нь очоод дахин маргалдаад бид хоёр барилцаж аваад харилцан хэд хэдэн удаа цохилцоод газар унацгаасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-13-14х/,
Яллагдагч Л.Гмэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнийн учирсан гэмтлүүд нь бид хоёр газар унахад болон намайг цохих үед үүссэн гэмтэл байна. Нүд хацарт учирсан гэмтэл нь цохиход үүссэн ба чихний орчим үүссэн гэмтэл нь газар унаж ноцолдож дээр доороо орох үед үүссэн байх ...” гэсэн мэдүүлэг. /хх26-27х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №15066 тоот дүгнэлтэд:
1.2. Н.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-21х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Гнь 2017 оны 12 дугаар сарын 4-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Галдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.