Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдыг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралды 2 дугаар, танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаар,

Нэхэмжлэгч: Л.Х*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Н дүүргийн Засаг дарга,

Шүүх хуралдд: Шүүх хуралды нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б /цахимаар/, гуравдагч этгээд Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээд Ж.Бгийн өмгөөлөгч Д.Г, Б.У, О.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ...Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:

2.1. Гуравдагч этгээд Ж.Бгээс шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа: ... Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

Гурав. Маргы үйл баримтын талаар:

3.1. Н дүүрэгт байрлах ийг Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор төсөл шалгаруулж, дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолоор ийн хөрөнгийг 22,300,000 төгрөгөөр үнэлж, банкны зээл, зээлийн хүү, бусад өртөг 24,200,000 төгрөгийг дагалдуулан нийт 46,400,000 төгрөгөөр ийн хамт олонд нь зээлээр хувьчлахаар шийдвэрлэж, Төрийн өмчийн хорооны Жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн газар, ******* ХХК-ийн хооронд 1 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... ******* ХХК нь үйлдвэрийн чиглэлийг өөрчлөхгүй, ажилчдын байрны баталгааг хангана гэсэн гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээг дүгнэж, гэрээнд тусгагдсан үүрэг биелэгдээгүй тул Төрийн өмчийн хорооны 2000 оны 205 дугаар тогтоолоор гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

3.2. Төрийн өмчийн хорооны 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаар ******* ХХК-ийг хувьчлах асуудлыг хэлэлцэж, тус өдрийн 206 дугаар тогтоолоор нийтийн дуудлага худалды доод үнийг 23,,600 төгрөг байхаар тогтоож, тус дуудлага худалдааг 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, тус дуудлага худалдд оролцохоор иргэн, хуулийн этгээдээс санал ирүүлээгүй тул дуудлага худалдаа явагдаагүйд тооцож, нийтийн дуудлага худалды доод үнийг бууруулж, 18,6,600 төгрөг байхаар тогтоосон.

3.3. ******* ХХК-ийн захирлаас 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн өмчийн хороонд ...уг үйлдвэрийн 2 удаагийн дуудлага худалдд нэг ч этгээд ирүүлээгүй, ... дуудлага худалды үнийг 50-60 хувиар бууруулах сана байна гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

3.4. Төрийн өмчийн хорооны 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 597 дугаар тогтоолоор дуудлага худалды доод үнийг 15,368,600 төгрөг байхаар тогтоож, Төрийн өмчийн хорооны 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дуудлага худалдд Б.Б, Л.Х*******, С.Э*******, С.Э нар оролцсон бөгөөд тус дуудлага худалдаад Л.Х******* нь ялагч болж, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 269 тоот Худалдах худалдан авах гэрээ-ээр Н дүүргийн ийг 15,468,600 төгрөгөөр худалдсан байна.

3.4. Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өмчлөгчийн эрх олгох тухай 17 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ...Л.Х******* нь худалдаж авсан Нийслэлийн Н дүүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийн үнэ 15,468,600 төгрөгөөс 14,695,600 төгрөгийг бэлнээр, 773,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн 773 ширхэг баталгаажсан яг тасалбараар хуульд заасан хугацд бүрэн төлсөн тул Л.Х*******т ******* ХХК /хуучнаар /-ийн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгох-оор шийдвэрлэж, 5 дахь заалтаар ...******* ХХК хувьчлагдаж, өмчлөх эрх иргэн Л.Х*******т шилжсэнтэй холбогдуулан С овогтой Эыг ******* ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх-ийг мэдэгдэж, дээрх тогтоолыг үндэслэж 2001 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Н дүүрэг дэх ******* ХХК-ийн ийг өмчлөх 00299 дугаар бүхий өмчлөгчийн эрхийн гэрчилгээг Л.Х*******т олгосон.

3.5. Н дүүргийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийг шинэчлэн баталгаажуулах, шилжүүлэх эрх олгох тухай 136 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглах эрхийг шинэчлэн баталгаажуулах тухай А/47 дугаар захирамжийг үндэслэн ******* ХХК-д Н дүүргийн 1 дүгээр хороо, т 23108 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.6. Төрийн өмчийн хорооны 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, шинээр нөхөн олгох тухай 44 дүгээр тогтоолоор ...иргэн Л.Х*******т олгосон өмчлөгчийн эрхийн 00299 гэрчилгээг дугаар гэрчилгээг гээгдүүлсэн тул хүчингүй болгож өмчлөгчийн эрхийн дугаар гэрчилгээг 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхөн олгожээ.

3.7. Нэхэмжлэгч Л.Х******* нь 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н дүүргийн Газрын албанд ... Л.Х******* би 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн өмчийн хорооноос Н дүүрэг дэх ийг нээлттэй дуудлага худалдаагаар авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Иймд ийн /хуучин нэрээр/ 26068 м.кв газрыг миний нэр дээр шилжүүлж, гэрээ хийж гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх дүгээр захирамжаар ...Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн 2,2 га буюу 22328 м.кв талбай бүхий газрыг иргэн Л.Х*******т, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх-ээр шийдвэрлэж, тус захирамжийн 4 дэх заалтаар ...Н дүүргийн Засаг даргын 2004 оны 136 дугаар захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсэг-ийг хүчингүй болсонд тооцсон.

3.8. Дээрх Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн захирамжийг үндэслэж Л.Х*******т 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэгж талбарын дугаартай 22328 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгосон байна.

3.9. Л.Х******* нь марг бүхий газарт байрлах 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авч, улмаар тай 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

3.10. нь Мбанктай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд дахь банкны эрх хүлээн авагч Мбанк нь нэхэмжлэгч Л.Х*******аас үндсэн зээлд ,, төгрөг, хүү ,, төгрөг, нийт ,, төгрөгийн өр төлбөрийн шаардах эрхийг шилжүүлж, шаардах эрх шилжүүлэхтэй холбоотой мэдэгдлийг ны эрх хүлээн авагчаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Л.Х*******т хүргүүлсэн байна.

3.11. Гэтэл Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжаар Л.Х*******т эзэмшүүлсэн марг бүхий газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.12. С.Эаас Нийслэлийн Газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...хувьчилж авсан хүмүүстэй хэлцэл байгуулж 25 хувийг эзэмшихээр тохиролцсон, тохирсон ёсоор хувь хүмүүсийн ноогдох хувь 25 хувийг газрын хамт өөрсдийн нэр дээр сэргээн эзэмших нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсний дагуу миний эзэмшлийн газрыг кадастрын зураглалын дагуу шилжүүлэн олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар ...Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлт, С.Эаас гаргасан хүсэлт, дүүргийн Засаг даргын 1999 оны А/47 дугаар захирамжийг үндэслэн С.Эт нэгж талбарын дугаар бүхий 55 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.13. С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 128 дугаарт бүртгэгдэж, өвлөх эрхийн 0421 дүгээр гэрчилгээгээр марг бүхий газрыг Ж.Бд Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар шилжүүлсэн байна.

3.14. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс дээрх шийдвэр, хариунуудыг эс зөвшөөрөн шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээдээс 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөх бие даасан шаардлага тус тус гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлээр 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захиргы хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Дөрөв. Нэхэмжлэлийн үндэслэл:

4.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ..Л овогтой Х******* нь 2001 онд дуудлага худалдаагаар Н дүүрэг дэх ******* ХХК //-ийг 15,468,600 /Арван таван сая дөрвөн зуун жаран найман мянга зург зуу/ төгрөгөөр худалдан авсан бөгөөд М Улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолоор тоот Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон юм.

Тус үйлдвэрийн нийт өглөг 25,,200 /Хорин таван сая зург зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийг төлж барагдуулснаар 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрлэлийн зориулалттай 5584 м.кв талбайтай 8 ширхэг барилга бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулан, газрын нэгж талбарын дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэн гэрчилгээг тус тус олгосон болно.

Дээрх хууль ёсны бичиг баримт, гэрчилгээ, М Улсын Төрийн Өмчийн Хорооны тогтоол, бусад хамаарал бүхий хууль тогтоомжийг үндэслэн Нийслэлийн Н дүүргийн Засаг Даргын 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тоот захирамжаар газрын хэмжээг 22,328 м.кв болгон шинэчлэн тогтоож үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм. 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тай зээлийн болон барьцы гэрээ байгуулж дээрхи объектыг барьцд тавьж барьцаалбарыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Одоо ны эрх нь Мбанкинд шилжсэн бөгөөд миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө тус банкны мэдэлд байгаа болно.

2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул хугацааг сунгаж гэрээ байгуулахаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Н дүүргийн Газрын албанд төлбөр тооцоогоо хийж гэрээг сунгахаар очиход манай эзэмшлийн 8 ширхэг байшин, 2.33 м хашаа, 200 м засмал зам, өндөр хүчдэлийн ЦТП бүхий газрын эзэмших эрх хүчингүй болсон тухай мэдсэн. Ингээд Мбанкны албаны хүмүүстэй уулзаж энэ тухай хэлж банкны барьцд байсан үл хөдлөх хөрөнгийн газрыг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолын 5 дахь заалт, Н дүүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийг хүлээлцсэн актын УБ тоот тамгыг хур авсан болон Татварын хэлтэст буц олгосон Төрийн өмчийн хорооны өмчийн харилцы мэргэжилтэн Д.Тын тэмдэглэгээгээр Сн Эаас дээрхи өмчлөлтэй холбоотой бүхий л эрхийг Иргэн Л.Х******* надад шилжүүлж хүлээлцсэн акт үйлдэж өгсөн болно.

Гэтэл ийн хуучин дарга С.Э гэгч миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх, складанд байсан эд хөрөнгийг шамшигдуулах, газрыг нь хэсэгчлэн хуваах гэх мэт хууль бус үйлдлийг удаа дараа хийж байсны ганцхан жишээ бол 2003 онд ******* ХХК гэх хуурамч бичиг баримт тамгыг ашиглан тус дүүргийн Газрын албанд албан бичиг илгээж, улмаар 1999 онд 29,028 м.кв гэж баталгаажуулан 10 жилээр сунгасан Нийслэлийн Н дүүргийн Засаг Даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/47 тоот захирамжийг хууран мэхлэх замаар хүчингүй болгож 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Н дүүргийн Засаг даргын 136 тоот захирамжаар талбайн хэмжээг 23,108 м.кв болгон багасгаж өөрийнхөө эзэмшилд 5926 м.кв талбайг хууль бусаар авсан явдал юм.

Мөн дээрх аргаар миний эзэмшилд байгаа газарт урьдчилан мэдэгдэхгүйгээр миний өмч хөрөнгө барилга байшинг нур гарсан барилгын материалаар нь байшин барьж улмаар тухайн үеийн Засаг дарга, Газрын албаны дарга нартай хуйвалдан 2007 оны тоот захирамжийг хүчингүй болгож ны /Одоо Мбанкинд шилжсэн/ барьцаалбартай барьцд байсан 8 ширхэг үл хөдлөх хөрөнгө барилга бүхий газрыг минь мөн хууран мэхлэх, албан тушаалаа урвуулан ашиглах замаар Н дүүргийн Засаг дарга асан н.Б гэгчийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоот захирамжаар хүчингүй болгож, улмаар 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 тоот захирамжаар Ашиг сонирхол нэг өөрийн танил Жын Бт 4 ширхэг гарааш бүхий 2,800 м.кв газрыг олгосон байдаг.

Иргэн Л.Х******* миний бие Нийслэлийн Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тоот захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг газартай холбоотой бүхий л бичиг баримтыг хуулбарлан авах хүсэлтийг өгсөн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19/1546 албан тоотоор хариу ирүүлэн хавсралтаар доорх материалуудыг ирүүлсэн бөгөөд энэхүү хавсралт материалууд дотор ямар нэг газрын зөрчил маргы тухай зүйл байгаагүй болно.

М Улсын иргэн Л овогтой Х******* миний хууль ёсны өмч болон газрын асуудалд эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлоо ашиглан иргэний эрхэнд илтээр түрэмгийлэн хандсанд гомдолтой байгаа бөгөөд Нийслэлийн Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тоот захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг газартай холбоотой бүхий л эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасныг зөрчиж өмчлөгч болон газар эзэмшигчийн эрхийг зөрчсөөр байна.

Урьд нь уг асуудлаар нэхэмжлэл гаргаж захиргы хэрэг үүсгэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхийн Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/0701 тогтоолоор хэвээр үлдээсэн. Гэвч тэдгээр захирамж, тогтоолд нэхэмжлэгч Л.Х*******ыг өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулан дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Мөн дээр дурдсаны дагуу ажиллагаа явуулж байсан хэрэгт холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн, шүүхээс шаардлагатай баримтуудыг цуглуулсан байгаа тул тэдгээрийг нотлох баримтаар авч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн Сн Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Тав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

5.1. Хариуцагч Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Л.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.Х******* нь Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 тоот тогтоолоор Н дүүрэг дэх ******* ХХК-ийг буюу хуучнаар ийг худалдан авч, өмчлөгчийн эрхийг авсан байна.

Тус тогтоол болон өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн Н дүүргийн Засаг даргын 2007 оны дүгээр захирамжаар Л.Х*******т тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн 22328 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Тус газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон.

Гэвч газар эзэмшигч Л.Х******* нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн газар эзэмшигчийн хүлээх үүрэг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин гэрээний нөхцөлийн дагуу газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, газрыг төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан хэсгээс үл хамааран хугацд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашигла холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Н дүүргийн Засаг даргын 2010 оны дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэжээ.

5.2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтад тус тус заасныг үндэслэн Д овогт Сн Эт 55 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас Н дүүргийн Засаг даргын 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/47 дугаар захирамж, иргэн С.Эын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт болон эргэлтийн цэгийг баталгаажуулсан газрын кадастрын зураг зэргийг үндэслэн Н дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу иргэн С.Эт газар эзэмшүүлэх эрх олгосон. Эрх олгосон 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай захирамж нь М Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан бөгөөд эрх олгосон дээрх захирамж нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч Л.Х******* нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн газар эзэмшигчийн хүлээх үүрэг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин гэрээний нөхцөл, зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан хэсгээс үл хамааран хугацд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг хууль тогтоомж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн Н дүүргийн Засаг даргын 2010 оны дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн түүний эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх нэхэмжлэгч Л.Х*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

6.1. Гуравдагч этгээд Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Мбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 446 дугаар тушаалаар ийг албадан татан буулгасан бөгөөд ны 2014 оны байдлаар төлөгдөөгүй зээлийн өр төлбөртэй зээлдэгчдийн шаардах эрх Мбанканд шилжин ирсэн. Зээлдэгч Л овогтой Х******* нь 2007 онд тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2014 оны байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл болох ,,.38 төгрөг, хүүгийн төлбөр ,, төгрөг, нийт ,,.38 (нэг зуун дөчин гурван сая зург зуун арван гурван мянга есөн зуун ерэн зург төгрөг, гучин найман мөнгө) төгрөгийн шаардах эрх Мбанканд шилжиж ирсэн болно.

Л.Х*******, тай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Барьцы гэрээгээр Н дүүргийн 1-р хороо, ын гудамж-т байрла 5,581 м.кв талбай бүхий 8 ширхэг барилгыг барьцаалсан байдаг. Тус үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газар болох нэгж талбарын НТ- дугаартай 22,328 м.кв (га) газрыг Л.Х*******т 15 жилийн хугацаатай, Үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх тухай Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэр захирамж мөн адил зээлдэгч Л.Х*******ын зээлийн хувийн хэрэгт шилжин ирсэн.

2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч Л.Х*******ын наас зээлсэн зээлийн үлдэгдэл дүн болох 77,113,.38 (далан долоон сая нэг зуун арван гурван мянга есөн зуун ерэн зург төгрөг, гучин найман мөнгө) төгрөгийн өр төлбөр төлөгдөөгүй хэвээр байна.

ны зээлдэгч Л.Х*******т эзэмшүүлсэн дээр дурдсан газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болохоос өмнө зээлдэгчээр үлдэгдэл төлбөрийг төлүүлж, Мбанкны барьцы эрхийг хангуулахад эрх зүйн ач холбогдолтой тухайн газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Н дүүргийн Засаг даргад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б-10/111 дугаар албан бичгээр хүргүүлсэн ч хариу ирүүлж байгаагүй болно.

Марг бүхий Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар тус захирамжийн хавсралт дахь 6 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг (Л.Х*******ын эзэмшлийн газар) хүчингүй болгосон байна. Зээлдэгч Л.Х*******ын эзэмшлийн газар дээрх зээлийн барьцаа хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс буюу газраас салгаж үл болох эд хөрөнгө тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь барьцаа хөрөнгийн үнэ цэн буурах, улмаар зээлийн өр төлбөрийг төлүүлэх боломж нөхцөлийг хумигдуулах эрсдэлтэй байна. Мөн тухайн зээлийн барьцаа хөрөнгө нь Мбанкны барагдуулан ажиллаж буй төрийн мөнгөн хөрөнгө, авлагыг буц төлүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

Дүүргийн засаг дарга нь Захиргы ерөнхий хуулийн 43.1 дэх хэсэг Захиргы актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргы актыг мэдэгдэх ажиллагааг түүний гаргасан захиргы байгууллага хариуцна., М Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.1 дэх заалтад хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах; болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж тус тус заасны дагуу аливаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах нөхцөлд тухайн иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй тул Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1 дэх заалтын дагуу марг бүхий захиргы актын зээлдэгч Л.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

6.2. Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн Сн Э.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талийгаач С.Э нь миний нөхөр бөгөөд миний бие 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0421 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүлээн авч, тус гэрчилгээгээр бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-тэй Н дүүргийн 1 дүгээр хороо, 55 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлж авсан байдаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Л.Х******* нь 2001 онд дуудлага худалдаагаар Н дүүрэг дэх ******* ХХК-ийг 15,468,600 төгрөгөөр худалдан авсан бөгөөд М Улсын Төрийн Өмчийн Хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолоор тоот Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон гэж дурдсан байна.

Нэхэмжлэгч нь анхнаасаа тус хөрөнгийн жинхэнэ өмчлөгч огт байгаагүй юм. Тодруулбал 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхөн гаргуулсан Төрийн өмчийн хорооны Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ нь ******* ХХК-ийг өмчлөгч болсныг тодорхойлсон баримт бөгөөд тухайн компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газар эзэмших эрхийг эзэмшигч болохыг тогтоосон баримт биш юм. 2001 онд ТӨХ-ны дуудлага худалдд ийг 15,500,000 төгрөгөөр дуудагдсан. Тус мөнгийг төлөхийн тулд А-н Д.Ба, Б ХХК-ийн Л.А*******, Б А ХХК-ийн Д.Д, Х ХХК-ийн захирал С.Э нарын 4 хүн тус бүр 25%-ийн хувьцаа эзэмшихээр хувь нийлүүлэн худалдан авч байсан юм.

Дуудлага худалдыхаа төлбөрийг тухайн үедээ Д.Бат-Эрдэнийн туслахаар нь ажиллаж байсан Л.Х*******, н.М, н.Б гэх 3 хүнд даалгавар өгч, тэдэнд мөнгө өгч тушаалгасан. ******* ХХК-ийг хувьчилж авсан мөнгийг төлсөн, компанийг бодитоор өмчлөгч, эзэмшигч нь нэхэмжлэгч бус харин С.Э, Л.А*******, Д.Ба, Д.Д гэсэн 4 иргэн болно.

Гэтэл анхнаасаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангалгүйгээр Н дүүргийн Засаг дарга нь ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь хууль бус байсан. Улмаар Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах захирамжаар Л.Хишигбаатарын өмчлөлийн газар хүчингүй болж, улмаар жинхэнэ өмчлөгч болох С.Э нь тус газрыг хуулийн дагуу буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн үндсэн дээр газрыг эзэмшиж авч зохих ёсоор эзэмшиж, ашиглаж, газраа ашиглан хамгаалах үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсoop нь биелүүлж байгаа болно.

Эдгээр үйл баримтыг нэхэмжлэгч нь Л.Х******* нь мэдсээр байж нөхрийг мь нас барсны дараа үхсэн хүн гэдгийн адилаар худал зүйлсийг зохиож манай газар, үл хөдлөх хөрөнгийн эзэн болох гэж элдэв янзаар шүүхэд нэхэмжлэл удаа дараа гаргаж байгааг ойлгохгүй байна. Үүнд иргэн би маш их гомдолтой байх бөгөөд миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүхээс харгалзаж үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Л.Х******* нь марг бүхий газар дээр энэ хугацд нэг ч удаа ирж байгаагүй, газрын төлбөр мөнгийг төлж байгаагүй атлаа тухайн газрыг ашиглан хамгаалж байсан нөхрийг минь нас барсны дараагаар газрын эзэн мэтээр дураараа аашилж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авахаар марг хийж байгаа нь үндэслэлгүй, зүй зохисгүй үйлдэл гэж бодож байна.

Иймд холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Долоо. Гуравдагч этгээд Ж.Бгийн бие даасан шаардлага:

7.1. Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд бичгээр гаргасан шаардлагатаа: ...2001 онд Төрийн өмчийн хорооны дуудлага худалдд ийг 15,500,000 төгрөгөөр дуудагдсан. Тус мөнгийг төлөхийн тулд А-ийн Д.Ба, Б ХХК-ийн Л.А*******, Б А ХХК-ийн Д.Д, Х******* ХХК-ийн захирал С.Э нарын 4 хүн тус бүр 25%-ийн хувьцаа эзэмшихээр хувь нийлүүлэн худалдан авч байсан.

Тухайн үед дуудлага худалды төлбөрийг Д.Бат-Эрдэнийн туслахаар нь ажиллаж байсан нэхэмжлэгч Л.Х******* болон н.М, н.Б гэх 3 хүнд мөнгө тушаахыг даалгасан байдаг. ******* ХХК-ийг хувьчилж авсан мөнгийг төлсөн ба компанийг бодитоор өмчлөгч, эзэмшигч нь үнэн хэрэгтээ миний нөхөр талийгаач С.Э, Л.А*******, Д. Ба, Д.Д нар юм. Өөрөөр хэлбэл 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дүгээр захирамж нь илт хууль бус захиргы акт байгаа юм.

Тодруулбал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах... гэж, мөн зүйлийн 38.2.1-т нотариатаар гэрчлүүлсэн гэрээ-г хавсаргахаар зааж өгсөн.

Гэтэл тухайн үед газрыг бодитойгоор эзэмшигч ******* ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай өөрийн газар эзэмших эрхээ нэхэмжлэгч Л.Хишигбаатарт шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан удаагүй. Мөн түүнчлэн ******* ХХК болон нэхэмжлэгч Л.Х******* нь Иргэний хуулийн дагуу бие даасан эрх зүйн этгээдүүд тул эд хөрөнгө эрх нь талуудын хооронд гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж, эрх үүрэг үүсэхээр байна. Талууд хооронд гэрээ байгуулж байгаагүй, ******* ХХК-иас марг бүхий газрыг нэхэмжлэгч Л.Х*******т шилжүүлэхээр холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байсан удаагүй тул Л.Х*******т марг бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дүгээр захирамжийг илт хууль бус байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлага огт хандагдаагүй байхад эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг шалгах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр Н дүүргийн Засаг дарга нь ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг Л.Х*******т шилжүүлсэн шийдвэр нь Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргы акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" бол илт хууль бус болно гэж заасны дагуу илт хууль бус захиргы акт байна.

Иймд Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Найм. Нэхэмжлэгч болон Н дүүргийн Засаг даргын хариу тайлбар, татгалзал:

8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолын 5 дахь заалт, Н дүүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийг хүлээлцсэн актын УБ- тоот тамгыг хур авсан болон Татварын хэлтэст буц олгосон Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн Д.Тын тэмдэглэгээгээр Сн Эаас дээрхи өмчлөлтэй холбоотой бүхий л эрхийг Иргэн Л.Х******* надад шилжүүлж хүлээлцсэн акт үйлдэж өгсөн болно.

Гэтэл ийн хуучин дарга С.Э гэгч миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлэх, складанд байсан эд хөрөнгийг шамшигдуулах, газрыг нь хэсэгчлэн хуваах гэх мэт хууль бус үйлдлийг удаа дараа хийж байсны ганцхан жишээ бол 2003 онд ******* гэх хуурамч бичиг баримт тамгыг ашиглан тус дүүргийн Газрын албанд албан бичиг илгээж, улмаар 1999 онд 29,028 м.кв гэж баталгаажуулан 10 жилээр сунгасан Нийслэлийн Н дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/47 тоот захирамжийг хууран мэхлэх замаар хүчингүй болгож 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Н дүүргийн Засаг Даргын 136 тоот захирамжаар талбайн хэмжээг 23,108 болгон багасгаж өөрийнхөө эзэмшилд 5926 м.кв талбайг хууль бусаар авсан явдал юм.

Бие даасан шаардлагадаа нэхэмжлэгчийг зөвхөн хувьчлалд нэрээ ашиглуулсан мэтээр дурдсан боловч өмч хувьчлалын хорооны хурлын тэмдэглэлд С.Э нь надтай үнэ хаялцан өрсөлдөж оролцсон байдаг бөгөөд энэ нь хурлын тэмдэглэл шийдвэрт тодорхой тусч өөрөө ч тухайн тэмдэглэлд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл одоо тухайн өмч хувьчлалд ижилхэн өрсөлдөж ороод ялагдсан атлаа үүнийг үгүйсгэж бие даасан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл бол газрын марг бөгөөд ямарваа нэг хэлбэрээр өмч хувьчлал хууль ёсны дагуу явагдсан эсэх талаар марг биш бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх ёстой гэжээ.

8.2. Н дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Л.Х*******ын нэхэмжлэлтэй, Н дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргы хэргийн гуравдагч этгээд Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.Х******* нь Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 тоот тогтоолоор Н дүүрэг дэх ******* ХХК-ийг буюу хуучнаар ийг худалдан авч, өмчлөгчийн эрхийн № дугаар эрхийн гэрчилгээг авсан байна.

Дүүргийн Газрын албанаас өмчлөгчийн өргөдөл хүсэлт, хавсаргасан материалуудыг хүлээн авч, Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 тоот тогтоол, эрхийн гэрчилгээ, Н дүүрэг дэх ******* ХХК-ийг буюу хуучнаар ийг хүлээлцсэн ******* ХХК-ийн захирал М.Эаас шинэ өмчлөгч Л.Х*******т хүлээлгэн өгсөн акт болон шилжүүлэхийг хүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, эдгээр бичиг баримтын хүчинтэй эсэх, бусад холбогдох бичиг баримтыг судлан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн Засаг даргын шийдвэрийн төсөл бэлтгэн танилцуулж, Н дүүргийн Засаг даргын 2007 оны дүгээр захирамжаар Л.Х*******т тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн 22328 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

Төрийн өмчийн хорооны тогтоолоор ******* ХХК хувьчлагдаж, өмчлөх эрх Л.Х*******т шилжсэнтэй холбогдуулан С овогтой Эыг ******* ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул С.Эаас газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт тусгайлан гаргуулан авах шаардлагагүй бөгөөд тухайн Компанийн өмчлөгч Л.Х*******ын хүсэлтээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн болно.

Марг бүхий Н дүүргийн Засаг даргын 2007 оны дүгээр захирамж захиргы актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоосон, хууль, эрх зүйн үндэслэлийг заасан захиргы бичмэл актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан захиргы акт бөгөөд Захиргы акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргы байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргы акт гаргасныг ойлгох юм.

Тус захиргы акт нь иргэний өргөдөл хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, эерэг нөлөөлөл бүхий захиргы акт бөгөөд Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргы акт илт хууль бус болох үндэслэлийг хангахгүй байх ба газар эзэмшигчийн эрх зүйн байдал дордох, хууль тогтоомжид тусгагдсан итгэл хамгаалах зарчим алдагдах нөхцөл байдал бүрдэх тул бие даасан шаардлагыг дэмжихгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох ...Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага болох ... Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Гуравдагч этгээдээс гаргасан ... Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тухайд:

Н дүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийн хувьчлалын талаар:

1.1. Нын ийг анх Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дүгээр тогтоолоор ийн хөрөнгийг 22.3 сая төгрөгөөр үнэлж, банкны зээл, зээлийн хүү, бусад өртөг 24.2 сая төгрөгийг дагалдуулан нийт 46.4 сая төгрөгөөр ийн хамт олонд нь зээлээр хувьчлахаар шийдвэрлэж, Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын газар болон ******* ХХК-ийн хооронд 1 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан боловч 2000 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг дүгнэж, гэрээнд тусгагдсан үүрэг биелэгдээгүй тул Төрийн өмчийн хорооны 2000 оны 205 дугаар тогтоол гарч гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

1.2. ******* ХХК-ийн захирал С.Эаас 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...гэрээ цуцлагдаж, дахин нийтийн дуудлага худалдаагаар зарахаар 2 удаа дуудлага худалдаа зохион байгуулсан боловч авах эзэн олдсонгүй. Иймд үйлдвэрийн дуудлага худалдд орох анхны үнийг хянаж үзээд бууруулах арга хэмжээ авч энэ үйлдвэрийг эзэнтэй болгох шаардлагатай байна. Үйлдвэрийн үнээс гадна банкны өр 24.2 сая төгрөг байгаа нь дуудлага худалдд оролцох эзэн олдохгүй байгаагийн гол шалтг тул үйлдвэрийн үндсэн үнийг 50-60 хувиар бууруулах саналыг хүлээн авна уу гэх албан бичгийг хүргүүлсэн.

1.3. Төрийн өмчийн хорооны 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн явагдсан дуудлага худалдд Б.Б, Л.Х*******, С.Э*******, С.Э нар оролцож, Лийн Х******* нь ялагч болж, Н дүүрэг дэх ийг 15,468,600 төгрөгөөр худалдан авч, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 269 дүгээр Худалдах худалдан авах гэрээг Л.Х*******тай байгуулжээ.

1.4. Уг Худалдах, худалдан авах гэрээний 1.3-т Н дүүрэг дэх ******* ХХК /Хуучнаар /, Объектын байршил Н дүүрэг, Эзэмшил газрын хэмжээ 29028 м.кв, Хоёрт Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдсан дээр нэр заасан үйлдвэрийн газар /эд хөрөнгө/-ын үнийг төлөх, Худалдагч нь үнийг бүрэн төлсний дараа үйлдвэрийн газар /эд хөрөнгө/-ыг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээр гэрээ байгуулагдсан байна.

1.5. Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өмчлөгчийн эрх олгох тухай 17 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Л.Х******* нь худалдаж авсан Нийслэлийн Н дүүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийн үнэ 15,468,600 төгрөгөөс 14,695,600 төгрөгийг бэлнээр, 773,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн 773 ширхэг баталгаажсан яг тасалбараар хуульд заасан хугацд бүрэн төлсөн тул Л.Х*******т ******* ХХК /хуучнаар /-ийн өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгож, 5 дахь заалтаар ******* ХХК хувьчлагдаж, өмчлөх эрх иргэн Л.Х*******т шилжсэнтэй холбогдуулан С овогтой Эыг ******* ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн байх бөгөөд дээрх тогтоолын дагуу Л.Х******* нь Н дүүрэг дэх ******* ХХК-ийн ийг 15,468,600 төгрөгөөр худалдан авч, 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмчлөгч болохыг тогтоож, 00299 дугаар бүхий өмчлөгчийн эрхийн гэрчилгээг олгосон.

1.6. Төрийн өмчийн хорооны 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, шинээр нөхөн олгох тухай 44 дүгээр тогтоолоор ...иргэн Л.Х*******т олгосон өмчлөгчийн эрхийн 00299 гэрчилгээг дугаар гэрчилгээг гээгдүүлсэн тул хүчингүй болгож өмчлөгчийн эрхийн дугаар гэрчилгээг нөхөн олгожээ.

Хуучнаар ийн газрын эрхийн баталгаажуулалтын талаар:

1.7. Н дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглалтыг шинэчлэн баталгаажуулах тухай А/47 дугаар захирамжаар ******* ХХК-ийн эдэлбэр газрын хэмжээг 29028 м.кв-аар шинэчлэн баталгаажуулж, 10 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулжээ.

1.8. С.Эаас 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12/05 дугаар албан бичгээр Н дүүрэг дэх Газрын албанд ******* ХХК-ийн ашиглаж буй газрыг ашиглах хэлбэрээс эзэмших хэлбэрт шилжүүлэн баталгаажуулж өгөхийг хүсье гэх хүсэлтийг гаргасны дагуу Н дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар ******* ХХК, Н дүүргийн 1 дүгээр хороо, ийн байр 23108 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

1.9. Нэхэмжлэгч Л.Х******* нь 2007 онд Н дүүргийн Газрын албанд ... Л.Х******* би 2000 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн өмчийн хорооноос Н дүүрэг дэх ийг нээлттэй дуудлага худалдаагаар авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Иймд ийн /хуучин нэрээр/ 26068 м.кв газрыг миний нэр дээр шилжүүлж, гэрээ хийж гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн 2,2 га буюу 22328 м.кв талбай бүхий газрыг иргэн Л.Х*******т, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

1.10. Улмаар 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэгж талбарын дугаар 22328 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг Л.Х*******т олгож, гэрээ байгуулагдаж, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Н дүүргийн 1 дүгээр хороо, ын гудамж 18 тоот үйлдвэрлэлийн зориулалттай 5584 м.кв талбайтай 8 ширхэг барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлж, гэрчилгээ олгогдсон байна.

1.11. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 32 дугаар зүйлийн 32.1-т ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргы байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ... гэж, мөн зүйлийн 38.2.1-т нотариатаар гэрчлүүлсэн гэрээ гэж тус тус заасан бөгөөд энэхүү маргы хувьд Төрийн өмчийн хорооны 2000 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дуудлага худалдд Лийн Х******* оролцогч ялагч болж, Н дүүрэг дэх ******* ХХК /хуучнаар /-ийг 15.468,600 төгрөгөөр худалдан авч, Худалдах худалдан авах гэрээг байгуулж, Төрийн өмчийн хорооны 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тогтоолоор өмчлөгчийн эрхийг Л.Х*******т шилжүүлж, С.Эыг ******* ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.12. Мөн Ч-Н НӨҮГ-ын нэхэмжлэлтэй иргэн С.Эт холбогдох ...ээс цэвэр бохир усны ашиглалтын төлбөр болох 1,414,400 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Багахангай, Н дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр ... нь хувьчлагдсан уг өр төлбөр дараагийн хүнд шилжээгүй болох нь Өмчлөх эрхийн гэрчилгээ, Н дүүрэг дэх ******* ХХК буюу хуучнаар ийг хүлээлцсэн акт зэргээр тогтоогдож байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, С.Э нь ус ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгдөж байсан байна.

1.13. Нэгэнт төрийн өмчийн хорооны шийдвэрээр ******* ХХК буюу хуучнаар ийг газрын хамт худалдах худалдан авах гэрээ байгуулж, Л.Х*******т өмчлөх эрхийг шилжүүлсэн байгаа нөхцөлд ******* ХХК-ийн хуучин захирал С.Эаас газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гаргуулах шаардлагагүй бөгөөд гуравдагч этгээдийн ...Тухайн үед газрыг бодитоор эзэмшигч ******* ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай өөрийн гараар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан удаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.14. Мөн гуравдагч этгээд Ж.Бгээс Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т ...Дараах тохиолдолд захиргы акт илт хууль бус болно, 47.1.6-т ...захиргы акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх бөгөөд захиргы акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргы хэргийн шүүх хуралды 2020 оны 001/ХТ2020/0231, 2020 оны 001/ХТ2020/0184 дүгээр тогтоолуудаар захиргы акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг захиргы байгууллагаас захиргы акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно гэж тайлбарлан хэрэглэснээс дүгнэхэд марг бүхий Н дүүргийн Засаг даргын газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

1.15. Түүнчлэн гуравдагч этгээд Ж.Бгээс ...2001 онд Төрийн өмчийн хорооны дуудлага худалдд ийг 15,500,000 төгрөгөөр дуудагдаж, тус мөнгийг төлөхийн тулд А-н Д.Ба, Б ХХК-ийн Л.А*******, Б А ХХК-ийн Д.Д, Х******* ХХК-ийн захирал С.Э нарын 4 хүн тус бүр 25 хувийн хувьцаа эзэмшихээр хувь нийлүүлэн худалдан авч байсан. Тухайн үед дуудлага худалды төлбөрийг Д.Бат-Эрдэнийн туслахаар нь ажиллаж байсан нэхэмжлэгч Л.Х******* болон М, Б гэх 3 хүнд мөнгө тушаахыг даалгасан гэж тайлбарлан маргаж байх бөгөөд дуудлага худалды 15,500,000 төгрөгийг хэн төлсөн, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хэн болох талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байгаагүй гэдгээ гуравдагч этгээдээс шүүх хуралды үед илэрхийлсэн, энэхүү үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй, захиргы хэргийн шүүх нь дуудлага худалды төлбөрийг хэн төлсөн болон хууль ёсны өмчлөгч хэн болохыг тогтоох эрх хэмжээгүй бөгөөд зөвхөн захиргы актын хууль зүйн үндэслэл, энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд марг бүхий захирамж нь илт хууль бус захиргы актад хамаарах эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх тул энэхүү тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

1.16. Иймд гуравдагч этгээд Ж.Бгээс гаргасан ... Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан ...Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Н Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжаар Л.Х*******т олгогдсон марг бүхий газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ...Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-т ....эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т ...хүндэтгэн үзэх шалтггүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т ...Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 40.5-т ....Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй, М Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтггүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтг байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно, 1.11-т ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ... мэдэгдэнэ ... гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилг зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ гэж тус тус тайлбарлажээ.

2.3. Нэхэмжлэгчээс ...газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, ажилчдыг ажиллуулж, хашааг сэргээн зассан, хүндэтгэн үзэх шалтгы улмаас газрын төлбөрөө төлж чадаагүй, биеийн эрүүл мэндийн байдал муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байх бөгөөд 2000 онд Төрийн өмчийн хорооны дуудлага худалдд нэхэмжлэгч Л.Х******* нь оролцож, ялагч болж, тухайн газар болон 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар ажилчдыг хөлсөлж, хашаа хороог цэвэрлэх, сэргээн засварлахаар ажиллаж байсан болох нь гэрч Н.А, П.Х, Ц.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

2.4. Харин нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үйл баримттай маргадаггүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгы улмаас газрын төлбөрөө төлж чадаагүй гэж тайлбарлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Баотоу хотын эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж байсан гэх 2007-2010 он хүртэл 4 удаа шинжилгээний баримт, 2 удаа эмчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч гадаад паспорт дээр 2010 он хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрсэн гэх тамга дарагдаагүй, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрсэн тамга дарагдсан байгаагаас үзэхэд дээрх хугацд хүндэтгэн үзэх шалтгтай байсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2.5. Л.Х******* нь марг бүхий газарт байрлах 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаартай гэрчилгээ авч, улмаар тай 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дахь банкны эрх хүлээн авагчаас Мбанк нь нэхэмжлэгч Л.Х*******аас үндсэн зээлд ,, төгрөг, хүү ,, төгрөг, нийт ,, төгрөгийн өр төлбөрийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан болох нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

2.6. Түүнчлэн дүүргийн Засаг дарга нь марг бүхий Н Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийг нэхэмжлэгч Л.Х*******т болон Мбанкинд мэдэгдээгүй болох нь Н дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/170 дугаар албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 23/612 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.5-д заасныг зөрчсөн байна.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч Л.Х******* нь газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл шалтгаалан төлөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болох нь Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн дээрх албан бичгээр тогтоогдож байна.

2.8. Хариуцагч Н дүүргийн Засаг дарга нь марг бүхий газар дээрх 8 ширхэг үл хөдлөх хөрөнгө хэний нэр дээр бүртгэлтэй болох, зээлийн барьцд бүртгэгдсэн эсэхийг судалж, нэхэмжлэгчид газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэх, зөрчлөө арилгах боломжийг олгох боломжтой байсан бөгөөд энэхүү арга хэмжээг авалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ нэхэмжлэгч болон барьцаалагч нарт мэдэгдэж, тухайн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянуулах эрхийг нэхэмжлэгч болон барьцаалагч нарт олгоогүйгээ марг бүхий газар Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжаар бусад этгээдэд шилжих нөхцөл бололцоог олгосон байна.

2.8. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна, 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие д хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу нь тухайн газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгчид зээл олгосон байх бөгөөд гуравдагч этгээд Мбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ...тухайн үл хөдлөх хөрөнгө нь газраас салгаж үл болгож эд хөрөнгө тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь барьцаа хөрөнгийн үнэ цэн буурах, улмаар зээлийн өр төлбөрийг төлүүлэх боломж нөхцөлийг хумигдуулах эрсдэлтэй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, энэхүү шийдвэрийн улмаас Мбанкны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул марг бүхий Н Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Газрын хэмжээний талаар:

2.9. Л.Х*******ын газар эзэмших эрх бүхий газраас хасаж Н дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжаар Жын Бт 2800 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.Х******* нь Ж.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0509 захирамжаар ...Н дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн эзэмших эрх бүхий газраасаа Ж.Бт эзэмшүүлсэн хэсгээс татгалзаж, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байх тул Л.Х*******т үлдсэн газар болох 19528 м.кв газрын эзэмших эрхийг сэргээх боломжтой гэж шүүх үзлээ.

Гурав. Нэхэмжлэгчээс гаргасан ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Донойн овогт Сн Эт нэгж талбарын дугаар бүхий 55 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэж эзэмшүүлж шийдвэрлэхдээ Дүүргийн Засаг даргын 1999 оны А/47 дугаар захирамжийг үндэслэжээ.

3.2. Марг бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар М Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т /2023 оны нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалт/ ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21.2.4-т ...хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.1-т ...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж тус тус зааснаас үзэхэд 2023 онд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Нийслэлийн Засаг дарга нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд шийдвэр гаргахдаа дүүргийн Засаг даргаас саналыг авсан байхаар хуульчилсан.

3.3. М Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.3-т ... Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан ... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ... гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дул, уур, цэвэр, бохир ус, цахилг эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөл-ийг авч болох газар хамаарна гэж тайлбарласан байна.

3.4. Үүний дагуу тус шүүхээс Хот байгуулалт, хотын стандартын газраас Н дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа эсэхийг тодруулахад, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/817 дугаар албан бичгээр ... хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн болон шинээр татагдахаар төлөвлөгдсөн шугамын мэдээлэл байхгүй гэх баримтыг ирүүлсэн бөгөөд марг бүхий газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөгдсөн газар биш болох нь дээрх албан бичиг болон Н дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тус тус тогтоогдож байна.

3.5. Мөн Х******* ХХК-ийн захирал С.Эаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/2 дугаар албан бичгээр Н дүрэг дэх Өмч газрын харилцы албанд ...иргэн С.Э миний эзэмшлийн газрыг кадастрын зураглалын дагуу хуучин эзэмшиж байсан 2953 м.кв талбай дээр 3389.9 м.кв талбайг шинээр нэмж миний хувийн Х******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэх хүсэлтийг,

М шил ХХК-ийн захирал Л.А*******оос ...******* ХХК-ийн нэр дээр байсан газрын эзэмших эрх дуусгавар болж дүүргийн Засаг даргын 2009 оны 484 дүгээр захирамжаар хүчингүй болоод байгаа тул анх олгогдож байсан дүүргийн Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/47 дугаар захирамжтай газрын эрхийг сэргээж, шинээр байгуулагдсан М шил ХХК-ийн нэр дээр шилжүүлэн сэргээж өгөхийг хүсье гэх хүсэлтийг,

С.Эаас Н дүүргийн Газрын албанд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ...миний эзэмшлийн газрыг кадастрын зураглалын дагуу шилжүүлэн олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэх хүсэлтийг тус тус гаргаж байсан боловч Н дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гарч байгаагүй байна.

3.6. Улмаар С.Э Нийслэлийн Газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...миний эзэмшлийн газрыг кадастрын зураглалын дагуу шилжүүлэн олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэх хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, С.Эын газар эзэмшлийн талаарх танилцуулга гэх зурган мэдээлэл, 1999 онд гүйцэтгэсэн ******* ХХК-ийн эдэлбэр газрыг зураг, Н дүүргийн Засаг даргын 1999 оны А/47 дугаар захирамж, шилжүүлж авахыг хүссэн газрын кадастрын зураг, Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 дугаар тогтоол зэрэг баримтын хамт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2018 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

3.7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас С.Эын төрөл садангийн лавлагааг авахад Д овогт Сн Э, Д овогт Сн Б нь ах дүү бөгөөд хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдсон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас С.Б нь марг бүхий актыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргасан эсэх, ашиг сонирхлыг зөрчил үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан эсэхийг тодруулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/205 дугаар албан бичгээр ...энэ талаарх баримт тус байгууллагын архивт байхгүй гэх тайлбарыг ирүүлсэн байна.

3.8. Мөн Нийслэлийн Засаг дарга нь С.Эаас гаргасан хүсэлтийг бүрэн хянаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан байх бөгөөд хүсэлтэд Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 дугаар тогтоол болон кадастрын зураг, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, С.Эын газар эзэмшлийн талаарх танилцуулга гэх баримтыг хавсаргаж өгсөн байх ба С.Эын газар эзэмшлийн талаарх танилцуулга гэх зурган мэдээлэлд залгаатай үл хөдлөх эд хөрөнгийн дундуур газрыг зааглан эзэмшихээр хүсэлт гаргасан байхад тухайн үл хөдлөх хөрөнгө хэний өмч болох талаар тодруулаагүй, Төрийн өмчийн хорооны 2001 оны 17 дугаар тогтоолоор Л.Х*******т өмчлөгчийн эрхийг шилжүүлж, С.Эыг ******* ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн байхад яагаад М-Б ХХК-ийн захирал Л.А*******, Х******* ХХК-ийн захирал С.Э, Т******* ХХК-ийн захирал Д.Д нарын оролцсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэх баримтаар С.Эт 3389.9 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байгааг эргэлзээгүйгээр шалгаж тогтоох үүрэгтэй байсан ч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, хувьцаа эзэмшигч нарын хурлын тэмдэглэл гэх баримтыг үндэслэж С.Эыг эзэмших эрхтэй гэж үзсэн бол уг хурлаар С.Эт 3389.9 м.кв газрыг эзэмшүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байхад ямар үндэслэлээр 55 м.кв газрыг нэмж олгож байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс холбогдох тайлбарыг ирүүлээгүй.

3.9. Х******* ХХК-ийн захирал С.Эаас өмнө нь Н дүүрэг дэх Өмч газрын харилцы албанд хүсэлт гаргахдаа Х******* ХХК-ийн эзэмшиж буй 2953 м.кв талбай дээр 3389.9 м.кв талбайг шинээр нэмж, нийт 6342 м.кв газрыг Х******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан боловч бодит байдал дээр Х******* ХХК-ийн эзэмшиж авсан газар одоо ч хэвээр байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

3.10. Дээрх баримтыг нэгтгэн дүгнэхэд, Нийслэлийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдөөгүй газрыг С.Эт газар эзэмших эрхийг баталгаажуулж олгосон байх бөгөөд С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 128 дугаарт бүртгэгдэж, өвлөх эрхийн 0421 дүгээр гэрчилгээгээр марг бүхий газрыг Ж.Бд Нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар шилжүүлсэн байна.

3.11. Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т ...Дараах тохиолдолд захиргы акт илт хууль бус болно, 47.1.3-т ...тухайн захиргы байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргы акт гаргасан, 47.2-т ...Илт хууль бус захиргы акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47.3-т ...Захиргы актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргы актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргы акт бүхэлдээ илт хууль бус байна гэж, М Улсын Дээд шүүхийн 2023 оны Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын ...Мөн захиргы актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн-д хамаарахгүй гэж тайлбарлажээ.

3.12. Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад уг акт нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.13. Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т ...Илт хууль бус захиргы акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсэг нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул уг захирамж нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд уг захирамжийг дагаж гарсан дараа дараагийн захиргы акт эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 /2023 оны нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалт/, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5, Захиргы ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, 47.3-т заасныг тус тус баримтлан Л.Х*******ын нэхэмжлэлтэй Н дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох ...Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, Н дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар захирамжийн Сн Э холбогдох хэсгийг илт хууль бус болохыг нь тогтоосугай.

2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ж.Бгээс гаргасан бие даасан шаардлага болох ... Н дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар шилжүүлэн эзэмшүүлэх эрх олгох тухай дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Х*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Ж.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, гуравдагч этгээд Ж.Бд буц олгосугай.

4. Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР