2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04475

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04475

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* миний би Ардын Армийн 169 дүгээр ангид 3 жилийн хугацаатай алба хааж 1985 онд халагдаж ирсэн. ******* ******* нэрээр Улаанбаатар хотын Найрамдалын районоос цэрэгт анх татагдсан. Намайг төрөхөд аав ээж минь ******* гэж дууддаг байсан ба сургуульд оруулахдаа ээж минь ******* нэрээр бүртгүүлж, цэрэгт ******* нэрээр явсан. Батлан Хамгаалах Яамны төв архиваас цэрэгт алба хаасан тухай лавлагаа авахад ******* ******* нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарсан. Тэтгэвэрт гарах гээд цэргийн алба хаасан 3 жилээ тогтоолгох гэсэн нэр зөрүүтэй байна. Иймээс уг цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03/117, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/138 тоот албан бичиг, Д.******* гаргасан тодорхойлолт, Д. гаргасан тодорхойлолт, түүний 5946617 тоот цэргийн батлахын хуулбараас, дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийн цэргийн батлахын хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, БНМАУ-ын Ардын боловсролын яамны бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 3-8, 13-15, 43/

Шүүхийн журмаар: 2025 оны4 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШҮ2025/18615 тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 9/6383 тоот хариу, гэрч Д., Д., нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 18-39/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.******* 512699 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

2.1.Нэхэмжлэлийн шаардлага болсон 512699 тоот цэргийн батлахад ******* , 1964 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, Найрамдал районы АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 6 дугаар сарын 23-нд үнэмлэхийг олгосон, төрсөн газар аймаг, сум, халх, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн ангийн дугаар 169, хөгжимчин, байлдагч, ангийн захирагчийн 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ж/168 тоот тушаалаар хугацаа дууссан гэж тэмдэглэгджээ.

2.2.Батлан хамгаалах яамны төв архиваас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08/138 тоот лавлагаагаар: ******* БХЯ-ны сайдын тушаалаар Улаанбаатар хотоос 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /169/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 512699 дугаарын цэргийн батлахтай халагдсан болохыг тодорхойлжээ.

2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, төрсний гэрчилгээгээр: нэхэмжлэгч 1965 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, хүүхдийн нэр ******* *******, аймгийн суманд төрсөн гэж бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл тогтоолгохыг хүссэн цэргийн батлах дах төрсөн огноо, нэр нь түүний төрсний бүртгэлийн баримтаас зөрж байна. Мөн хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн түүний иргэний үнэмлэхний лавлагаа, ХААТР-1 маягт, оршин суугаа хаягийн бүртгэлийн хуудас, гэрлэсний бүртгэл зэрэг бусад баримтуудад нэхэмжлэгч 1965 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, нэр ******* ******* гэж өөр хоорондоо зөрүүгүйгээр бүртгэгдсэн байна.

2.4.Харин нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон 073346 тоот бүрэн бус дунд боловсролын гэрчилгээнд: 1965 онд төрсөн, ******* овогтой , Улаанбаатар хот, Найрамдлын районы Төрхурахын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн гэж нэр зөрүүтэйгээр тусгагджээ.

3.Шүүхээс ******* *******ын овог, нэр, регистр өөрчилсөн бүртгэл, мөн төрсний бүртгэлд өөрчлөлт хийгдсэн эсэх лавлагааг гаргуулахад энэ талаарх бүртгэл авагдаагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримт, лавлагаагаар тогтоогдсон.

Түүнчлэн түүнтэй ойролцоо насны буюу 1960-1967 оны хооронд төрсөн эрэгтэй ах, дүү байсан, байгаа эсэх лавлагааг гаргуулахад 1959 онд төрсөн ах ******* , 1960 онд төрсөн ах ******* , 1962 онд төрсөн ах ******* нар буюу нэхэмжлэгчийн гэж бичигдсэн нэртэй ойролцоо нэртэй төрсөн ах, дүү байхгүй байна.

4.Нэхэмжлэгчтэй хамт нэг цэргийн ангид алба хаасан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч д 509572 тоот цэргийн батлах олгосон талаар Батлан хамгаалах яамны төв архиваас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 03/117 тоот лавлагаанд тодорхойлсон, д олгосон 594617 тоот цэргийн батлах хэрэгт баримтаар мөн авагдсан.

Дээрх баримтуудаас үзвэл шүүх нэхэмжлэгчийг ******* гэсэн нэрээр олгосон 512699 тоот Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* нэрээр олгосон 512699 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ