2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04248

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13

191/ШШ2025/04248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ****** байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: А.******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч А.******* 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* *******тай ЗГ1505174868 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1505174868А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж 6.000.000 төгрөгийг 13.2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1505174868 Б тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж 39.000.000 төгрөгийг 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай нэмэлт зээлээр авсан. 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1694670906954 тоот Кредит картын гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.10 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлж ашиглах хэмжээ 5 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр тус тус зээл авч ашигласан.

Зээлдэгч******* овогтой *******тай холбоо тогтоохоор *******наас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ ********* тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй ба оршин суудаггүй нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03549 тоот захирамжаар тодорхойлогдож байна. Иймд******* овогтой ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03549 тоот шүүгчийн захирамж, кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 9 дүгээр сарын 21 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон тушаал зэргийг ирүүлжээ. /хх 2-28/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас, хур системийн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь А.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ******* ХК, нөгөө талаас А.******* нар тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг *********** тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/03549 дүгээр шүүгчийн захирамжаар ************ тоот хаягт А.******* бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Бүртгэх байгууллагын хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг *********** тоот  буюу дээрх хаягтай тохирч байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт*******гийн ******* /РД: 5 /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.А.******* /бүртгэлтэй хаяг: ********** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч Б., утас:/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ