2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04246

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13

191/ШШ2025/04246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********** байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ж.******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* *******ны хариуцагч ******* ******* 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/527657233 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 400.000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 3,5 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээлийн авсан болно. Хариуцагч Ж.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан ******* 1 тоотод оршин суудаггүй нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/00508 дугаарт захирамжаар шийдвэрлэгдсэн болно. Иймд Ж.******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/00508 дугаар шүүгчийн захирамж, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, төлөөлөгчид эрх олгосон тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэх маягт, Ж.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 4-15/

Шүүхийн журмаар: Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/18517 тоот захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6958 тоот хариу бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Ж.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ******* ХК, нөгөө талаас Ж.******* нар тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ

3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг ********  тоот гэж тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/00508 дугаар шүүгчийн захирамжаар ********* тоот хаягт ийм хүн байхгүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаагаар: ******* овогт ******* ******* /РД: / нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болохыг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 4913 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.******* нас барсан болох нь тогтоогдсон тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ