2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13

191/ШШ2025/04240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************** байрлах, регистрийн ******* дугаартай, ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.*******, хамтран зээлдэгч Б.******* нар ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1192130115004557 тоот зээлийн гэрээгээр 25.000.000 төгрөгийг 1 жилийн 42,0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар 11 сарын хугацаатай буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч зээл авах үедээ Б аймаг, Б сум, ********** тоотод оршин сууж, 2024 оны 7 дугаар араас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг нь тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Б аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШЗ2024/01678 дугаар шүүгчийн захирамж, Б аймгийн Б сумын ***** Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 179 тоот албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбараар, зээлийн гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 3-6, 14-16/

Шүүхийн журмаар: Хур систем дэх лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас ******* ******* ******* ******* ******* ХХК, нөгөө талаас Б.*******, хамтран зээлдэгч Б.******* нар тохиролцож, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан байх тул тэдгээрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд Б.*******, Б.******* нарын оршин суух хаягийг ********* тоот гэж тус тус тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 132/ШЗ2024/01678 дугаар шүүгчийн захирамжаар Б.*******, Б.******* нар ******* тоот хаягт тус тус бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлэхэд Б.*******, Б.******* нар хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг харьяалах багийн Засаг даргаас тодорхойлж ирүүлжээ.

5.Бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Б.******* албан ёсны бүртгэлтэй хаяг ******** тоот буюу хаягт өөрчлөлт ороогүй, дээрх шүүгчийн захирамжид тусгагдсан хаягтай тохирч байна.

Харин 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Б.******* албан ёсны бүртгэлтэй хаяг ****** тоот гэсэн байна.

Шүүхээс Хур систем дэх Б.******* хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлэхэд харьяалах багийн Засаг даргаас ********* тоотод оршин суудаггүй, манай багт хаяггүй гэж тодорхойлж, шуудангийн байгууллагаас мэдэгдэх хуудсыг буцаажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, Б.******* нарын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ******* /РД:/, овогт ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Б.*******, Б.******* /бүртгэлтэй хаяг: ********** тоот/ нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., утас:, Б., утас:/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ