| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2026/0290/З/Т |
| Дугаар | 128/ШШ2026/0466 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2026/0466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Чанцалням, шүүгч Д.Одонтуяа, иргэдийн төлөөлөгч О.С*******, Ч.Д*******, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Е******* ХХК /РД:/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, иргэдийн төлөөлөгч О.С******* /цахим/, Ч.Д******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаартай тушаалын хавсралтын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаартай тушаалын хавсралтын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Е******* ХХК-д өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөх олговор олгох замаар хуулийн этгээдийн хохиролгүй болгохыг даалгах гэжээ.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Е******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жын амны хязгаарлалтын бүсэд 76026 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр олгожээ.
2.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр Е******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
2.3. Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.
2.4. Маргаан бүхий актын 1 дэх заалтад ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/20541, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жын ам болон н аманд хилийн цэсийг бодит газар дээр тэмдэгжүүлж залруулга оруулсан-тай холбогдуулан холбогдох иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
2.5. Нэхэмжлэгчээс тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1312 дугаар захирамжаар нэхэмжлэгч Е******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулан олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэл гаргажээ.
2.6. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Е******* ХХК нь Нийслэлийн Засаг даргатай 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээний 2 дахь заалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт *******,******* м.кв газар олгох-оор харилцан тохиролцож эвлэрлийг гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээг батлуулахаар тус шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0219 захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.7. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэр, хариунуудыг эс зөвшөөрөн шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх зөвхөн 2 тохиолдолд хүчингүй болох ба Нэгт, Газрын тухай хуулийн 40.1.1-с 40.1.7-д заасан үндэслэлээр, Хоёрт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлүүд байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-аас манай компанийн газар ашиглах ашиглах эрхийг цуцалсан шалтгаан нь дээрх үндэслэлийн алинд ч хамаарахгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Нийслэлийн засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэл байна. Энэхүү шалтгаан нь хуулийн этгээдээс өөрөөс нь хамаарахгүй шалтгаан учраас нөхөх олговор олгох, эсвэл дүйцэх хэмжээний газар олгох байдлаар хуулийн этгээдийг хохиролгүй болгох асуудал хөндөгдөхөөр байна. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаар тушаалыг гаргахдаа хуулийн этгээдэд нөхөх олговор олгох, эсвэл дүйцэх хэмжээний газар олгох асуудлыг огт хөндөлгүйгээр зөвхөн газар ашиглах эрхийг нь цуцалж түүнийгээ хэрэгжүүлсэн бөгөөд Емо Констракшн ХХК нь өөрийн хөрөнгө, алдагдсан боломжоор их хэмжээгээр хохирсон болно. Энэхүү тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгосноороо нөхөх олговор шаардах эсхүл дүйцэх хэмжээний газар шаардах байдлаар өөрийн хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэхээр байна.
Түүнчлэн Емо Констракшн ХХК-д Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, с зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалтаар 0201215 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байсан бөгөөд компанийн зүгээс энэ хугацаанд геодезийн зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн бөгөөд тус газарт баригдах бүтээн байгуулалтын зураг төсвийг гадны архитектораар захиалан хийлгэж уг төслийг эхлэхэд бэлэн болгож их хэмжээний хөрөнгө зарцуулсан бөгөөд зориулалтын дагуу ашиглаж зохих тэмдэгтийн хураамжийг төлөн ашиглаж байсан болно. Гэтэл биднээс хамаарахгүй шалтгаанаар аливаа нөхөх олговор олголгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байсан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоолгосноороо Емо Констракшн ХХК нь өөрийн эрх ашгийг хамгаалж нөхөх олговор шаардах, цаашлаад иргэний өөрт учирсан хохирлыг шаардаж маргах нөхцөлүүд бүрдэхээр байна.
Манай компанид ******* нэгж талбарын дугаар бүхий Хан-Уул дүүргийн Жад байрлах 76023 м.кв талбай бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар № дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Нийслэлийн засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч Емо Констракшн ХХК- ийн газар ашиглах эрхийг өөрөөс нь хамаараагүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.
Энэ тохиолдолд Емо Констракшн ХХК-ийн газар ашиглах эрхийг төрийн байгууллагаас хилийн заагийг зөвтгөн тогтоосон үйл ажиллагааны улмаас хүчингүй болгосон тохиолдолд хууль ёсны итгэл хамгаалагдах зарчмын дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэх үүрэг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж зааснаар үүснэ.
Тиймдээ ч Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын Хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл... Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шазар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 тоот албан бичигт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Иймд дээр дурдсаны дагуу хуулийн этгээдийн ашиглаж байгаа газрыг өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар цуцлах тохиолдолд цуцалж байгаа эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ нь Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 тоот албан бичгээр тус тус даалгасны дагуу Хууль ёсны итгэл хамгаалагдах" зарчмыг баримтлан Е******* ХХК-ийг хохиролгүй болгох үүрэгтэй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаар тушаалын хавсралтын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Емо Констракшн ХХК-д өмнө ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөх олговор олгох замаар хуулийн этгээдийг хохиролгүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Е******* ХХК нь ******* нэгж талбарын дугаар бүхий Хан-Уул дүүргийн Жад байрлах 76,023 м.кв бүхий тусгай хамгаалалттай газар нутгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллаж, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. 2023 онд тус газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлөөд явж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг алдаатай болохыг харилцаж тохиролцож хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч Е******* ХХК-ийн газар ашиглах эрхийг ХХК-иас өөрөөс нь хамаарахгүй асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга нар хоорондоо тохиролцож хүчингүй болгож түүний үр дагаврыг шийдвэрлээгүйгээс хуулийн этгээд газраа ашиглах эрхгүй болж хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн. Өнөөдрийн байдлаар Е******* ХХК нь Нийслэлийн Засаг дарга болон Байгаль, орчин аялал жуулчлалын яамтай хоёр тусдаа хэрэг үүсгээд явсан. Тухайн хоёр хэрэг нь нэгтгэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргатай эвлэрэн хэлэлцсэн. Тус эвлэрлээр 76 мянган м.кв газрыг ******* мянган м.кв газар олгоно. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт газар суларсан тохиолдолд нөхөж олгоно буюу хугацааны хувьд тодорхой биш байна гэсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид ямар нэгэн газар болон нөхөн олговрыг аваагүй байгаа. Мөн газрын ашиглах талбайн хэмжээ буурсан. Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшдэг байсан бол одоо энгийн газрыг хаана эзэмших нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгүй байгаа учир үлдсэн Байгаль, орчин аялал жуулчлалын яамтай маргая гэж гүйцэтгэх захирлын зүгээс үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тухайд нэхэмжлэгчийн өмнө байсан тусгай хамгаалалттай газар дээр өөр айл газар эзэмшсэн байгаа тул энэ тушаал хэрэгжсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгохоор өөрчилсөн. Хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн сэргэх вэ гэхээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас биднээс хамаарахгүй асуудлаар цуцалсан. Үүний үр дагаврыг шийдвэрлээгүй учир үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нөхөн олговор болон дүйцэх хэмжээний газар шаардах байдлаар Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд эрх ашгаа хамгаалуулахаар хандах эрх нээлттэй болохоор байна. Тушаалтай холбогдуулан тайлбарлахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй. Үүнээс гадна мөн хуулийн 4.1 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэсний дагуу болон хууль дээдлэх зарчмыг баримтлахаар байна. Гэтэл газар ашиглах эрхийг цуцалсан тушаал дээр ямар нэгэн хуулийг баримталсан зүйл байхгүй. Зөвхөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг дарга гэсэн захиргааны байгууллагууд хоорондоо санал солилцож харилцаж зөвшилцсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс үзэхэд хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн хэрэг авагдсан баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 тоот Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан тоот авагдсан. Тухайн тоотоор хуулийн этгээдийг хохиролгүй байдлаар шийдвэрлээрэй гэж Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд даалгасан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын байнгын хороо тогтоол гарсан. Тус тогтоолын 4 дэх хэсэгт хуулийн этгээдийг хохиролгүй байдлаар шийдвэрлэхэд Байгаль, орчин аялал жуулчлалын яам буюу тус үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудад даалгах тухай тогтоол гарсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь одоогоор ямар нэгэн тусгай хамгаалалтад байгаа газрыг ашиглах эрх зөвхөн улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй, эсхүл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээс 40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр газрыг эрхийг цуцалдаг. Гэтэл энэ үндэслэлүүдийн аль нь биш, хуулийн этгээдээс өөрөөс нь хамаарахгүй асуудлаар цуцалсан боловч хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүй байдлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй зүгээр л цуцалсан байгаа нь хууль бус байсан. Тийм учир маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоож, хуулийн этгээдийг хохиролгүй байдлаар шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариуцагч хариу тайлбар, татгалзал:
4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад холбогдуулан Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Е******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Жын аманд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн газар ашиглах эрхийг олгосон.
Нэхэмжлэгч Е*******" ХХК-иас 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 26/10 дугаар албан бичгээр өмнө ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөн олговор олгох замаар маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хүсэлтийг тус яаманд хандаж ирүүлсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08/2393 дугаар албан бичгээр дээрх маргаан бүхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар хариуг хүргүүлсэн байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоож дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулж тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.
Тухайн гарсан шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулан 2022 оны 08 дугаар, 2023 оны 03 дугаар тогтоолоор Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар шийдвэрлэж гаргасан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад, Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдад, Нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр Нийслэлийн засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 01/5353 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох арга хэмжээ авч, хамтран ажиллах тухай хүсэлт ирүүлсэн.
Ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.3 дэх хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон, мөн Газрын тухай хуулийн 39.1.4 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулан 2022 оны 08 дугаар, 2023 оны 03 дугаар тогтоолын үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл тус газрыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан тус газарт газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгээс 40.1.7 дахь заалт хүртэл эрх зүйн зохицуулалтаар хүчингүй болгоно гэж нэхэмжлэгчийн зүгээс дурдаж байна. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаал нь гарахдаа Улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Богдхан уулыг дархан цаазат газарт авсан 1 дүгээр тогтоол байгаа. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тус тогтоолын газар зүйн байршлын хувьд уулын оройгоор цэгүүдээ авсан байсан. Үүнтэй холбоотойгоор газрын маргаанууд их үүсдэг учир үүнийг зохицуулах үүднээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас нэгдсэн ажлын хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тушаалаар байгуулсан. Энэ ажлын хэсэг нь тодорхой газрын байршлуудад очиж цэгүүдийг тогтоон ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, гаргасан дүгнэлттэй нь уялдуулан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тус гарсан шийдвэрийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол гаргасан. 3 дугаар тогтоолын нэг дэх хэсэгт хэрэгт дурдагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээд газрын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож чиглэл өгсөн. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байнгын хорооноос гарсан чиглэл болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан бичигт үндэслэсэн бөгөөд тухайн үед Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар хилийн цэстэй холбоотой 80 орчим иргэн, хуулийн этгээдтэй холбоотой газрын давхардлын асуудал үүсэхэд энэ 80 иргэний газрыг хүчингүй болгож өгнө үү гэдэг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өгсөн. Үүнд үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тухайн газар ашиглах эрхүүдийг хүчингүй болгосон тушаал гаргасан. Тэрхүү тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулж 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэж тушаал гаргасан. Тийм учир Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу төрийн захиргааны төв байгууллага нь Нийслэлийн Засаг даргатай тохиролцож энэ газрыг хүчингүй болгоё гэж дураараа шийдвэр гаргадаггүй гэдэг нь нотлогдож байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Ч.Д******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хэлэлцэж хохиролгүй болговол зохистой болов уу гэсэн дүгнэлттэй байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч О.С******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар байна гэж үзлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн Е******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Е******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Жын аманд 76026 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах зориулалттайгаар олгож, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн дугаар бүхий гэрчилгээг олгосон байна.
2. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбицлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
3. Нэхэмжлэгчээс анх ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай тушаалын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Е******* ХХК-д ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох эсхүл нөхөн олговор олгох замаар хуулийн этгээдийг хохиролгүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон.
4. Е******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжийн Өү Юү Жи Си Си Си Си ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаж дээрх шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн.
5. Дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Е******* ХХК нь Нийслэлийн Засаг даргатай 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, тус эвлэрлийн гэрээндээ:
5.1. ...Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээнд нэхэмжлэгч Емо Констракшн ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч Емо Констракшн ХХК-д 2026 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт *******,******* м.кв газар олгож, захирамж гаргахаар тохиролцов.
5.2. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ гарган газар зохион байгуулалтын цахим системд бүртгүүлнэ.
5.3. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга гэрээний 2 дугаар зүйлд заасан үүрийг биелүүлэхээр энэхүү гэрээнд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Б******* гарын үсэг зурж баталгаажуулснаар Емо Констракшн XXК үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана гэж тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг батлуулахаар тус шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0219 захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалын тухайд:
6.1. Нэхэмжлэгч Е******* ХХК-ийн газар ашиглах эрх нь түүний хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас бус, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүчингүй болсон нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.
6.2. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нарийвчлан зураглаж эргэлтийн цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн санд хилийн заагийг хоёр өөрөөр зураглаж үйл ажиллагаа явуулж байсан. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар хилийн заагийг нарийвчлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж зохих дүгнэлтийг гаргажээ.
6.3. Нэхэмжлэгчийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Жын аманд 76026 м.кв хэмжээгээр газар ашиглах эрх олгосон, өөрөөр хэлбэл маргаан бүхий газар нь тухайн үед тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан.
6.4. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулах, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.
6.5. Үүний дагуу дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жын ам болон н аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж, мэдээллийн санд оруулсан байна.
6.6. Үүний үр дүнд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар болон өөр бусад 59 иргэн, хуулийн этгээдийн газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тодорхой болжээ.
6.7. Иймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч болон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
6.8. Дээрх актын хууль зүйн үндэслэл нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болох тухай хуулийн зохицуулалт байх боловч газар ашиглагчийн зүгээс эрх нь хүчингүй болохуйц хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, харин хариуцагч уг тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон тул хүчингүй болгосон гэдэг. Үүнээс үзвэл, хариуцагч анхнаасаа өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй газар нутагт нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус тул уг алдаагаа засах зорилгоор маргаан бүхий тушаалыг гаргажээ.
7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Е******* ХХК-д ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох эсхүл нөхөн олговор олгох замаар хуулийн этгээдийг хохиролгүй болгох гэж тодорхойлон маргасан.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т ...захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж зааснаас үзэхэд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа тухайн акт цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн байх, нэхэмжлэгчид үргэлжлүүлэн хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байвал маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор байна.
9. Нэхэмжлэгчээс онцгой ашиг сонирхлоо ...хуулийн этгээдээс хамаарахгүй шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон учраас нөхөн олговор олгох, эсхүл дүйцэх хэмжээний газар олгох байдлаар хуулийн этгээдийг хохиролгүй болгох гэж тодорхойлсон.
10. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу үүрэг хүлээсэн сайд болон нийслэлийн Засаг дарга нар тухайн асуудлаар хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх-ийг даалгасан.
11. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас Е******* ХХК-тай 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт *******,******* м.кв газар олгож, захирамж гаргахаар тохиролцсон байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0219 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
12. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчтэй эвлэрч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт *******,******* м.кв газар олгож нэхэмжлэгчийг хохиролгүй болгохоор тохиролцож гэрээ байгуулсан байх тул дахин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хохирлын асуудлыг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
13. Иргэдийн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хуулийн хүрээнд хэлэлцэж хохиролгүй болговол зохистой гэж дүгнэсэн байх ба нэхэмжлэгчийн хохирлыг асуудлыг Нийслэлийн Засаг даргаас дээрх байдлаар шийдвэрлэсэн байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
14. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид сэргэх онцгой ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е******* ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай дугаартай тушаалын хавсралтын Е******* ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Е******* ХХК-д өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөх олговор олгох замаар хуулийн этгээдийг хохиролгүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АЗБАЯР
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА