| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03342/И |
| Дугаар | 191/ШШ2025/03648 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03648
| 2025 04 29 | 191/ШШ2025/03648 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ш.******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Ш.******* манай компанитай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр БЗГ/2022-34914 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 729.000 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ш.******* манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung A22 загварын гар утас ******* ******* ******* ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ш.******* нь БЗГ/2022-34914 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1.075.950 төгрөг төлөх байснаас нийт 408.100 төгрөг төлж, 667.850 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 518 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ********* тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/09401 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ш.******* бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ш.******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, шилжүүлгийн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09402 тоот шүүгчийн захирамж, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* ******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл, Ш.******* иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлжээ. /хх 3-16/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудсыг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ш.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас Ш.******* нар тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхийн хуулбарт түүний оршин суух хаягийг ********* тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09402 тоот шүүгчийн захирамжаар ******* тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс дээрх хаягийн дагуу дахин мэдэгдэх хуудсыг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлэхэд *******-өөрөө гэж гардан авчээ.
Улмаар Ш.******* 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, би ******** тоот хаягт оршин сууж байгаа. ******** тоот тоотод дүү амьдран суудаг талаараа тодорхойлж, ********* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.******* оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэв хариуцагчийн оршин суух хаяг дахин тодорхойгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хүсэлтээ дахин гаргах эрхтэйг дурдав.
6.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ