Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0441

 

 

 

 

 

2026 05 06 128/ШШ2026/0441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Анхбаяр, шүүгч Л.Хэрлэнчимэг, иргэдийн төлөөлөгч Г.Т******* тус шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******* ******* ******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А*******, З.М******* нарын хоорондын газар эзэмш******* эрхийн гэрчилгээ хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, цахимаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* /цахим/, З.М******* /цахим/ , иргэдийн төлөөлөгч Г.Т*******/цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө нарыг оролцуулан нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот захирамжийн хавсралтын 3 дах заалтыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгах гэж тодорхойлсон.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот захирамжийн хавсралтын 3 дахь хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулжээ.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК нь: ...Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг тусгаарлаж, мөн өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1 Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмш******* эрхээ сунгуулахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээж аваад, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжаар 94,650 м.кв талбай бүхий 15 жилийн хугацаанд газар эзэмш******* эрхийг нь сунгаж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-д газар эзэмш******* гэрчилгээ олгож, гэрээг байгуулсан.

2.2. Ц******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур хэсэгт байрлах, нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн барилга байгууламж бусад газар зориулалтаар 94.650 м.кв талбайг эзэмшиж байсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,555,520 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,088,880 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3,634,560 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,451,840 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 577,800 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 9,084,400 төгрөг тус тус газрын төлбөр төлсөн бөгөөд нийт 28,393,000 төгрөг төлжээ.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-ийн газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгч нь 2021 онд газар эзэмш******* эрхийг цуцалсан гэх мэдээллийг 2023 онд мэдсэн тул түүнээс хойш холбогдох захиргааны байгууллагуудад гомдол гаргажээ. Тодруулбал:

2.4.1. Ц******* ******* ******* ХХК-иас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/11 дүгээр албан бичгээр ...Тухайн газрыг шилжүүлэн авснаас хойш тус газартаа хашаа барин, худаг гарган, манаачийн байр барьсан бөгөөд 2022 онд газрын татварын нэхэмжлэл үүссэний дагуу газрын төлбөрөө төлсөн. Манай байгууллагад утсаар болон бичгээр мэдэгдэлгүй 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжийг гаргаж, газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Иймд манай компанийн газар эзэмш******* эрхийг сэргээж өгнө үү гэх гомдлыг гаргасан.

2.4.2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/1739 дугаар албан бичгээр ...Тус газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, дуудлага худалдааны анхны үнэ, төлбөр төлөөгүй тул газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн. Иймд газар чөлөөлөх арга хэмжээг авна уу гэх хариуг хүргүүлжээ.

2.4.3. Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад дээрх агуулга бүхий гомдлыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24/05 дугаар албан бичгээр гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01-03/4330 дугаар албан бичгээр татгалзсан хариуг хүргүүлсэн.

2.4.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хариу авах тухай 1/47 дугаар албан бичгээр Нийслэлийн засаг даргад хандсан байх бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 07 дугар сарын 24-ний өдрийн 01-03/5003 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.

2.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээх тухай 0551 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ц******* ******* ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтын №3 заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргах хугацааг энэхүү захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногоор сэргээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамж 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр албажиж, нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, мөн өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******: Ц******* ******* ******* ХХК нь анх 2013 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/509 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хонхор нуур хэсэгт байрлах 10,000 м.кв бүхий шилжүүлж, аж ахуйн зориулалтаар авсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмш******* эрхээ сунгуулахаар Төрийн газар зохион байгуулалтын албанд хандсан. Газар зохион байгуулалтын алба хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот захирамжаар 94,650 м.кв талбай бүхий 15 жилийн хугацаанд газар эзэмш******* эрхийг нь сунгаж шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 05 дугаар сарын 14-ний буюу газар эзэмш******* эрх олгосноос 5 сарын дараа иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээг Газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч нартай байгуулсан бөгөөд газрын төлбөрийг тухай бүрд төлж байсан. Жишээ нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,800,000, хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сард газрыг төлбөрийг төлсөн байдаг. Нийт 6 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. 2023 онд компани дээр татварын нэхэмжлэл үүсгэх тухай газрын албанд очоод газрын төлбөрөө төлөх гэсэн юм ямар асуудал гарсан тухай тодруулахад 2021 онд газар эзэмш******* эрхийг цуцалсан гэх мэдээллийг 2023 онд мэдсэн.

3.2. Үүнээс хойш болбогдох эрх бүхий байгууллагуудад эрхээ сэргээлгэхээр хандсаар өнөөдрийг хүрсэн байна. Ц******* ******* ******* ХХК-ийн газар эзэмш******* эрхийг цуцлахдаа хэд хэдэн ноцтой зөрчлийг гаргасан байдаг. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг явуулаагүй тухай мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалт болон дүүргийн Газар зохион байгуулалтын албад хандахад 2021 онд тухайн газрыг цуцлах гэж байгаа тухай мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд газрын дуудлага худалдааны анхны үнэ буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл байдаг. Дүүргийн газрын алба 04 сар дотор дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй бол цуцална гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн гэдэг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтад хэзээ, яаж хүргүүлсэн тухай баримт авагдаагүй байдаг. Газраа цуцлуулсны дараа тухайн баримтын талаар мэдээд шүүхэд хандсан байгаа. Маргаан бүхий захиргааны акт буюу 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот захирамж гарсан. Захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5, 40.1.6-д үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн газар эзэмш******* эрх нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр газар эзэмш******* гэрээ байгуулагдсанаар газар эзэмш******* эрх үүсэж байгаа.

3.3. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Ковид-19 тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож байсан. Үүнээс шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн. Тэгтэл Газар зохион байгуулалтын албанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж үзсэн байдаг. Мөн хээрийн судалгаа хийгээгүй байдаг. Үүний талаар баримт хэрэгт авагдсан байгаа. 8 жил 3 сар газраа ашиглаагүй гэдэг боловч 3 жил 3 сарын хугацаанд газраа ашиглаагүй байдаг. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Үзлэг хийсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Уг баримтад хашаа барьсан, худаг ухсан гэх зэрэг бүтээн байгуулалтыг дурдсан байдаг. Мөн газрын төлбөртэй асуудлыг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр газрын төлбөрийг цуцалсан. Энэ бол үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тухайн гэрээнд тусгайлсан заалтыг тодорхой оруулаад үүнийгээ удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд газар цуцлах үндэслэл байгаа.

Тодруулбал, Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.9-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж заасан.

Гэтэл байгуулсан гэрээнд дуудлага худалдааны анхны үнэ төлөхгүй байгаа тохиолдолд төлбөр төлөхтэй холбоотой харилцааг тогтоосон зүйл байхгүй. Үндэслэлгүй хуулийн заалтыг үндэслээд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******аас шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ..Тус компани нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны дугаартай захирамжаар 11 дүгээр хороо, Хонхор нуур хэсэгт байрлах нэгж талбарын дугаартай 10,000 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмш******* гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Газар эзэмш******* эрхийн гэрчилгээг сунгуулах тухай захирамж байгаа. 2013 онд эзэмшиж эрх нь Ц******* ******* ******* ХХК дээр үүссэн байсан. 2013 оноос хойш өөрийн эзэмшиж авсан зориулалтынхаа дагуу ашиглаагүй. 2019 онд Ковид цар тахал болж байсан. 2019 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэдий ч уг газраа 2023 оноос хойш үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй байсан. Мөн 5079 м.кв талбайгаар илүүл хашаалсан үйлдлүүд гарсан. Улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2021 оны дугаартай захирамжаар газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч компани нь газрын өр төлбөртэй ба үүнийгээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тус газрыг шилжүүлэн гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн.

Гэтэл 2018-2021 оныг хүртэл 3 жил 3 сарын хугацаанд тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, дуудлага худалдаа төлөөгүй тул газар эзэмш******* эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

4.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, сум, нийслэлийн дарга дараах тохиолдолд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмш******* гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтад заасан нөхцөл бүрдсэн тул дүүргийн Засаг даргын 2021 оны дугаартай захирамжаар газрын эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн тус компанийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасан хэсгийг зөрчиж байгаа тул Газрын тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмш******* эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмш******* гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15/1739 тоот албан бичиг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06/830 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж зөрчлөө арилгаагүй байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт

5.1. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт оруулах: Хэдий агаар сансрын зургаас хараад газрын хэмжээг сунгаж 500 м.кв юм барьсныг харж болох ч газрыг хураах үндэслэл болохын тулд газар дээр нь очиж албан хэмжилтийг хийх шаардлагатай байсан гэж бодож байна. Хариуцагчийн шаардлагууд нь газрыг шууд хураахаас өмнө нэхэмжлэгч талтай холбогдож шаардлага тавин сонсох ёстой асуудлууд байна.

Жил бүр гэрээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь дангаараа газар хураах үндэслэл болох эсэх нь тодорхойгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн газар эзэмш******* эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, газар эзэмш******* эрхтэй эсэх талаар:

1.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар магадлалын Хянавал хэсгийн ...10. Компанийн гаргасан хувьцааны 25 ба түүнээс дээш хувь эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн, хуулийн этгээд байх тохиолдолд тухайн хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж-д тооцох бол Гүйцэтгэх захирал гадаадын иргэн байх эсэх нь гадаадын хөрөнгө оруулалт гэх ойлголтыг илэрхийлэхгүй. 10.1. Энэ тохиолдолд Ц******* ******* ******* ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мөн эсэхийг мадаггүй тогтоосны үндсэн дээр маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмш******* эрх зөрчигдсөн эсэх, эсхүл түүнд сэргээн тогтоолгохыг хүссэн газар эзэмш******* эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эсэхийг дүгнэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14, 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол паспорт, гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нээлттэй мэдээлэл, лавлагаа зэргийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулж, хэрэгт нотлох баримтаар цуглуулах шаардлагатай гэж заажээ.

1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6/2118 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд Ц******* ******* ******* ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдаж, нэг гишүүнтэй, дүрмийн сан 1.000.000 төгрөг, 1000 ширхэг хувьцаа, нэг ширхэг хувьцааны мөнгө 1000 төгрөг, захирлаар БНХАУ-ын иргэн n-г томилсон, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хувьцааг хуулийн этгээдэд шилжүүлж, захирлаар Дэ , 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх захирлаар -ийг томилсныг тус тус бүртгэсэн байна.

1.3. Компани тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т ....Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно, 12 дугаар зүйлийн 12.1-т ...Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно, 12.2-т ...Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ... дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг, 3.1.5-т ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэхээргүй байна.

Учир нь Ц******* ******* ******* ХХК-ийг гадаад иргэн үүсгэн байгуулж, хувьцааг гадаадын хуулийн этгээдэд шилжүүлсэн байх боловч нийт хувьцааны үнэнд өөрчлөлт ороогүй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллароос дээш байх шаардлагыг хангахгүй байна.

1.4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/509 дүгээр захирамжаар Ц******* ******* ******* ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт үйлдвэрийн зориулалтаар 10.000 м.кв газрын шилжүүлэн эзэмшүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр захирамжаар 94650 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 6 дугаарт бүртгэж, газар эзэмш******* эрхийн дугаар бүхий гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгож, мөн өдөр дугаар бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

1.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-д ...Газар эзэмш******* эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 27.3-д ...Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д ...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмш*******ийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.1-т ...Газар эзэмш******* хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 38 дугаар зүйлийн 38.1-т ...Газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасны дагуу Ц******* ******* ******* ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх тул Газрын хууль тогтоомжийн дагуу газар эзэмш******* эрхтэй гэж үзэхээр байна.

Хоёр: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг үндэслэж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмш******* гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-ийн нэгж талбарын дугаар бүхий 94650 м.кв талбайтай газар багтжээ.

2.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч ...газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж байсан, 2020 онд дэлхий нийтээр Ковид-19 цар тахал гарч, тус компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон, одоогоор компанийн үйл ажиллагаа хэвийн болсон тул үйлдвэрлэл үйлчилгээ байгуулахаар төлөвлөсөн, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан, сонсох мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх шийдвэр гарсныг мэдээгүй, мэдсэн байсан бол бид Газрын албатай уулзаж, хувиар гарган төлөх бүрэн боломжтой байсан гэж, хариуцагчаас Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, дуудлага худалдааны үнэ төлөөгүй, газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2.3. Маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 2006 оны хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т ...хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар, б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмж*******, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах; 29.2-т ...Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 31.1.3-т ....Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.2-д ...газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 33.1.2-т ...энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмш******* хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 33.2-т ...Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмш******* эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмш******* эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмш******* гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-т ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т .... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т ... Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, 60 дугаар зүйлийн 60.1-т ...Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т ...Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т ...цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол гэж хуульчилсныг тус тус үндэслэн гарчээ.

2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг, зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1-т ...эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмш******* гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-т ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмш******* талаарх гэрээний заалтыг зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмш******* эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

Газар эзэмш******* гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

2.5. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: гээд 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх; гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмш******* гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж; Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажилл*******д дараах тусгай зарчмыг баримтална: гээд 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажилл*******д хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажилл*******д хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заажээ.

2.6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдийн хувьд газар эзэмшигч, ашиглагч этгээд Газрын тухай хууль тогтоомж болон гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тав******* эрхтэй боловч тухайн гэрчилгээ эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл уг зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн аль заалт, эсхүл газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн ямар нөхцөл, болзол, үүргийг хэрхэн зөрчсөн, энэ нь яагаад газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон талаар баримтаар тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх учиртай.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцээгүй, хавтас хэрэгт нэхэмжлэгч өмнө нь Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмш******* гэрээний нөхцөл болзлыг зөрчиж байсан талаарх баримт, хариуцагчаас зөрчлийг илрүүлж, зөрчлөө арилгах талаар мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч байсан талаар баримтууд авагдаагүй бөгөөд удаа дараа, ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед ...Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвт Газар эзэмшигчийн үүрэг, 4.8-д Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, 4.14-т Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 4.18-д гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авах гэж заасныг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1-т заасан нөхцөл бүрдсэн гэж тайлбарлан маргасан.

2.8. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний тавдугаарт Газар эзэмшүүлэгчийн үүрэг, 5.1-т ... Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах, 5.3.ё-д ... Өмнөх гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах, 5.4-т ... Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх, 7.3-т ...Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар эзэмш*******, эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ гэж тус тус заажээ.

2.9. Хэрэгт цугларсан баримтыг судлан үзэхэд Баянзүрх дүүргийн Газрын алба нь Ц******* ******* ******* ХХК-д 2013 онд газар эзэмш******* эрхийг шилжүүлэн олгосноос хойш газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх талаар мэдэгдэж байгаагүй, гэрээг дүгнээгүй, Газрын албанаас эрх бүхий албан тушаалтанд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар санал гаргаж байгаагүй талууд энэхүү үйл баримттай маргадаггүй атлаа гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй гэж нэхэмжлэгчийг шууд буруутгасан нь үндэслэлгүй байна.

Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

2.10. Нэхэмжлэгч нь 2013 онд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаас хойш 2021 он хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн 420180171 дугаар бүхий акт, нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Монголын татварын албаны газрын төлбөр төлсөн баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий акт гаргахад нэхэмжлэгч 2021 оны газрын төлбөрөө төлөөгүй байсан, нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрийг төлсөн байна гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

2.11. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ... Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ...Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 9 дүгээр зүйлийн 1-т ...Газрын төлбөрийг газар эзэмш*******, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, 2-т ...Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ, 5-т ...Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ, 10 дугаар зүйлийн 3-т ...Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ, 5-т ...Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмш******* эрхийг хүчингүй болгоно гэж тус тус зааснаас үзэхэд Газрын алба нь тухайн оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор газрын жилийн төлбөрийг ногдуулж татварын албанд хүргүүлж, татварын албанаас газрын төлбөрийн ногдуулалтын мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд мэдэгдэж, газар эзэмшигч улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар, Газрын алба нь дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийн ногдуулалтын тайланг илгээж, эцсийн тооцоог хийхээр, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, Газрын төлбөрийн тооцоог жилээр тооцож, татварын албанд хүргүүлж, жилийн дараа төлбөрийн эцсийн тооцоог хийж баталгаажуулдаг байх ба нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Газрын төлбөрийг 3 удаагийн гүйлгээгээр нийт 9,664,200 /3,634,560, 5,451,840, 577,800/ төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тухайн жилийн газрын төлбөрийн тооцоо нийлэх хугацаа болоогүй байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

2.12. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ...нэхэмжлэгч нь газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлсөн гэж нэхэмжлэлдээ тусгасан боловч захирамжийн хүчингүй болгосон үндэслэл нь газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх ба нийт 124.938.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн , , дүгээр захирамжуудаар ... Газрын тухай хууль зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэрийг газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашгийг харгалзан үзэж хуульд нийцүүлэн зөрчлийг арилгаж Газар эзэмш*******, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал"-ын дагуу дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоож төлүүлсний дараа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн газрынх нь хэмжээгээр газрын эрхийг олгож газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах; дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу тогтоосон төлбөрийн 30%-иас багагүй хувийг төлж барагдуулсан тохиолдолд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тусгах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр мэдэгдэл өгөх, мэдэгдлийг дагуу анхны үнийг төлөөгүй бол дахин нэг удаа мэдэгдэл өгөхөөр, 2 удаа мэдэгдэл авсан боловч дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмш*******, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох-оор тус тус зохицуулсан байна.

2.13. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц******* ******* ******* ХХК-д ...Тус газрын газар эзэмш******* эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ-ийн төлбөрийг төлөөгүй байгаа тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна уу. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу газар эзэмш******* эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэх албан бичгийг хүргүүлсэн гэж хариуцагчаас тайлбарлаж байх бөгөөд Газар зохион байгуулалтын албаны 2021 оны явуулсан бүртгэлийн дэвтэрт уг албан бичгийг хүлээн авсан хүний овог, нэр утасны дугаар бичигдээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн үед Монгол шуудангаар хүргүүлсэн гэх баримт хувийн хэрэгт хадгалагдаагүй гэж тайлбарласан.

2.14. Нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнийг төлөх талаар мэдээгүй, мэдсэн бол хувиар гарган төлж барагдуулах арга хэмжээ авах байсан, газар эзэмш******* эрхийн гэрчилгээ сэргэсэн тохиолдолд Газрын албатай тохиролцож дуудлага худалдааны анхны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчид дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр 2021 онд мэдэгдэл өгсөн гэх баримтаас өөрөөр баримт байхгүй, Нийслэлийн Засаг даргаас ... газар эзэмшигч 2 удаа мэдэгдэл авсан боловч дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмш*******, ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох-оор шийдвэрлэсэн байхад хариуцагчаас энэ нөхцөл байдлыг биелүүлээгүй хэр нь газар эзэмш******* эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

2.15. Түүнчлэн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх заалтыг баримталж маргаан бүхий газрын эзэмш******* эрхийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлж байсан нь дээрх баримтаар тогтоогдож байх ба дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалттай нийцэхгүй байна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:

2.16. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр захирамжаар Ц******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан 10000 м.кв газраас 94650 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 6 дугаарт бүртгэж, газар эзэмш******* эрхийн дугаар бүхий гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгож, мөн өдөр дугаар бүхий иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

2.17. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно ... гэж тайлбарлажээ.

2.18. Нэхэмжлэгч маргаан бүхий газарт Гүний худаг гаргуулсан, 10.000 м.кв газарт бетонон хашаагаар хашаалсан, хашааны баруун талд жижиг ц******* өнгийн 1 давхар байшин барьсан, контейнер байршуулсан болох нь тус шүүхээс хийсэн газрын үзлэг, гүний худгийн өрөмдлөгийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмш******* эрхийг сунгуулснаас хойш ...Ковид цар тахлын үе таарч, мөн санхүүгийн хүнд нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа түр саатаад байсан. Цаашид энэхүү газар дээрээ үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж бар*******аар төлөвлөн ажиллаж байна гэж тайлбарлаж байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмш******* эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан уу, хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл шалтгаангүй байсан уу гэдгийг хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажилл*******ы явцад судлах шаардлагатай байсан.

2.19. Дэлхий нийтэд 2020-2022 онуудад Ковид-19 цар тахал гарч эдийн засгийн хямралтай байдал үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоогдсон зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн газар эзэмш******* эрхийг сунгуулснаас хойш Ковид цар тахлын үе таарч, санхүүгийн нөхцөл хүндэрч үйл ажиллагаа түр саатаад байсан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2.20. Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас тус шүүхэд ирүүлсэн албан бичигтээ ...хувийн хэрэгт хээрийн судалгаа хийсэн талаарх тэмдэглэл байхгүй, маргаан бүхий актыг мэдэгдсэн, хүргүүлсэн гэх баримт хадгалагдаагүй гэх тайлбарыг ирүүлсэн байх ба дээрх тайлбар, баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий газар зориулалтын дагуу ашиглагдаж байсан эсэх нэхэмжлэгч хуулийн этгээд газар эзэмш******* эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тодруулах, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг захиргааны байгууллагаас хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна.

Иймд дээрх бүгдийг нэгтгэн дүгнээд, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т ... газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тав*******, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмш******* нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д тус тус заасныг баримтлан Ц******* ******* ******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийн Ц******* ******* ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР

ШҮҮГЧ Б.АНХБАЯР

ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ