| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/02000/И |
| Дугаар | 191/ШШ2025/02671 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/02671
| 2025 03 31 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
тус ******* нь иргэн Д.******* 2021 оны 9-р сарын 07-ны өдөр 521/528 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 822,337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/26378 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Д.******* оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32024/26378 дугаар шүүгчийн захирамж, барьцаат зээлийн гэрээ, төлбөрийн баримт, Д.******* оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүсэгчийн өргөдөл зэргийг ирүүлжээ. /хх 2-23/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас Д.******* нар харилцан тохирч 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаанд Д.******* оршин суух хаягийг ******** тоот гэж тэмдэглэжээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32024/26378 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь ********* тоот хаягт оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс ********* тоот хаягийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд *******-өөрөө гэж гардан авчээ.
6.Түүнчлэн гэрээ болон оршин суугаа хаягийн лавлагаанд тусгагдсан ********* тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд мөн өөрөө гардан авсан байна.
Улмаар Д.******* 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хүрэлцэн ирж, тус *******-аас гар утас лизинг авсан нь үнэн. Мөнгө төлөх гэсэн боловч данс хаагдсан байсан. Надтай нэг удаа утсаар яриагүй, хаяг буруу бичсэн байсан. ******** тоотод дүү амьдардаг. Одоо би ******** тоот хаягт оршин сууж байгаа, утас: *******, охин ******* утас: ******* талаараа тодорхойлж, ****** хорооны Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тодорхойлолтын хамт ирүүлжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.*******ын оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэв хариуцагчийн оршин суух хаяг дахин тодорхойгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч хүсэлтээ дахин гаргах эрхтэйг дурдав.
7.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ******* эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХХК хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ