| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00615/И |
| Дугаар | 191/ШШ2025/02383 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/02383
| 2025 03 20 | 191/ШШ2025/02383 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******** тоотод бүртгэлтэй ч, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.******* миний бие ******** оршин суудаг. Одоогоор 4-н хүүхдийн хамт амьдарч байна. Нөхөр Н.******* 2002 онд гэр бүл болж, 6-н хүүхэд төрүүлж өсгөн 20 жил хамт амьдарч байна. Сүүлийн жилүүдэд архи ууж архины хамааралтай болсон. Уусан үедээ хүүхдүүдээ харааж, зүхэж, орилж, чарлаад маш хэцүү байдаг. Энэ нь даамжирч намайг хүртэл элдвээр хэлж, хоолой боож, хэд хэдэн удаа ухаан алдаж байсан. Зарим үед айгаад цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгөөд хэсэг гайгүй болно. Ухаан орсон ахиж архи уухгүй гээд олон жилийг үдлээ. Бага хүүгээ гарснаас хойш би ажил хийсэн. Хэрүүл маргаан хийж, хардаж сэрдэж хүнтэй ч яриулдаггүй байсан тул тэсэхээ больж салахаар шийдэж 2023 оны 7 дугаар сард хүүхдүүдтэйгээ орхиж явсан. Үүнээс 2 сарын дараа өөр дээрээ авч байсан.
Нөхөр Ө.******* эвээр ярьж хүүхдүүдээ бодоод хоёр тийш больё гэхээр өөдөөс доромжилж, дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Энэ хүнд сүүлийн 2 жилийн хугацаанд доромжлуулж байна. Ажил хийж өрөө дарах гээд хөдөө явсан хойгуур хүүхдүүдээ гэрээс аваад явчихна. Ө.******* өөрийн тогтсон гэр орон одоогоор байхгүй. Гэсэн хэдий ч хүүхдүүдээ байнга булаацалдаж, доромжилж, дарамталдаг. Хүүхдүүд минь нааш цааш явсаар байгаад хэцүү байгаа.
2024 оны 8 дугаар сард Төв аймгийн сум дундын шүүхэд өргөдөл өгч эвлэрүүлэн зуучлалаар орсон. Нөхөр Ө.******* нь сүүлдээ очиж уулзахаа больж хаяг тодорхойгүй байсаар хэрэгсэхгүй болж шуудангаар буцсан болно. Хүүхдийн мөнгийг Ө.******* хаалгасан учир авч чадахгүй байгаа. Ө.******* нь ******* дугаарын утас дээр байгаа. Энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй, миний бие хамтран амьдрагчтай болоод 1 жил болж байгаа учир гэрлэлт яаралтай цуцлуулж өгнө үү. Нөхөр Ө.******* нь тогтсон хаяггүй учир эрэн сурвалжилж, миний байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр 13-ны өдрийн 151/ШЗ2024/02730 дугаар захирамж, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар Д., Д., Д., Д. нарын нарын эрүүл бойжиж буй талаарх эмчийн бичиг, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 79 дүгээр сургуулийн тодорхойлолт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 0044593 дугаар гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх 4-12/
Шүүхийн журмаар: хур системийн лавлагаа, хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.******* нь Ө.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.О.*******, Ө.******* нар 2006 онд гэрлэлтээ батлуулсан, тэдгээрийн дундаас Д., Д., Д., Д. нар төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2024/02730 дугаар захирамжаар хариуцагч нь ********* тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.Шүүхээс дээрх хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлэхэд харьяалах хорооны Засаг даргаас тус багийн ******* тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэж тодорхойлж, шуудангийн байгууллагаас хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар тэмдэглэж мэдэгдэх хуудсыг буцаажээ.
5.Бүртгэх байгууллагын хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг ******** тоот буюу хаягт өөрчлөлт ороогүй байна.
6.Шүүхээс нэхэмжлэлд дурдсан Ө.*******ийн дугаарын утас руу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр холбогдоход Энэ хүн өөрөө ор сураггүй алга болсон. Хүүхдүүдийг манай дүү дээр орхисон байсан. Гэр орноо зарсан. Би хөдөө байрлаж ажилладаг. Хотод очихоороо дүүгийндээ байдаг. Энэ хүнийг өөрийг нь эрэн сурвалжлуулмаар байна. намайг хөдөө ажил хийж байгааг мэдэж байх ёстой гэсэн хариу өгснийг шүүгчийн туслахаас тэмдэглэлээр баталгаажуулжээ.
Улмаар Ө.******* нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би ********-д жолоочоор ажиллаж байгаа. Улаанбаатарт ирэхээрээ ******** оршин сууж байгаа, утас талаараа тодорхойлж, ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот албан бичгийг хавсаргаж ирүүлжээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.*******ийн оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжлуулах тухай О.******* хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ