| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/0755/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч С.Солонго,
хохирогч А.Гантөгс, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ү.Б-т холбогдох эрүүгийн 1806016240852 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ү.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм таур” хотхоны зоорийн давхарт иргэн А.Гантөгсийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Гантөгсийн: “...Би Баянзүрх дүүргийн 26-р хороо “Тайм таур” хотхонд гражид хамгаалагчийн ажил хийдэг юм. 2018 оны 02 сарын 14-ний өдөр ажлаа хийгээд байж байтал 16 цагийн орчим манай оршин суугч Ууганчимэг гэх эмэгтэй хүний зогсоол дээр 81-58 УНЗ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашинаа тавьсан байсан. Би өөрийнхөө утаснаас Ууганчимэгийн хүү Бтай “машинаа аваарай” гэж хэлэхэд “ойрхон Баянмонгол хороолол дээр явж байна, одоо очоод авчихъя” гэж хэлсэн. Тэгээд гадуур машины зогсоолоор явж байгаад 40 минутын дараа орж ирэхэд тухайн машиныг аваагүй байсан. Тэгээд дахин Ууганчимэгийн хүү Б руу залгахад “наана чинь хонуулчихъя, өглөө авъя” гэж хэлсэн. ...Удалгүй Баярболд эхнэрийн хамт орж ирсэн. Б руу дахин залгахад “216 дугаар байрны 88 тоот руу ороод ир” гэхээр нь “Голомт банкны ажилтан ирсэн байна, ирээд машинаа гарга, өөрөө бууж ирээд уулз” гэж утсаар маргалдсан. Удалгүй Б, ээж Ууганчимэгийн хамт граж руу бууж ирсэн. Тэгээд Б “чи яасан хүнийг машинаа гарга гэдэг юм бэ, би наана чинь машинаа хонуулна” гээд дайрч куртикны мөр, энгэрээс заамдаж өөр рүүгээ татаж гараараа нүүр ам, шүд орчим 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний үүдэн шүд унасан. Би курткээ тайлаад тухайн залууг заамдаж авсан. Ээж нь гэх Ууганчимэг голоор орж салгаж байсан. Голомт банкны ажилтан Баярболд “одоо боль шүд чинь уначихсан байна” гэж хэлээд болиулсан. Тэгтэл Б чи надаас 300.000 төгрөх авахгүй юу гээд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-18/,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Баярболдын: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн орчим машинаа тавьчихаад гэртээ орох гэж байтал харуул Гантөгс тааралдаад 216 дугаар байрны зогсоолд зөвшөөрөлгүй машинаа тавьчихаад авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд миний хариуцдаг машины зогсоол учир граж руу орсон. Граж руу ороод байж байхад Ууганчимэг гэх эмэгтэй, хүү Б гэх залуугийн хамт гарч ирсэн... Тэгээд Б “Гантөгс рүү ална шүү, амжих уу, та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй” гэж дайрч заамдаж аваад нүүр ам хэсэг рүү цохисон. Тухайн үед ээж Ууганчимэг нь салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,
Мөрдөн байцаалтанд гэрч В.Амарзаяагийн: “...Б гэх залуу ууртай ирээд “намайг хэн гэдгийг мэдэж байна уу, хүн амраахгүй дахин дахин утасдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Б гэх залуу Гантөгс рүү дайрч нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гантөгс миний шүдийг цохичихлоо гээд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ууганчимэгийн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөө үүрээр Оросын холбооны улсаар ирсэн. ...Машинаа асаах гэтэл машин асахгүй болохоор нь машинаа түрээд орхиод үлдээсэн байсан. 16-17 цагийн орчим манай хүү Б над руу утсаар яриад “харуул машинаа гарга” гээд байна гэж хэлсэн. ...Тэгээд 3-4 хүн утсаар яриад “ямбий машинаа гарга” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Тэгээд би хүү Бын хамт граж руу орсон. Харуул Гантөгс “муу гөлөг, би чамд ямар гэдгээ харуулна” гээд курткээ тайлаад дайраад байсан. ...Гантөгс Быг заамдаж авсан. Би голоор нь ороход миний дээгүүр Гантөгс, Б нар заамдалцаж барьцалдаж аваад байсан. Тэгээд бие биенээ түлхээд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Ганбатын: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...граж руу ороход Гантөгс, Ууганчимэг, хүү Бын хамт байсан. Голомт банкны ажилтан Баярболд эхнэрийн хамт орцонд зөрөөд гэр рүүгээ орж байсан. Ууганчимэг, Б нар Гантөгс рүү “чи ямар сүртэй юм” гээд дайраад, Гантөгс “миний шүдийг хугалчихсан” гээд шүдээ бариад зогсож байсан. Гантөгсөөс юу болсон талаар асуухад “хүний машины зогсоол дээр машинаа тавьчихаад авахгүй, шаардлага тавихаар хүлээж авахгүй, хүү Б нь цохиод шүд унагаачихлаа” гэж хэлж байсан. ...Тухайн үед Гантөгсийн уруул нь язарсан, нэг шүд унасан гээд бариад зогсож байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Мөрдөн байцаалтанд гэрч Х.Байгалтуяагийн: “...Гантөгс рүү ажил асуух гэж залгасан. Тэгтэл “энд маргаан гараад би шүдээ цохиулчихлаа” гэж хэлэхээр нь гараад харуулын байр луу орсон... Гантөгсийн уруул нь язарсан, цус гоожоод хатчихсан, нэг шүд нь унасан гээд бариад зогсож байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Содгэрэлийн: “...Гантөгс рүү ажил асуух гэж залгасан. Тэгээд хүмүүс маргалдаад байна гэхээр нь юу болсон бэ гэж асуухад гадаа маргалдсан хүмүүсийг салгасан. Ууганчимэгийн хүү Б хүний машины зогсоол дээр машинаа тавиад “гарга” гэхэд “гаргахгүй, миний нүүр рүү цохиод шүд хугалчихлаа” гэж хэлсэн. Маргааш нь Гантөгстэй уулзахад шүд унасан гээд харуулж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35/,
Мөрдөн байцаалтанд Ү.Б-ын яллагдагчаар: “...Би тогтоолтой танилцлаа. Гэрчүүд нэг талдаа орж мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Хяналтын камерын бичлэгт Гантөгс тухайн үед над руу дайрч байгаад утсаар яриад цаашаа явж байна. Хэрвээ шүд нь унасан бол ямар нэгэн байдлаар зовиур байх ёстой. Тогтоолтой санал нийцэхгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №2611 тоот:
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-9/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/,
Ү.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-44/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ү.Б: “Би тухайн үед ядарсан байсан учир бухимдсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн шүдийг хийлгэж өгнө. Хохирогчид 160.000 төгрөг өнөөдөр өгсөн. Утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Утаснаасаа шилжүүлсэн учир баримт байхгүй байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж хэлмээр байна. Гантөгс гуайтай маргалдсандаа харамсаж байна” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд хохирогч А.Гантөгс: “Гомдол саналгүй байна. Шүдээ хийлгүүлнэ, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн өртөгтэй имплант шүд хийлгэхээр сонгосон байгаа. Шүд хийлгэхийн өмнө 14 хоног эмчилгээ хийлгэх юм байна лээ” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ү.Б нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм таур” хотхоны зоорийн давхарт иргэн А.Гантөгсийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч А.Гантөгсийн: “...Тэгээд Б “чи яасан хүнийг машинаа гарга гэдэг юм бэ, би наана чинь машинаа хонуулна” гээд дайрч куртикны мөр, энгэрээс заамдаж өөр рүүгээ татаж гараараа нүүр ам, шүд орчим 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний үүдэн шүд унасан. Би курткээ тайлаад тухайн залууг заамдаж авсан. Ээж нь гэх Ууганчимэг голоор орж салгаж байсан. Голомт банкны ажилтан Баярболд “одоо боль шүд чинь уначихсан байна” гэж хэлээд болиулсан. Тэгтэл Б чи надаас 300.000 төгрөх авахгүй юу гээд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-18/,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Баярболдын: “...Тэгээд Б Гантөгс рүү “ална шүү, амжих уу, та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй” гэж дайрч заамдаж аваад нүүр ам хэсэг рүү цохисон. Тухайн үед ээж Ууганчимэг нь салгасан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,
Мөрдөн байцаалтанд гэрч В.Амарзаяагийн: “...Б гэх залуу ууртай ирээд намайг хэн гэдгийг мэдэж байна уу, хүн амраахгүй дахин дахин утасдаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Б гэх залуу Гантөгс рүү дайрч нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гантөгс миний шүдийг цохичихлоо гээд байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Ганбатын: “...хүү Б нь цохиод шүд унагаачихлаа гэж хэлж байсан. ...Тухайн үед Гантөгсийн уруул нь язарсан, нэг шүд унасан гээд бариад зогсож байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Мөрдөн байцаалтанд гэрч Х.Байгалтуяагийн: “...Гантөгс рүү ажил асуух гэж залгасан. Тэгтэл энд маргаан гараад би шүдээ цохиулчихлаа гэж хэлэхээр нь гараад харуулын байр луу орсон... Гантөгсийн уруул нь язарсан, цус гоожоод хатчихсан, нэг шүд нь унасан гээд бариад зогсож байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,
Мөрдөн байцаалтанд гэрч С.Содгэрэлийн: “...Гантөгс рүү ажил асуух гэж залгасан. Тэгээд хүмүүс маргалдаад байна гэхээр нь юу болсон бэ гэж асуухад гадаа маргалдсан хүмүүсийг салгасан. Ууганчимэгийн хүү Б хүний машины зогсоол дээр машинаа тавиад гарга гэхэд гаргахгүй, миний нүүр рүү цохиод шүд хугалчихлаа гэж хэлсэн. Маргааш нь Гантөгстэй уулзахад шүд унасан гээд харуулж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №2611 тоот: А.Гантөгсийн биед дээд зүүн 2-р шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.Гантөгсийн нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-39/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/ зэргээр нотлогдон тогтоогдов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Ү.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулах эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ү.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А.Гантөгс гомдол саналгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806016240852 дугаартай хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ хэрэгт хавсарган үлдээж, хохирогч А.Гантөгс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ү.Баас нэхэмжлэн авах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД