Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00497

 

 

 

 

 

 

 

                          

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2025/00497

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У хот Б дүүрэг ... дугаар хороо М ХХК-ийн байранд байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн Э сумын .. дугаар баг Х гэх газар оршин суух Б овогт Л-ийн Б-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “4,434,400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Л.Бнь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “М”ХХК-иас 4 434 400 төгрөгийн үнэ бүхий 14 нэр төрлийн барааг зээлээр авч 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн дотор үнийг төлж барагдуулахаар хүсэлт гаргаж, барааг тухайн өдөр түүнд зарлагын баримтаар хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан болно. Гэтэл хариуцагч Л.Б нь өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн барааны үнийг огт төлөөгүй, утасны дугаар луу нь залгахаар утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа болно. Иймд Л.Б-аас барааны үнэ 4,434,400 төгрөгийг гаргуулж тус компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс бараа байгаа гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримтаар тогтоох боломжгүй байна. Иймд 4.434.400 төгрөг бүхий 14 нэр төрлийн барааг буцаан авах боломжгүй байна. Учир нь хариуцагч 2025 оны .... дугаар сарын ....-ны дотор бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлж барагдуулна гэж мэдэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар даруй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн ч төлбөрөө төлөөгүй байна. Хариуцагчийн хугацаандаа биелүүлээгүй нь нэхэмжлэгч компанийг алдагдалд оруулах, хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь хариуцагчийн өөрийн хариуцлагагүй үйлдэл болох нь тодорхой байна. Иймд барааг буцаан авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн 4,434,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж авах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна...” гэв.

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бэлэн мөнгийг нь төлөх боломжгүй байгаад байна. Эхнэр маань төрөөд удаагүй би өөрөө аваарт орсон болохоор төлөх мөнгө байхгүй байна.  Нэхэмжлэгчээс авсан бараа нь тоо ёсоороо бүрэн бүтэн байгаа мөнгө өгөх боломжгүй байгаа болохоор барааг нь буцааж өгөх саналтай байна ...” гэв.  

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд,

“М”ХХК-иас О.Б-Д олгосон итгэмжлэл,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

М ХХК-д Л.Б-аас гаргасан өргөдөл,

Зарлагын баримт,

Л.Б-ны иргэний болон жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Л.Батчулуунд холбогдуулан “4,434,400 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

МХХК-иас  Л.Б нь 2025 оны ... дугаар сарын 29-ний өдөр  14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн барааг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үнийг бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй шилжүүлэн авчээ.

3. Хариуцагч Л.Б нь 14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн барааг 2025 оны .... дугаар сарын 15-ны өдөр үнийг бүрэн төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Л.Б нь  14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн барааг хүлээн авч, үнийг 2025 оны .... дугаар сарын 15-ны өдөр төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, “М”ХХК-д Л.Б-аас гаргасан өргөдөл, зарлагын баримт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Л.Б нь 2025 оны ...  дугаар сарын 15-ны өдрийн дотор 4,434,400 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргийг биелүүлээгүй байна.

Гэрээний талууд хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан өргөдөлд талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.  

Нэхэмжлэгч хариуцагч талууд хооронд “М” ХХК-иас 14 нэр төрлийн 4,434,400 төгрөгийн барааг 2025 оны .... дугаар сарын ...-ний өдөр хариуцагч Л.Б-д шилжүүлсэн, хариуцагч Л.Б нь тодорхой цаг хугацааны дараа буюу 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний талууд хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “...Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ...” харилцаа үүссэн байна.

Харин Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ…” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч Л.Б нар нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр хийгээгүй боловч дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т “...Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ...” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Л.Б-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт нэхэмжилсэн үнийн дүнгээс хүү нэхэмжлээгүй, эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,434,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай маргадаггүй бөгөөд тохиролцсон хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар үнийг төлж чадаагүй, тухайн бараа одоо ч байгаа тухайн барааг үнийн дүнд оролцуулан буцаан өгөх талаар тайлбар гаргасан боловч энэ талаар талууд эвлэрээгүй болно.

  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцдог.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар,  “М”ХХК-д Л.Б-аас гаргасан өргөдөл, зарлагын баримт зэргээр хариуцагч Л.Б-аас 4,434,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Л.Б-аас 4,434,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М”ХХК-ийн хариуцагч Л.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 85,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М”ХХК-д олгохоор шийдвэрлэв.          

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас  4,434,400 /дөрвөн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 85,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР