2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/0736

 

 

 

 

 

 

 

2025 09 18 192/ШШ2025/07365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

*******ээс 1,100,000 төгрөг, ******* өндөр ХХК-иас 23,460,400 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би *******тэй 2021 оны 12 сарын 20-ны өдөр *******аар дамжин танилцсан. ******* нь барилгын материал импортолдог, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа энэ талын туршлагатай, танилын хүрээ ихтэй, төмөр замын дарга нарыг таньдаг, вагоноор ачаа оруулж ирэхэд вагон олоход зуучилдаг, ******* ******* ХХК гэдэг компаниараа ажил хийж ашиг олдог. Оросын Холбооны Улсын Челябинск хотоос хэд хэдэн удаа арматур төмөр оруулж ирж байсан, гурвуулаа нийлж хөрөнгө оруулаад хамтарсан компани байгуулан бизнес эрхэлье, та хоёр худалдан авагчаа олчихвол би бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой байнгын харилцаж ажилладаг компани байгаа гэсэн. Би *******ийг найдвартай бизнес эрхлэгч юм байна, цаашид хамтран ажиллах боломжтой юм байна гэж итгэж, хамтарсан компани байгуулах саналыг нь хүлээн зөвшөөрч өөрийн эзэмшлийн ХХК-ийн хувьцааны 30 хувийг *******т, 40 хувийг *******д бэлэглэж, үлдэх 30 хувийг өөрөө эзэмшихээр тохиролцож, *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн компанийн гэрчилгээг шинээр гаргуулсан. ******* нь *******, ******* та хоёр худалдан авагчаа олчих, би төмөр арматур олох, захиалж авчрах ажлыг хариуцъя гэж хэлсэн ба компанийн нэрд өөрчлөлт оруулахаас өмнө эхлээд манай компаниар гэрээ байгуулж ажлаа эхэлнэ гэсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* нь миний олсон худалдан авагч болох ХХК-тай өөрийн эзэмшлийн ******* өндөр ХХК-иар Худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Ингэхдээ гадаад гэрээ/төмөр арматур захиалгын гэрээ/ миний компанийн нэрээр хийгдсэн тул дотоод гэрээгээ ХХК-ийн гэрээ ч энэ компаниар байгуулбал ажил хурдан бүтнэ гэсэн. ХХК-тай гэрээ байгуулах үед ******* нь ...надад мөнгө байхгүй учраас та хоёр эхлээд мөнгөө гаргачих, борлуулалтын ашгаа хуваагаад гаргасан мөнгийг чинь өгчихнө гэсэн. ******* бид хоёр түүнд итгэж нийт 309,463,200.5 төгрөгийн бодит зардал гаргасан. Тодруулбал ******* Инвескор ББСБ ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлсэн 250,000,000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 156,000,000 төгрөгийг ******* өндөр ХХК-ийн 5212180316 дугаартай дансанд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 17,350,000 төгрөгийг ******* өндөр ХХК-ийн 411051717 тоот дансанд нийт 265,350,000 төгрөг шилжүүлсэн. Инвескор ББСБ ХХК нь 250,000,000 төгрөгийн зээл олгохдоо 2,000,000 төгрөгийн шимтгэл авсан. Зээлийн хүүнд 12,546,486 төгрөг төлж, нийт 279,896,486.5 төгрөгийн зардал *******аас гарсан. Тэрээр Инвескор ББСБ ХХК-иас авсан зээлийг төлж дуусгасан. Хэрэв энэ зээлийг хааж дуусгахгүй бол өдрөөс өдөрт зээл, зээлийн хүүгийн өрөнд орох байсан. ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний хооронд 100,256,172.6 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* өндөр ХХК-ийн 411051717 данснаас 122,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 52,500,000 төгрөгийг ******* миний болон бид гурвын хамтран хувь эзэмшиж буй ХХК-ийн данс руу хийсэн ба 274,756,172.6 төгрөг болсон. ******* 5,140,314 төгрөгөөр бодитоор хохирсон байна. ******* би *******ийн эзэмшлийн ******* өндөр ХХК-ид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,842,000 төгрөг, *******ийн заасан дансанд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус *******т дансаар шилжүүлсэн. Эдгээр мөнгөнөөс нэг ч төгрөгөө буцааж аваагүй бодитоор 21,942,000 төгрөгөөр хохирч байна. ******* Чи *******аас мөнгөө ав гэдэг болно. ******* нь ...Наушкаас УБ-т тээвэрлэсэн төмөр замын тээврийн зардлаа төлөхгүй бол бараа олгогдохгүй байна. Бараагаа хурдан аваад зарах хэрэгтэй байна гэж хэлээд ******* бид хоёроос нэмж 2,581,400 төгрөгийг гаргуулсан ба уг мөнгийг би төлсөн. Ингээд надад учруулсан нийт бодит хохирол 24,584,800 төгрөг болж байна. Би *******, ******* нартай хамтарсан компани байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулан ашиг олно гэж төлөвлөсөн боловч ******* нь өөрийнхөө компаниар гэрээ байгуулж залилсан, гэрээний үнэ, бусад холбогдох зардлыг ******* бид хоёроор төлүүлчхээд гэрээнээс олсон ашиг гэх 50 сая төгрөгийг бид хоёртой хуваах нь бүү хэл миний оруулсан 24,426,400 төгрөгийг өгөхгүй, 50,000,000 төгрөгийн ашиг олсон. Энэ ашгийг хуваах болоход зан ааш нь өөрчлөгдөж тохирсны дагуу худалдан авах компанийг олсон болно. ОХУ ЧМК гэрээний дүн 405,536,500 дүнтэй гэрээг хийж чадсан билээ. ОХУ ЧМК гэрээний нийт төлбөрт 54,441 ам.доллар 155,156,850 урьдчилгаа 50%, 2021 оны 12 дугаар сарын 28-нд гэрээний төлбөрт 54,441 ам.доллар 155,156,850 төгрөгийн үлдэгдэл төлбөр 50% шилжүүлэх шаардлага гарч шилжүүлсэн. Мөн гадаад гуйвуулгын шимтгэлд 2 удаагийн 231,000 төгрөг төлсөн. ******* ******* компанид ******* нийт 312,993,642 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* өндөр ХХК-д зээл 156,000,000 төгрөг барааны үнэ, мөн өдөр ******* өндөр ХХК-д зээл 92,000,000 төгрөг барааны үнэ, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* өндөр ХХК-ид зээл 17,000,000 төгрөг барааны үнэ, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын ЧМК гэрээний гаалийн татварт 23,996,821 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ОХУ ЧМК гэрээний гаалийн татварт 23,996,821 төгрөгийг тус тус төлсөн. ******* би нийт 24,460,400 төгрөг төлсөн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* өндөр-т зээл 20,000,000 төгрөг барааны үнэ, мөн өдөр ******* өндөр-т зээл 880,000 төгрөг барааны үнэ, ОХУ ЧМК гэрээний УБ төмөр зам тээвэр 1,321,400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлтийн төлбөр 1,259,000 төгрөг, Наранцэцэгт зээл 1,000,000 төгрөг төлсөн. Ингэж ******* ******* ХХК-ийн ОХУ ЧМК гэрээний дүн 405,536,500 дүнтэй гэрээ Батчулуун, Сувд нарын хөрөнгө оруулалтаар 337,454,042 өртөгтэй биелэгдсэн гэрээ юм. ******* нь *******д 307,000,000 төгрөгийг шилжүүлээд төлбөр тооцоо дууссан гэх тайлбар ирүүлсэн байх нь 312,993,642 төгрөг гаргасан *******тай ******* нар нь тохиролцоод болсон гэж үзэхэд ******* миний төлсөн төлбөр болох 24,460,400 төгрөг зарцуулсан. Нэхэмжлэгч би хариуцагч Д. Наранцэцэгийн дансанд 1,000,000 төгрөг, миний итгэмжлэлгүйгээр төлөөлөх "******* ******* ХХК-ийн дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Иймд 41,251,466 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг урьд тус шүүхэд гаргасан ба нэхэмжилсэн дүнг 16,691,066 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд 1.2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 20,000,000 ба 880,000, гэрээний УБ төмөр зам тээврийн 1,321,400, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гаалийн бүрдүүлэлтийн төлбөр 1,259,000 тус тус төгрөг, нийт 23,460,400 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулах, 2. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн 100,000 төгрөг нийт 1,100,000 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулахаар өөрийн зээлсэн болон төлбөрт төлсөн нийт 24.560.400 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно гэжээ. Үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлага нь энэ мөнгийг тус тусад нь шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2022 онд ******* өндөр ХХК Оросын холбооны улсаас арматур худалдаж авахаар гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний төлбөрт мөнгө дутсан гэдэг үндэслэлээр *******аас ******* өндөр ХХК-ийн дансанд дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн байдаг. Үндсэн харилцаа юунаас үүссэн бэ гэхээр ******* гэдэг хүн тодорхой хэмжээний мөнгө оруулж төлбөр төлсөн байдаг. Гэхдээ *******ын хувьд энэ компани хооронд үүссэн, тэр бизнесийг хамт нийлж байгаа гэдэг асуудлыг нэгэнт хариуцагч талаас н.Батчулуунд өгсөн гэдэг тайлбар, мөнгө төгрөг авсан гэдэг тайлбар ярьдаг боловч *******ын хувьд арматуртай холбоотой асуудал дээр ямар нэгэн ашиг, ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авъя гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Зөвхөн өөрийнхөө гаргасан төлбөрөө буцаагаад өгсөн хүмүүсээсээ авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ******* өндөр ХХК болон *******ээс дээрх дансны хуулгаар нотлогдож байна. Дээрх дансны хуулгаар шилжүүлсэн төлбөрүүдээ буцаан авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ер нь энэ бизнесийн харилцаа гэдэг үүднээс би захиалгыг өөрөө олж, арматурын бизнесийг нь дэмжиж амьхандаа мөнгө гаргаад ашиг олбол гурвуулаа хувааж авах юм шүү гэдэг үүднээс хийгээд, цаашдаа ингээд явах юм байна гээд хамтарч компани хүртэл байгуулсан. Анхны гэрээг өөрийнхөө компани дээр хийхгүй бол болохгүй байна гээд өөрөө хүсэлт тавиад тэгвэл танай компаниар хийе. Үлдэгдэл мөнгийг нь авахаар буюу ******* угаасаа банк бусаас бүх мөнгөө зээлчихсэн байсныг нь эхний ээлжид та банк бусынхаа асуудлыг шийд гээд н.Батчулууны мөнгөнүүдийг түрүүлж өгөөд, төгсгөлийн 50,000,000 төгрөг дээр би өөрийнхөө мөнгийг аваад ахиад жоохон ашиг гарвал гурвуулаа хувааж авъя гэж байсан. Тэгсэн чинь төгсгөлийн мөнгийг нь өөрөө тэр чигээр нь аваад л, тэрнээс хойш намайг хэл амаар доромжлоод, өгсөн мөнгөө буцаагаад ав. Ер нь бол яах вэ, анх ашигтай нь нэхэмжилж байсан. Одоо яршиг, зүгээр өгсөн мөнгөө авъя гэлээ. *******аас надаа ямар ч авсан мөнгө байхгүй. ******* ах ч өөрөө би ч мөнгөө дутуу авсан гээд энэ хэргийн материал дээр байгаа. *******аас 313,000,000 төгрөг гаргуулаад би 308,000,000 төгрөг төлсөн гээд өөрөө биччихсэн. Тэгэхээр ******* хүртэл мөнгөө дутуу л авсан байгаа юм. Энэ 2 хүн хоорондоо хэлэлцээд болчихсон юм бол би мөнгөө авах ёстой. Мөнгөө авъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ Талс ХХК-ийн захиалгаар оруулж ирсэн. Талс ХХК-тай би 2017 он, 2018 он, 2019 оноос хойш харилцаж ирсэн гэрээгээ хүртэл хэргийн материалд хавсаргасан. ******* Талс ХХК-ийг огт танихгүй. ******* захиалга хийж огт мэдэхгүй. Би энэ захиалгыг орж ирээд хамтарсан бизнес гэдэг утгаар арматурын захиалгыг олж ирсэн юм. Одоо болохоор *******ы захиалга гээд байна. ******* ах боломжоороо 2 дүүгээ дэмжье гээд байгаа мөнгөө гаргасан. Би бас дутууг нь гаргасан. Энэ 400,000,000 төгрөгийн гэрээ. Тэгээд гарсан мөнгө нь 300,000,000 төгрөг ******* бид хоёроос бүрдсэн юм. ******* 90 хувийг гаргаад, би 10 хувийг нь гаргаад энэ бизнес хийгээд, үлдэгдэл мөнгийг нь энэ хүн өөрөө бүгдийг нь авсан. Тэгээд ядаж миний мөнгийг өгөөдөх гээд хэрүүл хийгээд өнөөдрийг хүрч байгаа юм. Намайг таньдаг ч бай, таньдаггүй ч бай ямар ч байсан энэ 2 компанийн үйл ажиллагаанд гаргасан мөнгөө авъя гэж байгаа юм. Талс ХХК энэ хоёрын бизнесийн харилцаа үүсээд ашиг орлого олсон байдаг. Би энэ үйл ажиллагааг бүрэн төгс болоход нь 20,000,000 төгрөг болон бусад мөнгөөрөө хохирсон байна. Энэ мөнгөө буцааж гаргаж авъя гэсэн хүсэлтэй байна гэв.

 

2.Хариуцагч болон хариуцагч ******* өндөр ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өндөр ХХК-ийн захирал Наранцэцэг би өөрийн танил Батчулууны гуйлтаар ОХУ-ын үндэсний том үйлдвэр болох Челябинск хотын төмрийн үйлдвэр дээр танил оросуудтайгаа нийлж том хэмжээний барьцаат баталгааг гаргуулж шууд хамтран ажиллах гэрээ хийсэн. Уг гэрээг *******ы хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №10024316 тоот дугаартай гэрээ зурагдсан. Уг ******* нь манай компанид 2 вагон арматур 136 тонныг тухайн гэрээний ханшаар захиалсан, нийт 2 вагоны захиалгын дүн болох 308,000,000 төгрөгийг төлөхөд *******д 20,000,000 төгрөг дутаж, өөрийн танил *******аас зээлж манай компанийн данс руу хийж цугтаа банкин дээрээс ОХУ руу шилжүүлсэн болно. *******ы захисан төмөр 2 вагон нь 1 сарын дотор хугацаандаа Монгол улсад орж ирсэн, ******* ******* бид гурав уг төмрийг орж ирэхэд гааль дээр тосож авч татварыг төлсөн. Уг ******* гэгч нь *******ыг ятгаж би таны энэ 2 вагон арматур төмрийг өөрийн танил компанидаа зарж өгье гэж хэлээд зарсан. Уг зарсан төмрийн тооцоог манай ХХК данс руу шилжиж орж ирэх бүрд *******ы заасан данс руу нийт төлсөн төлбөр болох 308,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Төлбөрийн задаргааг баримттай хавсаргав. *******тай манай компани тооцоо тулж ямар нэгэн гомдолгүй тооцоо дууссан гэсэн бичгийг авч өмнөх шүүх хурлаар танилцуулсан болно. ******* гэгч нь өөрийн шунахай хүслийн улмаас *******д зээлсэн 20,000,000 төгрөгөө манай компаниас нэхэж байгаа нь *******тай хуйвалдаж болзошгүй байгаа. Анх удаа харж байгаа хүндээ 20,000,000 төгрөгөө зээлэх хүн биш гэж *******ыг би бодож байгаа. Иймд *******ын нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн шүүх хуралд гуравдагч этгээдээр *******ыг оруулж өгнө үү. ******* нь хууль бус зальхай шунахай сэдлээр манай компанийн санхүүд халдаж, өөрт хамаагүй ******* бид 2-ын эхлүүлсэн бизнест маш том саад болж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүхэд манай компанийг өгч хандаж маш их цаг хугацааг бидэнд саад учруулж байна. Тэрээр манай компанийн данснуудыг битүүмжлүүлээд бараг 2 жил болж байна. Өөрт хамааралгүй бусдын гэрээнээс ашиг хонжоо олох гэсэн сэдэлтэй. ******* нь ОХУ-тай хийсэн манай компанийн гэрээнд ямар ч хамааралгүй болно. Уг надаас нэхэж буй мөнгөн дүнгээр өөрийн танил итгэж түр зээлдүүлсэн *******тай учраа олж намайг тайван компанийнхаа үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэхэд нөхцөл боломж өгөх хэрэгтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******аас мөнгө зээлээгүй, тухайн үед *******ыг огт таньдаггүй байсан. Манай компанийн данс руу орж ирсэн мөнгө бүгд арматурын төлбөр, тээвэр, гааль зэрэг шаардагдах төлбөрт зарцуулагдсан. *******ын нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүхэн миний дансны хуулгаар нотлогдоно гэжээ. Манай ******* өндөр ХХК нь Оросын холбооны улсын Челябинск металлургийн компани буюу арматурын том төмрийн үйлдвэртэй шууд гэрээтэй байгаа. Шууд гэрээ хийгээд 2017 онд гэрээ хийсэн. Энэ гэрээ дээр маань миний танил ******* өөрөө 2 вагон арматурыг захиалж, туршилтын журмаар оруулж ирье. Тэгээд орж ирсэн гэсэн тайлбар бичиг баримттай цаашаагаа захиалга аваад явъя гэсэн тохиролцоо дээр ******* манай компани дээр захиалга өгсөн. 155,000,000 төгрөг шууд эхний вагоныг ******* надтай зөвлөснийхөө үндсэн дээр ******* руу шилжүүлсэн. Бид нар Оросын холбооны улсад шилжүүлсэн. Дараагийн 155,000,000 төгрөгийг ******* шилжүүлэхдээ жоохон мөнгө дутчихаад байна, чи хүлээж байгаарай гээд намайг банкин дээр байж байхад хэлсэн. Би банкны теллерийн урд сууж байгаад болчихлоо гээд хэлсэн. Тэр үед миний данс руу хаанаас ямар мөнгө орж ирээд *******ы захиалга гүйцэтгэж байна гэдгээ мэдээгүй. 155,000,000 төгрөг бүрдээд явсан. 2 вагон тухайн цаг үедээ орж ирээд тооцоо дууссан гээд бид 2 нотариатаар орсон тэмдэглэл аваад энэ манай урд талын өмнөх н.Даваажаргал шүүгч хэргийн хавтаст материал байсан учир алга болсон гэж байна. Би *******тай 2 захиалгыг хойш нь явуулаад арматурыг хүлээлгэж өгөөд би тооцоо тулчихсан акт байгаа. Бид 2 ******* гэдэг хүнийг би танихгүй. ******* гэдэг хүн *******ы өөрийн захиалгаар, гуйлтаар манай данс руу хийсэн юм байна. Тэрийгээ ч гэсэн ******* өөрөө тайлбар дээрээ хэлдэг юм. Шүүгч асууж байсан. Чи яагаад *******ийг танихгүй байж дахин дахин мөнгө хийгээд байгаа юм бэ гэсэн чинь ******* ах хий гэж хэлсний дагуу би шилжүүлж байсан. Би *******ийг танихгүй. *******ы заавраар дандаа мөнгийг шилжүүлж байсан гэсэн байгаа. Орж ирсэн мөнгөнүүдийг хүртэл ******* өөрөө над руу утсаар яриад, үүнээс банк бус руу тэдийг хийгээрэй гэдэг. *******ы заавраар энэ мөнгийг зарцуулж байсан. Тийм учраас *******ын нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийг би бүрэн гүйцэт зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр *******ы захиалга дээр орж ирсэн. Бид хоёрын хувийн хоорондоо харьцаа ерөөсөө байхгүй байна. *******аас мөнгө зээлье гэж гуйж байсан тийм яриа хэлэлцээр байхгүй. Үнэхээр байгаа юм бол надаас нэхээд байгаа юм бол хувийн чат, мессеж, нотлох баримт байна уу. Тэгэхээр хэрэг дээр хавсаргасан манай компанийн н.Түвшинтөр хулгууд байгаа. Тэр компаниараа бид нарт захиалга хийсэн. Яагаад гэхээр манайх Оросын холбооны улс руу шууд үйлдвэрлэл хийж байгаа. Өөр Монгол компаниуд хийх ямар ч боломжгүй. Яагаад гэхээр гэрээтэй компани дээр мөнгө нь шилжиж байж тэр нь үйлдвэрээсээ графикийн дагуу ачигдаж байж энд орж ирдэг. Тэгээд энэ яриа хэлэлцээрээ бизнес хийхлээр ******* бид хоёрын мөнгө л байна гэсэн үг. ******* би хоёр компаниас захиалга аваад хамт таньдаг 1, 2 вагон дээж оруулж ирээд туршиж үзье гээд оруулж ирсэн. Гаалийн бичиг баримт аваад явбал хүмүүс жоохон үнэмших юм. Тэгээд одоо ямар ч бичиг баримтгүй орж ирж байгаа нь ч мэдэгдэхгүй. Арматур захиалга авъя гээд гадуур явахаар надад итгэхгүй. Тийм учраас чиний гэрээн дээр чинь ах нь 2 вагон захиалъя гээд 2 вагон захиалаад өөрөө мөнгөө хийгээд захиалга нь амжилттай гүйцэтгээд оруулж ирээд хүлээлгэж өгсөн байгаа.  ХХК үүнд ямар ч хамаарал байхгүй. Яагаад гэхээр Талс ХХК, ******* хоёр анхнаасаа хамтрагч байгаагүй. Энэ хуулга дээрээс харагддаг юм. Хойшоо шилжүүлж байсан банкны хуулга дээр ******* бид хоёрын хоорондоо ярилцаад н.Батчулуун өөрөө дангаараа 155,000,000 төгрөг хийж байсан байгаа. Ихэнх мөнгө нь явж байгаа. ******* 155,000,000 төгрөгөөс дутах гээд авч байсан. Ер нь хамтарсан бизнес биш. ******* бид хоёрын хоорондох харьцаа дээр бас ярьж байсан юм. Сүүлд барилгын салбарт ажилладаг гэж өөрийнхөө танил хүмүүсээс хэдэн төгрөг ирсэн. Захиалга явснаас хойш шүү дээ. Одоо тэр хамтарсан компани байгуулаад байгаа гэдэг нь бүүр хойно байгуулж байсан арматурын захиалга явчихсаны дараа байгуулж бариад тэр дээрээ хамтарч байна гэж сүүлдээ ярьж байсан байх. Тэрнээс биш би ******* гэдэг хүнийг анхнаас таньдаггүй, тэр мөнгө орж ирэхэд ч би *******ыг танадаггүй байсан. Тэр мөнгө *******аас орж ирж байгаа гэдгийг ч би мэдээгүй, *******тай л харьцаж байсан. *******ы захиалгаас гаргасан. Чи байж байгаарай ахын дүү гээд тухайн үед он гарах гэж байсан. 12 дугаар сарын 30-ны өдөр байсан. Тийм учраас би банкин дээр чи очоод байж бай, би хүн амьтнаас олоод захиалгынхаа мөнгийг гүйцээчихье гэж хэлсэн байгаа. Тэгээд би захиалгын мөнгө оронгуут би нэг төгрөг өөртөө авч үлдээгүй. *******ы тэр хоёр вагон арматурын төлбөрт Орос руу шилжсэн. Би *******тай уулзаагүй. *******аагийн мөнгөнөөс авч үлдээгүй. Тэгээд ******* нь гуйгаад, ******* *******ад өгөөд, ******* Нараа орсон шүү дансанд чинь гэсэн, би ******* өндөр ХХК-ийн данснаас бүгдийг нь Оросын холбооны улс руу хилийн байцаагч руу шилжүүлсэн. Тийм учраас 2 вагон орж ирсэн байгаа. Орж ирсэн хойно нь ямар ч байсан 2 вагонд хүлээлгэж өгсөн байгаа. Хүлээлгэж өгсөн гэдгээ гарын үсгийн нотариатаар батлуулсан бичиг баримт байдаг юм. Тэгээд ингээд байж байсан чинь хагас жилийн анхны нэхэмжлэл ирсэн. Энэ ******* чинь анх надаас хэдэн онд нэхэмжилсэн бэ, сүүлд гэнэт гарч ирээд нэхэмжлэл ирүүлсэн юм. ******* гэдэг хүн гарч ирээд л намайг шүүхэд өгөөд явчихсан. Би юун ******* гэдэг хүн яагаад байгаа юм гэсэн чинь наад *******аа чинь миний эхнэрийн маань машиныг заруулаад 55,000,000 төгрөгөөр оффисоо тохижуулчхаад, оффисыг зарахдаа миний 55,000,000 төгрөгийн тохижилтын мөнгийг өгөөгүй учраас би *******аад мөнгийг өгөхгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр 2023 онд буюу жилийн дараа нэхэмжилсэн байна. 2022 оны 03 дугаар сард хамгийн сүүлийн арматур орж ирсэн. Тэгэхээр чинь жилийн дараа энэ хүн надад нэхэмжлэл явуулж байна. *******даа хэлж байгаа. Ийм ийм асуудал үүсээд байна. Намайг ******* гэдэг хүн шүүхэд өгсөн байна. Та тэр ******* дээр 20,000,000 төгрөгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь би *******аас 60,000,000 төгрөг би авах ёстой. Оффисын бүх тавилгуудыг бүгдийг нь оффистойгоо хамт зарчхаад мөнгийг өгөхгүй байгаа. Тэгээд *******ы эхнэрийг хүртэл над руу залгаад одоо энийг яаж шийдэх юм, миний машиныг оффистой цуг миний машин явчихлаа гэхэд би ямар ч байсан тэрэндээ оролцохгүй гэж хэлсэн. ******* бид хоёрын хооронд эхнээсээ маргаагүй яваад дуусчихсан. Бүх юм болоод өнгөрчихсөн. *******, ******* 2 тооцоогоо хийгээд мөнгөө авчихсан, ******* ХХК-иас орсон 122,000,000 төгрөгөөс өөрийнхөө 2,000,000 төгрөгийг салгаад авсан, тэр компанийн дансыг шалгуулах хүсэлтэй байгаа. Энэ хүн мөнгөө авчхаад аваагүй гэж тайлбарлаад, надаас нэхээд байгаа нь үндэслэлгүй. Өөрийнх нь эзэмшдэг уг данс руу 122,000,000 төгрөгөө буцааж авсан. Энэ зарцуулалтыг нь тайлбарлах хэрэгтэй. Хаашаа, яаж шилжүүлсэн юм. *******тай холбогдсон актын үйлдэл болохоор *******аа өөрийгөө хамруулаад надтай хамтарч байсан. Намайг таньдаг гэж гүтгээд надаас мөнгө шилжүүлсэн. Энэ манай компанийн данс руу ч шилжүүлсэн баримтыг аваад 2, 3 жил яваад байгаа юм. Тийм учраас ямар ч үндэслэлгүй, чи илүү ашиг олчхоод байна. Тэр ашгаа өгөөч гээд надтай хэрэлдэж байсан мессежнүүд байгаа. Тэр нь энэ 20,000,000 төгрөг биш. Үүний сүүлд чи ашиг олсон байна. Тэр ашгаасаа надад өгөөч гэсэн байгаа байх гэв.

 

3.Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл/хх 1-3 тал/, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хх 148-149 тал/, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хх 176 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 4-5 тал/, итгэмжлэл/хх 6-7, 75 тал/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 8 тал/, мөнгөн шилжүүлгийн баримт/хх 9-13 тал/, *******ы Худалдаа хөгжлийн банк-ны тоот дансны хуулга/хх 14-19 тал/, *******ы Хаан банк-ны тоот дансны хуулга/хх 20 тал/, Инвескор ББСБ ХХК-ийн *******, Б.Энхцолмонтой байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх 21-25 тал/, ******* өндөр ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаар Бараа, материал худалдах, худалдан авах гэрээ, хавсралтын хамт/хх 26-29 тал/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 31 тал/, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар прокурорын тогтоол/хх 31 тал/,  ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн усны хаялагын Ажил гүйцэтгэх гэрээ/хх 150-151 тал/,  ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн усны хаялгын Ажил гүйцэтгэх гэрээ/хх 152-153 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 40 тал/, хариу тайлбар/хх 47-48, 179 тал/, төлбөр тооцооны задаргаа/хх 49 тал/, ******* өндөр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 78 тал/, ******* өндөр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк-ны 411051717 тоот дансны хуулга/хх 88-90 тал/, ******* өндөр ХХК болон Челябинскийн төмөрлөгийн үйлдвэр олон нийтийн хувьцаат компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ/хх 91-98 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар: Нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-******* ХХК нарт холбогдуулан анх гэрээний үүрэг болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 41,251,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа тодруулан *******ээс 1,100,000 төгрөг, ******* өндөр ХХК-иас 23,460,400 төгрөг тус тус гаргуулахаар багасган өөрчилсөн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******тэй 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******аар дамжуулан танилцан барилгын материал импортоор оруулж ирдэг туршлагатай, төмөр замын дарга нарыг таньдаг, вагоноор ачаа оруулж ирэхэд зуучилдаг, ******* ******* ХХК гэдэг компаниараа ОХУ-ын Челябинск хотоос хэд хэдэн удаа арматур төмөр оруулж ирдэг гээд гурвуулаа нийлж хөрөнгө оруулаад хамтарсан компани байгуулан бизнес эхэлье, та хоёр худалдан авагчаа олчихвол бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой компани байна гэсэн тул хамтран ажиллах боломжтой юм байна гэж итгэж, өөрийн эзэмшлийн ХХК-ийн хувьцааны 30 хувийг *******т, 40 хувийг *******д бэлэглэж, үлдэх 30 хувийг өөрөө эзэмшихээр тохиролцож, *******ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний олсон худалдан авагч болох ХХК-тай өөрийн эзэмшлийн *******-******* ХХК-иар Худалдах худалдан авах гэрээ-г байгуулахдаа миний компанийн нэрээр байгуулбал ажил хурдан бүтнэ гэсэн учир ХХК-тай *******-******* ХХК-иар тус гэрээг байгуулсан боловч ******* нь ...надад мөнгө байхгүй учраас та хоёр эхлээд мөнгөө гаргачих, борлуулалтын ашгаа хуваагаад гаргасан мөнгийг чинь өгчихнө гэсний дагуу ******* Инвескор ББСБ ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлсэн 250,000,000 төгрөгөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 156,000,000 төгрөгийг ******* өндөр ХХК-ийн 5212180316 дугаартай дансанд, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 17,350,000 төгрөгийг ******* өндөр ХХК-ийн 411051717 тоот дансанд нийт 265,350,000 төгрөг шилжүүлсэн, ОХУ-ын ЧМК ХК-ийн гэрээний гаалийн татварт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23,996,821 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 23,996,821 төгрөгийг, нийт 312,993,642 төгрөгийн зардал *******аас гарсан, ******* нь ******* өндөр ХХК-ийн 411051717 данснаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний хооронд 100,256,172.6 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 122,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 52,500,000 төгрөгийг ******* миний болон бид гурвын хамтран хувь эзэмшиж буй ХХК-ийн данс руу хийсэн ба нийт 274,756,172.6 төгрөг төлсөн, *******ын хувьд би *******ийн эзэмшлийн ******* өндөр ХХК-ид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,842,000 төгрөг, ОХУ-ын ЧМК ХК-тай байгуулсан дугаар гэрээний 405,536,500 төгрөгийн өр төлбөр буюу 54,441 ам.доллар 155,156,850 урьдчилгаа 50%, 2021 оны 12 дугаар сарын 28-нд гэрээний төлбөрт 54,441 ам.доллар 155,156,850 төгрөгийн үлдэгдэл төлбөр 50% шилжүүлэхэд миний зүгээс Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийн зардалд 1,321,400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлтийн төлбөр 1,259,000 төгрөг төлсөн, нийт 23,460,400 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулах, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, нийт 1,100,000 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулах, нийт 24.560.400 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа, гэрээнээс олсон ашиг 50,000,000 төгрөгийг хуваах нь бүү хэл миний оруулсан мөнгийг өгөхгүй байгаа тул гэрээний 405,536,500 төгрөгийн төлбөрөөс ******* 312,993,642 төгрөг, миний зүгээс 24.560.400 төгрөг гаргасан, нийт 337,554,042 өртгөөр хөрөнгө оруулан гэрээ биелэгдсэн ******* ******* нар хоорондоо тохиролцсон ч миний хувьд хохирсон, *******аас мөнгө надад мөнгө өгөөгүй тул ашиг бус өгсөн мөнгөө буцааж авах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч нь татгалзалдаа ...танил *******ы гуйлтаар ОХУ-ын үндэсний том үйлдвэр болох Челябинск хотын төмрийн үйлдвэрт танил оросуудтайгаа нийлж хамтран ажиллах гэрээ хийж, ******* нь манай компанид 2 вагон, 136 тонн арматур төмрийг тухайн гэрээний ханшаар захиалан захиалгын төлбөр болох 308,000,000 төгрөгийг төлөхөд *******д 20,000,000 төгрөг дутаж, өөрийн танил *******аас зээлж манай компанийн данс руу хийж бид 2 банкин дээрээс ОХУ руу шилжүүлсэн, арматур төмрийг нэхэмжлэгч өөрийн танил компанидаа зарж өгье гээд зарсан, уг төлбөрийг орж ирэх бүрд манай компани *******ы заасан данс руу нийт 308,000,000 төгрөгийг шилжүүлсэн, *******тай тооцоо тулж ямар нэгэн гомдолгүй болсон, ******* 20,000,000 төгрөгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь *******тай хуйвалдсан байж болзошгүй, учраа түүнтэй олох нь зүйтэй, ******* ОХУ-тай хийсэн манай компанийн гэрээнд ямар ч хамааралгүй, Г.Сувдаас миний данс руу мөнгө орж ирснийг *******ы захиалга гүйцэтгэж байна гэж бодсон, түүнийх гэж мэдээгүй хамтарсан бизнес биш, би мөнгө аваагүй, танихгүй байсан, ашиг гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч ******* 2019 онд ХХК/РД-6457525/-ийг үүсгэн байгуулсан байх ба 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчээр *******, ******* нар нэмж бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой цахим мэдээллийн сангаас нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогддог.

Мөн *******-******* ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй, ******* захирлаар ажилладаг, гадаад худалдааны үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээд болох нь тогтоогдов./хх 78 тал/

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тоот Бараа материал худалдах, худалдан авах гэрээ худалдагч ******* өндөр ХХК болон худалдан авагч ХХК нарын хооронд байгуулагдан 136/68+68/ тонн бараа материал буюу барилгын арматур төмөр нийлүүлэхээр тохиролцон 1 тонны үнийг 2,950,000 төгрөгөөр нийт 401,200,000/200,600,000+200,600,000/ төгрөгөөр худалдах худалдан авахаар, төлбөр тооцоог ******* өндөр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 411051717 тоот дансаар харилцахаар тохиролцсон./хх 26-30 тал/

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр худалдагч ОХУ-ын Челябинскийн төмрийн үйлдвэр олон нийтийн компани/ЧМК ХК/-тай худалдан авагч *******-******* ХХК нар тохиролцон 500,000,000 рублийн бараа бүтээгдэхүүнийг нэгжийн үнийг тонноор тогтоон захиалгын үндсэн дээр Орос, Монголын хамтарсан төмөр замаар тээвэрлэн Монгол улсад барааг хүргэснээс хойш 10 хоногийн дотор төлбөр тооцоог төлөх нөхцөлтэйгөөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогддог./хх 91-98 тал/

Хэрэгт авагдсан дансны хулгуудаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******ын хаан банкны 5003649482 тоот данснаас хариуцагч *******ийн богд банкны 8110002906 тоот данс руу зээл сувдаас гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, мөн өдөр *******ын дээрх данснаас хариуцагч ******* өндөр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 411051717 тоот данс руу 20,000,000 төгрөг болон 842,000 төгрөгийг тус тус ******* өндөр ХХК сувдаас түр зээл гэх гүйлгээний утгуудаар шилжсэн./хх 9-10, 12 тал/

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******ы/хаан банкны / данснаас *******-******* ХХК-ийн/хаан банкны 5212180316/ данс руу 156,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, мөн өдрөө *******-******* ХХК-ийн/хаан банкны 5212180316/ данснаасаа 155,211,291 төгрөгийг swift ref 2112280175611960 pao c mp гүйлгээний утгаар гадаад шилжүүлгийн гүйлгээ хийгдэн эхний 1 вагоны төлбөр төлөгдсөн./хх 90 тал/

*******-******* ХХК-ийн/хаан банкны 5212180316/ данс руу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******ы/хаан банкны / данснаас 156,000,000 төгрөг, ******* өндөр ХХК-ийн/худалдаа хөгжлийн банкны 411051717/ данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******ы/худалдаа хөгжлийн банкны / данснаас ******* өндөр ХХК гэх гүйлгээний утгаар 17,350,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 92,000,000 төгрөг арматур, төмрийн үнэ гэх гүйлгээний утгуудаар орлогын гүйлгээ хийгдсэн./хх 14-25 тал/

Мөн *******-******* ХХК-ийн/худалдаа хөгжлийн банкны 411051717/ данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ХХК-ийн/хаан банкны 5070335370/ данснаас арматурын урьдчилгаа төлбөр гүйлгээний утгаар 25,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн.

Мөн өдрөө *******-******* ХХК мөн 411051717 тоот дансаараа дамжуулан 155,156,850 төгрөгийг 4888402571000001 тоот данс руу арматур 69 тн 1 вагон гүйлгээний утгаар арматурын төлбөрийг шилжүүлсэн.

Дээрх дансны гүйлгээний баримтуудаас үзвэл хариуцагч тал үлдэх 1 вагоны арматурын төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******аас 20,842,000, *******аас 109,350,000/92,000,000+17,350,000/, ХХК-иас 25,000,000 төгрөгөөр тус тус бүрдүүлэн 155,156,850 төгрөгийг ОХУ-ын ЧМК ХК-ид шилжүүлсэн үйл баримт тогтоогдов.

*******-******* ХХК-ийн/худалдаа хөгжлийн банкны 411051717/ данс руу ХХК-ийн/хаан банкны 5070335370/ данснаас арматурын төлбөр тооцоонд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 ба 20,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 155,989,500 төгрөг, 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 52,547,000 төгрөгийн арматурын тооцоо гүйлгээний утгаар орлогын гүйлгээнүүд хийгдэн нийт 355,536,500 төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн.

*******аас арматурын төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 156,000,000, мөн сарын 30-ны өдөр 92,000,000 ба 17,350,000, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус 4 удаагийн гүйлгээгээр нийт 267,350,000 төгрөгийг, *******аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 20,000,000 ба 842,000 төгрөгөөр тус тус 3 удаагийн гүйлгээгээр нийт 21,842,000 төгрөгийг тус тус *******-******* ХХК-ид шилжүүлсэн болох нь дээрх гүйлгээний баримтууд болон дансны хуулгаар тогтоогдов.

*******-******* ХХК нь *******ы Инвескор ББСБ ХХК-иас авсан зээлийн өр төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 52,500,000 төгрөг гэх зэргээр буцаан төлсөн гэх ба хариуцагч тал ба ******* нарын хооронд төлбөр тооцоо байхгүй гэж тайлбар гаргадаг.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******ыг татан оролцуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагч тал уг хүсэлтээсээ шүүх хуралдааны шатанд татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.

Хариуцагч *******-******* ХХК/худалдаа хөгжлийн банкны 411051717/ дансаараа дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ХХК-ийн/худалдаа хөгжлийн банкны 436013471/ данс руу 122,000,000 төгрөгийн төлбөрийг буцаан төлсөн.

Одоо нэхэмжлэгч тал хариуцагч *******-******* ХХК, ******* нарт шилжүүлсэн гэх 21,880,000 төгрөгөөс гадна 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн Улаанбаатар төмөр зам МЗХНН-т вагоны төлбөрт төлсөн 1,321,400 төгрөг болон гаалийн бүрдүүлэлтийн төлбөрт төлсөн гэх 1,259,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн гэх 100,000 төгрөгийн хамт нийт 24,560,400 төгрөгийг гаргуулахыг хүссэн.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд барилгын материал болох арматур төмрийг ОХУ-аас импортлон оруулж ирж, хэрэгцээт хуулийн этгээдэд худалдан борлуулснаас гарах зөрүүгээр ашгийг хуваан хамтын бизнес хийх зорилготойгоор ХХК-ид хувьцаа эзэмшсэн боловч тус компанийн хэлбэрээр хамтраагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар тогтоогдов.

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд арматур төмрийн бизнесээс ашиг олохоор нэгдэж ******* өөрийн *******-******* ХХК-иараа ОХУ-ын ЧМК ХК-тай худалдах худалдан авах гэрээний харилцаатай байдал бизнесийн туршлагаараа, нэхэмжлэгч ******* болон ******* нар өөрсдийн мөнгөн хөрөнгө болон төмрийн худалдан авагчийг олж өгөх зэргээр тус тусын хураамжийг хамтын үйл ажиллагаанд оруулжээ.

Энэ тухай бичгийн нотлох баримт болох Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай прокурорын тогтоолд *******, *******, ******* нар ОХУ-ын Челябинск хотоос арматур төмөр импортлон худалдан борлуулж ашгаа хуваах байдлаар хамтран ажиллахаар тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ХХК нэртэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан, *******, ******* нар нь *******ийн данс руу 287,195,000 төгрөгийг шилжүүлэн хөрөнгө оруулсан, *******ээс буцааж 274,756,172.6 төгрөгийг авсан, *******д 5,140,314 төгрөг, *******ад 24,426,400 төгрөгийг төлөөгүй талаар дүгнэсэн байдаг./хх 31 тал/

Мөн хавтаст хэрэгт ХХК болон плас тех ХХК/захирал *******/ нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 20, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр усны хаялгын ажил гүйцэтгүүлэх тухай гэрээнүүд авагдсан ба нэхэмжлэгч талаас маргаан бүхий 2 вагон арматур худалдан авагчийг олоход өөрөө зуучлан олсон болохоо нотлохоор гарган өгсөн байдаг./хх 150-153 тал/

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцохоор заасан тул хариуцагч *******-******* ХХК хамтран ажиллаагүй, нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний тал биш, хамааралгүй гэх татгалзал үндэслэлгүй.

Зохигч талуудын хамтын үйл ажиллагаа зорьсон зорилгодоо хүрч, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-д зааснаар хамтын үйл ажиллагааг эхэлсэн боловч 2 вагон арматур төмрийн наймааг ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэснээр гэрээний харилцаа дуусан хамтран ажиллах гэрээ дуусгавар болж дахин хамтран ажиллаагүй болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 480.3, 480.4-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах, хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг харгалзахаар заасан.

Гэвч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хураамж нь дундаа өмчлөх хөрөнгө мөн боловч гэрээний тал болох Д.Сувдыг оролцуулалгүй, хариуцагч ******* болон ******* нар талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд бий болсон хөрөнгө үр шимийг хүртэх эрхгүй юм.

Иймээс Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т зааснаар гэрээний талууд хамтран хариуцаж, талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн ашгийг хуваарилахаар заасан, гэрээний талууд тодорхой үр дүнд хүрсэн боловч хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй гэрээ дуусгавар болсон тохиолдолд талууд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон орлого, зардлыг тооцон үлдэх ашгийг хуваан авах эрхтэй.

Хамтран ажиллах гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааг хэрхэн явуулж зорилгодоо хүрэх, хураамжид тооцогдох материаллаг болон материаллаг бус хөрөнгө, шийдвэр гаргалтад оролцох, мэдээлэл авах, ашигтай ажилласан тохиолдолд ашгийг хуваарилах зэргийг тодорхойлохоос гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т заасны дагуу хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон хүндрэл, эрсдэл, алдагдлыг хамтран хариуцахаар заасан, гэвч энэ тухай хариуцагч тал марган мэтгэлцээгүй болохыг дурдав.

Иймээс Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэг 2022 оны 03 дугаар сард дуусгавар болсон, хамтран ажиллах гэрээний үүргийг дүгнэх боломжгүй гэж үзсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-******* ХХК-ид шилжүүлсэн 20,8428,000 төгрөг, хариуцагч *******т шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй тул энэ хэмжээнд хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,718,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин нэхэмжилсэн 100,000 төгрөгийн тухайд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гүйлгээний баримтаас үзвэл *******/хаан банкны 5003649482/-ын данснаас Б.Зоригт/хаан банкны 5112172581/ данс руу нараа 088 96654936 гэх гүйлгээний утгаар 100,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн баримт байх ба тус баримтад үндэслэн хариуцагч *******ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн зөвшөөрлөөр хийгдсэн гүйлгээ болох нь тогтоогдсонгүй./хх 11 тал/

Мөн гаалийн бүрдүүлэлтийн төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн гэх 1,259,000 төгрөгийн төлбөр, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн төмөр замын тээвэрлэлтийн төлбөрт төлсөн гэх 1,321,400 төгрөгийн гүйлгээ хийсэн төлсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар ******* төлсөн болохоо нотлоогүй, мөн уг төлбөрийг хариуцагч нараас зээлийн төлбөр гэх байдлаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шаардлага хангаагүй хавтаст хэргийн 32-35, 99-102 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ХХК-иас төгрөг, хариуцагч *******ээс төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-******* ХХК-иас 20,842,000 төгрөг, хариуцагч *******ээс 1,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,718,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-******* ХХК-иас төгрөг, хариуцагч *******ээс төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***