2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/08684

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 14 191/ШШ2025/08684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  ******* ******* ХК /РД*******/-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* /РД:*******/, ******* овогтой ******* / РД:*******/ нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* *******тай ЗГ1205131532 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000.00/ Зургаан сая / төгрөгийг жилийн 18 / Арван найман / хувийн хүүтэйгээр 30 /гуч/ сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 228 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 6,597,612.61 / Зургаан сая таван зуун ерэн долоон мянга зургаан зуун арван хоёр төгрөг жаран нэг мөнгө / төгрөгийн зээлийн төлбөртэй байна. ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг *******наас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч Т.******* нь зээл авах үедээ Баянзүрх дүүрэг, , тоот хаягт, М.******* нь зээл авах үедээ аймаг сум 1 дүгээр баг тоотод тус тус оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/12994 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 18/02/1991 дугаар Г.т олгосон итгэмжлэл, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 078 дугаар Г.д олгосон итгэмжлэлийн хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Т.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, М.*******ийн улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааны хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/12994 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх 2-15/

 

Шүүхийн журмаар Т.*******, М.******* нарын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх 17-18/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь Т.*******, М.******* нартай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Т.*******, М.******* нарыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* нь аймаг, баг, т хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ******* өөрөө гардан авсан боловч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй болох нь Монгол шуудангийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

 

4.1. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь аймаг, сум, 1-р баг, 4 хэсэг гудамж, тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ээж Урнаа гардан авсан болох Монгол шуудангийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу овогт Төмөр-Очирын ******* /рд:*******/, Шарнууд овогт *******ийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт Төмөр-Очирын ******* /рд:*******/, Шарнууд овогт *******ийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт Төмөр-Очирын ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг аймгийн цагдаагийн газарт,

Шарнууд овогт *******ийн ******* /рд:*******/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг аймгийн цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. овогт Төмөр-Очирын ******* /рд:*******/, Шарнууд овогт *******ийн ******* /рд:*******/ нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: 80080680/-т мэдэгдэхийг аймгийн цагдаагийн газар, аймгийн цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР