Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2025/06693

 

 

 

 

 

2025 05 26

197/ШШ2025/06693

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод байрлах Т ХХК /РД:********** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ХӨСҮТ, ** дугаар байр, ** тоотод оршин суух, Б овогтой Ү /РД: *********/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4.797.095,29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Ү нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ү-д холбогдох 4.797.095,29 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байрны хэрэгцээний халуун, хүйтэн ус, халаалтыг манай Т компани 2012 оноос хойш хариуцан ажиллаж байна. Хариуцан ажилсанаас хойш ** дугаар байрны ** тоотын айл байрны хэрэгцээний халуун, хүйтэн ус, халаалт буюу хэрэглээний төлбөрөө төлөхгүйгээс болж уг иргэнтэй хоёр дахь удаагаа шүүхдэж байна. Энэ одоогийн нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хэрэглээний төлбөр болох 3,257,560.78 төгрөг мөн алданги 1,539,534.51 төгрөг, нийт 4,797,095.29 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгаа. Хариуцагч нь хэрэглэсэн халуун, хүйтэн усны төлбөрөө төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцны халаалт, цэвэр бохир усны ариутгал, ашиглалтын төлбөрийг төлөх, биелүүлэх үүрэгтэй. Мөн алданги бодох хуулийн зохицуулалт нь Эрчим хүчний тухай хуулийн 31.1.3-д заасны дагуу эрчим хүч гаргагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан төлбөр тооцоон дээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг гаргаж байна. гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай ээж хорт хавдартай учраас тэр байранд манай эгчийн хамт амьдардаг, би 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг. Би нэхэмжлэгчтэй яагаад ойлголцож төлбөрөө төлдөггүй вэ гэхээр надад ирж байгаа мэссэж болон хаалга дээр нааж байгаа мэдэгдлүүдийн үнийн дүнгүүд дандаа зөрүүтэй ирдэг, бас нэхэмжлэгч нь миний төлсөн мөнгийг хасдаггүй, мөн ковидын үед төрөөс үнэгүй болгосон төлбөрийг бас хасдаггүй, зун 05 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд халаалт зогсдог төлбөрийг бас нэхээд байдаг учраас би зөвшөөрдөггүй. Үнийн дүнгээ зөрүүгүй зөв бодит гаргаад ирвэл би төлж болно. Нэхэмжлэгч нь төлбөрөө янз бүрээр гаргаад байдгийг нь ойлгодоггүй гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: төлбөрийн задаргаа, төлбөрийн нэхэмжлэх гэсэн нотлох баримтууд

5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, ...тус тус төлнө гэж заасны дагуу өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хогтой холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.Үгээс 4.797.095,29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,704 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 91,704 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогтой Ү /РД: ***********/-ээс 4.797.095,29 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,704 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 91,704 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ