Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 197/ШШ2025/07512

 

 

 

 

 

2025 06 05

197/ШШ2025/07512

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хоролол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Э овогтой Б /РД: МЗ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух А овогтой Т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, хариуцагч А.Т нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Э.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Т холбогдох 12,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Б нь нөхрийн хамт Бүгд найрамдах Солонгос улсын Чэжү арал руу 3 шөнө, 4 өдрийн аялал зохион байгуулна гэсэн зарын дагуу тохиролцож аялалын хөлс болох 12,500,000 төгрөгийг компанийн захирал А.Т өгсөн. Гэвч уг компани тодорхой шалтгааны улмаас гэрээгээр тохиролцсон үйл ажиллагаагаа явуулаагүй, явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. Ингээд үүний дагуу А.Т-өөс өгсөн мөнгөө буцаан авах асуудал үүссэн боловч хариуцагч нь одоогоор боломжгүй байна хоёулаа эвлэрлийн гэрээ байгуулъя, гэрээнд заасан хугацаандаа мөнгийг чинь өгье гэсэн. Уг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэв.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...Тухайн үед би Үүлэн трайвел ХХК-ийн захирал байсан манай гадаад харилцааг Г.Т гэдэг манай үеэл залуу хариуцдаг байсан. Тэгээд бид EZNIS AIR гэдэг компаниас 140 хүний суудалтай онгоц түрээсээр авахаар болоод, нисэх боломжгүй болсон. Үүний дараа Бээжингээр дамжуулж тал хүмүүсээ аялуулах болоод 40 хүний 22 хүн нь хил дээрээс буцаад, 19 хүн нь хилээр гарсан. Тэгээд буцаад ирсэний дараа юу болсон бэ гэхээр яваагүй үлдсэн хүмүүс маань Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст залилан гээд гомдол гаргаж, гомдлын дагуу шалгагдаж байсан. Шалгагдаж байхад Г.Т Монголд байсан. Тухайн үед байцаагчаасаа асуугаад Солонгосын компаниасаа мөнгөө авах шаардлагатай байна, мөнгө яаж авах уу гэсэн чинь энэ хүмүүстэйгээ тохиролц гэсний үндсэн дээрээс тэнд байсан бүх хүмүүстэй эвлэрлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. Тэгээд 05 дугаар сарын 28-ны өдөр Г.Т Солонгос улсруу нисээд буцаж ирээгүй. Тэгээд миний дансруу мөнгө шилжүүлсэн, эвлэрлийн гэрээ байгуулсан хүмүүсийнхээ мөнгийг төлөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр явж байгаа. Нэхэмжлэгч Э.Б эгчийн хувьд үнэхээр миний дансруу шилжүүлсэн бол хамаагүй би төлнө, харин нэг эргэлзээтэй байгаа зүйл нь 2,500,000 төгрөг бол миний дансанд орсон, үлдэгдэл 10,000,000 төгрөг хаашаа хэний дансруу орсон эсэхийг мэдэхгүй, Ганболдын Тын дансруу орсон уу гэдгийг мэдэхгүй байна. гэсэн хариу тайлбар гаргасан байна.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Эвлэрлийн гэрээ /хх-5/, дансны хуулга /хх-6/, зэрэг нотлох баримтууд,

5. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-т Аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 372 дугаар зүйлийн 372.1-т Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй., 374 дүгээр зйүлийн 374.1-т Тур оператор, аяллын агентын гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг бууруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр тур оператор, аяллын агентаас шаардах эрхтэй. гэж тус тус заасан байх ба хариуцагч А.Т нь нэхэмжлэгчийг тохиролцсоны дагуу аялалд явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба дээрх буруутай үйлдэлээс нэхэмжлэгчид учирсан 12,500,000 төгрөгний хохиролыг хариуцагч нь Иргэний хуулийн 374 дүгээр зүйлд заасан дагуу хариуцах үүрэгтэй байна.

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 214,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 374 дүгээр зйүлийн 374.1-т зааснаар дэх хэсэгт зааснаар хариуцагч А овогтой Төөс 12,500,000 төгрөгийг гаргуулж Э овогтой Б /РД: МЗ00000000/олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 214,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ