Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар И******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: И******* х******* ХХК.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.

Гуравдагч этгээд: Г ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/699, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүрүүлэх тухай 01/1673, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 161 дүгээр албан бичгүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Г ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ******* дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ажил (Улаанбаатар хот) Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил (12 дугаар хороо)-ын гэрээг тус тус хүчингүй болгуулж, Тендер шалгаруулалтад И******* х******* ХХК-ийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Д., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, З.*******, гэрч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Равжаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.И******* х******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарлаж 2026 02 оны 06-ны И******* Х******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны өдөр нээгдсэн ΗΧΑΑΓ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дугаар сарын засварын ажил (Улаанбаатар хот)-ын Багц №4 буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил-ын тендер шалгаруулалтуудад оролцсон.

1.2.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 01/699 дугаартай мэдэгдэлд манай компанийг тус байрны Г блокийн гадна фасадын болон буулгах ажлын төсвийг тусгаагүй гэх үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл манай оролцсон Багц №4-ийн гүйцэтгэх ажлын хүрээнд Г блокийн гадна фасадын болон буулгах ажил нь огт хамаагүй, гүйцэтгэхгүй ажил болно.

1.3.Тодруулбал, Тендерийн бичиг баримтад Багц №4-ийн хүрээнд гүйцэтгэх ажил нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасад засварын ажил гэж заасан. /ТШЗ 1-2 дахь хэсэг болон ТЭЗҮ хэсгээс үзнэ үү/ Гэтэл манай компанийг тендерийн бичиг баримтдаа тусгаагүй гэж дүгнэсэн Г блокийн ажил нь тус байрны 5, 6 дугаар орцонд гүйцэтгэх ажил болох нь ажлын зураг төсвөөс тодорхой харагдана.

1.4.Энэхүү тендерийн Багц 4-ийн хүрээнд гүйцэтгэх ажлын зураг төслийг ******* ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт /ТЭЗҮ/-д тусгахдаа тендер шалгаруулалт зарласан 8-12 дугаар орцыг дангаар нь бус байрыг бүхэлд нь /12 орцыг/ засварлах нэгдсэн зураг төслийг оруулсан байна. Ингэхдээ 12 орцыг ижил төстэй шинж чанараар нь А, Б, В, Г блок гэж нэрлэсэн байна.

1.5.А блок-д 2-7 дугаар орц болон 10-11 дугаар орц, Б блок-д 8-9 дугаар орц, В блок-д 1 болон 12 дугаар орц, Г блок-д тус байрны 5, 6 дугаар орцны голын арктай хэсэг тус тус хамаарч байна. Энэхүү 4 блок буюу 12 орцонд гүйцэтгэх ажил нь нийт 7,3 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэйгөөс бидний оролцсон 4 дүгээр багцын ажил нь зөвхөн 8-12 дугаар орцонд хамаарах 3,2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил болно.

1.6.Гэтэл 8-12 дугаар орцонд огт хамааралгүй Г блок буюу 5, 6 дугаар орцны ажлыг тендерийн баримт бичигтээ тусгаагүй гэж манай тендерээс татгалзаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Түүнчлэн бид ажлын зураг төслийг зохиосон ******* ХХК-аас бидний оролцсон 4 дүгээр багц буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасад засварын ажлын тендерт Г блок буюу 5, 6 дугаар орцны ажил хамааралтай эсэхийг тодруулахад, хамааралгүй гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд тайлбар, тодорхойлолтыг бичгээр гаргаж өгөх боломжтой тухай мэдэгдсэн болно. гэжээ.

Хоёр.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Тендер шалгаруулалтын ажиллагаа нь хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан журмын дагуу явагдсан бөгөөд үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагчийн шийдвэрийн үндсэн дээр шалгарсан оролцогчтой гэрээ байгуулсан.

2.2.Нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэл нь тендерээс татгалзсан шийдвэртэй холбоотой байсан бол одоо гэрээ байгуулагдсантай холбогдуулан шинэ шаардлага гаргаж байна. Гэрээ байгуулагдсан нь бие даасан эрх зүйн харилцаа бөгөөд түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байна.

2.3.Г ХХК нь хуульд заасан журмын дагуу шалгарч, захиалагчтай гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээг зөвхөн нэхэмжлэгчийн санал зөрсөн үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах ажиллагаанд хууль зөрчсөн нөхцөл байдал болон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл байгааг нотолсон баримт ирүүлээгүй байна. Гэрээг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч автоматаар шалгарч гэрээ байгуулах эрх үүсэхгүй бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргэх үр дагавар бий болохгүй байна.

2.4.Маргаан бүхий ажил нь нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил тул гэрээг хүчингүй болгох нь төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажлын гүйцэтгэл саатах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. гэжээ.

Гурав.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

3.1.Тус албанд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэхээр батлагдсан Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил (Улаанбаатар хот) төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын Эрх шилжүүлэх тухай 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1782 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Үнэлгээний хороо байгуулах тухай 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/13 дугаар захирамж, Ажлын даалгавар, ажлын зураг, төсөв, магадлалын дүгнэлтийн нэгтгэл дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/130 дугаар албан бичгээр ирүүлсэн.

3.2.Тус тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах хурлыг дүүргийн Засаг даргын А/13 дугаар захирамжаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдан хэлэлцэж, тендерийн баримт бичгийг захиалагчаар батлуулж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлалыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байршуулсан.

3.3.Тендерт оролцогч байгууллагаас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26/01/03 дугаар албан бичгээр тодруулга ирсний дагуу үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулан захиалагчаар батлуулж, тодруулгын хариуг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цахим системд нээлттэй, ил тод нийтэлсэн.

3.4.Тус тендерийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 05 минутад нээлт хийхэд Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил, (12 дугаар хороо) тендер шалгаруулалтад 2 оролцогч үнийн санал ирүүлсэн. Тендерийн үнэлгээ хийх хурлыг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Тендерт санал ирүүлсэн Г ХХК, И******* х******* ХХК-ийн материалыг хянан үзэхэд тендерт санал болгож буй төсөвтөө УБ хот, СХД, 2 дугаар байр /Г блок/-ийн 146,773,758 төгрөгийн хяналтын төсөвтэй Гадна фасадын ажил /Г блок/, Буулгах болон бусад /Г блок/ ажлын тоо хэмжээг тусгаж ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар татгалзсан.

3.5.Сангийн яамнаас Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирсний дагуу тендерийн холбогдох материалыг хүргүүлсэн. Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/1905 дугаар албан бичигт гомдол үндэслэлгүй гэж ирсний дагуу үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар эхний шийдвэрийг хэвээр үлдээсэн.

3.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулж, тендерийн баримт бичгийг захиалагчаар батлуулан, тендер шалгаруулалтыг дахин зарлаж, цахим системд зарлалыг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан. Тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 05 минутад нээлт хийхэд 8 оролцогч үнийн санал ирүүлсэн. Тендерийн үнэлгээ хийх хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, үнэлгээний хорооны гишүүдийн 60 хувийн саналаар Г ХХК шалгарч, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиалагчид үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн.

Дөрөв.Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

4.1.Танай компани нь тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НΧΑΑΓ/20260101127 тендер шалгаруулалтын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил (Улаанбаатар хот) Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил. (12 дугаар хороо) тендер шалгаруулалтад оролцож санал ирүүлжээ.

4.2.Тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй гаж дүгнэсэн байх тул танай тендерээс хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

4.3.2026 оны 03 дугаар сарын 18-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан НХААГ/20260101127/04/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендерт хуульд заасны дагуу оролцож Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай 01/673 дугаар албан бичгийн дагуу гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байна.

4.4.2026 оны 03 дугаар сарын 18-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 цахим системд байршуулсан НХΑΑΓ/20260101127/04/01 дугаартай Нийтийн ажил-ын тендерт хуульд заасны дагуу оролцож Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай 01/673 дугаар албан бичгийн дагуу шалгарч ажил гүйцэтгэж байна.

4.5.Иймд Тендер шалгаруулалтад И******* х******* ХХК шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч И******* х******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/699, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 161 дүгээр албан бичгүүдийг, НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтыг дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг, НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтад И******* х******* ХХК шалгараагүй тухай Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, Тендер шалгаруулалтад И******* х******* ХХК-ийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Г ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан *******дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ажил (Улаанбаатар хот) Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил (12 дугаар хороо)-ын гэрээ-г, шүүх хуралдааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүрүүлэх тухай 01/1673 дугаар албан бичиг-ийг тус тус хүчингүй болгуулах-аар ихэсгэсэн.

4.Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтыг дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг, НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтад И******* х******* ХХК шалгараагүй тухай Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагуудаас татгалзсан болно.

5.Нэхэмжлэгчээс манай оролцсон Багц 4 гүйцэтгэх ажлын хүрээнд Г блокийн гадна фасадын болон буулгах ажил огт хамаагүй, гүйцэтгэхгүй ажил байтал баримт бичигтээ Г блокийг тусгаагүй гэж тендерээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагч нараас нэхэмжлэгч төсөвтөө ажлын тоо хэмжээг тусгаж ирүүлээгүй гэж, гуравдагч этгээдээс төсөвтөө ажлын тоо хэмжээг тусгаж ирүүлээгүй гэж дүгнэгдсэн, тендерийн баталгааг улсын орлогод болгосонд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

6.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

6.1.Нийслэлийн Засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1782 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/13 дугаар захирамжаар байгуулсан тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) ажил-ын тендерийг зохион байгуулахаар шийдвэрлэсний дотор Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар фасадын ажил, (12 дугаар хороо) 3,220,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгүүлэх тендерийг зарласан.

6.2.Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр уг тендерт санал ирүүлсэн Г ХХК, И******* х******* ХХК-ийн тендерээс татгалзсан, улмаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн.

6.3.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга энэ талаар 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/699, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны алба Тендерийн баталгааг улсын болгох талаар 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 161 дүгээр албан бичгүүдийг тус тус И******* х******* ХХК-д хүргүүлсэн байна.

6.4.Сангийн яам И******* х******* ХХК-аас гаргасан гомдлын дагуу 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03/1492 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/1905 дугаар албан бичгээр тус компанийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн байна.

6.5.Тендерийн Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан.

6.6.Улмаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай 01/1673 дугаар мэдэгдэл хүргүүлсний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар Г ХХК нар 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ажил (Улаанбаатар хот) Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил (12 дугаар хороо)-ын гэрээ байгуулсан.

7.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

7.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн тухай хуулийн гэх/ 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах-аар тус тус заажээ.

7.2.Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн нүүр хуудас /хавсралт 17а/-ын дагуу, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2 дугаар байрны фасадын засварын ажлын төсөвт Г блокийн хяналтын төсөв 146,773,758 төгрөгөөр батлагдсан байна. Энэхүү хяналтын төсөв нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчин төгөлдөр болох бөгөөд төсвийн баримт бичгийн салшгүй нэг хэсэгт тооцогдоно.

7.3.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1. Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана... 3.Төсвийг ажлын зураг, батлагдсан төсөв, өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр батлуулж ирүүлнэ. (Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль тогтоомж, журам зааврын дагуу төсөв зохиох программаар гүйцэтгэнэ) гэж зохицуулжээ.

7.4.Нэхэмжлэгч И******* х******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил (Улаанбаатар хот) нэртэй тендерийн Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар фасадын ажил (12 дугаар хороо)-ын гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцохдоо, тендерийн баримт бичигт хавсаргасан intel-СХД 12-2 Багц-4-Фасад-1 нэртэй файлын 31-41 дэх хуудсанд тусгагдсан 8, 9 дүгээр /Б блок/ орц, 10, 11 дүгээр /А блок/ орц, 12 дугаар /В блок/ орцуудын гадна фасадын ажил, орц тагтны ажил, орц гадна довжооны ажил, орц буулгах болон бусад ажил-ыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн байна.

7.5.Тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу оролцогч нь тухайн ажлын төсөв, тоо хэмжээ, ажлын төрөл зэргийг бүрэн ирүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт бичиг нь уг шаардлагыг хангаагүй байна.

7.6.Тодруулбал, нэхэмжлэгч И******* х******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил-ын тендерийн Багц №4-т оролцохдоо ирүүлсэн тендерийн баримт бичигтээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар байр /Г блок/-ийн 146,773,758 төгрөгийн хяналтын төсөвтэй гадна фасадын ажил, буулгах болон бусад ажлын тоо хэмжээ-г тусгаагүй нь хэрэгт авагдсан цахим баримтуудаар тогтоогдож байна.

7.7.Энэ тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч И******* х******* ХХК-ийн тендерээс татгалзсан, дахин зарлах болсныг мэдэгдсэн маргаан бүхий тухай 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/699 дүгээр албан бичиг нь Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

7.8.Тендерийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно гэж заасан бөгөөд 14.6.3-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж хуульчилсан.

7.9.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13-д Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно гэж зохицуулсан байна.

7.10.Сангийн яам 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч И******* х******* ХХК-ийн гаргасан Г блокийн зураг, төсөв нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны 812 дугаар орцны фасадын ажлын тоо хэмжээнд хамааралгүй гэх гомдлыг хянан үзээд, уг гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар 03/1905 дугаар албан бичгийг захиалагчид хүргүүлсэн байна.

7.11.Тендерийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3 дахь хэсэгт зааснаар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгох эрх зүйн үндэслэл бүрдэнэ.

7.12.Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж үзсэн нь дээрх хуулийн заалтад нийцэж байгаа бөгөөд энэ нөхцөл үүссэн тул захиалагчийн талд тендерийн баталгааг улсын орлого болгох хууль зүйн үндэслэл хангагдсан байна.

7.13.Сангийн яамнаас гаргасан 03/1905 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь Тендерийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т заасан нөхцөлд хамаарч байгаа тул захиалагчийн талд тендерийн баталгааг улсын орлого болгох эрх зүйн үндэслэл бүрэн хангагдсан гэж үзнэ.

7.14.Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох-оор заасан.

7.15.Тендерийн үнэлгээний хорооноос дахин зарласан тендерт нэхэмжлэгч хуулийн этгээд оролцоогүй, харин өөр 8 компани санал ирүүлснээс гуравдагч этгээд Г ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигтээ Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар байр /Г блок/-ийн 146,773,758 төгрөгийн хяналтын төсөвтэй гадна фасадын ажил, буулгах болон бусад ажлын тоо хэмжээ-г тусган ирүүлсэн, тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг бүрэн хангасан, энэ тохиолдолд тус компанийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэн шалгаруулсан нь Тендерийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална зарчимд нийцсэн гэж үзнэ.

7.16.Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчээс тодорхойлсон хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн, захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хариуцагчид хүргүүлснээс тухайн тендерт оролцоогүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулж, Тендер шалгаруулалтад И******* х******* ХХК-ийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй.

7.17.Иймд гуравдагч этгээд Г ХХК-тай гэрээ байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татаагүйг дурдах нь зүйтэй.

7.18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...-аар, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болох-оор заасан.

7.19.Нэхэмжлэгч И******* х******* ХХК-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзах эрх олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээсээ татгалзсан болно.

7.20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан И******* х******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/699, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүрүүлэх тухай 01/1673, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 161 дүгээр албан бичгүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Г ХХК нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ******* дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ажил (Улаанбаатар хот) Багц №4: 2 дугаар байрны 8-12 дугаар орцны фасадын ажил (12 дугаар хороо)-ын гэрээг тус тус хүчингүй болгуулж, Тендер шалгаруулалтад И******* х******* ХХК-ийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтыг дахин зарласан Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг, НХААГ/20260101127/01/01 дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын (Улаанбаатар хот) Багц-4 ажил-ын тендер шалгаруулалтад И******* х******* ХХК шалгараагүй тухай Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР