| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/10227/И |
| Дугаар | 197/ШШ2025/07770 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/07770
2025 06 10 197/ШШ2025/07770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, тоосгоны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Г овогтой Б /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, Г овогтой Г /РД: ********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,723,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Нэхэмжлэгч Г.Б,
Хариуцагч Г.Г нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа: Миний хувьд байрыг хүлээлгэж өгөх үед хөдөө ажилтай байсан. Анх гэрээ байгуулсан өдөр нь 09 дүгээр сарын 28-ны өдөр байсан, хариуцагч намайг 28-ны өдөр байрнаасаа гараарай гэсэн учраас би амжиж гарсан байсан. Гэтэл хариуцагч зардлаа нэмж хэлсэн, чиний барьцааны мөнгө хасагдана шүү гэсэн, би учрыг нь асуухад байрны пар бохир болгосон байна гэж хэлсэн. Сарын 1,300,000 төгрөгөөр 6 сар суусан, тэгээд тавилганы 200,000 төгрөгийг нэмээд нийт 8,000,000 төгрөг болж байна. Одоо 1,381,000 төгрөг үлдэж байна. гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй анх гэрээ хийснээс хойш дахиж таараагүй. Манай хүүхэд гадаадад сурдаг оюутан мөнгө хэрэгтэй болоод байраа 1,500,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар тавьсаны дагуу энэ хүн орж ирээд 1,300,000 төгрөгөөр түрээслүүлээч гэж гуйсан. Би мөнгөн хэрэгтэй байгаа учраас боломжгүй гэсэн боловч гуйгаад байсан, манай эхнэр оруулчих гэж зөвшөөрсөн учраас би байрандаа оруулсан. Тухайн үед би гэрээ хийчхээд 1,300,000 төгрөгөөр тавилгагүй гэж торилцсон болохоор доторх тавилгуудыг гаргана гэхэд энэ хүүхэд ахаа тавилгуудаа үлдээчих гээд гуйсан. Тавилгуудаа үлдээвэл түрээсээ нэмнэ шүү дээ гээд 150,000 төгрөгөөс эхлээд ярилцсаар байгаад 50,000 төгрөгөөр тохироод сар бүрийн байрны түрээс дээр 50,000 төгрөгөө нэмж өгч байхаар тохиролцоод тавилгаа үлдээсэн. Энэ залууд манай байранд амьдарч байх хугацаанд би ямар нэгэн байдлаар орж гарч асуудал үүсгээгүй. Түрээсийн гэрээг 1 жилээр хийсэн боловч 6 сарын дараа байрнаасаа гарна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь тэгвэл хэрэглээний зардал гэж байдаг юм аа гарсан өдрөөр чинь цахилгааны төлбөр болон хэрэглээний зардал чинь гарах учраас хугацаандаа гарсан нь зөв гэж хэлсэн. Энэ залуу над руу утсаар холбогдоод манайх байрнаас гарч байгаа та очоорой гэсэн, намайг очиход Төрөө гэдэг залуу надад 3 ширхэг үлдээсэн. Байр бохир байхаар нь та нар ямар бохир суудаг юм бэ цэвэрлэж болдоггүй юм уу гэхэд, тэр залуу ахаа намайг түлхүүр өгчөөрэй гэсэн юм аа гээд явсан. Тэгээд би байраа тойроод харж байхад волкон дээр 4 ширхэг машины дугуй байсан, хэд хоногийн дараа байрандаа ирэхэд волкон дээр байсан дугуй алга болсон байсан. Тэгээд би түрээслэгч Б руу залгахад утсаа аваагүй, Төрөө руу залгахад манайх дугуй аваагүй гэсэн болохоор цагдаад мэдэгдчихсэн. Цагдаа дээр очоод манай байрны волкон дээр байсан түрээслэгчийн машины дугуй алга болчихсон байна, уг нь түрээслэгч маань түлхүүрээ бүгдийг нь хүлээлгэж өгсөн би хүний дугуйны өрөнд орчих гээд байна энэ асуудлыг шийдэж өгөөч гэхэд, та ямар ч байсан түрээслэгчтэйгээ нэг утсаар ярьчих гэсэн. Б руу залгасан боловч огт утсаа авахгүй байсан. Одоо миний гар утсанд мэссэж байгаа, би энэ асуудлыг шийдэх гээд цагдаагийн газарт ирчихсэн байна холбогдооч гэхэд надруу холбогдоод манай ахтай энэ асуудлыг ярь гэдэг тайлбар өгсөн. Би одоо цагдаагийн газарт байна авсан бол авсан гэдгээ хэлээрэй бид камер шүүх гэж байна шүү гэхэд, дугуйгаа авсан гэдэг мэссэж явуулсан. Дугуйгаа авсан гээд хариуцлагаа хүлээцэн учраас та байрныхаа цоожны голыг солиорой гэсэн
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байрны *** тоот байрыг түрээсэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх ба талууд маргаагүй байна. тухайн байрыг 6 сарын хугацаанд хөлсөлж анх 9,380,000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл барьцаа төлбөр болох 1,381,000 төгрөгнөөс хэрэглээний төлбөр 263,753.52 төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогож байна. хариуцагч нь засвар болон цоожны гол солиулсан гэж маргасан боловч нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хангах үндэслэлгүй байна.
5. Иймд Г.Бын гаргасан хариуцагч Г.Гэд холбогдох 1,723,290 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,115,246.48 гаргуулж, 608,043.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,315.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г овогтой Г /РД:*********/-өөс 1,115,246.48 төгрөгийг гаргуулж , Г овогтой Б /РД:*********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 608,043.52 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,315.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ