Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00512

 

 

                                                                                    301/ШШ2025/00512

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, .. дугаар хороо,  С о, М Ггийн гудамж .., .., .. дугаар давхарт байрлах “СББСБ” ХХК /РД: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Ө сумын .. дүгээр Я багт оршин суух Э.Цт холбогдох 945,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”СББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Э.Цоос 945,000 төгрөг гаргуулах...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай “СББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ц /РД: ../-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч Э.Ц нь нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж буйг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СББСБ” ХХК нь хариуцагч Э.Цт холбогдуулан 945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч СББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч СББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Цт холбогдох 945,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч СББСБ” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “СББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 27,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СББСБ” ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР