Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

           

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг, Баяндэлгэр сумын 5 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй, 

 

“Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,  2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “ Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдэлд агротехникчээр 1983 оны 7 сараас 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Тус нэгдэлдээ 1987 оны 7 сараас ногоо бригадын дарга, малчнаар 1991 оныг хүртэл ажиллаж байсан. Нэгдэл хувьчлагдаад Эх орны төлөө ХК болоход нь малчнаар 1995 оныг хүртэл ажилласан. Одоо миний бие тэтгэвэрт гарах гэтэл 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн нээсэн 047912 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүд дээр миний овгийг *******, төрсөн оныг 1965 гэж буруу бичсэн байсан. Иймд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 047912 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийн эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай “ерөнхий боловсролын 10-р анги төгсөгчид, цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх” тухай тушаал, тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай “тусгай дунд боловсролтой мэргэжилтэн нарыг ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай “ажлаас чөлөөлөх” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай “*******ийг ажилд томилох” тухай тушаал, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч овогт ******* ******* /ЛБ64050111/ мөн болох нь:

нэхэмжлэгчийн “Миний овгийг гэхийг ******* гэж буруу бичсэнээс зөрчил гараад байна. Хүмүүс дуудлагаараа Т, Д үсгийг сольж бичсэнээс овгийн зөрчил үүсэн” гэх тайлбар,

овогтой *******ийг ажилд томилсон, чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1983, 1984, 1987, 1988, 1991 онуудын 48, 29, 33, 54, 50 дугаартай тушаалууд,

1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэр,

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэр,

 

гэрч *******гийн шүүхэд өгсөн “ ******* нь Дорнод аймгийн ХАА-н техниккум төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1983-1984, 1987-1991 оныг хүртэл агротехникч, ногоо бригадын дарга зэрэг ажлыг хийж байсан. Би 8-р ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн ногоо бригадад 1987-1991 оныг хүртэл ногоочноор байсан. Д.******* аав нь гэж лам хүн байсан. ******* ахынх манайхан баруун зүүн гэр айл саахалт байсан. Багаасаа ******* ах болон гэрийнхнийг нь сайн мэднэ. Манай ногоо бригадад ******* ******* л гэж байсан. *******н ******* гэж хүн манай бригадад болон нэгдэлд байгаагүй дээ. Зарим хүмүүс дуудлагаараа *******, гэж янз бүрээр л дуудаад байдаг байсан. Тэрнээс болж буруу бичигдсэн байж магадгүй” гэх мэдүүлэг,

 

гэрч ын шүүхэд өгсөн “ ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эх орны төлөө нэгдэлд 1983-1984, 1987-1991 оныг хүртэл агротехникч, ногоо бригадын дарга зэрэг ажлыг хийж байсан. Би Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургуульд багшаар ажиллаж байсан. ******* бид хоёр 21 наснаасаа эхлэн найзалсан одоо ч найзууд хэвээрээ. Би *******ийг агротехникч байх үед гэр орноороо их очдог байсан. Бид байнга холбоотой байсан болохоор Д.******* ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ. ******* аав нь гэж лам хүн байсан. Зарим хүмүүс дуудлагаараа *******, гэж янз бүрээр л дуудаад байдаг байсан. Тэрнээс болж овгийн зөрчил үүссэн гэж сонссон” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэрт “ ******* овогтой *******, 1965 төрсөн” гэж,

Уг дэвтрийн Ажлын тухай мэдээ хэсгийн 03 дугаарт 1983.07.04-ний өдөр тус нэгдэлд агрономчоор,

04 дугаарт 1984.06.28-ны өдөр цэргийн албанд явах болсон тул агрономчоос чөлөөлсөн,

07 дугаарт 1987.07.15-ны өдөр хугацаат цэргийн албанаас ирсэн тул Хонгор бригадын услалтын системийн ногоо бригадын даргаар,

08 дугаарт 1988.05.01-ээс Хонгор бригадын услалтын системийн ногоо бригадын дарга ба агрономчоор давхар ажиллуулсан,

09 дугаарт 1988.05.01-ээс Хонгор бригадын услалтын системийн ногоо бригадын дарга ба агрономчоос чөлөөлж уг бригадад түрээсийн малчнаар тус тус томилсон нь тухайн үеийн эрх бүхий этгээдийн тамгаар баталгаажсан байна.

 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэрт “ ******* овогтой *******, 1965 төрсөн, агрономч ” гэж тэмдэглэгдсэн,

уг дэвтрийн эрхэлсэн ажил хэсгийн 01 дугаарт: 1991.09.01-нд өдөр Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад түрээсийн малчнаар,

02 дугаарт 1991.11.11-нд өдөр Эх орны төлөө ХК-нд малчнаар,

03 дугаарт 1993.07.28-нд өдөр Эх орны төлөө ХК-нд малчнаас чөлөөлж, Эх орны төлөө ББХК-нд малчнаар,

04 дугаарт 1995.10.10-нд өдөр Эх орны төлөө ББХК-нд түрээсийн малчнаас малчнаас чөлөөлсөн нь тухайн үеийн хуулийн этгээдийн тамга, тэмдэглэгээгээр баталгаажсан байна.

 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай тушаалаар цэргээс халагдаж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан хүмүүсийг бригад, хэсэгт томилсон ба уг тушаалын 2 хавсралтын 25 дугаарт *******ийг Хонгор бригадын услалтын системийн ногоо бригадын даргаар 1987.07.15-ны өдрөөс,

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай тушаалаар *******ийг ерөнхий агрономчоор 1988.05.01-ний өдрөөс,

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаартай тушаалаар овогтой *******ийг 1991.09.01-ний  өдрөөс  агротехникчээс чөлөөлж Хонгор бригадад түрээсийн малчнаар тус тус томилсон хийгээд эдгээр тушаалын огноо, албан тушаал, ажил эрхлэлтийн байдал нь дээр дурдагдсан ******* овогтой *******ид  1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай, мөн 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн  дэвтрүүдэд бичигдсэн мэдээлэлтэй тохирч байна.

 

Гагцхүү Хөдөлмөрийн  дэвтрүүдэд түүний овгийн эхний үсгийн Т үсгээр бичигдсэн нь тухайн үеийн ажил олгогч, бүртгэлийн хүмүүсийн үйл ажиллагаа, мөн хэл яриа, дуудлага, бичгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.

 

7. Иймд хэргийн дээрх баримтаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч овогт ******* ******* /ЛБ64050111/ мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 047912 дугаартай ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтэр,

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлээс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ******* овогтой ******* нэртэй Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч овогт ******* ******* /ЛБ64050111/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН